Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/396

 

                                 

 

 

 

 

 

 

2021           6         17                                  2021/ШЦТ/396

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

   шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

   улсын яллагч Н.Мөнхцэцэг

   шүүгдэгч О.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

   Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.О- холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  2105001600826 дугаартай хэрэгт ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгч: Монгол улсын иргэн, оны  дугаар сарын -нд  Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний үйлдвэрийн менежмент мэргэжилтэй, хувираа онлайн дэлгүүр ажиллуулдаг, ам бүл , эхнэр  хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, толгойт Москвагийн гудамж, а байр, тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянгол дүүргийн  дугаар хороо,  дугаар байр  тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:УУ/, О.О-.

 

     Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

     О.О- нь 2020 оны 12 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байрны 64 тоотод мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор “Az Yondoo” гэх нэртэй фейсбүүк цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом болох “ПОКЕР” тоглоом зохион байгуулж, нийт 626.000 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүгдэгч О.О- шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэв.

     Хавтаст хэргээс гэрч С.Э- мөрдөн байцаалтанд “0000000000 дугаарын данс нь миний эзэмшдэг Хаан банкны данс мөн. Тухайн үед хөл хорио тогтоосон байх үед фейсбүүкээр покер тоглоомын лайв /live/ явж байхаар нь би сонирхож ороод тоглосон. Яг хэдэн удаа тоглосноо санахгүй байна. Тухайн фейсбүүк хаягаас тоглуулж байсан хүн 1 удаа тоглоход 10.000 төгрөг, 20.000 төгрөг гээд тоглолт бүр өөр өөр байсан. “Sarnai sarnai” гэсэн нэртэй покерын хөзрийн зурагтай фейсбүүк хаяг байсан санагдаж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/

     Гэрч Ц.У- мөрдөн байцаалтанд “Би тухайн үед ажил дээрээ буюу Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд байсан учир зав зай ихтэй хот руу явахыг хорьсон байсан учир фейсбүүкээр явж байсан лайв /live/ покерууд руу орж их тоглодог байсан. “Аz Үоndоо” нэртэй фейсбүүкийн хаягтай хүний тоглуулж байсан покер тоглоомд би оролцож тоглосон нь үнэн. Би өөрийн Хаан банкны 0000000000 дугаарын данснаас мөнгөө шилжүүлж хожих юм бол энэ данс руугаа буцааж мөнгөө авч байсан. Би тэр тоглоомыг тоглоод ойролцоогоор 200.000 төгрөг хожсон санагдаж байна. Тоглоомоо тоглуулахдаа нэг ширээнд заримдаа нэг хүнтэй тоглоно аль эсвэл 5-6 хүн тоглож байсан санагдаж байна. Би ийм төрлийн тоглоом нэлээн их тоглосон учир зарим зүйлсийг санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/

     Мөрдөн шалгах туршилт хийсэн тухай “Туршилтын явцад гэрч О.О-ыг мэдүүлэгт дурдагдсаны дагуу 1 ширхэг бичгийн цаас болон “Playing Cards Standar” гэх бичиглэлтэй цэнхэр эрээн өнгийн хөзөр, хар өнгийн бал зэргийг өгч та тухайн үед цахим орчинд шууд дамжуулалт хийж мөрийтэй тоглоом зохион байгуулахдаа хэрхэн яаж эд зүйлсийг бэлдэж мөн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан талаараа дэлгэрэнгүй хийж дүрсэлж үзүүлнэ үү гэхэд О.О- нь эхлээд 1 ширхэг бичгийн цаасыг аваа дундуур нь хувааж 2 хэсэг болгоод тус 2 хэсэг цаасан дээр хар балаар 1 -ээс 2 хүртэл тоо тавиад 1,2-ын тоон дээр хоёр хоёр хөзрийг тавиад голд 5 ширхэг хөзрийг 3 болон хоёроор нь салгаж тавиад ингээд газарт тавигдсан 5 модтой гарт байгаа 2 ширхэг хөзөр нь хамгийн өндөр нийлэмжтэй хүн ялагч болно гэж хэлж байх ба тус тоглоомд хоёроос 9 хүн тоглох боломжтой гэхдээ би байнга хоёр хүн тоглуулдаг гээд үзүүлж байв...” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-35/

     Дансны хуулганд үзлэг хийсэн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч Октябрь овогтой *******ын /РД:УУ92052139/-ний Хаан банкны 0000000000 дугаарын дансанд үзлэг хийхэд 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг 52 минутад 0000000000 тоот данснаас НАРАНХҮҮ ХҮРЭЛБААТАР гэх утгатай 30.000 төгрөг орж ирсэн байна. Үүнээс хойш 10.000 төгрөгөөс 50.000 төгрөгийн хооронд нэр, дугаар бичсэн удаа дараагийн гүйлгээ хийгдэж байх ба хамгийн сүүлд 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 0000000000 тоот данс руу Az Yоndоо гэсэн утгатай 90.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна. Октябрь овогтой ******* /РД:УУ92052139/-ний Хаан банкны 0000000000 дугаарын дансанд цахим хэрэгслээр шууд бичлэг хийж тоглуулж авсан хэрэгт хамааралтай нийт 2.690.500 төгрөгийн орлого орсон байна. Харин энэ мөнгөнөөс буцаалтаар /Yоndоо/ гэсэн утгатай 2.064.500 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдэж  хаан банкны 0000000000 дугаарын дансанд 626.000 төгрөгийн ашиг олсон байгааг дансны хуулганд оролцогчийг оролцуулан үзлэг хийж тогтоов...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 36/, болон О.О-ын эзэмшлийн Хаан банкны 0000000000 дугаарын дансны хуулганд мөрийтэй тоглоомоос орсон орлогыг улбар шар өнгийн тодруулагчаар дансны хуулга дээр тодруулав мөн мөрийтэй тоглоомд хожсон хүмүүсийн мөнгийг шилжүүлсэн зарлагыг шар өнгийн тодруулагчаар тэмдэглэсэн баримтууд /хх-ийн 37-42/

     Олсон ашгийн тооцоо хийсэн “...О.О-ын 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны 64 тоотод мэдээлэл технологи ашиглан “Az Yondoo” нэртэй фейсбүүк цахим хуудсаар лайв /бичлэг/ ашиглан урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог Техас покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж өөрийн нэр дээр бүртгэлтэй хаан банкны 0000000000 дугаарын харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 2.690.500 төгрөгийн өөрийн дансанд цуглуулж үүнээс 626.000 төгрөгийн ашиг олсон нь О.О-ын эзэмшлийн хаан банкны 0000000000 тоот харилцах дансны 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хоорондох нийт 6 хуудас орлого зарлагын гүйлгээ, зарлагын дэлгэрэнгүй хуулгаас “Аz Yondoo” гэх утгыг оруулсан шилжүүлсэн зарлагын гүйлгээнүүдээс бусад зарлагын өөр утгатай гүйлгээнүүдээр тогтоогдож байна. Олсон ашгийг О.О-ын Хаан банкны 0000000000 тоот данснаас 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд нийт 16 удаагийн зарлагын гүйлгээгээр нийт 178.500 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 3 удаагийн гүйлгээгээр 10.500 төгрөг нийт 626.000 төгрөгийн ашиг олсон...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 43/

     Яллагдагчаар О.О- мөрдөн байцаалтанд “Хөл хорионы үед хүмүүс фейсбүүк цахим орчинд Техас покер тоглоомыг фейсбүүкээр шууд дамжуулалт хийж тоглуулж ашиг олж байгааг нь хараад би ч бас тоглуулж болох юм байна гэж бодоод хуурай дүү Ганзоригоос ашигладаггүй фейсбүүк хаяг гуйж аваад нэрийг нь "Аz Үоndоо” гэж өөрчлөөд Баянгол дүүргийн 6 дугаар хороо 15 дугаар байрны 65 тоот гэртээ эхнэр хүүхдүүд унтсаны дараа шөнийн цагаар ганцаараа байхдаа “Аz Үоndоо” гэх хаягаас өөрийн тухайн үед ашиглаж байсан “Самсунг А-50” загварын гар утсаар лайв хийгээд дэлгүүрээс 500 төгрөгөөр хөзөр худалдаж аваад 1 ширхэг бичгийн цаасыг хоёр хуваагаад 2 хэсэг хуваасан цаасан дээрээ 1 хоёрын тоог хар өнгийн балаар бичээд гол хэсэгт нь 5 хөзөр босоо байдлаар байрлуулаад шууд дамжуулалт хийхдээ түүнийхээ өмнө хөзөр байрлуулсан хэсгийг утасны камерт тааруулаад өндөр цаасан хайрцаг дээр гар утсаа тавиад шууд дамжуулалт хийж байсан юм. Надад тухайн үед лайв хийдэг нэг гар утас байсан би утсаараа лайв ч хийдэг мөнгийг нь ч шилжүүлдэг байсан. Тоглолт дуусангуут хожсон хүн рүү нь мөнгийг шилжүүлдэг байсан. Зарим хүн нь хожсон ч мөнгөө авалгүй надад байлгаж байгаад буцаагаад бөөнд нь авдаг байсан. Би 2020 оны 12 дугаар сарын 20-ноос 21-ний өдрүүдэд зохион байгуулсан өөрөөр бол зохион байгуулаагүй. Би дандаа 2 хүнийг хооронд нь халз тоглуулдаг байсан. Нэг хүний бооцоо нь 10.000 төгрөгөөс 50.000 төгрөгийн хооронд тоглуулдаг байсан гэхдээ хүмүүс ихэвчлэн 10.000 төгрөгөөр тоглодог байсан. “Аz Үоndоо” гэсэн хаягийг тухайн үедээ ашиглаж байгаад ашиглахаа болиод нэвтрэх кодоо мартсан одоо тухайн хаяг руу орох гэхээр чадахгүй байгаа юм. Би энэ талаар хуулийн мэдлэг байхгүйн улмаас мөрийтэй тоглоом тоглуулж буруу зүйл хийсэндээ харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 17/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.   

      Шүүгдэгч О.О- нь 2020 оны 12 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байрны 64 тоотод мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор “Az Yondoo” гэх нэртэй фейсбүүк цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулалт хийж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом болох “ПОКЕР” тоглоом зохион байгуулж нийт 626.000 төгрөгийн ашиг олсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

       үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн О.О-ын “Би 2020 оны 12 дугаар сарын 20-ноос 21-ний өдрүүдэд зохион байгуулсан өөрөөр бол зохион байгуулаагүй. Би дандаа 2 хүнийг хооронд нь халз тоглуулдаг байсан. Нэг хүний бооцоо нь 10.000 төгрөгөөс 50.000 төгрөгийн хооронд тоглуулдаг байсан гэхдээ хүмүүс ихэвчлэн 10.000 төгрөгөөр тоглодог байсан. “Аz Үоndоо” гэсэн хаягийг тухайн үедээ ашиглаж байгаад ашиглахаа болиод нэвтрэх кодоо мартсан одоо тухайн хаяг руу орох гэхээр чадахгүй байгаа юм. Би энэ талаар хуулийн мэдлэг байхгүйн улмаас мөрийтэй тоглоом тоглуулж буруу зүйл хийсэндээ харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/, гэрч Ц.У-гийн “. “Аz Үоndоо” нэртэй фейсбүүкийн хаягтай хүний тоглуулж байсан покер тоглоомд би оролцож тоглосон нь үнэн. Би өөрийн Хаан банкны 0000000000 дугаарын данснаас мөнгөө шилжүүлж хожих юм бол энэ данс руугаа буцааж мөнгөө авч байсан. Би тэр тоглоомыг тоглоод ойролцоогоор 200.000 төгрөг хожсон санагдаж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/, мөрдөн шалгах туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-35/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36/, О.О-ын Хаан банкны дансны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 37-42/, олсон ашгийн тооцоо хийсэн тэмдэглэл /хх-ийн 43/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч О.О- нь тус гэмт хэргийг амар хялбар   аргаар мөнгө олох зорилгоор, гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдсэн байна.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос шүүгдэгч О.О-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч О.О-ыг “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.О- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч О.О- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн гаргасан “ өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 67/ шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

   

   Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгч О.О-т танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

   Шүүхээс шүүгдэгч О.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

   Шүүгдэгч О.О-т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

   Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.

 

   “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.

 

    Иймд О.О-ын гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох Төрийн сангийн 1009000005407 дугаарын дансанд байршуулсан 626.000 төгрөгийг улсын орлогод шилжүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

   Шүүгдэгч О.О- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурьдав.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 ТОГТООХ нь:

 

   1.  О.О-ыг “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

   2. Шүүгдэгч О.О-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

   3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

   4. Шүүгдэгч О.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

 

   5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.О-аас хураасан хууль бус орлого болох Төрийн сангийн 1009000005407 дугаарын дансанд байршуулсан 626.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа хийхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ