| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0066/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/079 |
| Огноо | 2021-03-25 |
| Зүйл хэсэг | 17.12.1., 17.12.2.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/079
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: Э.Гантулга
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг
Шүүгдэгч А.М, түүний Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл ийн 1-д зааснаар шүүгдэгч *******,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.М нарт холбогдох эрүүгийн 2014001080239 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ы *******, Регистрийн дугаар: *******,
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, Регистрийн дугаар: *******,
Үйлдсэн хэргийн талаар
1.Шүүгдэгч Б.Б нь А.М тай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шар хонд ” гэх газраас 2020 оны 01 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө М.Б н эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж 3200000 төгрөгийн хохирол учруулсан,
2.Шүүгдэгч А.М нь Б.Б тэй бүлэглэн, машин механизм ашиглан Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шар хонд ” гэх газраас 2020 оны 01 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө М.Б н эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж 3200000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн А.М нь О.О тай бүлэглэн машин механизм ашиглан Баянхонгор аймгийн Заг сумын 3 дугаар багийн нутаг “Хэрсэнтийн ам” гэх газраас 2020 оны 01 дүгээр сарын 29-31-ний өдрийн хооронд 4 тооны монгол үхрийг хулгайлж Ч.Рд 4000000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн А.М нь О.О тай бүлэглэн машин механизм ашиглан Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн нутаг “Замт” гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэн Ж.Ёийн эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч А.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2020 оны 01 дүгээр сарын 27-ны үеэр О.О Баянхонгор аймгийн Жаргалант сумын “ Давсан” тал руу ахынд очоод ирье унаад олоодох гэхээр нь би ганцаараа “Хөх” толгойд явж байтал таньдаг ах болох тай таарахаар нь манай найз хөдөө явчихаад ирье гэнэ та машинаа өгөөч гэхэд машинаа өгөхөөр нь би машиныг унаад замаараа бензин хийгээд шууд хөдөө яваад Жаргалант сумын Давсан тал өнгөрөөд гол гараад явж байхад замын хажуу талын хороон дээр 10 гаран тооны монголын үхэр бэлчиж байсан О.О энэ үхрээс үхэр аваад явъя гэж хэлээд хэвтэж байсан үхрээс О.О 4 үхрийг эврээс барьж аваад нугасалсан, үхрийн арьсыг хамжиж хуулж, янзлаад ахын машиндаа ачаад аймаг руу явж байгаад замд машин жанамны ремен тасраад замдаа 2-3 хоноод О.О сэлбэгэнд яваад сэлбэг авчирч ирж янзлаад 2020 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө Баянхонгор аймагт орж ирээд ахынд очоод урд гэрт нь махыг оруулж цоожилчихоод, машиныг хашаанд тавьчихаад явсан. гэх хүнийг таньдаг хөдөө байхдаа манайхтай саахалт байсан, цагаан өнгийн япон машинтай маркийг нь мэдэхгүй байна.
..Б.Б ийн хамт Жинст сумаас 2 тооны үхрийг 2020 оны 01 дүгээр сарын 28-29 өдрийн хооронд Б.Б Жинст сум руу алтанд явъя гэж хэлэхээр нь цуг явж байтал хорооны хажууд 10 гаран тооны монголын үхэр байхаар нь 2 тооны үхэр барьж авсан. Тухайн 2 үхэр 2-уулаа гунжин үнээ байсан. 2 үхрийг гаргаж төхөөрч байхад 2-уулаа хээлтэй байсан. Тэгээд алж нядлаад Б.Бийн машинд ачаад аймагт ирээд үхрийн махыг О гэх хүнд гэрт нь аваачиж өгсөн нийт хэдэн кг мах болсныг мэдэхгүй ойролцоогоор 1.300.000 төгрөг болсон надад Б.Б 600.000 төгрөг өгсөн. Үхэр гаргаж нядлахад Б.Б багаж дотроосоо 2 ширхэг хутга гаргаж ирсэн, хаанаас авсныг мэдэхгүй байна, надтай хамт явахдаа лав аваагүй, өмнө нь аваад бэлдсэн байсан байх, үхрийг нядлахдаа бор иштэй, шар иштэй хутганууд гаргаж ирсэн.
...Би 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн төвд 5 дугаар багийн нутагт байрлах өөрийн гэртээ байж байтал 13 цагийн үед манай найз О.О надтай гар утсаар холбогдоод чи арван мянгатын голд хүрээд ир би засмал зам дагаад алхаж байя хоёулаа уулзъя гэхээр нь өөрийнхөө мотоциклийг асааж унаад, очиж уулзаад бид хоёр хамт манайд ирж ярилцтал О.О эхнэр хүүхдэд мөнгөний хэрэг байна хоёулаа хамт хөдөө яваад ахынд очиж мал гаргаж ирье гэхээр нь би хамт гараад зах ороод би мотоцикль дээр үлдээд О гурил зардаг чинжүүдээс 50 кг багтаамжтай 2 ширхэг гялгар дотортой сахарын шуудай аваад ирсэн. Тэгээд аймгийн төвөөс 17 цагийн үед арван мянгатын голын засмал замаар хойш гараад хуучин хогийн толгойн ар луу байдаг шарилын хажуугаар гараад уул даваад Баян-Овоо сумын төвөөс зүүн хойд зүгт 7 орчим км газар байрлах машин замын ойролцоо, хөндийд 10 гаруй орчим тооны үхэр байснаас хар тарлан, улаан тарлан содон шинж тэмдэгтэй 2 үхэр бусад нь бараан голдуу тугалтай үхрүүд байхаар нь очтол нэг үхэр сондгойроод захлаад байхаар нь тастаж хөөгөөд 200-300 орчим метр зайд уулын араад тууж байгаад бугуйлдаж газар унагаад би нугасалж алаад хамжин махыг нь эвдээд 4 хөлийн чөмгийг нугалаад 2 шуудайнд махаа хувааж хийж мотоцикль дээр ганзагалаад би жолоогоо бариад О араар суугаад өглөө гэгээ орж байхад 08 цагийн үед аймгийн төв рүү ороод О ыг засмал замын хажууд буулгаад би мотоциклоор гэртээ харьсан. Тэндээсээ О таксинд суугаад махаа зарж борлуулаад ирнэ гээд үлдсэн. Тэгээд өдөр О.О үхрийн махаа 300,000 төгрөгөөр өгсөн гээд надад 150.000 төгрөг бэлнээр өгсөн. Би хэний үхэр гэдгийг мэдэхгүй зам дээр байсан. Жижиг эвэртэй, хүрэн улаан зүсмийн гунжин сувай үнээ байсан. Бид хоёр миний мотоцикль дээр баглаатай байгаа 7 орчим метр урттай цагаан өнгийн олс, манай гэрт байсан шаргал өнгийн иштэй, одоо миний биед байгаа хутгаар янзалсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 157, 3 хх-ийн 113-114, 123-126/
Шүүгдэгч Б.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр таксинд явж байхад машинд суугаад хоёулаа Жинст сум яваад үхэр аваад ирье танд бензин хийж өгөөд хөлсөнд нь 400000 төгрөг өгье гэхээр нь Жинст сум руу орой яваад нар жаргах үед нэг хороон дээр ирэхэд 30 гаран үхэр хэвтэж байхад 2 үхрийг барьж аваад нугасалсан би хамжилцаад махыг ачаад аймагт ирж О гэх ченжид өгсөн. надад 400000 төгрөг өгөөд өөрөө 1000000 төгрөгийг авсан. Тухайн үед унаж явсан саарал өнгийн Пруис 20 маркийн машин манай хүргэний нэр дээр байдаг боловч миний эзэмшлийн машин байгаа юм. 4 ширхэг хутгыг нь дэлгүүрээс авсан. Уг хутгануудыг Бөмбөгөр сумын цагдаагийн байрны жорлон руу шидчихсэн..” гэх мэдүүлэг, / 1 хх-ийн 164-165, 182-183, 3 хх-ийн 128-129/
Хохирогч М.Б н мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Манайх Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн нутаг “Буянбууц” гэх газар өвөлжиж байгаа юм. Манай эхнэр төрөх гээд Баянхонгор аймаг руу явсан би гэртээ ганцаараа байж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 26-ны орой бог малаа хотлуулчихаад аймаг явсан. Аймаг явах замдаа бэлчээр дээр үхрээ харж бүртгэчихээд аймаг орж 4 хоноод 2020 оны 01 дүгээр сарын 30-ны орой гэртээ ирээд 2020 оны 01 дүгээр сарын 31- ний өглөө босоод үхрээ очиж бүртгэхэд 2 тооны үхэр байхгүй байхаар нь үхэр байсны доод талын хороон дээр хэвтээд үлдсэн гэж бодоод хороон дээр очиход 2 үхрийг нядлаад толгой, шир, гэдсийг нь гаргаж тавиад махыг нь аваад явсан байсан. Тухайн үхэр нядалсан газар нь Жинст сумын 4 дүгээр багийн нутаг “Шар хонд “ нэртэй, айлын хороотой намаржаа байгаа юм. Хорооны дотор зүүн хойд талд нь цагаан цоохор үхрийг, хорооны дотор зүүн урд талд улаан толгойтой цагаан үхрийг нядалсан байсан. Үхрийн сэвс, арьс, толгой зэргийг ил гаргаж хаясан байсан. Би гомдолтой байна, хохирлоо барагдуулж авмаар байна. ..” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 38-40 /
Хохирогч Ч.Р ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Манайх Баянхонгор аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн нутаг “Хэргэстэйн урд салаа” гэх газар манайх өвөлжиж байгаа юм. 2020 оны 01 дүгээр сарын 18-ны үеэр манай үхэр зуслан байдаг газарлуу бэлчээд явсан. Хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр манай аав үхрээ “Чандмань Овоо” гэх газар байхад нь очиж харахад бүрэн байсан гэсэн. 2020 оны 02 дугаар сарын 02-ны үеэр аав үхрээ очиж харахад хар алаг монголын 2 тооны үнээ, дотогшоо хумий эвэртэй, улаан алаг монголын 2 тооны үнээ зэрэг нь алга байхаар нь сумынхаа цагдаад хэлсэн юм. Тэгээд аймгийн цагдаагийн газраас холбогдоод 4 үхэр алдсан уу гэж асуухаар нь манайхаас алдагдсан талаар хэлээд 4 монголын үхрээ нядлагдаж хулгайд алдсан талаар мэдсэн . Тэгтэл манай үхрийг Баянхонгор аймгийн Заг сумын 3 дугаар багийн нутаг “Хэрсэнтийн ам” гэх газар нядлаад толгой, арьс зэргийг үлдээгээд явсан байсан гэсэн би бол үхэр нядалсан газар очоогүй, намайг аймгийн цагдаагийн газраас дуудахаар нь очиход үхрийг чинь нядалж гаргасан хүмүүсийг чинь олсон, үхрийн мах нь байгаа гэж хэлэхээр Хөх толгойд айлд очиход айлын гэрт дотор үхрийн махыг хадгалсан байхаар үхэр авсан хүний нэг нь гэх О тай цуг үхрийн махыг аваад дунд зах дээр аваачиж мах авдаг хүнд өгөөд нийт 444 кг, 2.800.000 төгрөг болоод тухайн мөнгийг авсан. Тухайн алдагдсан 4 монголын үхэр нь миний үхэр байгаа юм. Манай тэр хавиар монголын үхэртэй айл цөөхөн байдаг, үхэр алдах үеэр би байгаагүй, манай үхрийг аавынх хариулдаг, манай аавын хувьд 64 настай болохоор тэр болгон хол явж чаддаггүй. Миний хувьд үнэлгээ хийлгэсэн зардал 40.000 төгрөг, үхрийн үлдэгдэл 1.200.000 төгрөг болон бусад зардлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 43-45/
Хохирогч Ж.Ё ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Х утсаар залгаад танай хүрэн зүсмийн сувай үнээг хээр нядлаад арьс, шир болон толгойг орхиод махыг нь авч явсан байна гэж хэлсэн. Манай сумаас 6-7 км орчим зайд “Замт” гэх газар манай хүрэн зүсмийн сувай үнээг нядлаад арьс, толгой шийр гэдэс дотрыг үлдээгээд махыг авч явсан байсан. Тухайн газар мотоциклийн мөр болон арзгар ултай гуталтай хүний мөр байсан. Улаан хүрэн зүсмийн ямар нэгэн им тамга байхгүй шоорон эвэртэй 2 жил дараалан сувайрсан үхэр байсан. Би үхрээ 1.200.000 төгрөгөөр үнэлж байна... гэх мэдүүлэг / 3 хх-ийн 79-81/
Иргэний нэхэмжлэгч Л.С ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр А.Э нь “Гялс төгрөг “ХЗХ-нд 2000000 төгрөгийн барьцаанд 12 сарын хугацаагаар тавьсан. Одоогоор 1537000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Сүүлийн 3 сар зээлийн төлбөрөө төлөөгүй байгаа ..” гэх мэдүүлэг /1 хх-ийн 48-49/,
Иргэний нэхэмжлэгч Б.О ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 12.300.000 төгрөгийн барьцаанд улсын дугаартай Тоёота, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг тавьсан байна. Тухайн зээлийн үндсэн зээлдэгч байна. Тээврийн хэрэгсэл нь одоо манай байгууллагын эзэмшилд байгаа, нийт 36 сарын хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэй, автомашин худалдан авах зээлээр авсан байна, зээлийн төлөлтийн хувьд 11 сар ашиглаж байгаа, одоо 25 сарын төлөлт болон нийт 10.350.940 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Манай байгууллагын хувьд ямар нэг гомдол, санал нэхэмжлэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 56-57/,
Гэрч Э.О ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2020 оны 01 дүгээр сарын 30-ны шөнө манай талийгаачийн дүүтэй суусан хүргэний дүү Онхооноо гэдэг залуу нэг танихгүй залуутай ирж хоноод явсан. Маргааш нь манай охиныг гэртээ байх үед тэр 2 хүн манайд ирчихээд явсан байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 62-64/,
Гэрч А.Э ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2020 оны 01 дүгээр сарын сүүлээр манай нөхөр над руу утсаар залгаад би 2 үхрийн мах авчихлаа мөнгийг нь шилжүүлчих гээд данс өгөхөөр нь мөнгийг шилжүүлсэн. Би нөхрөөсөө 2 үхрийн махыг хэнээс авсан, хаанаас ирсэн, гарал үүслийн гэрчилгээний талаар асуугаагүй, надад ч ямар нэг зүйл хэлээгүй. Дансыг нь мартсан байна, хаан банкны данс байсан, 1 кг махыг 6000 төгрөгөөр бодоод нийт төгрөг шилжүүлсэн санагдаад байна. Мөнгө шилжүүлснээс хойш гэртээ очиход манай нөхөр 2 ширхэг үхрийн махыг аваад гэртээ оруулсан байсан болохоор хэдэн кг байсан талаар мэдэхгүй байна, би махыг аваад дунд зах дээр М гэх мах худалдаж авдаг хүнд өгсөн, Мд 1кг-ыг нь 6500 төгрөгөөр өгсөн нийт 1.070.000 төгрөг болсон, нийт хэдэн кг болсон талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 70-71, 101-102
Гэрч С.М ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Би 2000 оноос түүхий авдаг байж байгаад 2019 оноос мах худалдан борлуулдаг болсон. 2020 оны 01 сарын сүүлээр А.Э эгч над руу залгаад үхрийн мах байна авах юм уу гэрт хүрээд ирээ гэж хэлэхээр нь гэрт нь очиход байшингийн хажууд байсан жижиг гэрт махыг оруулсан байсан. Би өөрөө хилтэй очсон болохоор өөрийнхөө хилээр хиллэж авсан, яг хэдэн кг болсон, хэдэн төгрөг өгсөн талаар санахгүй байна, 2 ширхэг, монголын үхрийн мах байсан, хязаалан орчим насны, жижгэвтэр үхрийн мах байсан, А.Э ийн данс руу мөнгийг мобайл банкаар шилжүүлсэн...”гэ мэдүүлэг / 1 хх-ийн /
Гэрч С.О ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 2020 оны 01 дүгээр сарын сүүл үеэр гэртээ байж байтал Б.Б, А.М нар гэрт ирээд 2 ширхэг монголын үхрийн мах байна хэдэн төгрөгөөр авах уу гэж асуухаар нь би 1 кг махыг 6000 төгрөгөөр авбал авна гэж хэлэхэд ав ав гэхээр нь би хиллээд эхнэр лүү утсаар яриад мөнгийг дансаар шилжүүлсэн. Би тэр үед гэртээ ганцаараа, эхнэр ажил дээрээ буюу зах дээр байсан. Мах хэдэн кг болсон талаар санахгүй байна 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд надад махаа өгчихөөд явсан би махыг дунд зах дээр мах авдаг ченжид дахиж зарсан юм. Махыг хэний ямар дансны шилжүүлсэн талаар мэдэхгүй байна. Тэр 2 махыг гэрээсээ авчирлаа, мөнгөний хэрэг гарлаа гэж хэлээд байсан, ямар нэг хулгайн мал гэж хэлээгүй, хулгайн мал гэдгийг мэдсэн бол авахгүй байсан. Өмнө нь надад А.М, Б.Б нар ямар нэг мах авчирч өгч байгаагүй, анх удаа мах авчирч өгсөн юм...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 74-75 /
Гэрч А.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2020 оны 01 сарын 20-ны үеэр хөдөө явж ирчихээд зах дээр явж байтал А.М утсаар залгаад уулзъя хаана байгаа гэхээр нь зах дээр явж байна гэж хэлэхэд А.М хүрч ирээд давсан тал орж ахынхаас хоол унд авчирмаар байна О.О ын хамт явна та машинаа өгөөч гэж хэлэхээр нь би машинаа өгөөд гэртээ хүргүүлээд үлдсэн. Тэрнээс хойш 2 хоног ямар нэг сураг чимээгүй, утас нь холбогдохгүй алга болсон. Тэгтэл нэг шөнө утас дуугарахаар нь авахад А.М аймаг орж байна машины жанамны ремен тасраад хээр 2 хоночихлоо, махаа хүнд өгөх гэсэн хүн байдаггүй, танай урьд талын гэрт чинь оруулаад тавчъя гэж хэлэхээр нь тэг гэж хэлээд удаагүй манай гэрт А.М орж ирэхээр нь эргэнэг дээр түлхүүр байгаа аваад яв гэж хэлэхэд аваад гараад явсан би унтаад өгсөн өглөө босоход машин үлдээсэн байсан, гэрийн түлхүүр, машины түлхүүрийг гэрт оруулж тавьсан байсан, би машинаа өглөө нь унаад хөдөө Баян-Овоо суманд явж байхад цагдаагаас ярьж байна, танай урьд талын гэрт хулгайн мах байна гэж хэлэхээр нь А.М, О.О гэх хүмүүс авчирч тавьсан гэж хэлсэн. Манай гэрт авчирсан махыг би хараагүй учраас ямар малын мах, хэдэн тооны мах байсан талаар мэдэхгүй байна, шөнө унтаж байхад ирэхээр нь урьд гэрийн түлхүүр байгаа газрыг зааж өгөхөд А.М аваад урьд гэрт хураачхаад яваад өгсөн байсан, өглөө нь би гэрт орж үзээгүй, машинаа унаад хөдөө явсан юм, цагдаа утсаар ярьсны дараа эхнэр утсаар ярихад 4 үхрийн мах байна гэж хэлсэн, миний хувьд хулгайн мах гэдгийг мэдээгүй мөн ганц нэг мах байгаа байх гэж бодсон юм, миний машин ниссан, адван маркийн, 6497 БНХ улсын дугаартай машин байгаа , машин одоо Гялс төгрөг банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа нийт 2.000.000 төгрөгийн зээлд тавьсан юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 95-97/
Гэрч М.Ц ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст суманд Б.Бөөс мэдүүлэг авах үед үхэр нядалсан хутгаа Бөмбөгөр сумын цагдаагийн байрны жорлонд хийсэн талаар мэдүүлэхээр нь Бөмбөгөр сум орж жорлонгоос 5 ширхэг хутга гаргаж авсан..” гэх мэдүүлэг /1 хх-ийн 103-104/
Гэрч Г.Э ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2020 оны 01 дүгээр сарын 30-ны үеэр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд байхад аймгаас эрүүгийн мөрдөгч Б.Мөнх-Учрал утсаар залгаад танай суманд улсын дугаартай, саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байж магадгүй байвал тээврийн хэрэгслийг түр саатуулаад мэдэгдээрэй гэж хэлсний дагуу сумаар шалгалт хийж явж байхад улсын дугаартай тээврийн хэрэгсэл явж байхаар нь зогсоод шалгаад тээврийн хэрэгслийг цагдаагийн байрны хашаанд машиныг аваачиж тавиад, аймгийн төв рүү мэдэгдсэн. Тухайн үед Б.Б, А.М гэх залуучууд явж байсан. Аймгаас эрүүгийн мөрдөгч Б.Мөнх-Учрал, хэсгийн төлөөлөгч нар хамт ирээд цагдаагийн байрны хашаанд очиход 9602 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б ганцаараа байсан, А.М нь зугтаагаад явсан байсан. Б.Б, А.М нарыг Бөмбөгөр сумын цагдаагийн байрны жорлон руу ширхэг хутгыг хэзээ хийсэн талаар мэдэхгүй байна. Миний хувьд улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоогоод үзлэг хийгээгүй мөн Б.Б, А.М нарын биед ямар нэг үзлэг хийсэн зүйл байхгүй, автомашиныг авчраад цагдаагийн хашаандаа тавьсан. Тэгээд 1 хоногийн дараа, эргэж ирээд манай цагдаагийн байрны жорлонгоос хутгануудыг аваад явсан... гэх мэдүүлэг / 2 хх-ийн 3-4 /
Гэрч Н.Х ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2020 оны 11дүгээр сарын 03-ны өдөр үхэртээ явсан чинь манай үхэрт байсан Ж.Ё ахын улаан хүрэн зүсмийн сувай үнээ байхгүй байхаар нь үхэр байсан газраар хайж байгаад уулын орой дээр сууж байгаад дурандаж байсан чинь “Замт” гэдэг газар шувуу эргээд байхаар нь яваад очтол алга байсан улаан хүрэн зүсмийн үнээг хээр нядлаад арьс, шир болон гэдэс толгойг нь хээр орхиод махыг нь аваад явсан байхаар нь би Ж.Ё ах руу утсаар залгаад танай хүрэн сувай үнээг хээр нядалсан байна гэж хэлсэн. Мотоциклийн мөр байсан арзгар ултай гуталтай хүний мөр байсан “ гэх мэдүүлэг / 3 хх-ийн 82-84 /
Яллагдагч О.О ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 2020 оны 01 дүгээр сарын 27-ны үеэр А.М аас унаа байна уу хөдөө цуг явчихаад ирье, чи нэг унаа олооч гэж хэлэхэд унаад олоод ирье гээд явсан удалгүй хүнээс унаа оллоо гээд япон цагаан машин унаад ирэхээр нь бензин хийгээд хөдөө Баянхонгор аймгийн Жаргалант сумын ”Давсан тал”руу манай ахынх руу явсан. Замдаа Галуут сумын Дөтийн хөндий өгсөж явж байгаад би А.М аас хоёулаа ганц, хоёр мал аваад явчих уу гэж хэлэхэд А.М тэгье гэж хэлсэн. Би А.М аас хаанаас авах уу гэж хэлэхэд замаараа явж байтал болох байх гээд Заг сумын “Хүрэн бэлчирт “явж байтал замын хажуу бууцанд монголын үхрүүд хэвтэж байхаар нь нийт 4 үхрийг нэг нэгээр нь барьж аваад, эврээс барьж байгаад А.М нугасалж алаад хамт арьсыг нь хуулаад махыг эвдээд машиндаа ачаад буцаад явж байтал машины жанамны ремен тасраад эвдэрсэн, би замын унаанд суугаад аймагт ирээд жанамны ремен аваад буцаад замын унаанд суугаад машин эвдэрсэн газраа буугаад машинаа янзлаад А.М бид хоёр 2020 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө ирээд машин авсан ахынд очоод машин аваад ирлээ, ганц нэг малын мах байгаа, махыг танай урд гэрт чинь хураагаадахъя гэж хэлэхэд ах юун мах гэж асуугаад байхаар нь гэрээсээ авчирч байгаа юм гэж хэлсэн. ах урд гэрийнхээ түлхүүрийг авчирч өгчихөөд гэрлүүгээ орсон бид 2 махыг хураачихаад машины түлхүүр, гэрийн түлхүүрийг нь гэрт нь оруулж тавихад ах эхнэр, хүүхдийн хамт унтаж байсан, түлхүүрийг тавьчихаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 175-176/,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 71 дугаар шинжээчийн...М.Бн 2 тооны монголын үнээ нийт 2.000.000 төгрөг гэх дүгнэлт / 1 хх-ийн 107-108/,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар шинжээчийн ...хулгайд эд зүйлийн нийт үнэ 3,200,00 төгрөг...гэх дүгнэлт / 1 хх-ийн 112-113/,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 88 дугаар шинжээчийн ...Рын хулгайд алдсан 4 тооны монголын сувай үнээ нийт 4,000,000 төгрөг...гэх дүгнэлт / 1 хх-ийн 119-120/,
Баянхонгор аймгийн “Энх нахиа “ ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 342 дугаар шинжээчийн ...Ниссан авдан маркийн машины үнэ нийт 4,000,000 төгрөг...гэх дүгнэлт / 1 хх-ийн 129-130/,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 342 дугаар шинжээчийн ...Тоёота Пруис-20 маркийн машины үнэ нийт 11,500,000 төгрөг...гэх дүгнэлт / 1 хх-ийн 137-138/,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 475 дугаар шинжээчийн ...Ж.Ё ийн хулгайд алдсан 1 тооны монголын сувай үнээ нийт 800,000 төгрөг...гэх дүгнэлт / 1 хх-ийн 119-120/,
Баянхонгор аймгийн “ Энх нахиа “ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 38 дугаар шинжээчийн...Хятад улсад үйлдвэрлэсэн улаан өнгийн мотоциклийн нийт үнэ 100,000 төгрөг...гэх дүгнэлт / 4 хх-ийн 143-144/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 93 дугаартай шинжээчийн
...Хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан зураг №1 гэж дугаарласан гутлын улны мөр нь харьцуулах болон оношилгооны шинжилгээнд тэнцэхгүй. Харин №2 гэж дугаарласан гутлын улны мөр нь хувийн онцлог шинж тэмдэг мэдэгдэж байх тул харьцуулах болон оношилгооны шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэх хэргийн газраас илрүүлэн бэхжүүлж авсан зураг №2 гэж дугаарласан гутлын ул мөр нь А.Маас хурааж авсан шинжилгээнд хүргүүлсэн гутлын улны мөртэй өмсгөл болох 40.5 размер, өсгий болон өлмий хэсгийн хувийн онцлог шинж тэмдэг болох элэгдэл, сэтрэлт зэргээр тохирч байр тул хэргийн газар байх гутлын мөр нь А.Мын гутлын зүүн хөлийн өмсгөлөөр дарагдаж үүссэн мөр байна... гэх дүгнэлт / 4 хх-ийн 90-91/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /1-р хх-ийн 09-10/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 14-21, 23-28, 3 хх-ийн 56-59, 100-103/, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол / 1 хх-ийн 123, 131/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / 1-р хх-ийн 151-153, 159-161/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1-р хх-ийн185-187 /, Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаар тогтоолын хуулбарууд / 1 хх 201-206/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / 1-р хх-ийн 238, 2 хх-ийн 25/, иргэний үнэмлэхний хуулбар /2-р хх-ийн 239, 2 хх-ийн 106-107/, депозит дансны хуулгууд /1-р хх-ийн 240-242, 2 хх-ийн 05-15, 27-29,110-125, 212-230, 3 хх-ийн 01-35 /, тээврийн хэрэгслийн лавлагаа / хх-ийн 246, 2хх-ийн 22/, шүүгдэгч Б.Бийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / 2 хх-ийн 105/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд
Шүүгдэгч Б.Б нь А.Мтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шар хонд ” гэх газраас 2020 оны 01 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө М.Бн эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж 3200000 төгрөгийн хохирол учруулсан
Шүүгдэгч А.М нь Б.Бтэй бүлэглэн, машин механизм ашиглан Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шар хонд ” гэх газраас 2020 оны 01 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө М.Бн эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж 3200000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн А.М нь О.Отай бүлэглэн машин механизм ашиглан Баянхонгор аймгийн Заг сумын 3 дугаар багийн нутаг “Хэрсэнтийн ам” гэх газраас 2020 оны 01 дүгээр сарын 29-31-ний өдрийн хооронд 4 тооны монгол үхрийг хулгайлж Ч.Рд 4000000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн А.М нь О.Отай бүлэглэн машин механизм ашиглан Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн нутаг “Замт” гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэн Ж.Ёийн эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн болон мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч А.Мын /1 хх-ийн 157, 3 хх-ийн 113-114, 123-126/, шүүгдэгч Б.Бийн / 1 хх-ийн 164-165, 182-183, 3 хх-ийн 128-129/ мэдүүлгүүд, хохирогч М.Бн /1 хх-ийн 38-40/, хохирогч Ч.Рын 1 хх-ийн 43-45/, Хохирогч Ж.Ёийн / 3хх-ийн 79-81/ иргэний нэхэмжлэгч Л.Сын /1 хх-ийн 48-49/, иргэний нэхэмжлэгч Б.Оийн / 1 хх-ийн 56-57/ гэрч Э.Оын /1 хх-ийн 62-64/, гэрч А.Эийн / 1 хх-ийн 70-71, 101-102/, гэрч С.Мийн / 1 хх-ийн /, гэрч С.Оы / 1 хх-ийн 74-75 /, гэрч А.Эын /1 хх-ийн 95-97/, гэрч М.Цийн /1 хх-ийн 103-104/, гэрч Г.Эийн / 2 хх-ийн 3-4 /, гэрч Н.Хын / 3 хх-ийн 82-84 /, яллагдагч О.Оын / 1 хх-ийн 175-176/ нарын өгсөн мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн № 71 , 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №03, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №88, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №342, 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн №475 , 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №38 дугаар шинжээчийн дүгнэлтүүд / 1 хх-ийн 107, 112, 119, 129, 137 143/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 93 дугаар шинжээчийн дүгнэлт/ 4 хх-ийн 90/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б, А.М нарыг уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б, А.М нарыг бүлэглэн хохирогч М.Бгийн өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж 3200000 төгрөгийн хохирол учруулсан
Шүүгдэгч А.М нь О.Отай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч Ч.Рын 4 тооны үхрийг хулгайлж 4000000 төгрөгийн хохирол учруулсан
Мөн А.М нь О.Отай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч Ж.Ёийн 1 тооны үхрийг хулгайлж 800000 төгрөгийг хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б, А.М нар нь үйлдлээрээ нэгдэж хамтран үйлдэж байгаа нь бүлэглэн гүйцэтгэсэн гэж,
Шүүгдэгч А.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар... энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно... гэж хуульчилсан.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заажээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг өөрчлөн найруулж олон тооны мал хулгайлах гэсэн хүндрүүлэх шинжээс гадна 2.2.бүлэглэж, 2.3. улсын хилээр нэвтрүүлж, 2.4. машин механизм ашиглаж, 2.5. ноцтой хохирол, хор уршиг учруулж, 2.6. гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол гэсэн хүндрүүлэх шинжүүдийг нэмсэн бөгөөд Б.Бийн үйлдлийн хувьд одоо дагаж мөрдөж байгаа өөрчлөн найруулсан хуулийг хэрэглэсэн тохиолдолд машин механизм ашигласан гэх хүндрүүлэх шинж нэмж тогтоогдож байгаа нь түүний эрхзүйн байдлыг дордуулж байх тул шүүгдэгч Б.Бийн 2019 оны 01 дүгээр сард үйлдсэн гэмт хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт орохоос өмнөх Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч А.Мыг мал хулгайлах гэмт хэргийг 3 удаагийн үйлдлээр буюу 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-нйи өдрийн хооронд хохирогч М.Б, Ч.Р, Ж.Ё нарын бод малыг бэлчээрээс нь хулгайлж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийг шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан буюу үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр ба гэмт хэргийг төгссөн цаг хугацаа нь Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсноос хойш буюу 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төгссөн байх тул Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсноос хойших үйлдэл болно.
Иймд Шүүгдэгч Бийг бүлэглэж, бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч А.Мыг бүлэглэж, машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Б, А.М нарт холбогдуулан гаргасан Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Уг гэмт хэргийн хохирогч М.Б, Ч.Р, Ж.Ё нарын бод малыг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, шүүгдэгч Б.Б, А.М нар бусдын бод малыг хулгайлж авсан өөрсдийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримтад маргаагүй, түүнчлэн шүүгдэгч , тэдгээрийн өмгөөлөгч нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч А.Б нь хохирогч А.Б гийн хохирлыг барагдуулсан, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч А.Б ийн бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.
Шүүгдэгч ******* ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар зааснаар гэмт хэргийг бүлэглэн үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байсан, дахин хулгайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн
Шүүгдэгч А.М нь ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу тухайн хулгай хэргээр өмнө шийтгүүлж ял эдэлж байсан ба дахин тухайн төрлийн гэмт хэргийг үйлдсэн , бусдын үхрийг хулгайлж, бүгдийг нь нядлаж зарсан бөгөөд хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Түүнлэнч шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байсан ба 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 176 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий аншийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ялыг нэмж нэгтгэж шийдвэрлэв.
Аймгийн Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн № 01 дугаар ... зарим яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарлах тухай... тогтоолоор яллагдагч О.От холбогдох хэргүүдийг тусгаарласан болно.
Шүүгдэгч А.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох хохирогч М.Б, Ч.Р, Ж.Ё нарын хохирлыг төлж барагдуулаагүй бөгөөд яллагдагч О.О т холбогдох хэргийг тусгаарласан, шүүгдэгч нараас тэнцүү хувааж хохирлыг гаргуулах шаардлагатай байх тул нийт 5200000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч А.Маас нийт 2600000 төгрөг гаргуулж, хохирогч А.Бд 1600000 төгрөг, Ч.Рд 600000 төгрөг, Ж.Ёндонд 400000 төгрөгийг тус тус олгож, харин хохирогч Ч.Р цаашид малаа эрж хайсан зардал болон болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6 ширхэг хутга, улаан хүрэн өнгийн самбаа, 2 хос түрүүтэй гутал, 6м урттай бор өнгийн олс, шир 1 ширхэг, үхрийн шийр 4 ширхэг зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газар даалгав.
Шүүгдэгч А.Б нь бусдад төлөх төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч А.Бөөс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Маас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 20000 төгрөг гаргуулж, Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Бийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 70 хоног, шүүгдэгч А.Мын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 142 хоногийг ялтнуудын эдлэх ялд тус тус оруулан тооцов.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.Бийн улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч А.Мын мотоциклийг зэргийг хурааж, шүүгдэгч А.Маас улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2000000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож, хэрэгт иргэний нэхэмжлэгч Эыг эзэмшлийн “...69-74 БНА улсын дугаартай Ниссан адва маркийн автомашин, битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигчид олгож, шүүгдэгч Б.Бийн эзэмшлийн ... улсын дугаартай Приус 20 маркийн тээврийг хэрэгсэл..”-ыг, шүүгдэгч А.Мыг эзэмшлийн... мотоцикл....ийг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Бийг бүлэглэж, бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн Галдан тайж овогт А.Мыг бүлэглэж, машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Бийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч А.Мыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 176 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт элдэх ялыг 1 жил 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч А.Мад оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Б оногдуулсан 1 жил 22 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 70 хоног, шүүгдэгч А.Мын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 142 хоногийг ялтнуудын эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.Бийн улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч А.Мын мотоциклийг зэргийг хурааж, шүүгдэгч А.Маас улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2000000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч А.Маас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 20000 төгрөг гаргуулж, Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-д олгосугай.
8. Шүүгдэгч А.Маас нийт 2600000 төгрөг гаргуулж, хохирогч Бд 1600000 төгрөг, Рд 600000 төгрөг, Ёндонд 400000 төгрөгийг тус тус олгосугай.
9. Хохирогч Р цаашид малаа эрж хайсан зардал болон болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6 ширхэг хутга, улаан хүрэн өнгийн самбаа, 2 хос түрүүтэй гутал, 6м урттай бор өнгийн олс, шир 1 ширхэг, үхрийн шийр 4 ширхэг зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газар даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар иргэний нэхэмжлэгч Эыг эзэмшлийн “...69-74 БНА улсын дугаартай Ниссан адва маркийн автомашин, битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигчид олгож, шүүгдэгч Б.Бийн эзэмшлийн ... улсын дугаартай Приус 20 маркийн тээврийг хэрэгсэл..”-ыг, шүүгдэгч А.Мыг эзэмшлийн... мотоцикл....ийг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай.
12. Шүүгдэгч А.Б нь бусдад төлөх төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч А.Бөөс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
13.Шүүгдэгч А.Б, Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдгээрийн эдлэх ялыг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.
14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
15. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б, А.М нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА