Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/456

 

 

 

                             

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч А.Марал

шүүгдэгч Н.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

         Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Г- холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105005720646 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       

        Шүүгдэгч: Монгол улсын иргэн, оны  дүгээр сарын -ны өдөр, Өмнөговь аймагт хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Баяжуулалтын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэрийн хамт /гэрлэлтийн баталгаагүй/ Говьсүмбэр аймаг Сүмбэр сум -р баг Шивээ гудамж  тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн  дугаар хороо, Од хотхон - дугаар байрны тоотод түр оршин суух хаягтай,

      2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 334 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсан, 

            2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 788 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг тогтоол дээр 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 334 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын эдлээгүй үлдсэн 5 жил 1 сарын хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жил 6 сараар хорих ялаар шийтгэгдсэн,

            2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 338 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, /РД:/ Н.Г-.

 

       

         Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр

Н.Г- нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД Андуудын автобусны буудал дээр байрлах түргэн үйлчилгээний цэгт худалдан авсан барааныхаа мөнгийг төлөх асуудлаас болж хохирогч Б.Б- нүүр хэсэгт гараараа 1 удаа цохиж хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний доод зовхи, хамарт цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Н.Г- шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн хохиролд 500.000 төгрөг төлсөн. Торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

         Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Н.Г- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

         Шүүгдэгч Н.Г- 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД” андуудын автобусны буудал дээр байрлах түргэн үйлчилгээний цэгт худалдан авсан барааныхаа мөнгийг төлөх асуудлаас болж хохирогч Б.Б- нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний доод зовхи, хамарт цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

        хохирогч Б.Б- мөрдөн байцаалтанд “ 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ТҮЦ дээрээ худалдаа эрхлээд байж байтал үл таних эрэгтэй хүн манай ТҮЦ-ээс 1 ширхэг майлдсэвн тамхи, 1 ширхэг фүүзти нэртэй ундаа, 1 ширхэг асаагуур худалдаж аваад, авсан зүйлсийнхээ мөнгийг өгөлгүй, гар утсаар яриадахъя  гэж хэлээд цаашаа явахаар нь би тухайн эрэгтэй хүний араас нь очоод “худалдаж авсан зүйлийнхээ мөнгийг өгөөч” гэхэд “байж бай” гээд цаашаа явахаар нь би явуулахгүй гээд хувцаснаас нь зуураад байж байтал гэнэт баруун гараараа миний хамар руу нэг удаа цохисон. Тэр дороо миний хамраас цус гарсан бөгөөд би тухайн эрэгтэй хүнийг цагдаа иртэл нь явуулахгүй зууралдаж байгаад цагдаа ирэхээр нь хүлээлгэж өгсөн. Би “ЭМЖЖ” нэртэй эмнэлэгт хамрын үзлэг хийлгэж, хамраа тэгшрүүлэх эмчилгээ хийлгэсэн бөгөөд тухайн эмчилгээний зардал болох 500.000 төгрөгийг намайг зодож гэмтээсэн Н.Г- бүгдийг нь төлж барагдуулсан байгаа. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23, 55/,

        гэрч Ү.Э- мөрдөн байцаалтанд “Миний бие 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр томилгоот хуваарийн дагуу эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа-жолоочоор 24-н цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 17 цагийн орчимд Бэгэр-10 буюу жижүүрээс Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД-андуудын автобусны буудал дээр зодоон болоод байна гэх дуудлага мэдээлэл өгсний дагуу ахлах ахлагч Батбаярын хамтаар тус дуудлага мэдээллийг түргэн шуурхай газар дээр нь очиж шалгасан. Уг дуудлага мэдээлэл дээр очиход ТБД-андуудын замын урд талын гарц дээр 20-25 орчим насны хоёр эрэгтэй хүн хоорондоо барьцалдчихсан байдалтай зогсож байсан. Тухайн хоёр эрэгтэй хүний нэгийнх нь хамраас цус гараад хавдчихсан байдалтай, нөгөө эрэгтэйн гар болон ам хэсэг нь цус болсон байдалтай байж байсан. Ахлах ахлагч Батбаяр бид хоёр тухайн хоёр залууг салгаж болсон асуудлын талаар асууж тодруулахад хамар нь хавдаж цус гарсан байсан эрэгтэй хүн тайлбарлахдаа нөгөө залууг түцэнд орж ирээд тамхи, ундаа аваад ямар нэгэн мөнгө төлөлгүй гараад явсан гэсэн. Тэгэхээр нь араас нь очоод мөнгөө авъя гэтэл шууд эргэж хараад нүүр рүү нь гараараа цохисон гэж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/,

        Яллагдагч Н.Г- мөрдөн байцаалтанд  “2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хоёр найзын хамт пиво ууж байгаад гэртээ хүргүүлээд ганцаараа гэртээ ороод гар утсаа цэнэглэж байгаад гэрээс гараад Андуудын автобусны буудал дээр ТҮЦ орж “Майлд сэвн” нэртэй нэг хайрцаг тамхи, нэг ширхэг асаагуур, нэг ширхэг жижиг савалгаатай ундаа аваад тооцоо хийх гэтэл миний утас интернет банк ажиллахгүй байхаар нь худалдагч эрэгтэйг байж бай гэж хэлчхээд ТҮЦ-ээс зайтай зогсож байтал ТҮЦ-ний худалдагч эрэгтэй миний араас ирээд мөнгөө өг гэхээр нь би түр байж бай л даа гэтэл намайг ТҮЦ дотор орж байгаад интернет банкаа хэвийн ажиллаж эхлэхээр нь мөнгөө хий гээд намайг ТҮЦ рүү оруулах гээд хувцаснаас татаад байсан. Тухайн үед ТҮЦ-ний ойр орчимд олон хүн байсан бөгөөд миний бие тухайн хүмүүсээс санаа зовсондоо худалдагч эрэгтэйн нүүр рүү нь баруун гараараа нэг удаа цохисон. Тухайн эрэгтэй хамар руугаа цохиулсан даруйдаа хамраас цус гараад байсан ба бид хоёр зууралдаад байж байхад цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэх байранд хийсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52/

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2134 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр “Б.Б- биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний доод зовхи, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх-ийн 32-33/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан энэ хэрэгт хамааралтай шүүхийн хэлэлцүүлэгт шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

        Улсын яллагчаас гэм буруугийн талаар шүүгдэгч Н.Г- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч гэм буруу болон хэрийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

       Шүүгдэгч Н.Г- нь хохирогчийн хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогч Б.Б- нүүр хэсэгт гараараа 1 удаа цохиж хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний доод зовхи, хамарт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэмт хэрэг юм.

      

       Н.Г- үйлдлийг зүйлчилсэн яллах дүгнэлт болон гэм буруугийн талаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Н.Г- “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцов. 

 

       Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах тайлбар дүгнэлт танилцуулсаныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч оролцлоо.

 

       Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Г-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

      Н.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.  

 

       Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Н.Г- худалдан авсан барааны төлбөр тооцоог төлөөгүй нь нөлөөлсөн байх ба шүүгдэгч Н.Г- хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох  ял оногдуулав.

       Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг Н.Г-д мэдэгдэв.

       Н.Г- үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б- эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогчид 500.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан хохирогчийн “хохиролоо авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.   

 

       Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                   ТОГТООХ нь:

         1. Н.Г- “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

         2. Шүүгдэгч Н. Ган-Эрдэнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

         3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

        4. Энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

       6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ