| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2021/0055/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/61 |
| Огноо | 2021-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга *******,
Улсын яллагч *******,
Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2104000000049 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, Багануур дүүргийн “Өргөө” соёлын төвийн захирал ажилтай, ам бүл 2, охины хамт Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, ..... тоотод оршин суух,
Урьд Багануур дүүргийн шүүхийн 1994 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 84 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* ******* Г-н Д /РД: /,
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” соёлын төв дотор хохирогч Ц.Г-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний гэдэс рүү гараараа 2 удаа цохих, нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохих, мөргөх, үснээс зулгаах зэргээр зодож, түүний биеийн эрүүл мэндэд тархины доргилт, 41 дүгээр шүдний булгаралт, зүүн нүдний дээд доод зовхи салстад цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
*******ОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр өөрийн гэртээ архи уугаад 14 цагийн үед ажил руугаа очоод Г-н өрөө рүү очиход үүдэнд дуучин Э, Гхоёр зогсож байсан. Өрөөнд нь ороход кассчин Э, дуучин Г 3 байсан. Г-той би ажлын шалтгаанаар буюу тоглолтын бэлтгэлээс болж муудсан. Биднийг муудалцахад кассчин Э, дуучин Г хоёр гараад явсан. Би Г-тийн нүүр рүү нь 2-3 удаа цохьсон. Зууралдаж байхдаа эрүү орчим газарт нь нэг удаа мөргөсөн. Гаднаас Э, Г хоёр орж ирж салгасан. Салгах үед би Г-тийн үснээс зулгаасан байсан учир хэсэг үс тасдсан байсан. Би Г-тийн эрүүл мэндэд учирсан хохиролд 581,000 төгрөг төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 17, 48-49-р хуудас/,
Хохирогч Ц.Г-тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: “2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн орчимд Багануур дүүргийн соёлын ордны цахилгаан хөгжмийн өрөөнд Г гэдэг дуучинд дуу дуулах зөвлөгөө өгч байхад гаднаас дарга ******* орж ирээд над руу хуруугаараа чичиж ирээд миний гэдэс рүү баруун гараараа 2 удаа цохьсон. Гарыг нь цааш түлхэхэд миний дээд уруул хэсэг рүү духаараа 2-3 удаа мөргөсөн. Би өөрийгөө хамгаалах гээд түлхэхэд гараараа толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохьсон. Миний үснээс зулгаасан бөгөөд туг үс зулгаасан. Юунаас болж надад ингэж хандсаныг мэдэхгүй байна. Эмчилгээний зардалд 581,000 төгрөгийн хохирол төлсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв /хх-ийн 12, 80-р хуудас/,
Ш.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 09шэ/154 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-36-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
Хохирлын баримт /хх-ийн 74-76-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 50, 53-70-р хуудас/,
Шүүгдэгч *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 60-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” соёлын төв дотор хохирогч Ц.Г-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний гэдэс рүү гараараа 2 удаа цохих, нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохих, мөргөх, үснээс зулгаах зэргээр зодож, түүний биеийн эрүүл мэндэд тархины доргилт, 41 дүгээр шүдний булгаралт, зүүн нүдний дээд доод зовхи салстад цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл зүүн нүдний дээд зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хохирогч Ц.Г-тын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч *******-гийн хохирогчийн гэдэс рүү гараараа 2 удаа цохих, нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохих, мөргөх, үснээс зулгаах зэргээр зодсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь:
-Ц.Г-тын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн орчимд Багануур дүүргийн “Өргөө” соёлын ордны цахилгаан хөгжмийн өрөөнд Г гэдэг дуучинд дуу дуулах зөвлөгөө өгч байхад гаднаас дарга ******* орж ирээд над руу хуруугаараа чичиж ирээд миний гэдэс рүү баруун гараараа 2 удаа цохьсон. Гарыг нь цааш түлхэхэд миний дээд уруул хэсэг рүү духаараа 2-3 удаа мөргөсөн. Би өөрийгөө хамгаалах гээд түлхэхэд гараараа толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохьсон. Миний үснээс зулгаасан бөгөөд туг үс зулгаасан. Юунаас болж надад ингэж хандсаныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 12, 80-р хуудас/,
- Ш.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “ 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн үед Ц.Г-т ах, Э эгчтэй цахилгаан хөгжмийн өрөөнд бэлтгэл хийгээд сууж байхад гаднаас дарга ******* орж ирсэн. *******эгээд Г-т ах, дарга Д хоёр муудалцсан. Би Э эгчтэй хамт тэднийг салгаж байхад гаднаас Е орж ирсэн. Араас нь Э, Г хоёр орж ирээд даргыг аваад гарсан. Дарга Д Г-т ахын гэдэс рүү 1-2 удаа цохиж, нүүр рүү нь 1 удаа мөргөсөн. Бас үснээс нь зулгаасан” гэх мэдүүлэг. /хх-ийн 19-р хуудас/,
- Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ажил дээрээ кассчин Э, дуучин Э нарын хамт хөгжмийн бэлтгэл хийгээд сууж байтал дарга Д ганцаараа орж ирсэн. Энэ үед Э бид хоёр зөрж гараад үүдэнд ойролцоогоор 5 минут болоод буцаад ороход дарга Д, Г-т нар хоорондоо муудалцсан байдалтай байж байсан. Э даргыг аваад гарсан ба Г-т ахыг нүүр рүү нь цохисон гэж байсан бөгөөд зүүн талын нүд, хацар хэсэг нь жоохон хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 09шэ/154 дугаартай дүгнэлтэд “1. Ц.Г-ийн биед тархи доргилт, 41 дүгээр шүдний булгаралт, зүүн нүдний дээд доод зовхи салстад цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3. Дээрхи тархи доргилт, шүдний булгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /хх-ийн 35-36-р хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч *******-г гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч Ц.Г-тын эрүүл мэндэд хохирол учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 9шэ/154 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Ц.Г-тоос хавтас хэрэгт ирүүлсэн хохиролын баримтад хамрын дүрс оношлогоо 130,000 төгрөг, толгойн дүрс оношолгоо 320,000 төгрөг, томографик оношолгоо 36,000 төгрөг, шүүх шинжилгээний 8,000 төгрөг, эм 78,100 төгрөг, нийт 572,100 төгрөгийн баримт /хх-ийн 74-76-р хуудас/ ирүүлсэн ба шүүгдэгч ******* хохирогч Ц.Г-д 581,000 төгрөгийг төлж барагдуулсан нь баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 81-р хуудас/
Хохирогч Ц.Г-т нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 82-р хуудас/ талаар мөрдөн шалгах ажиллагаанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэлүүд хангагдсан гэж дүгнэлээ.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******-г хохирогч Ц.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, уг ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэх саналыг шүүхэд оруулж байна. Шүүгдэгч нь дээрх ялын саналыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дээр маргадаггүй, бусдад төлөх төлбөргүй болно.” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Оногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон *******ОГ*******ООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-О*******ГОН