Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/62

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                                       *******

 Улсын яллагч                                                        *******

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  *******

 Шүүгдэгч                                                          *******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2104000000037 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 27-ны өдөр *******өв аймгийн Баян суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хүний мал малладаг, ам бүл 2, ээжийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 5 дугаар гудамжны 15 тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд *******өв аймгийн сум дундын 1-р шүүхийн 1995 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 292 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар,

*******өв аймгийн сум дундын 1-р шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 264 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сар 9 хоног хорих ялаар,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, ******* ******* Н-ийн П /РД: /.

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 3 дугаар сарын 9-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 3-24А тоотод оршин суух иргэн *******-ны гэрт Н.Г-ын цамцны захаас заамдах, хоолойг нь боох зэргээр хүч хэрэглэсэн үйлдэл хийж улмаар түүний халаасанд байсан 300.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

*******ОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч *******-ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Х эгчийн гэрт байж байгаад 15 цагийн үед гэрээс нь гараад “Амтлаг” дэлгүүр орж 0.33 литрийн Хараа архи худалдаж аваад гудамжинд зогсож байгаад ганцаараа уг архийг уучихаад буцаад “Амтлаг” дэлгүүрийн гадаа очоод байж байхад энэ хэргийн хохирогч Г гэдэг хүнтэй таарсан. ...би араас нь дагаад явж байтал Сургалтын задгайн нэг хашаа руу ороод явчихсан. Би араас нь дагаад дотогшоо ороход байшинд хүн байгаагүй, тэр хүн ганцаараа байсан. *******эгэхээр нь би тэр хүнд хандан “чи ганц юмаа авахгүй юм уу” гэхэд “чи яв” гээд намайг хөөгөөд  байхаар нь эргэж хараад цээжин хэсэг рүү нь түлхсэн чинь арагшаа ойчсон. Энэ үед тэр хүний биеэс дандаа 20,000 төгрөгийн дэвсгэрт газар унахаар нь аваад гарсан. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Г гэх хүнд 300,000 төгрөгийг бүгдийг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас, шүүххуралдааны тэмдэглэл/,

Хохирогч Н.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

*******-ны мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8, 11-р хуудас/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 83-90-р, шүүх хуралдаанд өгсөн/,

Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 2 удаагийн ял шийтгэгдэж байсан” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 68-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

2021 оны 3 дугаар сарын 9-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 3-24А тоотод оршин суух иргэн *******-ны гэрт Н.Г-ын цамцны захаас заамдах, хоолойг нь боох зэргээр хүч хэрэглэсэн үйлдэл хийж улмаар түүний халаасанд байсан 300.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтлон, хууль бусаар авч буй гэм буруутай үйлдэл нь:

- Хохирогч Н.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр найз Ч-тай нэг шил Хараа нэртэй 0.5 граммын архи хувааж уусан. *******эднийхээс 17-18 цагийн үед гараад дүү Б-ны гэр лүү буюу Багануур дүүргийн 1-р хороо, Сургалтын задгайн 3-24а тоот руу явж байтал “Амтлаг” дэлгүүрийн гадна цэнхэр өнгийн куртиктэй, 40 орчим насны залуутай таарсан ба тэр залуутай мэнд усаа мэдэлцсэн. ...дүү Б-ны гэр лүү явж байхад “Амтлаг” дэлгүүрийн гадна тэр залуу намайг дагаж яваад намайг нэг шил архи авчих гээд байсан. *******эгэхээр нь би “үгүй” гэж хэлээд архи авалгүй явж байтал тэр залуу “Амтлаг” дэлгүүрийн гадна үлдсэн. Би Б дүүгийнхээ гэрт нь ороод гутлаа тайлж байтал хойноос нэг хүн орж ирэхээр нь хартал нөгөө залуу ороод ирсэн байсан. *******эр залуу намайг “ганц шил архи авчих” гэхээр нь би “авахгүй” гэхэд тэр залуу миний өмсөж явсан цамцаар хоолойг минь боосон, би нэг хэсэг манараад сэргээд халаасаа үзтэл халаасанд байсан 300,000 төгрөг алга болсон байсан. *******эгээд би дүү Б руу залгаад “хүн намайг дээрэмдчихлээ” гэж хэлэхэд манай дүү цагдаад мэдэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

- *******-ы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 09-ний орой 19 цаг 05 минутад манай ах Г өөрийнхөө 98885961 дугаарын утсаар миний 99882240 дугаар руу залгаад “би тайнай гэрт орж ирэхэд намайг араас хүн дагаж орж ирээд, намайг боож унагаад халаасанд байсан мөнгө аваад намайг дээрэмдчихлээ, чи хурдан ир” гэж хэлсэн. *******эгээд би цагдаад хандсан. ...манай төрсөн ах Г зан чанарын хувьд худал яриад байдаггүй” гэх  мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан”...Н-ийн Г-ыг гэртээ байхад нь үл таних хүн орж ирээд хоолой хэсгийг нь боож байгаад халаасанд нь байсан 300,000 төгрөгийг авсан” гэх тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

- Эд зүйл хураан авсан 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн: “...нийт 8 ширхэг 20,000 төгрөгийн дэвсгэртийг *******-ээс хураан авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4, 5-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн: “...хохирогч Н.Г нийт 8 ширхэг 20,000 төгрөгийн дэвсгэртийг хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8, 11-р хуудас/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19-р хуудас/-ээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ Н.Г-ын биед цамцны захаар хоолойг боон хүч хэрэглэж, довтлон хохирогчийн биед байсан 300,000 төгрөгийг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор авсан үйлдлээр илэрч байна.

Иймд *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, довтлон хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч Н.Г-д 300,000 төгрөгийн хохирол учирсан нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.А нь хохирогчид 160,000 төгрөгийг биет байдлаар буцааж өгсөн, мөн 140,000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хохирогч Н.Г-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...******* нь надад 160,000 төгрөг болон үлдэгдэл 140,000 төгрөг, нийт 300,000 төгрөгийг өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул энэ хэргийг нааштайгаар шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар дүгнэж үзэв.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Иймд *******-г Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулах, уг ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******-гийн үйлдсэн гэмт хэрэг нь шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон нь харагдаж байгаа. Мөн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, биед учирсан хохирол байхгүй, шүүгдэгч нь хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаагаа бүрэн илэрхийлсэн. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд хорих ялын доод хэмжээг оногдуулж өгөөч. Мөн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол улсын их хурлаар батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгөөч. Шүүгдэгч П хэрэг явдал болохоос өмнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багт айлын мал малладаг байж байгаад өнгөрсөн 3 дугаар сард энэ 2 хэрэгт холбогдосоноос хойш явж чадаагүй байгаа. *******ийм учраас зорчих эрх хязгаарлах ял оногдуулахдаа шүүгдэгч *******-г Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар баг болон Багануур дүүргийн 1 дүгээр хороо “Сургалтын задгай” 5 дугаар гудамжны 15а тоот энэ хоёр газрын хооронд явах боломжоор тогтоож өгөөч” гэв.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцлийг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Шүүх дээрх нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

      2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан ба тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуульд заасан ... Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан ...бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан.

Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгай 5 дугаар гудамжны 15а тоотод оршин суух хаягаа өөрчлөх, зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Багануур дүүргээс Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт ажил хийх зорилгоор зорчих үүргийг тус тус хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

    Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.4, 12.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон *******ОГ*******ООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, довтлон хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ******* ******* Н-ийн П-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д шүүхээс оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгай 5 дугаар гудамжны 15а тоотод оршин суух хаягаа өөрчлөх, зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Багануур дүүргээс Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт ажил хийх зорилгоор зорчих үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг *******-д мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 300,000 төгрөгийн хохирлыг хохирогч Н.Г-д өгсөн болохыг баталж, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдсугай.

9. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, *******-н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ӨЛЗИЙ-О*******ГОН