| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2021/0059/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/64 |
| Огноо | 2021-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Энхбуян |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга *******,
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн *******агануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2104000000047 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн *******аяндэлгэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, *******агануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгай хэсгийн 34 дүгээр гудамжны 12 блокны үйлдвэрт ажилладаг, ам бүл 1, ганцаараа Нийслэлийн *******агануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн хэсгийн 15 дугаар байрны 21 тоотод оршин суух,
Урьд Нийслэлийн *******агануур дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, ******* ******* ******* ******* /РД:/,
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн *******агануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүнд хохирогч Т.*******-тэй маргалдан улмаар түүний баруун нүдэн тус газарт нэг удаа цохьсоны улмаас эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун нүдний зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдаанд өгсөн: “ Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмэглэл/,
Хохирогч Т.*******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр *******агануур дүүрийн 5 дугаар хороо, Нарийнд найз *******-д очиход ******* “...хоёулаа хамт хуурай ах *******-ны хашааг босгоод өгье, салхинд унасан байсан” гэхэд нь би “За хамт явъя ” гээд бид хоёр тухайн айлын хашааг босгож дуусгахад *******, ******* бид хоёрт “Нийслэл” нэртэй 2 литрийн пиво авч өгсөн. *******ид 2 ууж дуусаад *******-ы машин дотор сууж байхад, ******* хашааны гадаа байсан нохойг өдөөд чулуу шидэхээр нь би “айлын нохой өдөж байж уруулах гэж байгаа юм” гэхэд нь ******* “Мэдэж байна” гээд бид хоёр хоорондоо муудалцсан. ******* миний нүдрүү гараараа нэг удаа цохисон, өөр зүйл болоогүй. ...Тухайн үед ******* байсан, өөр хүн байгаагүй. ...Өвдөж байгаа ямар нэгэн зовиур, гэмтэл байхгүй. Эмнэлэгийн байгууллагад хандсан,. ...Эм бичиж өгсөн. Ямар нэгэн гомдол, санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 9-р хуудас/,
Н.*******-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,
Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 140 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 33-49-р хуудас/,
Шүүгдэгч *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 42-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн *******агануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүнд хохирогч Т.*******-тэй маргалдан улмаар түүний баруун нүдэн тус газарт нэг удаа цохьсоны улмаас эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун нүдний зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хохирогч Т.*******-ийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч *******-ийн хохирогчийн баруун нүдэнд цохьсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь:
-Хохирогч Т.*******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр *******агануур дүүрийн 5 дугаар хороо, Нарийнд найз *******-д очиход ******* “...хоёулаа хамт хуурай ах *******-ны хашааг босгоод өгье, салхинд унасан байсан” гэхэд нь би “За хамт явъя ” гээд бид хоёр тухайн айлын хашааг босгож дуусгахад *******, ******* бид хоёрт “Нийслэл” нэртэй 2 литрийн пиво авч өгсөн. *******ид 2 ууж дуусаад *******-ны машин дотор сууж байхад, ******* хашааны гадаа байсан нохойг өдөөд чулуу шидэхээр нь би “айлын нохой өдөж байж уруулах гэж байгаа юм” гэхэд нь ******* “Мэдэж байна” гээд бид хоёр хоорондоо муудалцсан. ******* миний нүдрүү гараараа нэг удаа цохисон, өөр зүйл болоогүй. ...Тухайн үед ******* байсан, өөр хүн байгаагүй. ...Өвдөж байгаа ямар нэгэн зовиур, гэмтэл байхгүй. Эмнэлэгийн байгууллагад хандсан,. ...Эм бичиж өгсөн. Ямар нэгэн гомдол, санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 9-р хуудас/,
- Н.*******-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “ 2021 оны 5 дугаар сарын 09-ний би гэртээ байж байхад манай нөхөр Т.******* над руу залгаад “би хүнд зодуулчихлаа” гэж хэлэхээр нь “хаана байгаа юм бэ?” гэхэд “Тэс маркет”-ийн хажууд байна гэхээр нь очтол манай нөхөр Т.*******-ийн баруун нүд хавдчихсан, ...хувцас зэрэг нь цусаар бохирлогдсон байсан. ...*******и “хэнд зодуулчихсан юм бэ” гэхэд “*******-д зодуулчихлаа” гэж хэлсэн. Удалгүй ******* гудамжнаас гарч ирсэн. *******и өөдөөс нь очоод “Чи юунаас болж манай нөхрийг зодсон юм бэ?” гэхэд “*******и танай нөхрийг зодсон зүйл байхгүй юу яриад байгаа юм бэ” гэж надад хэлсэн. ...баруун нүдэнд нь цус хуралттай байгаа. Оройд унтаж амрах гэхээр “янгигнаад зовиуртай байна” гэж хэлж байсан..” гэх мэдүүлэг. /хх-ийн 11-р хуудас/,
Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 140 дугаартай дүгнэлтэд “1. Т.*******-н биед тархи доргилт, баруун нүдний зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи нүдний зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /хх-ийн 20-р хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******-д нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч *******-д гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч Т.*******-н эрүүл мэндэд хохирол учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 140 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Хохирогч Т.******* нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 8-р хуудас/ талаар мөрдөн шалгах ажиллагаанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэлүүд хангагдсан гэж дүгнэлээ.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* хохирогч Т.*******-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, уг ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэх саналыг шүүхэд оруулж байна. Шүүгдэгч нь дээрх ялын саналыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дээр маргадаггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд шүүгдэгч *******-н үйлдсэн гэмт хэрэг хамаарагдахаар байгаа тул өршөөлд хамруулах саналтай.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн хувьд гэм буруу болон хуулийн зүйлчлэл дээр маргах зүйлгүй. Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар оногдуулах ялаас өршөөн хэлтрүүлж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******и өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Оногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан ба тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хуулиар өршөөлд хамааруулахгүй гэмт хэргээс бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан байна.
Яллагдагч *******-г 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн *******агануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүнд хохирогч Т.*******-тэй маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд шилжүүлжээ.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэв.
******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатанд хүлээн зөвшөөрсөн нь яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр, мөн хохирогч Т.******* нь энэ хэрэгт эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлээгүй, яллагдагч нар нь бусдад төлөх төлбөргүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.
2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан үндэслэл, шаардлага баримтаар хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч *******-д оногдуулах ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН