Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/495

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

 

 

 

 

 

 

  2021         07          24                                 2021/ШЦТ/495

 

                               

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  Ц.Чулуунчимэг,

Улсын яллагч: Пүрэвсүрэн,

Шүүгдэгч З.Э, Б.Т, Л.М (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Монгол овогт Зоригтбаатарын З.Э, Боржигон овогт Л.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Т нарт холбогдох эрүүгийн 2109000000461 дугаартай хэргийг 2021 оны

            Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 2001 оны 01 сарын 17-ны өдөр төрсөн, Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .......... оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж 2 дүүгийн хамт ..................... оршин суух,

Урьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 08-ны өдрийн №879 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Их Монгол овогт З. З.Э регистрийн дугаар /А............../,

Монгол улсын иргэн, 2001 оны 04 сарын 19-ний өдөр төрсөн, Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Этүгэн их сургуулийн 3 дугаар курсийн оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр баг, Төв 3 дугаар хэсэг, 1 дүгээр гудамж 5 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Нийслэлийн ................дүүргийн 13 дугаар хороо 26 байрны 8 тоотод түр оршин суух, Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Лувсандугарын Л.М регистрийн дугаар /..............7/,

Монгол улсын иргэн, 1998 оны 02 сарын 14-ний өдөр төрсөн, Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Нийслэлийн .......... дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 3 дугаар хэсэг 25-1185 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 14а байрны 6 дугаар орц 3 давхрын 89 тоотод түр оршин суух, Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт .Б.Т регистрийн дугаар /У................../,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч З.Э нь 2021 оны 03 сарын 06-аас 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Санрайс зочид буудлын Вооролд нэртэй караокед хохирогч Б.Нармандахыг зодож биед нь хүзүүний шарх, цээж, баруун, зүүн бугалга, зүүн хөмсөг, зүүн шууны цус хуралт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн яллагдагч Л.Мтай бүлэглэн хохирогч Ц.Аззаяаг зодож биед нь зулайн хуйх, баруун чих, дух, зүүн хацрын төвгөр, эрүү, зүүн бугалга, зүүн гуя, нурууны цус хуралт, зулгаралт, зүүн гарын сарвууны хазагдсан шарх гэмтэл учруулан хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Л.М нь З.Этай бүлэглэн 2021 оны 03 сарын 06-аас 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Санрайс зочид буудлын Вооролд нэртэй караокед хохирогч Ц.Аззаяаг зодож биед нь зулайн хуйх, баруун чих, дух, зүүн хацрын төвгөр, эрүү, зүүн бугалга, зүүн гуя, нурууны цус хуралт, зулгаралт, зүүн гарын сарвууны хазагдсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 03 сарын 06-аас 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Санрайс зочид буудлын Вооролд нэртэй караокед хохирогч Г.Өлзийбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч З.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Эрүүгийн 2109000000461 дугаартай хэргээс:

З.Эгийн яллагдагчаар өгсөн “...Намайг дуудахаар нь гарсан чинь улаан плажтай эмэгтэй, шар үстэй эмэгтэй 2 намайг үсэдсэн. Би ч зөрүүлээд тэр 2 эмэгтэйг үсэдсэн. ...Шар үстэй эмэгтэйг доороо оруулж байгаад 2-3 удаа өшиглөсөн. ...Тухайн үед хэрүүл зодооны үеэр текний урд улаан плажтай эмэгтэй, шар үстэй эмэгтэй бид 3 үсдэлцэж байх үед Л.М хажуугаас орж ирээд, тэр хоёртой үсдэлцсэн. Бид дөрөв дөрвүүлээ л нэг нэгнийгээ үсэдсэн.” Гэх мэдүүлэг /хх-ийн 89 хуудас/

Б.Түвшинбаярын яллагдагчаар өгсөн “...Түшиг ахыг цохисон залууг өрөө рүү ороход ууж байсан пивоны шилээ далайгаад араас нь орсон. ...Ууж байсан шилээрээ Өлзийбат руу далайхад хальт цохиод газар унасан. ...Тэгээд над руу “яадаг лалар вэ” гээд дайраад ирэхээр нь харилцан зууралдаж нүүр хэсэгт нь 2-3 удаа цохилцсон.” Гэх мэдүүлэг /хх-ийн 99 дүгээр хуудас/

Хохирогч Ц.Аззаяагийн “...Би 2021 оны 03 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө нөхөр Нармандах, найз Тунгаа, Мөнхдулам, Өлзийбат нарын хамт нарны зам дээр байдаг Санрайс зочид буудлын караокед орж үйлчлүүлсэн. Шөнийн 00 цагийн үед хажуу өрөөний эмэгтэй орж ирээд манай найз Тунгаатай маргалдаад байсан. Би Тунгаа дээр яагаад байгаа юм ба гээд караокены ариун цэврийн өрөөний гадна очиход Тунгаатай маргалдаж байсан эмэгтэй намайг үстэж газарт унагаагаад миний дээрээс хөлөөрөө өшиглөж, гараараа цохисон. Миний биеийн аль хэсэгт хэдэн удаа зодож цохисныг мэдэхгүй байна. Тэр эмэгтэйд цохиулаад миний биеийн мөр, зүүн гар хэсэгт хөхөрч няцарсан, толгойн энд тэнд хавдсан байна. Тэр эмэгтэйд үстүүлснээс болоод миний үс их хэмжээгээр унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Нармандахын “...Би 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр эхнэр Аззаяа, найз Өлзийбат, Мөнхдулам.Оюунтунгалаг нарын хамт нарны зам дагуу байдаг Санрайс зочид буудлын ресторанд орсон. Миний хувьд тэр хэдээс хоцорч очсон. Намайг очиход тэр хэд архи ууж байсан. Бид нар ресторанаас нь доош караокены өрөөр үү орсон. Караокены өрөөнд сууж байхад шөнийн 00 цаг өнгөрч байх үед хэрүүл зодоон болоод байх шиг байхаар нь караокены тек рүү очиход манай эхнэр Аззаяа, Мөнхдулам хоёрыг хажуу өрөөний тайрмал үстэй, том биетэй охин Аззаяаг газарт унагаачихсан дэвсээд зодож цохиж байсан. Би гүйж очоод эхнэрээ салгах авах гэхэд тэнд байсан хүмүүс салгуулахгүй, урдуур нь хааж, хамгаалаад бөөн зууралдаан болсон. Эхнэр Аззаяаг салгах гэж зууралдаж байх үед тайрмал үстэй, том биетэй охин нь миний нүүрний хөмсөг, хүзүү, баруун зүүн гарын бугалга, зүүн гарын шуу хэсэгт хумсаараа маажсан. Харин тайрмал үстэй, том биетэй эмэгтэйтэй хамт явж байсан эмэгтэй нь миний араас намайг татаж чангаагаад, зуураад байсан юм. Тэгээд арай гэж эхнэр Аззаяаг салгаж авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/,

Хохирогч Г.Өлзийбатын “Миний хамрын нурууны зөөлөн эдийн няцрал шархыг тухайн үед хэрүүл маргаан хийсэн тайрмал үстэй эмэгтэйтэй хамт явж байсан саарал өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн юүдэнтэй цамцтай, цайвар өнгийн өмдтэй залуу надтай цохилцохдоо гараараа миний хамар хэсэгт цохиж учруулсан. Тэр залууд цохиулаад миний хамраас цус гарсан. Харин миний биед учирсан бусад гэмтлийг пивоны шилээр цохидог залуу пивоны шилээр болон гараараа цохиж учруулсан... Тухайн үед Нармандахыг зодоон эхлүүлсэн таримал үстэй том биетэй эмэгтэй, хамт явж байсан эмэгтэйтэйгээ нийлж зодож цохисон. Хэн нь яаж зодож цохисныг би мэдэхгүй байна...' гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэрч Д.Оюунтунгалагийн “...Би 2021 оны 03 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө найз Мөнхдулам, Өлзийбат, Наранбат, Аззаяа нарын хамт Санрайс нэртэй караокед орсон. БИД нар караокед 20 цагийн үед орсон. Би сууж байсан караокены өрөөнөөсөө гараад 2-3 удаа ариун цэврийн өрөө орсон. Намайг ариун цэврийн өрөө орох болгонд хажуу талын өрөөнд үйлчлүүлж байсан тайрмал үстэй охин намайг улаан дрэстэй бүдүүн гэж хэлсэн. Би эхлээд хэлэхэд нь тоогоогүй. Намайг гурав дахь удаагаа хэлэхээр нь чи яагаад намайг үгээр доромжлоод байгаа юм бэ? гэсэн чинь тайрмал үстэй охин нь намайг ариун цэврийн өрөөнд үстсэн. Би Мөөгий гээд дуудсан чинь Мөнхдулам өрөөнөөсөө гарч ирсэн. Тэгээд зодоон болсон. Зодооны үеэр тайрмал үстэй эмэгтэй намайг үстэж дарсан. Дараа нь текний урд манай найз нар бужигнаад байхаар нь салгах гээд очиход тайрмал үстэй охин дахиад намайг үсдэж доош дарсан. Өөрөөр намайг зодож цохисон хүн байхгүй... Би Аззаяа, Мөнхдулам хоёрыг яг хэнд яаж зодуулж цохиулахыг хараагүй. Ямар ч байсан намайг харахад Мөнхдулам, Аззаяа хоёр тайрмал үстэй эмэгтэйд үстүүлчихсэн, доошоо даруулчихсан байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Гэрч Б.Мөнхдуламын “...Шөнийн 00 цагийн үед Оюунтунгалаг бид нарт хэлэхдээ намайг ариун цэврийн өрөө орохоор л бүдүүн ажмаа нар гээд бид нарыг доромжлоод байна гэсэн. Яагаад тэгээд байгаад юм бол гээд бид нар ариун цэврийн өрөө ороод гарахад тайрмал үстэй охин миний араас миний нуруу хэсэгт хөлөөрөө өшиглөөд манай найз Оюунтунгалагийг үснээс нь зулгаагаад доош нь дарсан. Би Оюунтунгалагийг салгах гэсэн чинь намайг бас үстэж дараад миний дээрээс дэвслээд байсан. Тэгээд арай гэж текний араас гарах гэхэд караокены хаалга нь түгжээтэй байсан. Би хаалгаар гарах гэж зөндөө үстүүлж биеийнхээ энд тэнд зодуулж цохиулсан... Өлзийбатыг тайрмал үстэй эмэгтэйн эрэгтэй найзууд зодож гэмтээсэн байх гэж бодож байна. Нармандахын эгэм хэсэгт, Аззаяа, бид гуравт учирсан гэмтлүүдийг тайрмал үстэй махлаг эмэгтэй учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,

Гэрч Б.Алтаншагайн "...2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 00 цагийн болж байхад 2 дугаар өрөөнд гурван эмэгтэй, хоёр залуу, 3 дугаар өрөөнд өмнө нь манай караокед ажиллаж байсан Л.М, З.Э, танихгүй эмэгтэй, хоёр залуутай, 4 дүгээр өрөөнд манайд байнга орж ирдэг Түшиг, Тэмүүжин, бас нэг танихгүй залуу нар үйлчлүүлж байсан. Шөнийн 01 цагийн үед 2,3 дугаар ширээний хүмүүс хоорондоо караокены коридорт маргалдаж эхэлсэн. 2 өрөөний хүмүүс манай 3 тоотын Л.М, З.Э нартай үг хаяж байгаад маргалдсан. Хэн нь хэрүүл маргааныг эхэлснийг мэдээгүй. Аль алинаас нь болсон байх гэж бодож байна. 2 номерын өрөөний хүмүүс нэлээд согтуу, 4 номер, 3 номерын хүмүүс арай гайгүй согтуу байх шиг байсан. З.Э, Л.М хоёр 2 номерын гурван эмэгтэйтэй харилцан үсдэлцэж нэгнийгээ зуурч, татаж чангааж цохилцсон. Хэн нь хэнийгээ яаж зодож цохисныг мэдэхгүй. Учир нь олдохгүй юм болж байсан. Миний харснаас З.Э 2 номерын хоёр эмэгтэйг газарт унагаачихсан дээрээс нь өшиглөж байсан... 2,3 дугаар өрөөний эмэгтэйчүүд хоорондоо маргалдаж, нэгнийгээ үстэж, зууралдаж байх үед хоёр номерын өрөөний өрөөний 2 залуу, 4 өрөөний 3 залуу тэр хэдийг салгах гЬж энд, тэндээс нь зууралдаж байгаад гэнэт хоорондоо маргалдаж зодолдож эхэлсэн. Намайг эмэгтэйчүүдийг салгаж байгаад нэг харахад 4 номерт сууж байсан Түшиг гээд залуу газарт уначихсан, хамраас нь цус гарч байсан. Хэрүүл зодооны үеэр тэр хүмүүсийг салгаад явж байхад 4 номерын өрөөний Түшиг, Тэмүүжин хоёртой хамт явж байсан хар өнгийн юүдэнтэй цамцтай, цайвар өнгийн саравчтай малгайтай залуу текний хажуу талын өрөөнд орчихсон басан саарал куртиктэй 2 номерын өрөөний залуугийн толгойд ногоон өнгөтэй пивоны шилээр нэг удаа цохисон. Хэрүүл зодоон нэлээд үргэлжилсэн. Хурдан болоод өнгөрсөн болохоор нь хэнийгээ яаж зодож цохисныг мэдэхгүй. Хэрүүл зодооны үеэр З.Э текэндээр байсан хоёр ширхэг 100 гр шот авч 2 номерын өрөөний хүмүүс рүү шидсэн. Тэрэнд нь оногдсон. Надад гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй... 2 номерын өрөөний саарал өнгийн куртиктэй залууг 4 номерт Түшиг, Тэмүүжин хоёртой сууж байсан хар өнгийн урдаа бичигтэй юүдэнтэй цамцтай, тэгшхэн саравчтай малгайтай залуу пивоны шилээр цохиж учруулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 46 дугаар хуудас/,

Гэрч Б.Түшигийн "...23 цагийн үед Тэмүүжин, араас нь миний үеэл Түвшинжаргап бид гурав хамт суусан. Тэмүүжин пиво уугаагүй, Б.Т нэг л пиво уусан байсан. Тэгээд сууж байгаад шөнийн 01 цагийн үед ариун цэврийн өрөө орох гээд гарсан. Тэгэхэд нэлээд олон хүн коридор дотор хоорондоо муудалцаж байсан. Би тэр караокед ажиллаж байсан Алтаншагайг таньдаг болохоор Алтаншагайд тусалж тэр хүмүүсийг салгах гэж очиход цайвар цэнхэр өнгийн куртиктэй залуу миний нүүрний хамар хэсэгт гараараа цохиод намайг газарт унагаасан. Тэр залуу миний хамарт цохиход миний хамраас цус гараад би манарчихсан. Тэр залуу миний дээр суугаад миний дээрээс цохиод байсан. Тэгээд босоод явангуут өрөө рүүгээ очоод хамт явж байсан Тэмүүжин, Б.Т хоёрт Алтаншагайд туслаарай гэж хэлсэн. Тэгээд Ариун цэврийн өрөө ороод цусаа угаасан. Удалгүй байж байтал Тэмүүжин миний хамрыг цохисон хүнийг дагуулаад цусаа угаа гээд дагуулаад оруулаад ирсэн. Тэр залуу намайг харчхаад над руу дайрахаар нь Тэмүүжин тэр залууг буцаагаад өрөөнөөс аваад гарсан Би цусаа тогтоочхоод араас нь гарсан. Тэгсэн чинь өрөөний текний үүдэнд хоёр өөр өрөөний үүдэнд хоорондоо муудалцаж үсдэлцэж, зодолдоод байсан. Тэгээд текний хажуу талын жижиг өрөө рүү шавааралдаад орцгоосон. Буцаад харсан чинь Б.Тыг миний хамрыг цохидог цайвар цэнхэр өнгийн куртиктэй залуу бариад авчихсан унагаах гээд зогсож байсан. Би очоод тэрийг салгаад тэр өрөөний ариун цэврийн өрөө рүү орсон чинь миний араас намайг цохисон залуу орж ирсэн. Би тэр залууд би өөр өрөөний хүн, та нар хүн андуураад байна гэж хэлсэн чинь тэр залуу одоо болъё хөгшөөн гээд байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

Гэрч Д.Тэмүүжингийн “...Шөнийн 01 цагийн үед Түшиг ариун цэврийн өрөө орчхоод буцаж орж ирэхдээ хамраас нь цус гарчихсан хаалга онгойлгоод бид хоёрыг дуудсан. Түшиг ресейпшн Алтаншагай руу очоод туслаарай гэж хэлэхэд текний урд хоёр өөр өрөөний хүмүүс хоорондоо зодолдож байсан. Би очоод зодолдож байсан эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг эхнээс нь татсан. Тэр үед хамраас нь цус гарчихсан цайвар өнгийн куртиктэй залууг татаж аваад ариун цэврийн өрөөр үү цусыг нь угаалгах гээд оруулсан. Ариун цэврийн өрөөнд тэр залууг оруулахад Түшиг бас цусаа угааж байсан. Түшиг цайвар өнгийн куртиктэй залууг хараад чи намайг цохиод ингээд хамраас цус гаргачихлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залууг Түшиг рүү дайрсан. Тэгэхээр нь би нөгөө залууг буцааж салгаж аваад 7 номерын өрөө рүү цусыг нь угаалгах гээд дагуулаад орсон. Ариун цэврийн өрөө рүү оруулчхаад буцаж гараад текний урд зодолдож байсан намхан залууг татаж аваад чи ингэж болохгүй гэж хэлсэн. Тэрсзалуу утсаараа өөр хүмүүсийг дуудаад байсан. Тэр залуу тухайн үедээ ойлгоод өрөө рүүгээ орох гэж байгаад буцаад зодоон руу орсон. Тэгээд байж байтал Түшиг ариун цэврийн өрөөр үү цусаа угааж гарч ирээд 7 номерын өрөөнд байсан өөрийг нь цохисон цайвар өнгийн куртиктэй залуутай уулзана гэсэн. 7 номерт байсан нөгөө залууг нь Түшигийг татаад өрөө рүү орсон. Тэр хоёрын араас Түшигийн дүү Б.Т орсон. Би удалгүй араас нь ороход Б.Т, Түшигийг цохидог цайвар куртиктэй залуу хоёр хоорондоо барьцалдаад авчихсан байдалтай байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 сарын 10-ны өдрийн №2039 дугаартай дүгнэлт:

1. .Аззаяагийн биед зулайн хуйх, баруун чих, дух, зүүн хацрын төвгөр, эрүү, зүүн бугалга, зүүн гуя, нурууны цус хуралт, зулгаралт, зүүн гарын сарвууны хазагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэлмохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги, алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 сарын 10-ны өдрийн №2040 дугаартай дүгнэлт:

1. Э Б.Нармандахын биед хүзүүний шарх, цээж, баруун, зүүн бугалга, зүүн хөмсөг, зүүн шууны цус хуралт зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэлмохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги, алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 сарын 10-ны өдрийн №2043 дугаартай дүгнэлт:

1. Г.Өлзийбатын биед зулайн хуйхны шарх, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, баруун хацрын зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги, алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 73-77 хуудас/,

З.Эгийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/

Л.Мгийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/

Б.Тын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Мг З.Этай бүлэглэн 2021 оны 03 сарын 06 -аас 07 нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Санрайс зочид буудлын Воорлд нэртэй караокед хохирогч Аззаяаг зодож биед нь зүлайн хуйх, баруун чих, дух, зүүн хацрын төвгөр, эрүү, зүүн бугалга зүүн гуя, нурууны цус хуралт зулгаралт, зүүн гарын сарвууны хазагдсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж, мөн зүйлийн 8 дахь хэсэгт “ дараах мэдүүлэг дангаараа яллагдагч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг, нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж, мөн хэсгийн 8.3-т “...шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” гэж тус тус заасан ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх  дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо.

            Ц.Аззаяа хохирогчоор өгсөн эхний мэдүүлэгтээ[1] “...шөнийн 00 цагийн үед хажуу өрөөний эмэгтэй намайг үсдэж газарт унагаагаад миний дээрээс хөлөөрөө өшиглөж гараараа цохисон...тэр эмэгтэйд цохиулаад миний биеийн мөр зүүн гар хэсэгт хөхөрч няцарсан толгойн энд тэнд хавдсан байсан. Тэр эмэгтэйд үсдүүлснээс болоод миний үс их хэмжээгээр унасан...” гэж, дахин өгсөн мэдүүлэгтээ[2] “...миний биед учирсан гэмтлийг тайрмал үстэй, махлаг биетэй охин миний үснээс зулгааж, намайг газарт унагаж дэвсэн, өшиглөж гараараа цохиж учруулсан. Мөн хажуугаас нь махлаг биетэй тайрмал үстэй эмэгтэйтэй хамт явж байсан туранхай биетэй эмэгтэй бас миний үснээс зулгааж намайг үсэдсэн. Тийм учраас энэ 2 эмэгтэй нийлж байгаад надад гэмтлүүдийг учруулсан гэж бодож байна ” гэж түүний биед гэмтэл учруулсан этгээдийн талаар зөрүүтэй мэдүүлжээ.  

Харин гэрч Б.Нармандах “...манай эхнэр Аззаяа,  Мөнхдулам хоёрыг хажуу өрөөний тайрмал үстэй том биетэй охин Аззаяаг газар унагаачихсан дэвсээд зодож цохиж байсан...харин тайрмал үстэй том биетэй эмэгтэйтэй хамт явж байсан эмэгтэй миний араас намайг татаж чангаагаад байсан” гэж, гэрч Б.Мөнхдулам “Нармандахын эгэм хэсэгт, Аззаяа бид гуравт учирсан гэмтлийг тайрмал үстэй махлаг эмэгтэй учруулсан...тэр тайрмал үстэй эмэгтэй бид нарыг үсдэж дарсан, дээрээс дэвссэн, хөлөөрөө өшиглөсөн” гэж тус тус мэдүүлсэн бөгөөд шүүх хохирогч гэрч нарын мэдүүлгийг харьцуулан судалж үзээд Ц.Аззаяагийн хохирогчоор өгсөн эхний мэдүүлэг үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Э нь би тусламж хүсэж Л.Мг дуудсан гэж,  гэрч  Б.Алтаншагайн “... Л.М З.Эг өмөөрч салгах гэж байхдаа тэр эмэгтэйчүүдтэй зууралдсан” гэж тус тус мэдүүлснээс үзэхэд  шүүгдэгч Л.Мгийн үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэхэд эргэлзээ бүхий байна.   

Тухайн өдөр шүүгдэгч Л.М нь хар өнгийн шубатай ирсэн боловч маргаан болох үед гадуур хувцасгүй байсан талаар мэдүүлж байх ба камерын бичлэгт тусгагдсан хар өнгийн булган шубатай эмэгтэй хэн болохыг тогтоох ажиллагаа хийгдээгүй байна.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Л.М нь  хохирогч Ц.Аззаяагийн биед зулайн хуйх, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт шарх, баруун чих, дух, зүүн хацрын төвгөр, эрүү зүүн бугалга зүүн гуя, нурууны цус хуралт, зулгаралт, зүүн гарын сарвууны хазагдсан шарх бүхий хөнгөн гэмтлийг шүүгдэгч З.Этай бүлэглэн учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Мг гэм буруутайд тооцуулах яллах талын баримтууд шүүхээс дүгнэсэн дээрх үндэслэлээр няцаагдаж,  харин яллах дүгнэлтэд тэмдэглэгдсэн бусад гэрч болох Д.Оюунтунгалаг, Б.Түшиг, Д.Тэмүүжин хохирогч  Г.Өлзийбат нарын мэдүүлэг болох нотлох баримтын агуулга нь  шүүгдэгч З.Э,  Б. Б.Т нарын гэм буруутай үйлдлийг нотолсон баримт болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Хоёр: Шүүгдэгч З.Э нь 2021 оны 03 сарын 06-аас 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Санрайс зочид буудлын Воорлд нэртэй караокед хохирогч Б.Нармандахыг зодож биед нь хүзүүний шарх, цээж, баруун, зүүн бугалга, зүүн хөмсөг, зүүн шууны цус хуралт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн хохирогч Ц.Аззаяаг зодож биед нь зулайн хуйх, баруун чих, дух, зүүн хацрын төвгөр, эрүү, зүүн бугалга, зүүн гуя, нурууны цус хуралт, зулгаралт, зүүн гарын сарвууны хазагдсан шарх гэмтэл учруулан хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч З.Эгийн шүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Аззаяагийн “...Шөнийн 00 цагийн үед хажуу өрөөний эмэгтэй орж ирээд манай найз Тунгаатай маргалдаад байсан. Би Тунгаа дээр яагаад байгаа юм ба гээд караокены ариун цэврийн өрөөний гадна очиход Тунгаатай маргалдаж байсан эмэгтэй намайг үстэж газарт унагаагаад миний дээрээс хөлөөрөө өшиглөж, гараараа цохисон. Миний биеийн аль хэсэгт хэдэн удаа зодож цохисныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Нармандахын “...Караокены өрөөнд сууж байхад шөнийн 00 цаг өнгөрч байх үед хэрүүл зодоон болоод байх шиг байхаар нь караокены тек рүү очиход манай эхнэр Аззаяа, Мөнхдулам хоёрыг хажуу өрөөний тайрмал үстэй, том биетэй охин Аззаяаг газарт унагаачихсан дэвсээд зодож цохиж байсан. Би гүйж очоод эхнэрээ салгах авах гэхэд тэнд байсан хүмүүс салгуулахгүй, урдуур нь хааж, хамгаалаад бөөн зууралдаан болсон. Эхнэр Аззаяаг салгах гэж зууралдаж байх үед тайрмал үстэй, том биетэй охин нь миний нүүрний хөмсөг, хүзүү, баруун зүүн гарын бугалга, зүүн гарын шуу хэсэгт хумсаараа маажсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Мөнхдуламын “...Оюунтунгалаг бид нарт хэлэхдээ намайг ариун цэврийн өрөө орохоор л бүдүүн ажмаа нар гээд бид нарыг доромжлоод байна гэсэн. Яагаад тэгээд байгаад юм бол гээд бид нар ариун цэврийн өрөө ороод гарахад тайрмал үстэй охин миний араас миний нуруу хэсэгт хөлөөрөө өшиглөөд манай найз Оюунтунгалагийг үснээс нь зулгаагаад доош нь дарсан. Би Оюунтунгалагийг салгах гэсэн чинь намайг бас үстэж дараад миний дээрээс дэвслээд байсан. Тэгээд арай гэж текний араас гарах гэхэд караокены хаалга нь түгжээтэй байсан. Би хаалгаар гарах гэж зөндөө үстүүлж биеийнхээ энд тэнд зодуулж цохиулсан... Нармандахын эгэм хэсэгт, Аззаяа, бид гуравт учирсан гэмтлүүдийг тайрмал үстэй махлаг эмэгтэй учруулсан...” гэсэн мэдүүлэг,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 сарын 10-ны өдрийн №2039, №2040 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар, 

Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 03 сарын 06-аас 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Санрайс зочид буудлын Вооролд нэртэй караокед хохирогч Г.Өлзийбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Б.Тын  шүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг,

Хохирогч Г.Өлзийбатын “Миний хамрын нурууны зөөлөн эдийн няцрал шархыг тухайн үед хэрүүл маргаан хийсэн тайрмал үстэй эмэгтэйтэй хамт явж байсан саарал өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн юүдэнтэй цамцтай, цайвар өнгийн өмдтэй залуу надтай цохилцохдоо гараараа миний хамар хэсэгт цохиж учруулсан. Тэр залууд цохиулаадминий хамраас цус гарсан. Харин миний биед учирсан бусад гэмтлийг пивоны шилээр цохидог залуу пивоны шилээр болон гараараа цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Мөнхдуламын “...Өлзийбатыг тайрмал үстэй эмэгтэйн эрэгтэй найзууд зодож гэмтээсэн байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Алтаншагай “...Хэрүүл зодооны үеэр тэр хүмүүсийг салгаад явж байхад 4 номерын өрөөний Түшиг, Тэмүүжин хоёртой хамт явж байсан хар өнгийн юүдэнтэй цамцтай, цайвар өнгийн саравчтай малгайтай залуу текний хажуу талын өрөөнд орчихсон басан саарал куртиктэй 2 номерын өрөөний залуугийн толгойд ногоон өнгөтэй пивоны шилээр нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Түшигийн "...23 цагийн үед Тэмүүжин, араас нь миний үеэл Түвшинжаргап бид гурав хамт суусан. Тэмүүжин пиво уугаагүй, Түвшинжаргап нэг л пиво уусан байсан. Тэгээд сууж байгаад шөнийн 01 цагийн үед ариун цэврийн өрөө орох гээд гарсан. Тэгэхэд нэлээд олон хүн коридор дотор хоорондоо муудалцаж байсан. Би тэр караокед ажиллаж байсан Алтаншагайг таньдаг болохоор Алтаншагайд тусалж тэр хүмүүсийг салгах гэж очиход цайвар цэнхэр өнгийн куртиктэй залуу миний нүүрний хамар хэсэгт гараараа цохиод намайг газарт унагаасан. Тэр залуу миний хамарт цохиход миний хамраас цус гараад би манарчихсан. Тэр залуу миний дээр суугаад миний дээрээс цохиод байсан...” гэсэн мэдүүлэг,

гэрч Д.Тэмүүжингийн “...Ариун цэврийн өрөө рүү оруулчхаад буцаж гараад текний урд зодолдож байсан намхан залууг татаж аваад чи ингэж болохгүй гэж хэлсэн. Тэр залуу утсаараа өөр хүмүүсийг дуудаад байсан. Тэр залуу тухайн үедээ ойлгоод өрөө рүүгээ орох гэж байгаад буцаад зодоон руу орсон. Тэгээд байж байтал Түшиг ариун цэврийн өрөөр үү цусаа угааж гарч ирээд 7 номерын өрөөнд байсан өөрийг нь цохисон цайвар өнгийн куртиктэй залуутай уулзана гэсэн. 7 номерт байсан нөгөө залууг нь Түшигийг татаад өрөө рүү орсон. Тэр хоёрын араас Түшигийн дүү Б.Т орсон. Би удалгүй араас нь ороход Б.Т, Түшигийг цохидог цайвар куртиктэй залуу хоёр хоорондоо барьцалдаад авчихсан байдалтай байсан..." гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 сарын 10-ны өдрийн №2039, №2043 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч З.Э, Б.Т нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж,  шүүгдэгч З.Э нь хүнийг зодож Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

 Шүүгдэгч Б.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул  уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

үүх шүүгдэгч З.Эг хоёроос дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй байдлыг хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хохирогч Ц.Аззаяагаас эмчилгээний зардалд 732.950 төгрөг нэхэмжилснээс эм тариа худалдан авсан болон толгойн компьютер томографт харуулсан төлбөрт нэхэмжилсэн 116950 төгрөгийг гаргуулах  үндэслэлтэй байх ба шүүгдэгч Л.Мгаас 200.000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгч нар нь  бусдад төлөх төлбөргүй байна. 

Хохирогчийн нэхэмжлэлээс нотлох баримтгүй нэхэмжилсэн  616.000 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхин иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.  

Улсын яллагчаас шүүгдэгч З.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар, Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан байна.

Шүүх шүүгдэгч З.Э, Б.Т нарын хувийн байдал болон хохирол төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний дотор буюу шүүгдэгч  Б.Тд 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний дотор буюу шүүгдэгч З.Эд  600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэхээр шийдвэрлэв.  

Шүүгдэгч З.Э, Б.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2   дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Их Монгол овогт  З.Эг Хоёр Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржигон овогт  Б.Тыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр  зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Эд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг,

шүүгдэгч Б.Тд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Ц.Аззаяагийн нэхэмжилсэн 616.000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн хэлэлцэхгүй орхин, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шүүгдэгч  З.Э, Б.Т, Л.М нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э, Б.Т, Л.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ДАРЬСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

[1] /хх-ийн 9 дүгээр хуудас/

[2] хх-ийн 125 дугаар хуудас