Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 134/ШШ2017/00097

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг  шүүгч П.Цогзолмаа даргалж,  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1957 онд төрсөн, эрэгтэй, 60 настай, Дундговь аймаг, Гурвансайхан сумын Чулуут багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ЗЮ57021511 регистрийн дугаартай, Тайжууд овогт Хандын Ёндондоржийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Хүсэлт гаргагч Х.Ёндондорж шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Би анх Дорноговь аймгийн Чойр дахь Авто тээврийн 32 дугаар баазад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Төмөр ахлагчтай шатахуун тээврийн бригадад 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад, 1984 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Мөнхбадрах ахлагчтай залуучуудын гавшгайч бригадад ачаа тээврийн жолооч, гагнуурчнаар ажиллаж байсан. Мөн 1987 оны 04 дүгээр сард шатахуун тээврийн Төмөр ахлагчтай бригадад эргэн орж ажиллаж байгаад, Чойр дахь Авто тээврийн үйлчилгээний “Баянхайрхан” хувьцаат компанид шатахуун тээврийн жолоочоор 1995 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг дуустал ажиллаж байсан.

Иймд, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагч Х.Ёндондорж 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Х.Ёндондорж миний бие нь тус шүүхэд ажилласан жилээ тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зарлагдсан. Гэвч шүүх хуралдаанд очиж оролцох боломжгүй шалтгаан гарсан. 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр дотны найз П.Наранцэцэг нь нас барсан тул ажил явдалд нь оролцох шаардлага гарсан тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж, шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Х.Ёндондорж нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд Дорноговь аймгийн Чойр дахь Авто тээврийн 32 дугаар баазад жолооч, засварчнаар, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд Чойр дахь Авто тээврийн үйлчилгээний “Баянхайрхан” хувьцаат компанид жолоочоор тус тус ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна. 

Хүсэлт гаргагч Х.Ёндондорж нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Дорноговь аймгийн Чойр дахь Авто тээврийн 32 дугаар баазад жолооч, засварчнаар ажиллаж байсан болох нь Тээврийн яамны харьяа Дорноговь аймгийн Чойр дахь Авто тээврийн 32 дугаар баазын даргын 1981 оны 11 дүгээр сарын 15-ны “Ажилд томилох тухай” 157 дугаар тушаал, Тээврийн яамны харьяа Дорноговь аймгийн Чойр дахь Авто тээврийн 32 дугаар баазын даргын 1982 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “1981 оны жилийн эцсийн ажил дүгнэх тухай” 14 дүгээр тушаал, тушаалын хавсралт, Тээврийн яамны  харьяа Дорноговь аймгийн Чойр дахь Авто тээврийн 32 дугаар баазын даргын 1983 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” 24 дүгээр тушаал, тушаалын хавсралт, Тээврийн яамны харьяа Дорноговь аймгийн Чойр дахь Авто тээврийн 32 дугаар баазын даргын 1984 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Машин чиргүүл эзэмшүүлэх тухай” 16 дугаар тушаал, Тээврийн яамны харьяа Дорноговь аймгийн Чойр дахь Авто тээврийн 32 дугаар баазын даргын 1985 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Шагнах тухай” 230 дугаар тушаал, тушаалын хавсралт, Тээврийн яамны харьяа Дорноговь аймгийн Чойр дахь авто тээврийн 32 дугаар баазын даргын 1987 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Түр ажилд томилох тухай” 03 дугаар тушаал, ҮЭ-ийн хорооны Тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Ардын хувьсгалын 68 жил, Дэлхийн Залуучууд оюутны XIII их наадам угтсан 2 үе шаттай уралдааныг 1-р үеийг дүгнэх тухай” тогтоол, Зам, тээврийн яамны харьяа Дорноговь аймгийн Чойр дахь Авто тээврийн 32 дугаар баазын даргын 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах, төлбөр тооцоог барагдуулах тухай” 178 дугаар тушаал, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 04/301 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар,

Мөн 1994 оны 01 дүгээр сарын 01-нээс 1995 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд Чойр хот Авто тээврийн үйлчилгээний “Баянхайрхан” хувьцаат компанид жолоочоор ажиллаж байсан болох нь Чойр хот Авто тээвэр үйлчилгээний “Баянхайрхан” хувьцаат компанийн ерөнхий захирлын 1994 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Ажилд томилох тухай” 11 дүгээр тушаал, тушаалын хавсралт, Говьсүмбэр аймгийн “Баянхайрхан” хувьцаат компанийн захирлын 1995 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Өр барагдуулах комисс томилох тухай” 07 дугаар тушаал, тушаалын хавсралт, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 04/301 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна. 

Иймд, шүүхээс хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон бусад нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон, нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Х.Ёндондорж нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийн 134.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тайжууд овогт Хандын Ёндондоржийн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Тээврийн яамны харьяа Дорноговь аймгийн Чойр дахь Авто тээврийн 32 дугаар баазад жолооч, засварчнаар,

1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд Чойр хот Авто тээврийн үйлчилгээний “Баянхайрхан” хувьцаат компанид жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Ёндондоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                               П.ЦОГЗОЛМАА