Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/399

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн

улсын яллагч Н.Улсболд

шүүгдэгч М.С-, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.С-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108003370252 дугаартай 3 хавтаст хэргийг 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын -нд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, Татварын хяналт шалгалт мэргэжилтэй, Ховд аймгийн Жаргалант сум  дугаар баг, Наран гудамж,  тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч одоогоор Баянзүрх дүүргийн  дугаар хороо,  дугаар хэсэг, тоотод ам бүл , эцэг, эх, ах нарын хамт амьдардаг, урьд нь ;

-2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 403 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 336 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

-2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 599 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар биелэгдээгүй үлдсэн 484 цагийн ажлыг 60 хоногийн хугацаагаар хорих ялаар солигдсон,  /РД:ПЙ/ Ж овогт М.С-.

 

          Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр

М.С- нь 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шанага-Уул” барьцаалан зээлдүүлэх газарт Б.О- “гар утсыг үзээд өгье” гэж хэлж, Самсунг А-50 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Найман анд” ломбарданд Ц.Б- Самсунг А-51 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 759.200 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Би эс Би ди” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт байсан Б.Б- эзэмшлийн “Самсунг А50” загварын гар утсыг “үзээд өгье гэж” хэлэн авч илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 491.700 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр фейсбүүкээр Завхан аймгийн зарын группт “Завхан аймаг руу хүн авч явна” гэсэн зар байршуулж, улмаар хохирогч Д.М- “Завхан аймаг руу цагдаагийн шалгалтын хувцас авч явна, шинжилгээний бичиг хэрэггүй, ямар нэг пост дээр зогсохгүй” гэж хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан Хаан банкны  дугаартай дансанд 54.500 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан,

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Г.Ц- “Улаанбаатараас Говь-Алтай аймаг руу хүн хүн авч явна. ЦЕГ-аас талон гаргуулах учир зардлаа шилжүүл” гэж хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан Хаан банкны  дугаартай дансаар 123.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хүчит шонхор захын орчмоос шилжүүлэн авч залилсан,

2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 3-17 тоотод байх нийтийн байр буюу гэртээ байхдаа өөрийн гар утаснаасаа “Boldbaatar Bayar” гэх хуурамч фейсбүүк хаяг нээж, уг хаягнаас иргэн Б.А- “Б.А- Б.П” гэсэн фейсбүүк хаяг руу “сайн байна уу, Увс явах юм уу, хэдэн хүн байна, холбоо барих дугаараа, маргааш гарна” гэсэн зурвас бичиж, түүний утасны дугаарыг авч утсаар нь холбогдож, замын зардлын мөнгө гэж 130.000 төгрөг нэхсэний дагуу хохирогч Б.Б- нь Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 84 худалдааны төвийн АТМ-с өөрийн  дугаартай данснаас 130.000 төгрөг шилжүүлснийг  дугаарын дансаар хүлээн авч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилсан”

2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо 2-184 тоот, нийтийн байрны 2 дугаар давхарт байрлах байрыг түрээслэн амьдардаг иргэн Р.А- гэрт нэвтрэн орж, 565.000 төгрөгний эд зүйл болон бэлэн 30.000 төгрөг нийт 595.000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүн нуур” нэртэй буудлын 303 тоот өрөөнд байрлан үйлчлуулж байсан иргэн Х.Б- “буудлын өрөөнийхөө сунгалтыг хий, захирал руугаа залгаад өгье” гэж хэлэн түүний эзэмшлийн Самсунг А50 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 426.700 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.С- шүүх хуралдаанд “Үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Хохирогч нарын эд зүйлсийг би худлаа хэлж авсан нь үнэн. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэв.

 

        Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

       Хяналтын прокуророос М.С-ын 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шанага-Уул” барьцаалан зээлдүүлэх газарт Б.О- “гар утсыг үзээд өгье” гэж хэлж, Самсунг А-50 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

       2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Найман анд” ломбарданд Ц.Б- Самсунг А-51 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 759.200 төгрөгийн хохирол учруулсан,

       2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Би эс Би ди” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт байсан Б.Б- эзэмшлийн “Самсунг А50” загварын гар утсыг “үзээд өгье гэж” хэлэн авч илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 491.700 төгрөгийн хохирол учруулсан,

        2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүн нуур” нэртэй буудлын 303 тоот өрөөнд байрлан үйлчлүүлж байсан иргэн Х.Б- “буудлын өрөөнийхөө сунгалтыг хий, захирал руугаа залгаад өгье” гэж хэлэн түүний эзэмшлийн Самсунг А50 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 426.700 төгрөгний хохирол учруулсан гэх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн байна. 

 

 

            Нэг. М.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн үйл баримтыг үйлдэл тус бүрээр авч үзвэл:

- Шүүгдэгч М.С- 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шанага-Уул” барьцаалан зээлдүүлэх газарт Б.О- “гар утсыг үзээд өгье” гэж хэлж, Самсунг А-50 загварын гар утсыг авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан нь:

              хохирогч Б.О- мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 6 дугаар сарын 03-ны 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Зочин монгол зоогийн газрын “Шанага-Уул” ломбардын үүдэнд байрлах утасны шилэн лангууны ард талд дүүгийн хамт байж байтал үл таних эрэгтэй хүн орж ирээд А50 загварын гар утсыг авъя гэхээр нь би авч өгч үзүүлэхэд ах нь авъя гэхдээ ах нь хөдөөний хүн болохоор утас сайн мэдэхгүй дүүгээ дуудаж шалгуулна гээд 86660959 дугаартай гар утас руу залгуулж яриад ах нь байна гээд энэ газраас утас авч байна чи хаана явж байна чамаар шалгуулмаар байна энэ 80130171 гэсэн дугаар руу залгаарай гэж ярьж дуусаад эргүүлээд надаас  хэд гэсэн дугаар руу залгах юм бэ гэж асуухад тэр залуу 80130171 гэсэн дугаар руу залга гээд манай дүүгийн дугаарыг дахин өгсөн. Тэгээд хоорондоо утсаар яриад ах нь утас мэдэхгүй юм чинь миний дүү ирж шалгаж өг чи хаана байна гэж асуухад би 13-т байна гэж хэлсэн за ах нь ломбардын нэрийг хэлээд өгье гээд гар утас аваад зугатсан. Гарахдаа малгай куртик хоёроо орхиод зугтсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 114/ яллагдагчаар М.С- мөрдөн байцаалтанд “Би тухайн үед өөртөө гар утас худалдаж авах гэж байгаад мөнгө хүрэхгүй болохоор нь ломбардаас гар утас үзэж байгаад хүнд үзүүлчихээд ирье гэж тухайн ломбардаас утсыг нь аваад гараад явсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 118/, 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 хх-ийн 108/ “Дамно” ХХК-ний 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд  Самсунг А-50 гар утас нэг ширхэг 400.000 төгрөгөөр үнэлэгдэнэ”  /1 хх-ийн 120-121/ гэх зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

      

      - 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Найман анд” ломбарданд Ц.Б- Самсунг А-51 загварын гар утсыг авч 759.200 төгрөгийн хохирол учруулсан нь:

        хохирогч Ц.Б- мөрдөн байцаалтанд “Би Хүнсний 4-р дэлгүүрийн 22-р байрны 9 тоотод “Найман анд” нэртэй ломбард ажиллуулдаг юм. 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн орчим манайхаар үйлчлүүлдэг М.С- манай ломбарданд 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр самсунг А50 маркийн гар утас барьцаанд тавьсан. 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр буцааж авна, хүнд зарах гэсэн юм гээд нүдний шилтэй залуутай хамт орж ирсэн. Утсыг нь үзүүлсэн чинь хамт орж ирсэн залуу энэ утас жоохон сэвтэй арай бага үнээр зарж болохгүй юу гэхэд М.С- энэнээс бага үнээр зарахгүй гэхээр нь би өөрийн зарах гэж байсан А51 маркийн шар утсыг үзүүлсэн. Энэ утсыг үзэж байх хооронд би сейп түгжсэн эргээд хартал миний зарах гэж байсан А51 маркийн гар утсыг аваад эхлээд М.С- араас нь хамт орж ирсэн залуу нь гараад гүйчихсэн” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 176/, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн камерийн бичлэгт “...СD нь гадна талдаа ямар нэгэн бичиггүй цагаан өнгийн СD байх бөгөөд уг СD-ийг мэдүүлэг авах өрөөний компьютерт хийж уншуулахад came1_2020-06-05_12_50 гэсэн хаяг бүхий бичлэг байсныг тоглуулж үзэхэд 04 минут 48 секундийн дүрс бүхий бичлэг байсан бөгөөд уг бичлэг дээр Ломбард гэсэн бичигтэй цагаан өнгийн хана, дунд хэсэгтээ цонхтой байх бөгөөд уг бичлэгийн 01 минут 45 секундэд ломбардын эзэн Ц.Б- хар өнгийн малгайтай, хар хөх өнгийн цамцтай, цэнхэр өнгийн өмдтэй, цэнхэр өнгийн амны хаалттай, М.С- нь саарал өнгийн цамцтай, цэнхэр өнгийн өмдтэй, цагаан өнгийн амны хаалттай, мөн саарал өнгийн цамцтай, хар өнгийн нүдний шилтэй, хар өнгийн амны хаалттай, гар утас барьсан саарал өнгийн өмдтэй хүн 1 хүнтэй хамт орж ирж байх бөгөөд М.С- нь шилний цаана байрлуулсан байсан гар утас руу заан Батсүхээр авхуулаад үзэж байгаад 03 минут 26 секундэд гар утсыг аваад гарч яван хамт орж ирсэн нүдний шилтэй эрэгтэй гар барьж орж ирсэн утсаа үзэж байгаад 03 минут 38 секундэд М.С- араас гарч яван Ц.Б- нь 03 минут 43 секундэд араас гүйж гарч байгаа дүрсийг үзлэгийн тэмдэглэлд хуулбарлан оруулав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 173/, яллагдагчаар М.С- мөрдөн байцаалтанд “2020 оны 06 дугаар сарын 05-нд би фейсбүүк цахим хаягаас гар утас худалдан авна гэсэн зарын дагуу би залгаж холбогдон Сүхбаатар дүүргийн Найман анд нэртэй ломбардын гадна уулзсан. Би Найман анд нэртэй ломбардад өөрийн самсунг А50 маркийн гар утсыг барьцаанд тавьсан байсан бөгөөд ломбардад тавьсан байсан утсаа авч тэр хүнд зарах гэж гараад авахгүй гээд байхаар нь Найман анд нэртэй ломбардад зарах гэж байсан гар утсыг нь үзье гэж хэлж аваад үзэж байгаад аваад гарчихсан.” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 176-178/ Дамно” ХХК-ний 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Самсунг А51 гар утас нэг ширхэг 759.200 төгрөгөөр үнэлэгдэнэ” /1 хх-ийн 181-182/ гэх зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

       - 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Би эс Би ди” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт байсан Б.Б- эзэмшлийн “Самсунг А50” загварын гар утсыг “үзээд өгье” хэлж аваад 491.700 төгрөгийн хохирол учруулсан нь:

      хохирогч Б.Б- мөрдөн байцаалтанд “2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр би 20 цагийн БГД-н 13-р хороо “Би Эс БИ Ди” нэртэй ломбарданд ажил дээрээ сууж байтал гаднаас 27-30 орчим насны эрүүн дээрээ сахалтай залуу орж ирээд лангуун дээр байсан зарах утаснуудыг үзэж байгаад Самсунг А50 загварын гар утсыг заагаад энэ утсыг харъя гэхээр нь би өгсөн. Тэгсэн тэр залуу үзэж байгаад явахаар нь гайхаад камераа хартал Өргөө кино театр тал руу гүйж байгаа харагдсан. Тэгээд би ганцаараа байсан учир араас нь хөөж чадалгүй хоцорсон” гэх мэдүүлэг /2 хх-ийн 136-137/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд“...БГД-ийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Би эс би ди” ломбардын гадна болон дотор талын хяналтын камер нь дүрс бичлэгтэй байв. Хохирогч бичлэгийг СD-нд хуулсан гэх ба үзлэгийг эхлүүлэхэд 30 орчим насны ягаан өнгийн фудволк, цайвар өнгийн өмдтэй, эрүүндээ сахалтай залуу уг ломбардын гадна талд утсаар яриад явж байгаа бичлэг байх ба уг этгээд “Би эс би ди” нэртэй ломбардад орж утсаар ярьж байгаад шилэн текний ард байсан утаснуудыг харж байгаад нэг утас аваад гараад гүйж байгаа дүрс бичлэг байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 131-133/, гэрч А.Мөнх-Отгон мөрдөн байцаалтанд “2020 оны 8 дугаар сарын 12-ны орой би гэртээ байж байхад манай эхнэр Баасансүрэн нь орж ирээд ломбардад ажил дээрээ сууж байхад нь гаднаас 25-30 орчим насны эрэгтэй хүн орж ирээд гайгүй утас байна уу гээд сонирхож байгаад Самсунг А50 загварын гар утсыг үзэж байгаад аваад зугтчихлаа би араас нь хөөж чадсангүй гээд гар утсан дээрээ бичлэгээ хуулаад аваад ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 140/ яллагдагчаар М.С- мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хорооллын эцсийн нийтийн караокед найз Б хамт сууж байгаад тамхи авах гээд гарсан. Тэгээд би тамхи авчхаад хорооллын эсрэг тал руу алхаад явж байтал замын хойд талд миний зам дагуу нэг онгорхой ломбард байхаар нь утас авах санаатай орсон. Ломбардад нэг эмэгтэй худалдагч байхаар нь шилэн хаалтын цаана зарж байсан утаснууд байхаар нь А50 загварын гар утсыг нь үзээд өгье гэж аваад барьж байгаад худалдагч нь намайг харахгүй өөр тийшээ харж байхад нь би хүнд үзүүлээд ирье гээд гарч яваад сууж байгаа караоке руу орсон. Тэгээд тэр оройноо согтуу явж байгаад ломбардаас авсан тэр утсыг нь хаяж гээгдүүлсэн” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 153-154/,  “Дамно” ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний  тайланд “...самсунг А50 маркийн гар утас 1 ширхэг 491.700 төгрөгөөр үнэлэгдэнэ”  /2 хх-ийн 145-146/ гэх зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

      - 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүн нуур” нэртэй буудлын 303 тоот өрөөнд байрлан үйлчлүүлж байсан Х.Б- “буудлын өрөөнийхөө сунгалтыг хий, захирал руугаа залгаад өгье” гэж хэлж түүний эзэмшлийн Самсунг А50 загварын гар утсыг авч 426.700 төгрөгийн хохирол учруулсан нь:

          хохирогч Х.Б- мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 08 цаг өнгөрч байхад Өмнөговь аймаг Цогтцэций сумаас Улаанбаатар хотод ирээд хорооллын эцэст Гүн-нуур зочид буудалд байрлаж хоносон. Тэгээд маргааш нь буюу 3 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн үед буудалд өрөөнд байж байхад гаднаас үл таних залуу орж ирээд буудлынхаа сунгалтыг хийгээч ээлж солигдох гээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би сунгалтаа хийчихсэн гэж хэлсэн чинь тэр залуу та утсаа өгч бай захирал руу залгаад асуугаадахъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууд утсаа өгсөн чинь цаашаагаа эргээд яваад өгсөн би араас нь гараад доошоо буусан чинь буудлын ажилчид ээлжээ сольж байсан. Тэгэхээр нь миний утас яасан гэж асуусан чинь юу яриад байгаа юм манай ажилтан таны утсыг аваагүй сая нэг залуу гүйгээд гарсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 217/, 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...уг этгээд баруун гар талын эхний өрөөнөөс 2021/03/06 13:43:36 баруун гарандаа утсаар ярьсан байдалтай гарч ирж байгааг гэрэл зургаар бэхжүүлэн дүрс бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд уг этгээд баруун гарандаа хар өнгийн утсаар ярьсан байдалтай  2021/03/06 13:43:41 секундэд нэг давхарын шат руу явж байгааг зургаар бэхжүүлэв...”гэсэн тэмдэглэлүүд болон  гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 227-231/, яллагдагчаар М.С- мөрдөн байцаалтанд “...Тэгээд 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр буудлаас гарах цаг дөхсөн байсан. Тэгээд манай найз Ганзориг тамхи байна уу хүн амьтнаас асуугаадхаач гэж хэлсэн. Тэгээд би өрөөнөөс гараад эсрэг талын өрөө рүү орсон 2 залуу байж байсан нэг нь унтаад нөгөөдөх нь 00-н өрөөнд байж байсан тэгэхээр нь тамхи байна уу гээд асуусан чинь надаас тамхи асуусан. Тэгэхээр нь би доошоо ресепшингээс асууя бас захиралаас асууя утсаа өгөөч нэг залгаадахъя гээд нэг ямар ч хамаагүй дугаар хэлсэн. Тэгээд тэр залуу утсаа өгөхөөр нь утсаар нь ярьж байгаа юм шиг дүр эсгээд тэр чигээрээ буудлаас гараад зам дээрээс такси бариад шууд Теди төв дээр очоод гадаа нь очиж байгаа үл таних ченжид 150.000 төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 239/, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 221-222 /,  “Дамно” ХХК-ний 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...А50 гар утас 1 ширхэг 426.700 төгрөг...” /2 хх-ийн 223-224/ гэх зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

            Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүний өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйчлэгдэнэ.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглээгүй боловч илээр авсан өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг  салган авч, тэр даруй хохирогчоос зугтаах, зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна. Мөн дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр хууль бусаар үнэ төлбөргүйгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулж байгаа үйлдлийг ойлгоно.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримт нотлох баримтаас үзвэл шүүгдэгч М.С-  “Шанага-Уул” барьцаалан зээлдүүлэх газарт Б.О- “гар утсыг үзээд өгье” гэж хэлж, Самсунг А-50 загварын гар утсыг авч 400.000 төгрөгийн,  “Найман анд” ломбарданд Ц.Б- Самсунг А51 загварын гар утсыг авч 759.200 төгрөгийн, “Би эс Би ди” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт Б.Б- эзэмшлийн “Самсунг А50” загварын гар утсыг “үзээд өгье” гэж хэлж  491.700 төгрөгийн, “Гүн нуур” нэртэй буудлын 303 тоот өрөөнд байрлан үйлчлүүлж байсан Х.Б- “буудлын өрөөнийхөө сунгалтыг хий, захирал руугаа залгаад өгье” гэж хэлэн түүний эзэмшлийн Самсунг А-50 загварын гар утсыг авч 426.700 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүд нь хохирогч нарт гар утас худалдаж авах, гар утсаар нь яриад буцааж өгөх гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц үг хэллэг болон үйлдлээрээ хуурч мэхэлж, итгэлийг нь эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилгын үүднээс өөртөө шилжүүлэн авсан байна.  

 

       Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос М.С-ад холбогдох дээрхи 4 үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  дээрэмдэх гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэнийг шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч М.С-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг авсан үйлдлийг залилах гэмт хэрэг үйлдсэн  гэж үзэхээр байна.

      

        Хяналтын прокуророос шүүгдэгч М.С-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн дээрхи 4 удаагийн үйлдлийг шүүхээс залилах гэмт хэрэг гэж дүгнэсэн тул прокуророос М.С-ыг дараах 3 удаагийн үйлдэлд нь залилах гэмт хэрэгт холбогдуулж зүйлчилж ирүүлсэнтэй хамтатган шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

        Хоёр. Хяналтын прокуророос М.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн үйл баримт, нотлогдсон байдлын талаар үйлдэл тус бүрээр авч үзвэл;

       -Шүүгдэгч М.С- 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр фейсбүүкээр Завхан аймгийн зарын группт “Завхан аймаг руу хүн авч явна” гэсэн зар байршуулж, улмаар хохирогч Д.М- “Завхан аймаг руу цагдаагийн шалгалтын хувцас авч явна, шинжилгээний бичиг хэрэггүй, ямар нэг пост дээр зогсохгүй” гэж худал хэлж Хаан банкны 5027480150 дугаартай данснаас 54.500 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авсан болох нь:

       хохирогч Д.М- мөрдөн байцаалтанд “2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байдаг найзынхаа гэрт фейсбүүк ороод байж байтал “Boldbayarbayar” гэх хаягаас Завхан аймгийн зарын фейсбүүк групп дээр Завхан аймаг руу явна гэх зар байсан. Тэгэхээр нь би хэзээ яаж явах вэ гэж чат бичтэл гар утасныхаа дугаарыг өг гэж хэлсэн. Би гар утасныхаа дугаарыг өгтөл над руу нэг юнителийн дугаараас залгаад маргааш өглөө Завхан аймаг руу цагдаагийн хангалтын хувцас хүргэж өгнө шинжилгээний хариу хэрэггүй ямар нэг постуудаар зогсоохгүй шууд явсаар байгаад Завхан аймаг дээр очиж зогсоно гэж хэлсэн. Тэгэхээр нь би эргээд ярья гэж хэлээд аавд Завхан аймаг явах унаа олчихлоо та явах юм уу гэж асуутал ямар унаа юм байна гэхээр нь цагдаагийн улсууд байх шиг байна шинжилгээний бичиг хэрэггүй гэж байна гэж хэлтэл аав тэгвэл явна гэж хэлсэн. Удалгүй уг дугаар дахиж залгаад манай ахлагч Цагдаагийн ерөнхий газраас бичиг авах гээд байна явна гэвэл  дугаартай данс руу 54.500 төгрөг явуулаад явах хүнийхээ овог нэр, регистрийн дугаарыг нь явуул гэж хэлсэн. Тэгэхээр нь би  дугаартай М.С- гэх хүний данс руу өөрийн  данснаас мобайл банкаар 54.500 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл надаа явах хүнээ бэлэн байлгаж бай би маргааш өглөө очоод авна гэж хэлээд утсаа салгаад алга болчихсон” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 91-92/   Яллагдагчаар М.С- мөрдөн байцаалтанд “...2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэртээ фэйсбүүк үзээд байж байтал эмнэлэгийн тоног төхөөрөмж ачаад Сэлэнгэ аймаг руу явлаа гэх зар байсан юм. Тэгээд тухайн үед уг зарыг харчхаад би Улаанбаатараас Завхан аймаг руу 2-3 хүн аваад явна гээд би хуурамчаар “Boldbaatarbayar” гэх нэртэй фейсбүүкийн хаяг нээгээд зар байрлуулсан байсан. Тэгсэн миний уг зар луу хүмүүс чат бичихээр нь би өөрийн 88463840 дугаарыг өгтөл хүмүүс залгаж эхэлсэн ба нэг залуу надтай холбогдоод найдвартай Завхан аймаг 1 том хүн явмаар байна гээд ярихаар нь би найдвартай та санаа зоволтгүй 1 хүний 54.000 төгрөгөөр явна гээд худлаа ярьсан юм. Тэгсэн тэр хүн явахаар болоод миний  дугаарын данс руу 54.000 төгрөгийг 2 хүний мөнгө гээд шилжүүлсэн. Тэгээд би мөнгийг аваад өөрийн хуурамч фейсбүүк аккаунтаа устгасан юм” гэх мэдүүлэг /2 хх-ийн 103-104/ болон  Д.М-ы Хаан банкны 0 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх-ийн 87/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

       -2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Г.Ц- “Улаанбаатараас Говь-Алтай аймаг руу хүн хүн авч явна. ЦЕГ-аас талон гаргуулах учир зардлаа шилжүүл” гэж худал хэлж Хаан банкны 5027480150 дугаартай дансаар 123.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хүчит шонхор захын орчмоос шилжүүлэн авсан болох нь:  

       хохирогч Г.Ц- мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нийслэл Улаанбаатар хотод Говь-Алтай аймаг руу явах унаа хайгаад фейсбүүкээс зар хараад гэртээ сууж байхад “Говь-Алтай аймгийн нэгдсэн зар” гэсэн фейсбүүк группт Boldhuyag Ganbaatar гэсэн хаягаар “өнөөдөр Говь-Алтай аймаг руу 3-4 хүн авч явна” гэж зар тавьсан байсан. Тэгээд би тэр зарны доор 2 хүн байна хэзээ явах юм бэ гэж 08 цагийн үед коммент бичихэд 08 цаг 30 минутын үед над руу чатаар дугаараа асуухаар нь би 89930383 гэсэн өөрийнхөө дугаарыг өгсөн. Тэгээд над руу утсаар залгаж Цагдаагийн Ерөнхий газраас Говь-Алтай аймаг руу Цагдаагийн хангалтаар явах гэж байгаа юм. 4 хүн авч явах гээд 2 хүн олсон одоо 2 хүн дутуу байна. Та хоёр яг найдвартай, баттай явах юм уу гэж асуусан. Тэгээд би бид хоёр яг найдвартай явна гэсэн чинь тэгвэл овог, нэр, регистрийн дугаар, 2 хүний шинжилгээний хариу явуулаарай би Цагдаагийн Ерөнхий газар орж талон аваад 13 цагийн үед та хоёрыг очиж авъя, 17-18 цагийн үед гарна гэсэн. Тэгээд би өөрийн болон нөхөр, хүүхдийн овог нэр, регистрийн дугаар болон 2 хүний шинжилгээний хариуг “Boldhuyag Ganbaatar” гэсэн хаяг руу өөрийн гэсэн хаягаар чатаар явуулчхаад гадуур гарч “Хүчит шонхор” захын урд явж байхад над руу 11 цагийн үед дахиад залгаж би танд дансаа явууллаа та 2 хүний замын зардал 123.000 төгрөг шилжүүлээрэй 13 цагийн үед очиж авна гэсэн. Тэгээд би “Хүчит шонхор” захын урд машин дотор явж байгаад Хаан банкны интернэт банкаар 123.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд гэртээ ирээд явах юм бэлдээд 13 цагийн үед тэр дугаар луу залгасан чинь холбогдохгүй болсон. 2 цагийн дараа залгахад дахиад холбогдохгүй тэрнээс хойш утас нь холбогдоогүй” гэх мэдүүлэг /2 хх-ийн 60/, гэрч Б.Лхамцоо мөрдөн байцаалтанд “2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай бэр Г.Ц- хүү Л.Ц ач хүү Ц.М 3 Говь-Алтай аймаг руу явах гээд Говь-Алтай аймгийн нэгдсэн зарын групп руу орж Говь-Алтай аймаг руу хүн авч явна гэсэн “Boldbayar Bayar” гэх фейсбүүктэй хүн рүү 3 хүн байна гэж чат бичсэн юм. Тэгтэл 88463840 дугаарын гар утаснаас залгаад Говь-Алтай аймаг явах хүмүүсийн овог нэр, регистрийн дугаар, утасны дугаараа чатаар явуулаарай гэж хэлсэн. Удалгүй уг үл таних хүн манай хүү Л.Ц- руу залгаад ЦЕГ-аас талон гаргана замын зардал болох 1236000 төгрөгийг 5027480150 дугаартай М.С- эзэмшигчтэй данс руу мөнгө хий гэж хэлсэн. Тэгээд мөнгө хийсний дараа хаяг асуугаад явах бэлтгэлээ хангаад байж бай би удахгүй очно гэж хэлээд таг болчихсон. Удалгүй зар тавьсан байсан фейсбүүк чат бичээд үзтэл фейсбүүкээ устгачихсан байсан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 64-65/, яллагдагчаар М.С- мөрдөн байцаалтанд “...2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ фэйсбүүк үзээд байж байтал эмнэлгийн тоног төхөөрөмж ачаад Сэлэнгэ аймаг руу явлаа гэх зар байсан юм. Тэгээд тухайн үед уг зарыг харчхаад би Улаанбаатараас Говь Алтай аймаг руу 3 хүн аваад явна гээд би хуурамчаар “Boldbayar Bayar” гэх нэртэй фейсбүүкийн хаяг нээгээд зар байрлуулсан байсан. Тэгсэн миний уг зар луу хүмүүс чат бичихээр нь би өөрийн 88463840 дугаарыг өгтөл хүмүүс залгаж эхэлсэн ба нэг залуу надтай холбогдоод найдвартай Говь-Алтай аймаг 2 том хүн 1 хүүхэд явмаар байна гээд ярихаар нь би найдвартай та санаа зоволтгүй хүний 61.500 төгрөгөөр явна гээд худлаа ярьсан юм. Тэгсэн тэр хүн явахаар болоод миний  дугаарын данс руу 123.000 төгрөгийг  дугаарын данснаас 2 хүний мөнгө гээд шилжүүлсэн. Тэгээд би мөнгийг аваад өөрийн хуурамч фейсбүүк аккаунтаа устгасан юм” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 79-80/, хохирогч Г.Ц-ын 5316064187 дугаартай дансны хуулга /2 хх-ийн 71/, хохирогч Г.Ц-ын “Boldbayar Bayar” гэх нэршилтэй фейсбүүк хэрэглэгчидтэй харилцсан мессеж, 88463840 дугаарын гар утасны хэрэглэгчидтэй харилцсан мессеж  /2 хх-ийн 72/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

       -2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 3-17 тоотод байх нийтийн байр буюу гэртээ байхдаа өөрийн гар утаснаасаа “Boldbaatar Bayar” гэх хуурамч фейсбүүк хаяг нээж, уг хаягнаас Б.А- “Б.А- Б.П” гэсэн фейсбүүк хаяг руу “сайн байна уу, Увс явах юм уу, хэдэн хүн байна, холбоо барих дугаараа, маргааш гарна” гэсэн зурвас бичиж, түүний утасны дугаарыг авч утсаар нь холбогдож, замын зардлын мөнгө гэж 130.000 төгрөг нэхсэний дагуу хохирогч Б.Б- нь Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 84 худалдааны төвийн АТМ-с өөрийн  дугаартай данснаас 130.000 төгрөг шилжүүлснийг 5027480150 дугаарын дансаар авсан нь:

       хохирогч Б.Б- мөрдөн байцаалтанд “...найз охин Б.Б.А- бид хоёр ярилцаж тохироод Увс аймаг явахаар болоод найз охин Б.Б.А- 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өөрийнхөө фейсбүүк хаягаас “Увс аймгийн нэгдсэн групп” хаягт Увс явах унаа байна уу гэж пост оруулсан. 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цагийн үед “Boldbayar Bayar” гэсэн хаягаас найз охин Б.А- “Б.А- Б.П” фейсбүүк хаяг руу найзын хүсэлт явуулаад чат ирсэн байсан уг чатыг нээж үзэхэд сайн байна уу Увс явах юм уу хэдэн хүн байна мөн холбоо барих дугаараа, маргааш гарна гэсэн чат ирсэн байсан. Тэр үед манай найз охин Б.Б.А- гар утасныхаа 99534189 дугаарыг явуулахад 88463840 гэсэн дугаараас дуудлага ирээд Б.Б.А- уг хүнтэй ярихад эрэгтэй хүн байсан. Тухайн хүн Б.Б.А-тэй ярихдаа Увс явах хүн мөн хүү хэдэн хүн байна гэх зэргээр ярихад Б.Б.А- би хажуудаа нэг хүнтэй явна бид хоёр ковидын шинжилгээ өгөөгүй гэхэд цаадах хүн би өөрөө цагдаа, онцгойд ажилладаг хүн байна Увс руу хангамжаар явах гэж байгаа гэж хэлээд би одоо Онцгой байгууллагын газар дээр байна та хоёр явахаар бол яаралтай овог, нэрээ мессежээр явуул би та хоёрын нэр дээр зөвшөөрлийн талон авах гэж байна мөн өөрийнхөө дансаа явуулъя хоёр хүний зардлаа явуулчих гэж хэлэхэд би гэрээс гарч АТМ-ээс хоёр хүний зардал болох 130.000 төгрөгийг уг хүний 5027480150 гэсэн дансанд шилжүүлсэн юм. Намайг уг данс руу мөнгө шилжүүлэхэд М.С- гэх хүний нэртэй данс байсан. Би мөнгөө шилжүүлчхээд уг хүний 88463840 дугаар луу залгаж зардал мөнгөө хийсэн талаар хэлж та найдвартай явна биз манай хадмын бие муу байгаа яаралтай явах шаардлагатай мөн найз охин бид хоёр шинжилгээ өгөөгүй явах замд асуудалгүй биз дээ танд итгэж байгаа талаараа хэлэхэд уг хүн орой ах нь залгана гэж хэлээд тасалсан. Тэгээд орой уг хүнийг утсаар залгахыг хүлээхэд залгахгүй болохоор нь би залилуулсан байна гэж сэжиглээд фейсбүүк хаяг руу ороход манай найз охин Б.Б.А-ийг хаягийг блоколсон байсан” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 11-12/, яллагдагчаар М.С- мөрдөн байцаалтанд “...Тэгэхээр нь би хуурамчаар “Boldbaatar Bayar” гэх нэртэй фейсбүүкийн хаяг нээгээд уг хаягаасаа 3,4 хүн аваад маргааш Увс аймаг руу явлаа явах хүн байвал дугаараа өгөөрэй гээд зар байршуулсан. Тэгсэн миний уг зар луу хүмүүс чат бичихээр нь би өөрийн 88463840 дугаарыг өгтөл хүмүүс залгаж эхэлсэн ба нэг залуу надтай холбогдоод найдвартай Увс явах уу 2 хүн байна гээд ярихаар нь би найдвартай би өөрөө цагдаагийн байгууллагад ажилладаг юм та санаа зоволтгүй 1 хүний 65.000 төгрөгөөр явна гээд худлаа ярьсан юм. Тэгсэн тэр хүн явахаар болоод миний  дугаарын данс руу 130.000 төгрөгийг  дугаарын данснаас шилжүүлсэн. Тэгээд би мөнгийг аваад өөрийн хуурамч фейсбүүк аккаунтаа устгасан юм” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 45/,  Б.Б-ий хаан банкны  дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх-ийн 6/, М.С-ын хаан банкны

 

 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх-ийн 21/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

        Тухайн хэргийн хувьд шүүгдэгч М.С- нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, фейсбүүкээр Завхан аймгийн зарын группт “Завхан аймаг руу хүн авч явна” гэсэн зар байршуулж, хохирогч Д.М- “Завхан аймаг руу цагдаагийн шалгалтын хувцас авч явна, шинжилгээний бичиг хэрэггүй, ямар нэг пост дээр зогсохгүй” гэж хэлж, цахим хэрэгсэл ашиглаж, 54.500 төгрөгийг шилжүүлэн авсан,  хохирогч Г.Ц- “Улаанбаатараас Говь-Алтай аймаг руу хүн хүн авч явна. ЦЕГ-аас талон гаргуулах учир зардлаа шилжүүл” гэж хэлж,  123.000 төгрөгийг шилжүүлэн авсан, “Boldbaatar Bayar” гэх хуурамч фейсбүүк хаяг нээж, уг хаягнаас иргэн Б.А- “Б.А- Б.П” гэсэн фейсбүүк хаяг руу “сайн байна уу, Увс явах юм уу, хэдэн хүн байна, холбоо барих дугаараа, маргааш гарна” гэсэн зурвас бичиж, түүний утасны дугаарыг авч утсаар нь холбогдож, замын зардлын мөнгө 130.000 төгрөг гэж хэлж  хохирогч Б.Б-ээс 130.000 төгрөг шилжүүлэн авсан үйлдлүүд нь Залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бүх шинжийг агуулсан, гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

          Шүүгдэгч М.С- нийт 7 удаагийн буюу үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэсэн хуулийн заалтыг хэрэглэх үндэслэлтэй.  

 

          Шүүгдэгч М.С-ын бусдын эд хөрөнгийг залилж авсан дээрхи 4 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан түүний бусад 3 үйлдэлд зүйлчлэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн хүрээнд ашигтай байдлаар шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй  гэж үзнэ.

 

          Иймд шүүгдэгч М.С-ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчлэв.

 

         Гурав.  Хяналтын прокуророос М.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн үйл баримт, нотлогдсон байдлын талаар;

        Шүүгдэгч М.С-  2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо 2-184 тоот, нийтийн байрны 2 дугаар давхарт байрлах байрыг түрээслэн амьдардаг хохирогч Р.А- гэрт нэвтрэн орж 565.000 төгрөгийн эд зүйл болон бэлэн 30.000 төгрөг нийт 595.000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

          хохирогч Р.Алтансувд мөрдөн байцаалтанд “2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өөрийн амьдардаг нийтийн байр болох Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо Алтайн 2-184 тоотод байрлах гэрээсээ өдөр 14 цагийн үед гараад дэлгүүр орж хүнсээ цуглуулаад гэрийн ойролцоо байрлах хамаатны эгчийн гэрт байж байгаад орой 20 цагийн орчим найз залуу болох Даваасамбуугийн хамт гэртээ ирэхэд миний амьдардаг өрөөний хаалганы цоожийг эвдээд хаалган дээр нь зүүчихсэн байсан. Тэгээд гэртээ ороход миний хар өнгийн ууттай гитар алга болчихсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...Гитар хар даавуун ууттай хөх өнгийн дунд зэргийн гитар байсан. Харин монетон гинж нь шаргал өнгийн нарийнхан 3 граммтай гинж байсан. Мөн 30.000 төгрөг бэлнээр алга болсон 20.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг алга болсон өөр ямар нэг эд зүйл алга болоогүй” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 21, 25/, гэрч О.Байгалмаа мөрдөн байцаалтанд “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хилчин хотхоны 02 тоотод байрлах нийтийн байрны 12 дугаартай өрөөг нөхрийнхөө хамт түрээслэн амьдраад 2 сарын хугацаа өнгөрч байна. Өчигдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн үед гэртээ байж байтал гаднаас М.С- нэг хар өнгийн гэртэй гитар барьж орж ирж манайд жаахан байж байгаад 17 цагийн үед Автобус яваад эхэлчихлээ. Одоо гэртээ харилаа гээд явсан. Манайд ирэхээр нь зүгээр явж байна уу гэхэд зүгээр найзындаа оччихоод харих замаараа танайд золгох гээд ороод ирлээ. Харин энэ гитарыг танайд үлдээчихье. Маргааш нэг хүүхэд утсаар ярьж ирээд авах байх. Тэгэхээр нь өгчихөөрөө" гэж хэлж байсан. Яг хэний гитар гэдгийг нь би тодруулаагүй бөгөөд маргааш нь гитарынх нь эзэн ирж авах юм байна гэж ойлгосон” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 32/, гэрч Н.Даваасамбуу мөрдөн байцаалтанд “Манай найз охин Р.Алтансувд Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо 2-184 тоотод байрлах 2 давхар хөлсний нийтийн байранд өрөө түрээслэн амьдардаг юм. Тэр байранд нь би заримдаа очиж хамт байдаг. 2021 оны 02 дугаар сарын 17-ны өглөө Р.Алтансувд бид хоёр Р.А- өрөөнд байж байгаад 13 цаг өнгөрч байхад дэлгүүр орохоор хамт гарахдаа өрөөг нь цоожилчхоод гарсан. Тэгээд гадуур явж байгаад 20 цагийн үед буцаад ирсэн өрөөний гадна талын цоож эвдэрчихсэн цүүнээс нь зүүчихсэн байсан. Тэгээд Р.Алтансувд хар өнгийн ууттай хөх өнгийн гитар, улаан өнгийн хэтэвчинд байсан бэлэн 30 000 төгрөг, монетон нарийхан шар өнгийн гинж зэрэг нь алга болсон байсан. Тэгээд бид байрны хяналтын камер шалгуулсан нэг залуу тухайн байр руу орж ирээд хэсэг юм хайж байснаа байрны гаднаас нэг төмөр авч орж ирээд өрөөний хаалганы цоожийг хөшиж онгойлгоод орчхоод хар ууттай гитарыг аваад гарч байгаа бичлэг хадгалагдсан байхаар нь цагдаа дуудаж мэдэгдсэн. Би бол танихгүй хүн байсан. Харин манай найз охин Р.Алтансувд тухайн хүнийг хараад миний хажуу өрөөнд өрөө хөлсөлж байсан Байгалмаа эгчийнд ирээд байсан залуу мөн байх шиг байна гэж дуудлагаар ирсэн цагдаа нарт хэлж байсан. Хар өнгийн ууттай хөх өнгийн гитар нь өрөөний хана налуулан хураасан бараан дээр, харин цагаан сарын үеэр хүн ирэх юм бол бэлгэнд өгнө гэж манай найз охин Р.А- хадгалж байсан 10.000 төгрөг 1 ширхэг, 20.000 төгрөг 1 ширхэг нийт 30.000 төгрөг болон шар өнгийн монетон гинж Р.А- улаан өнгийн хэтэвчин дотор байсан. Р.Алтансувд монетон шинжээ байнга л хүзүүндээ зүүж хэрэглэдэг байсан” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 38/, яллагдагчаар М.С- мөрөн байцаалтанд “...Алтансувдын гэрт 13 цагийн үед очсон. Р.Алтансувд байхгүй байдаг өрөө нь цоожтой байхаар нь байрны гадаа байсан нэг богино төмрийг авч ороод өрөөнийх нь цоожийг нөгөө төмрөөрөө цохиж онгойлгож ороод гэрийнх нь хоймор хураалгатай бараан дээр тавьсан байсан жижиг цэнхэр өнгийн гитарыг нь авч гарсан. Гарах үедээ буцааж өрөөний гадна талыг цоожийг цүүнд нь өлгөсөн” гэх мэдүүлэг /1 хх-ийн 60/ 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 4-7/, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд  “ ...13:49:41 цагт Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо Алтайн 2-184 тоот хашаа руу хар хөх өнгийн зүүн талын цээжний хэсэгт NV гэсэн логотой пүүз өмссөн 30 орчим насны залуу орж ирж байгаа нь 13:50:00 цагт тухайн нийтийн байрны 2 давхарт гарч ертөнцийн зүгээр зүүн урд талын мухрын өрөөний гадаа очиж үүдний дэвсгэр, цонхны тавцан орчмоор ямар нэгэн зүйл хайж байгаа нь 13.51.16  цагт 2 давхраас утсаар ярьж байгаагаар гараад 13:52:17 цагт зүүн гартаа урт төмөр барин тухайн өрөөний цоожыг хөшиж эвдээд орж байгаа нь 13:53:30 цагт 2 давхрын хаалгаар хар өнгийн ууттай гитар үүрчихсэн баруун гартаа төмөр барьчихсан гарч байгаа бичлэгт үзлэг хийж тэмдэглэв.” гэжээ.  /1 хх-ийн 08/, О. Байгалмаагаас 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэг ширхэг гитар хураан авсан тухай тэмдэглэл /1 хх-ийн 14/, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэг ширхэг гитарыг Р.Алтансувдад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх-ийн 15/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

          Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

 

            Уг гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилах ба гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

            Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг  хуульчлан тодорхойлсон байх ба ”Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэх шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт М.С-ыг холбогдуулан хяналтын прокурор зүйлчилсэн нь тохирсон байна.

 

            Шүүхээс шүүгдэгч М.С-ыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэгт,

            Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.      

 

Шүүгдэгч М.С- залилах гэмт хэрэг үйлдэж 7 удаагийн үйлдлээр хохирогчдод нийт 1.134.200 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэрэг үйлдэж нэг удаагийн үйлдлээр хохирогч Р.Алтансувдад 315.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч М.С-аас нийт 1.449.200 төгрөг гаргуулж хохирогч Б.О-д 400.000 төгрөг, Р.Алтансувдад 315.000 төгрөг, хохирогч Б.Б-д 130.000 төгрөг, хохирогч Х.Б- 426.700 төгрөг, хохирогч Г.Ц- 123.000 төгрөг, хохирогч Д.М- 54500 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй.

   

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгчийн өмгөөлөгч “хохирол  төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2021 оны 6  дугаар сарын 18-ны  өдрийн 08 цаг 30 минут  хүртэл завсарлуулав. 

 

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдаан завсарласан хугацаанд шүүгдэгч  М.С-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  цагдан хорив. 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан дээр шүүгдэгч М.С-ын өмгөөлөгч Б.Зулбаяр 968.000 төгрөг бэлнээр авчирч шүүгчийн туслах Б.Мичидмаад тэмдэглэл үйлдэж хүлээлгэн өгч хохирогч Р.Алтансувдад 315.000 төгрөг, хохирогч Б.О-д 400.000 төгрөг, хохирогч Г.Ц- 123.000 төгрөг, хохирогч Б.Б-д 130.000 төгрөгийн хохиролыг барагдуулах хүсэлтэй байгаагаа амаар болон бичгээр илэрхийлж хэрэгт хавсаргуулав. 

Шүүгдэгч М.С-ын нийт төлөх 1.449.200 төгрөгийн хохиролоос 968.000 төгрөгийн хохиролыг төлөгдсөнд тооцон хасаж үлдэх 481.200 төгрөгийн хохиролыг түүнээс гаргуулж хохирогч Х.Б- 426.700 төгрөг, хохирогч Д.М- 54500 төгрөгийг олгох нь зүйтэй. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.С-ад Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

М.С-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулах...” гэж заажээ.

 

Шүүгдэгч М.С-ын хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын доод хэмжээнээс доогуур нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

        Харин шүүгдэгч М.С- амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үргэлжилсэн үйлдлээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр залилах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт  шүүхээс ял шийтгэгдэж байсан хувийн байдал зэргийг нь харгалзан  Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэв. 

        Шүүгдэгч М.С-ад Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар  Эрүүгийн хуулийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялыг  хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

 

        Шүүгдэгч М.С-ын гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохиролын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

       Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт  М.С-ын цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт ирүүлсэн сиди 2 ширхэг, флаш 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 2006027490344, 2009018091542, 2111000960349 дугаартай хэргүүдийг нэгтгэгдсэн болохыг тус тус дурьдав.

 

       Хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцогдохыг анхааралгүй үйлдэл тус бүрт зүйлчилсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болохыг цаашид анхаарвал зохино.  

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас М.С-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Жамсран овогт М.С-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэгт,

бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч М.С-ыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1/нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.    

4. Шүүгдэгч М.С-ыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялын хугацааг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 5.  М.С-ын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний  цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг  эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-аас нийт 481.200 төгрөгийн хохирол гаргуулж  хохирогч  Х.Б- 426.700 төгрөг, Д.М- 54.500 төгрөг олгосугай.

8. Хэргийн хамт ирүүлсэн сиди 2 ширхэг, флаш 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

9. Эрүүгийн 2006027490344, 2009018091542, 2111000960349 дугаартай хэргүүдийг нэгтгэгдсэн болохыг тус тус дурьдсугай.  

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.С-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.ДАЙРИЙЖАВ