Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2017/00086/И |
Дугаар | 134/ШШ2017/00099 |
Огноо | 2017-05-22 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 134/ШШ2017/00099
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1962 онд төрсөн, эмэгтэй, 55 настай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо Баянхошууны 29-63 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ДЮ62021067 регистрийн дугаартай, Боржигон овогт Мядагийн Цэндмаагийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Цэндмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Цэндмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1985 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс Сүмбэр сумын Ахуйн үйлчилгээний төвд анх тогоочоор, 1990 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тогоочийн ажлаас чөлөөлөгдөж, бичээч, бичиг хэргийн ажилтнаар, 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үсчнээр тус тус ажиллаж байтал 1992 оны 08 дугаар сарын 12-нд Ахуйн үйлчилгээний төв хувьчлагдаж, Мөнххайрхан ББХКомпани болсон бөгөөд тус компанид үсчнээр ажиллаж байсан.
Иймд, 1985 оны 03 дугаар сарын 15-наас 1992 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Н.Цэндмаа нь 1985 оны 03 дугаар сарын 15-наас 1992 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Хүсэлт гаргагч Н.Цэндмаа нь 1989 оны 08 дугаар сарын 01-нээс 1992 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг дуустал Сүмбэр сумын Ахуйн үйлчилгээний төвд тогооч, бичээч, бичиг хэрэг, үсчнээр ажиллаж байсан болох нь Сүмбэр сумын Ахуйн үйлчилгээний төвийн даргын 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 67 дугаар тушаал, Сүмбэр сумын Ахуйн үйлчилгээний төвийн даргын 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Ажилд томилох тухай” 114 дүгээр тушаал, Сүмбэр сумын Ахуйн үйлчилгээний төвийн даргын 1990 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Ажилд авах, чөлөөлөх, ажил өөрчлөн томилох тухай” 26 дугаар тушаал, Сүмбэр сумын Ахуйн үйлчилгээний төвийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Комисс томилох, ажил өөрчлөх тухай” 03 дугаар тушаал, 054273 дугаартай М.Цэндмаагийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Б.Цэрэндулам, Д.Эрдэнэцэцэг нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Харин 1985 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлын талаархи бичмэл нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийн 134.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Мядагийн Цэндмаагийн 1989 оны 08 дугаар сарын 01-нээс 1992 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд Сүмбэр сумын Ахуйн үйлчилгээний төвд тогооч, бичээч, бичиг хэрэг, үсчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, 1985 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.Цэндмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА