Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/472

 

 

 

                             

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

        шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

        улсын яллагч Б.Бямбадагва,

        хохирогч Ш.Б-, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг

        шүүгдэгч О.М-, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

        шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, 

        шүүгдэгч  А.Б- түүний  өмгөөлөгч Н.Намжилцогт, Б.Төмөрбаатар,

        шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж, Ц.Жамбалсүрэн,

        шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Б.Чимэд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

        Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос А.Б- Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

        А.Г- Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

        Д.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

       О.М- Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

       Э.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002004270278 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       

       1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 6 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн .... дугаар дамжааны оюутан, ам бүл .., эхийн хамт Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:УЗ........./ А.Б-.

           

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын их сургуулийн Мэдээлэл технологийн ... дугаар дамжааны оюутан, ам бүл ., эцэг, эх, эмээ, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны .... тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:УЗ.........../ Г.Б-

 

3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 27-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын их сургуулийн .... дугаар дамжааны оюутан, ам бүл ., эцэг, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ..... тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:ТА............../ Д.Б-.

 

4. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, Дорнод аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 885 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 04 сар, 15 хоногийн өмнө хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан, /РД:ЖД......../ О.М-.

 

5. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр, Дархан-Уул аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, “......” ХХК-д хувцас хэвлэгч ажилтай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ...-р хороолол .... тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:ШУ........../ Э.Б-.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр

О.М-  нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үерийн далан орчмоос “өвс“ гэх нэршилтэй сонингийн цаас, тунгалаг өнгийн гялгар уутны хамт 74 грамм жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авсан, өөрийн биедээ хадгалсан, мөн уг бодисоос Э.Б-од гялгар уутны хамт 51 грамм хэмжээтэйг өгсөн,

- 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй 92 грамм жинтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

-2020 оны 8 дугаар сарын 10, 11-ний өдрийн үеэр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй 47 грамм жинтэй ургамлыг А.Б-д 30,000 төгрөгөөр хууль бусаар худалдсан,

А.Б-, Г.Б-, Д.Б- нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав хороолол 102 байрны 40 тоотод орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн,

- 2020 оны 8 дугаар сарын 10, 11-ний өдрийн үеэр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй 47 грамм жинтэй ургамлыг О.М-аас 30,000 төгрөгөөр худалдан авч буюу хууль бусаар олж авч, уг ургамлыг 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  Рапид харшийн 3 дугаар байрны 34 тоот гэртээ, мөн өөрийн биедээ 0,09 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар тус тус хадгалсан, 

 

Э.Б- нь 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт өвс“ гэх нэршилтэй гялгар уутны хамт 51 грамм жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар О.М-аас олж авч, өөрийн биедээ хадгалсан,

 

Г.Б- нь А.Б-, Д.Б- нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав хороолол 102 байрны 40 тоотод орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн,

 

 Д.Б- нь Г.Б-, А.Б- нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав хороолол 102 байрны 40 тоотод орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн,

-мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа  Ш.Б-ыг түлхэж унагаан баруун өвдөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.М- шүүхийн хэлэлцүүлэгт “Яллах дүгнэлтэнд үйлдсэн хэргийн талаар бүгд үнэн зөв бичигдсэн байна. Би А.Б- 40.000 төгрөгөөр мансууруулах бодис зарсан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.

 

Шүүгдэгч А.Б-  шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа зөвшөөрч байгаа. Би О.М-аас мансууруулах бодис худалдаж авсан нь үнэн.  Би Х-д дурласан байсан болохоор Х-тай уулзах гэж л очсон. Х-г өөр хүнтэй амьдарч байгааг би мэдээгүй байсан. Найзуудаа ийм байдалд оруулсанд харамсаж байна.” гэв.

 

Шүүгдэгч Э.Б-  шүүхийн хэлэлцүүлэгт “Мансууруулах бодис биедээ хадгалсанаа зөвшөөрч байгаа. Гэмшиж байна.” гэв.

 

Шүүгдэгч Д.Б- шүүхийн хэлэлцүүлэгт “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрсэн зүйл ангийг зөвшөөрч гэм буруу маргахгүй, гэмшиж байгаа. Хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх хэргийг зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Шүүгдэгч Г.Б- шүүхийн хэлэлцүүлэгт “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрсэн зүйл ангийг зөвшөөрч гэм буруу маргахгүй, гэмшиж байгаа.” гэв.

 

Хохирогч Ш.Б- шүүхийн хэлэлцүүлэгт “Г.Б- аав ээж ирж надаас олон удаа уучлалт гуйсан. Миний хохиролд 355.000 төгрөг өгсөн. Намайг түлхэж унагаасан хүн нь Г.Б- юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.  А.Б- одоог хүртэл уучлалт гуйгаагүй, бусдыгаа уруу татаж хэрэгт оруулж байгаад харамсалтай байна.” гэв.

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос А.Б- үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан”  гэмт хэрэгт,

О.М- үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авсан, өөрийн биедээ хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор бусдад худалдсан” гэмт хэрэгт,

Э.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт,

       

А.Б-, Г.Б-, Д.Б- нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн”

-Д.Б- энэ гэмт хэргийг үйлдэх явцдаа  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

         Нэг. Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч О.М-, А.Б-, Э.Б- нарын тус тусын үйлдэл хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байдлыг авч үзвэл;

Шүүгдэгч О.М-  үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үерийн далан орчмоос “өвс“ гэх нэршилтэй сонингийн цаас, тунгалаг өнгийн гялгар уутны хамт 74 грамм жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авсан, өөрийн биедээ хадгалсан, мөн уг бодисоос Э.Б-од гялгар уутны хамт 51 грамм хэмжээтэйг өгсөн,

- 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй 92 грамм жинтэй ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

-2020 оны 8 дугаар сарын 10, 11-ний өдрийн үеэр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй 47 грамм жинтэй ургамлыг А.Б-д 30,000 төгрөгөөр хууль бусаар худалдсан болох нь:

Хүний биед үзлэг хийсэн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “...О.М-аас өмсөж явсан хувцсанд үзлэг хийхийн өмнө нь түүний биед мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байвал сайн дураараа гаргаж өгөхийг санал болгоход миний цүнх дотор ууттай өвс байгаа гэж хэлээд өөрийн барьж явсан хар өнгийн гар цүнхнээс 2 тусдаа ууттай өвс мэт зүйл гаргаж ирээд өөр эд зүйл байхгүй гэснээр түүний гаргаж өгсөн цэнхэр өнгийн ууттай өвсийг №1 гэж дугаарлан цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 54.5 грамм, цагаан өнгийн гялгар ууттай өвсийг жинлэж үзэхэд 51.0 грамм байсныг шинжилгээнд хүргүүлэх зорилгоор хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 25-29/

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...О.М-ыг...зориулалтын саванд шээлгэж, үр дүнг нь харахад 3 минутын дараа..., 5 дугаар багананд 1 улаан зураас тодорч “Эерэг” /ТНС/ гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгаж, О.М-ын шээсийг битүүмжлэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрэх эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж хүргүүлэхээр тогтов...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 36-37/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 хх-ийн 48/

Шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4552 дугаартай: О.М-аас хураагдсан ургамал мэт зүйлд шинжилгээ хийсэн “Шинжилгээнд ирүүлсэн өнгөгүй гялгар ууттай ургамал мэт зүйл, цэнхэр өнгийн гялгар ууттай ...ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна..., Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. Өнгөгүй гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 48 гр, цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл цэвэр жин нь 44 гр байсан ба ургамал мэт зүйл тус бүрээс 0,1 гр-г шинжилгээнд зарцуулав...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 60-62/

Шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 4557 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “О.М- 2020.8.19” гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 55-56 / зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч А.Б- 2020 оны 8 дугаар сарын 10, 11-ний үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй 47 грамм жинтэй ургамлыг О.М-аас 30.000 төгрөгөөр худалдан авч буюу хууль бусаар олж авч, уг ургамлыг 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  Рапид харшийн 3 дугаар байрны 34 тоот гэртээ, мөн өөрийн биедээ 0,09 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар тус тус хадгалсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл “...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харшийн 3 дугаар байрны 34 тоотод 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр үзлэг хийхэд А. А.Б- ...жижиг өрөөний орны баруун дээд талын толгой хэсгээс ногоон өнгийн өвс мэт зүйл гаргаж өгснийг цахилгаан жингээр жинлэж үзэхэд уутны хамт 57.1 грамм байсныг шинжилгээнд хүргүүлэхээр “1” гэж дугаарлан хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 14-19/         

 “...А.Б-ын өмсөж явсан хувцсанд үзлэг хийхийн өмнө нь түүний биед мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байвал сайн дураараа гаргаж өгөхийг санал болгоход миний зүүн талын шортны халаасанд “шавар” гэх бодис байгаа гэж хэлээд цэнхэр өнгийн асаагуур дээр наасан “шавар” мэт зүйл байсныг гаргаж өгөөд өөр надад хар тамхи мансууруулах бодис байхгүй гэснээр..., А.Б-ын биеэс илэрч хураагдсан цэнхэр өнгийн асаагуур дээр наалдсан “шавар” мэт зүйлийг хусан зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийж цахилгаан жин дээр жинлэж үзэхэд гялгар уутны хамт 0.4 грамм байсныг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 20-24/

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...А.Б-ыг...зориулалтын саванд шээлгэж, үр дүнг нь харахад 5 минутын дараа..., 5 дугаар багананд 1 улаан зураас тодорч “Эерэг” /ТНС/ гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгаж, А.Б-ын шээсийг битүүмжлэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрэх эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж хүргүүлэхээр тогтов...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 30-32/

Шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 4550 дугаартай А.Б-ын гэрээс хураагдсан ургамал мэт зүйлд шинжилгээ хийсэн “Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна..., Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна..., ургамал мэт зүйлийн..., цэвэр жин нь 47 гр байсан ба ургамал мэт зүйлээс 0,1 гр-г шинжилгээнд зарцуулав...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 55-56 /

Шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 4549 дугаартай А.Б-ын биед хийсэн үзлэгээр хураагдсан асаагуур болон шавар мэт зүйлд шинжилгээ хийсэн “Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай шавар мэт зүйл, цэнхэр өнгийн асаагуур тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна..., Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна..., шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0,0947 гр байсан ба шавар мэт зүйлээс 0,02 гр-г шинжилгээнд зарцуулав...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 75-77/

Шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4555 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “А.Б- 2020.8.18” гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 65-67/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э.Б- нь 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт өвс“ гэх нэршилтэй гялгар уутны хамт 51 грамм жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар О.М-аас олж авч, өөрийн биедээ хадгалсан болох нь: 

Хүний биед үзлэг хийсэн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “...Э.Б-...  мансууруулах болон сэтгэцэд нөлөөт ургамал байгаа гэж хэлэн цагаан саарал өнгийн цүнхнээс цагаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл гаргаж ирснийг хураан авав... ургамал мэт зүйлийг жинлэхэд 49,7 грамм байгааг “1” гэж дугаарлав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 158-160/

О.М-ыг “Биедээ байгаа эд зүйлээ гаргаж ширээн дээр эмх цэгцтэй тавина уу” гэхэд ногоон өнгийн ямар нэгэн бичиггүй үүргэвчнээсээ цагаан өнгийн сонинд боосон ургамал мэт зүйл гаргаж ирснийг сонины хамт зиплок түгжээ бүхий гялгар уутанд боож албаны жин дээр жинлэхэд 21,4 грамм байсныг хураан авсан ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 161-165/

Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /1 хх-ийн 166/

Шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 4205 дугаартай:“...Шинжилгээнд ирүүлсэн №1 гэсэн дугаартай “Баянгол дүүргийн 8 дугаар хороо Э.Б-ын өвс мэт зүйл” гэсэн хаягтай тунгалаг өнгийн гялгар ууттай 49 грамм жинтэй ургамал мэт зүйл, “2” гэсэн дугаартай О.М-ын биеэс хураасан 21,3 грамм өвс 2020.07.28” гэсэн хаягтай сонингийн цаасанд боосон тунгалаг өнгийн гялгар ууттай 8 грамм ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илрэв.

 

Дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 177-181/

Шинжээчийн 2020 оны 09 сарын 17-ны өдрийн 4953 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн О.М- 2020.09.04 гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг. Гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 2,3863 грамм байсан” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 188-190/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Түүнчлэн шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн А.Б-ын мөрдөн байцаалтанд “...би одоогоос 10-д хонгийн өмнө нь байх зүс таних Муба буюу О.М-аас бэлнээр 30.000 төгргөөр худалдан авсан юм. Би дээрх ургамалыг 3 хоногийн өмнө гэрийнхээ гадаа ганцаараа хэрэглэсэн юм. Би өөрөө түүж авч өөртөө зориулж хадгалж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 40/

О.М-ын мөрдөн байцаалтанд “...Миний гар цүнхнээс хураагдсан 2 тусдаа уутай өвс бол миний эд зүйл байгаа юм. Одоогоос 1 сарын өмнө байх би 10 хороололын хойд талд байрлах далангаас түүсэн өвс байгаа юм. Уг мансууруулах үйлчилгээтэй өвс нь 10 хороололын далангийн өвсөн дунд ургадаг юм байна лээ. Одоогоос 2 хонгийн өмнө нь байх 10 хороололын далан дээр өвс гэх ургамалыг сорж хэрэглэсэн. Тухайн үед А.Б- надаас өвс олоод өгөөч гээд гуйгаад байхаар нь өөртөө байсан өвснөөс би 30.000 төгрөгөөр зарсан. Би одоогоос 20 хонгийн өмнө нь байх өөрийн найз Батболдын хамт Хар тамхитай тэмцэх газарт шалгагдаж байгаа.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 43-44/

Э.Б-ын мөрдөн байцаалтанд “...Би 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 21:00 цагийн орчим 4 дүгээр хорооллын Далангийн ард байдаг 77 дугаар сургуулийн тэнд байрны хажууд ганцаараа явж байсан. Тэгтэл нэг танихгүй залуу /О.М-/ тамхи татаад зогсож байсан. Тэр залуу бага зэрэг согтуу байсан. Тэгэхээр нь би ахын дүү тамхилчихаач гэтэл надад татаж байсан тамхинаасаа өгсөн. Тэгээд нөгөө залуугийн өгсөн тамхинаас сороод үзтэл тамхи биш өвс байсан. Тэгээд би энэ чинь тамхи биш байня ш дээ гээд нөгөөдөхийг нь буцааж өгчихөөд өнгөрөөд явтал нөгөө залуу араас дуудаад энийг зүгээр аваач гээд цагаан өнгийн гялгар ууттай өвс өгсөн. Тухайн үед хүн зүгээр өгөхөөр нь би авчихсан юм. Уг өвсийг аваад замдаа хаях гээд явж байтал энгийн хувцастай 2 цагдаа ирээд үнэмлэхээ үзүүлээд баривчилсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 170-171/ нь хэрэгт авагдсан дээрхи бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэдгээрийн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсаныг хууль бус гэж үзнэ.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эд хэлбэрээр гаргаж авахыг “ хууль бусаар бэлтгэсэн” гэж үзнэ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн хувьд олон нийтийн аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулах хор уршигтай юм.

Хоёр. Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч А.Б-, Г.Б-, Д.Б- нарын үйлдэл,  шүүгдэгч Д.Б- хүний эрүүл мэндэд халдсан үйлдлийн талаархи хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байдлыг авч үзвэл;

       

Шүүгдэгч Д.Б-, Г.Б-, А.Б- нар бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав хороололын 102 дугаар байрны 40 тоотод байрлах хохирогч Ш.Б-ын эзэмшлийн орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн,

-энэ гэмт хэргийг үйлдэх явцдаа  шүүгдэгч Д.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Д- “...шөнийн 02 цагт хаалга маш хүчтэй нүдээд байхаар нь би очиж онгойлгох үед орой 20 цагт ирсэн залуу 4 залуутай хамт ирсэн байсан ба тухайн залуу орж ирээд миний зүүн хөлийг цээж гартай давхар тэврээд гэрт түлхэж орж ирж намайг зодож үүдэнд байсан хувцасны шкаф, хана нуруугаар мөргүүлж байхад цаанаас нэг цагаан кеттэй, бараан өмд, богино савхитай залуу гараараа миний толгойн баруун духны хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон ба нөгөө 3 залуу нь мөн миний биеийн бүх хэсэг рүү гараараа цохисон. Би биеэ хамгаалахын тулд нэг гараараа нүүрээ хамгаалж, нэг гараараа тухайн залууг өөрөөсөө холдуулах гээд түлхэж байсан. Энэ үед аав, ээж Х- нар босож ирээд салгах үед надаас салахгүй бужигналдсан. Нөгөө өндөр махлаг залуу надаас салахгүй байсан ба ээж  урт үстэй, уранхай жинсэн өмдтөй, ногоон цамцтай залуу, богино үстэй, цайвар цамцтай, хар куртиктэй хоёр залууг нь түлхэж гаргаад үүдэнд ээж орилохоор нь би нөгөө залуугийн гарыг нэг удаа хазаж тавиулсан. Тэгээд гэрт байсан улаан хар цамцтай, эрээн өмд хар савхитай залуу нь 20 цагт ирсэн залууг авч гарсан ба нэг улаан хар куртиктэй залуу нь миний өрөөнд орж ирээд чи намайг хэний хүүхэд гэдгийг мэдэх үү гээд орилж чарлаад байсан...миний толгойн баруун талд нэг удаа цохисон ба улайж хавдсан. Баруун тохойгоор хана мөргүүлээд байсан тул шалбарсан. Хөл нүцгэн байсан тул баруун хөлийн ядам хуруу хавдсан, цээж нэлэнхүйдээ улайсан, баруун мөр өвчтэй, баруун гарын бугуй өвчтэй байна...“ гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 65-66/

 

Хохирогч Б.Д- 2021 оны 01 сарын 11-ний өдрийн “...тэгээд 01 цаг өнгөрч байхад...хар шөнө манай гэрийн хаалгыг маш хүчтэй нүдээд байхаар нь би шууд хаалгаа онгойлготол А.Б- эхэлж орж ирээд араас нь найз нар нь орж ирээд түлхээд зодсон. Тэгэхдээ А.Б-ын араас Г.Б-, А.Б- нар нь А.Б-той зэрэг шахуу орж ирсэн....” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 79-80/

 

Хохирогч Ш.Б-ын “...шөнө 02 цагийн орчимд гэрийн хаалга маш хүчтэй цохиод байхаар нь хүү босож онгойлгох үед хүмүүс орж ирэн хүүг минь зодож байсан ба эхнэр бид хоёр очиж 2 залууг түлхэж гаргаад хаалгаа хаагаад хүү Б.Д-г дарж хэвтсэн байсан залууг салгах гэхэд гэрт байсан 2 залуу нь хүүг тал талаас нь цохиод байсан. Би тэр 3 залууг салгахад хүч хүрэхгүй байсан. Би эхнэрээрээ цагдаа дуудуулсан. Энэ үед хүүг дарсан байсан том биетэй залууг хүүгээс салгаж аваад дарж хэвтэх үед хамт байсан саравчтай малгайтай улаан хар куртиктэй залуу миний арыг мэдэх үү та нарыг ална гээд хүү бид хоёр руу дайраад гүйгээд савсагнаад байсан...тухайн үед гэрт саравчтай малгайтай хүүхэд болон үсээ ардаа боосон хүүхэд нарын нэг нь түлхэх үед газар унахдаа хагарсан нүдний шил дээр өвдгөөрөө унаж гэмтэл авсан...би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ өвдгөн дээрээ өшиглүүлсэн гэж мэдүүлэг өгсөн ба тухайн үйл явдлыг бодоод байхад араас хүн түлхсэн байсан... ” гэх мэдүүлэг /2 хх-ийн 69-70, 4 хх-ийн 85/

 

Гэрч Ц.Х-гийн “...би гэртээ найз залуу болох Б.Д- болон аав, ээж нартай нь хамт байсан. Тэгэхэд 17 цагийн орчимд хаалга тогшихоор нь онгойлгох үед А.Б- бага зэргийн архи үнэртүүлсэн байдалтай байхаар нь Б.Д- бид хоёр гарч А.Б-той уулзсан. Тэгэхэд А.Б- нь над руу чи энэ байранд найз залуутайгаа байсан юм уу гээд уурлаж Б.Д-тай Х-гийн найз залуу нь би гэж маргалдаж байгаад явсан. Тэгээд А.Б- нь гар утаснаасаа би найзуудтайгаа архи ууж байна, би одоо очно за гэх мэтээр мессеж бичиж байгаад шөнө 01 цагийн орчим гэрийн хаалга маш хүчтэй цохихоор нь Б.Д- бид хоёр хаалга онгойлгохоор явсан. Тэгэхэд гэрийн хаалган дээр А.Б- болон үл таних 2 залуу нар маш их согтолттой байсан. Тэгээд А.Б- нь Б.Д- хоёр хөлнөөс тэврээд зуураад гэр рүү орж хананд шахаж байгаад домофон утас байгаа хэсэг рүү 175 см орчим өндөртөй бор царайтай би хуулийн сургуулийн оюутан байна, манай аавыг мэдэх үү, чи хэний хүүхдээр оролдож байгаагаа мэдэх үү гэх мэтээр орилоод байсан залуу нар зодож байсан. Энэ үед хаалган дээр байсан махлаг цагаан царайтай том толгойтой залуу бүргэд хаалга өшиглөөд байсан. Ингэж байхад араас нь мөн хоёр залуу гэр рүү орж ирээд бүгд нийлээд Б.Д- руу дайраад байсан ба ээж нь сүүлд орж ирсэн хоёр залууг гаргасан. Мөн аав руу нь өөрийгөө хуулийн сургуульд сурдаг гэж орилоод байсан залуу аавыг нь түлхэж татаад газар унагаад байсан. Энэ үед Б.Д- ээж нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээгүй байхад ээж нь гэрээс том толгойтой цагаан царайтай залууг арай гэж гаргасан. Цагдаа нар ирж А.Б-ыг гэрээс гаргасан. Тэгээд цагдаа нар тухайн хүмүүсийг авч явсан. Тухайн хүмүүс бүгд гэр рүү зөвшөөрөл авахгүй орсон. Анх орж ирсэн 3 залуу Б.Д- болон Батболд руу дайраад байсан. Харин үймээн болж байхад хуулийн сургуулийн оюутан Батболдыг түлхэж, татаж газар түлхэж унагаж байсан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 197-198/

 

Гэрч Ц.Х-гийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн “...Б.Д- ээж цагдаад дуудлага өгөх үед Б.Д-, А.Б- нар үүдний хэсэгт зодолдоод байсан. Харин дотор үлдсэн найз аавтай нь хэрэлдээд зууралдаад байх үедээ “...та нар буруу хүнээрээ оролдож байна. би хуулийн сургуульд сурдаг. Хуулиа мэднэ. Манай аавыг мэдэх үү, хэний хүүхэд гэдгийг нь мэдэх үү...” гээд орилоод аавтай барьцалдаад байсан....” гэсэн мэдүүлэг /4 хх-ийн 118-119/

         

Гэрч Л.Б- “...би хаалган дээр байсан 2 эрэгтэй хүүхэд манай гэр рүү орох гээд байхаар нь би хаалгаа татаад оруулахгүй цаашаа гэхэд хаалга татаад гэр рүү орж найзыгаа авна гээд үгэнд орохгүй байсан...энэ хооронд том махлаг биетэй хүүхэдтэй хамт гэрт орилоод байсан нэг залууг нөхөр өөр өрөө рүү авч орсон...бүгд зөвшөөрөлгүй гэрт дайрч орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 95/,

       

Гэрч С.Т- “...тэгээд бид нар Тэмүүлэнгийн машинтай бид нар бүгд үерхэж байсан гэх эмэгтэйн гэр болох Дүнжингарав хороололд ирээд найз А.Б-, Д.Б- нар байр руу ороод машин дотор би Г.Б-, Тэмүүлэн нар үлдсэн. Тэгээд найз Г.Б- удалгүй байр руу яваад орсон...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 89-90/,

 

Гэрч У.Т- “...С.Т- бид хоёр машин дотор үлдсэн ба үлдсэн 3 найз тэр байр руу орсон...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 92-93/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 4850 дугаартай дүгнэлтэнд “Ш.Б-ын биед баруун өвдөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт  /2 хх-ийн 98/,

 

Шинжээч эмч Н.Энхцолмонгийн: “...Батболдын биед үзлэг хийхэд баруун өвдгөөр өвдөнө гэх зовиуртай. Үзлэг хийхэд баруун өвдөг өвчтөй, хавдсан, цус хурсан гэмтэлтэй байсан. Өөрөөр хэлбэл эмнэлзүйн зовиур шинж тэмдэг илрээд мөн баруун өвдөгт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэсэн 2 элемэнт илэрч байсан тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т заасан гэмтэлд хамаарна. Тухайн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 100-101 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч А.Б- нь үерхдэг байсан найз охин Ц.Х-г өөр найз залуутай буюу Б.Д-тай хамт амьдарч байгааг нь мэдсээр байж өөрийн найз Д.Б-, Г.Б- нарын хамт согтуугаар Ц.Х-гийн найз Б.Д- эцэг Ш.Б-ын эзэмшлийн орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хаалга нээх агшинд нэвтрэн орж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж хэрүүл маргаан үүсгэж, улмаар хүч хэрэглэсэн хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Гэм буруу  эрүүгийн хариуцлага  хохирол хор уршгийн талаар: 

Улсын яллагчаас шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,  шүүгдэгч О.М-ыг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч А.Б-,  Г.Б-,  Д.Б- нарыг  Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт;  

хохирогчийн  өмгөөлөгч Г.Алтанчимэг  шүүгдэгч нарын гэм буруугийн талаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлтийг дэмжиж оролцсон;

өмгөөлөгч Л.Ганцэцэг, Н.Намжилцогт,  Б.Төмөрбаатар, Б.Чимэд нар тус тусын үйлчлүүлэгч “шүүгдэгч О.М-, Э.А.Б-,  Г.Б-, Э.Б- нарын гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцсон;

өмгөөлөгч Н.Жамъяндорж, Ц.Жамбалсүрэн нар “шүүгдэгч Д.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдээгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбар бүхий санал дүгнэлт гаргаж мэтгэлцэж оролцлоо.

 

Шүүгдэгч Д.Б- нь шүүгдэгч А.Б-, Г.Б- нартай бүлэглэн “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүч хэрэглэж үйлдэх явцдаа шүүгдэгч хохирогч Ш.Б-ыг араас нь түлхэж унагасан нь хохирогч Ш.Б-ын “...араас хүн түлхсэн байсан... ” гэх мэдүүлэг болон гэрч Ц.Х-гийн “...харин үймээн болж байхад хуулийн сургуулийн оюутан Батболдыг түлхэж, татаж газар түлхэж унагаж байсан...” гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдож байх ба уг үйлдлийн улмаас хохирогч Ш.Б-ын биед  шинжээчийн дүгнэлтээр “баруун өвдөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учирсан  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэмт хэрэг юм.

 

Иймд шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч нараас гаргасан “Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдээгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Нэр бүхий шүүгдэгч нарын тус тусын үйлдлийг зүйлчилсэн яллах дүгнэлт болон гэм буруугийн талаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч;

А.Б- үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан”  гэмт хэрэгт,

О.М- үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авсан, өөрийн биедээ хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор бусдад худалдсан” гэмт хэрэгт,

Э.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт,

А.Б-, Г.Б-, Д.Б- нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн”

мөн шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов.  

 

Шүүхээс гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч А.Б-, О.М-, Э.Б-, Г.Б-, Д.Б- нарт эрүүгийн хуулийн гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч А.Б-, Э.Б-, Г.Б-, Д.Б- нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Д.Б- гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хохирогч Ш.Б-оос уучлалт гуйж үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, нэр бүхий шүүгдэгч нар үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлж байгаа зэрэг тус тусын хувийн байдлыг харгалзсан болно.

 

Шүүгдэгч О.М-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдал болон бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан “...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч О.М-ыг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  нэг жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Э.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч А.Б-, Г.Б-, Д.Б- нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

       

Шүүгдэгч Д.Б-ийн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

         Шүүгдэгч О.М-, А.Б-, Э.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тус бүрийн нэг жилийн хугацаагаар хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.

 

         Ингэхдээ шүүгдэгч О.М-ын цагдан хоригдсон 83 хоногийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих  ялаас нь хасалгүйгээр уг ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, цагдан хоригдсон дээрхи хоногийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эдлэх ялд нь оруулан тооцох нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх үзлээ.

 

         Шүүгдэгч А.Б- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдан хоригдсон 113 хоногийг эдэлсэнд тооцож ( 1 жил буюу 365 хоногоос 113 хоногийг  хасаж) үлдэх 253 хоног буюу 8 сар 04 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солив.

 

           Шүүгдэгч Э.Б- цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солив.

 

          О.М-, Э.Б- нарыг тус тус нэг жилийн хугацаагаар, А.Б-ын 8 сар 04 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахдаа тэдний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхыг шүүхээс тогтоов.

 

          Зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг О.М-, Э.Б-, А.Б- нар анхаарах нь  зүйтэй.

 

        Шүүгдэгч А.Б-, Г.Б-, Д.Б- нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр нэг жилийн хугацаагаар хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлэв.

 

          Шүүгдэгч О.М- Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд урьд нь давхардуулан авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорив.

 

О.М-ын гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого 40.000 төгрөгийг гаргуулж Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар улсын төсөвт  шилжүүлэх нь зүйтэй.

              А.Б-, Г.Б-, Д.Б-, Э.Б- нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэргийн хамт ирүүлсэн сиди 3 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг тус тус дурьдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа  Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 3-34 тоотод үзлэг хийн хураан авсан 57 грамм жинтэй каннабис, А.Б-ын биеэс хураан авсан 0,09 грамм жинтэй шавар мэт зүйл, О.М-ын үүргэвчнээс хураан авсан 51 грамм жинтэй өвс мэт зүйл, О.М-ын үүргэвчнээс хураан авсан 21.4 грамм ургамал мэт зүйл, Э.Б-ын үүргэвчнээс хураан авсан 49,7 грамм жинтэй ургамал мэт зүйлийг тус тус устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.М-ыг үргэлжилсэн үйлдлээр “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авсан, өөрийн биедээ хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэрэгт,

         мөн “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор бусдад худалдсан” гэмт хэрэгт,

         шүүгдэгч А.Б-ыг үргэлжилсэн үйлдлээр “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан”  гэмт хэрэгт,

         шүүгдэгч Э.Б-ыг “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт,

          шүүгдэгч А.Б-, Г.Б-, Д.Б- нарыг бүлэглэн “бусдын орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн”

 мөн шүүгдэгч Д.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч О.М-ыг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилийн хугацаагаар хорих ялаар,

         Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  нэг жилийн хугацаагаар хорих ялаар,

         шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилийн хугацаагаар хорих ялаар,

         шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилийн хугацаагаар хорих ялаар,

         шүүгдэгч А.Б-, Г.Б-, Д.Б- нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр нэг жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

              4. Шүүгдэгч О.М-, А.Б-, Э.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тус бүрийн нэг жилийн хугацаагаар хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар О.М-, Э.Б-ын нарын нэг жилийн хорих ялыг тус бүр нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, А.Б-ын  цагдан хоригдсон 113 хоногийг эдэлсэнд тооцож эдлээгүй үлдсэн 8 сар 04 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

              5. О.М-, Э.Б-, А.Б- нарын зорчих эрхийг шүүхээс тэдний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарласугай.  

 

              6. Зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

              7. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг О.М-, Э.Б-, А.Б- нарт анхааруулсугай.

 

              8. Шүүгдэгч А.Б-, Г.Б-, Д.Б- нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр нэг жилийн хугацаагаар хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.  

 

              9. Шүүгдэгч О.М-ыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

              10. О.М-ад урьд нь давхардуулан авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорьсугай.

 

11. О.М-аас гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого 30.000 /гучин мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар улсын төсөвт  шилжүүлсүгэй.

12. Э.Б- цагдан хоригдсон хоноггүй, А.Б-, Г.Б-, Д.Б-, Э.Б- нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурьдсугай.

 

            13. Хэргийн хамт ирүүлсэн сиди 3 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа  Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 3-34 тоотод үзлэг хийн хураан авсан 57 грамм жинтэй каннабис, А.Б-ын биеэс хураан авсан 0,09 грамм жинтэй шавар мэт зүйл, О.М-ын үүргэвчнээс хураан авсан 51 грамм жинтэй өвс мэт зүйл, О.М-ын үүргэвчнээс хураан авсан 21.4 грамм ургамал мэт зүйл, Э.Б-ын үүргэвчнээс хураан авсан 49,7 грамм жинтэй ургамал мэт зүйлийг тус тус устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Б-, Г.Б-, Д.Б-, Э.Б- нарын хувийн баталгаа гаргах, О.М-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ДАЙРИЙЖАВ