| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0300/И |
| Дугаар | 131/ШШ2017/00399 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 131/ШШ2017/00399
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баян-Өндөр сум 3 дугаар багт оршин суух, ВД57051717 регистрийн дугаартай, Бэсүд овогт Лхамсүрэнгийн Энхсайханы хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Энхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Л.Энхсайхан шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1957 онд Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 60 настай. Баянхонгор аймгийн Баянцагаан сум Жаргалын зам нэгдлийн зөвлөлийн даргын 1974 оны 06 сарын 25-ны өдрийн тушаалаар 1975 оны 06 сарын 20-ны өдрийг хүртэл барилгачнаар ажиллаж , 1975 оноос 1978 он хүртэл цэргийн алба хаасан. 1978 оны 07 сарын 15-ны өдрөөс 1980 оны 08 сарын 29-ний өдрийг хүртэл Баянхонгор хотын 4 дүгээр цэцэрлэгт манаачаар, 1981 оны 08 сарын 30-ны өдрөөс 1983 оны 07 сарын 20-ны өдөр хүртэл аж ахуй дундын эрхт хоршоололд тракторчнаар, 1986 оны 07 сарын 30-ны өдрөөс 1988 оны 01 сарын 02-ны өдрийг хүртэл нэгдлийн туслах үйлдвэрт тус тус ажиллаж байсан. 1988 оны 01 сарын 05-ны өдрөөс 1988 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 8 жилийн дунд сургуульд аж ахуйн няраваар, 1989 оны 01 сарын 02-ны өдрөөс 1989 оны 09 сарын 21-ний өдрийг хүртэл Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдэлд мужаанаар, 1989 оны 06 сарын 22-ны өдрөөс 1990 оны 11 сарын 02-ны өдрийг хүртэл Баян-Өндөр сумын хэрэглээний хоршоонд аж ахуйн няраваар, 1990 оны 11 сарын 02-ны өдрөөс 1992 оны 01 сарын 16-ны өдрийг хүртэл Дэлгэрмөрөн хэрэглээний хоршоонд няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хөдөлмөрийн дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх маань Пунцагийн Энхсайханаар бичигдсэн тул жинхэнэ эзэмшигчээр намайг тогтоож өгнө үү?Намайг 2 настай байхад төрсөн ээж Лхамсүрэн нас барж, ээжийн төрсөн эгч Өвдөл түүний нөхөр Пунцаг нарт өргүүлэн Пунцагаар бүх бичиг баримтууд маань овоглож байсан. Тэгээд 1981 онд өргөсөн эцэг Пунцаг нас барсан тул өөрийн төрсөн эх Лхамсүрэнгээр овоглож төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхээ гаргуулсан. Улаан паспортоо солиулаад үрэгдүүлсэн юм. Намайг өргөж авч байсан талаар Баян-Өндөр сумын 90 ойн дурсамж номонд бичигдсэн байгааг анхаарч үзнэ үү..гэв.
Шүүх хуралдаанаар Л.Энхсайханы иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 395 дугаар лавлагаа, 1979 оны 06 сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цэргийн үүрэгтний үнэмлэх, Батлан хамгаалах яамны төв архивын 2017 оны 03 сарын 31-ний өдрийн 000004415 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн даргын 13 дугаар, Баянхонгор аймгийн нэгдэл дундын захын худалдааны конторын даргын 1984 оны 08 сарын 30-ны өдрийн 11 дугаар тушаал, тус аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 07 сарын 30-ны өдрийн 25 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Аж ахуй дундын отрын Эрхт хоршооны даргын 1983 оны 07 сарын 19-ний өдрийн 15 дугаар тушаал, Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 01 сарын 02-ны өдрийн 01 дугаар, 1989 оны 01 сарын 02-ны өдрийн 01 дугаар, 1989 оны 09 сарын 20-ны өдрийн 26 дугаар тушаал, Баян-Өндөр сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 01 сарын 20-ны өдрийн 04 дүгээр тушаал,Баян-Өндөр сумын Хэрэглээний хоршооны даргын 1990 оны 11 сарын 02-ны өдрийн 21 дүгээр тушаал, Баян-Өндөр сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1990 оны 01 сарын 08-ны өдрийн 01 дугаар тушаал, Баян-Өндөр сумын Дэлгэрмөрөн хоршооны тэргүүлэгчдийн хурлын 1992 оны 12 сарын 25-ны өдрийн 11 дүгээр тогтоол, Баян-Өндөр сумын 90 ойн дурсамж ном, гэрч Я.Эрдэнэцэцэг, Ц.Чогсом нарын мэдүүлэг, 297448 дугаартай цэргийн батлах зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Л.Энхсайхан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Пунцагийн Энхсайхан нэрээр бичигдсэн 1979 оны 06 сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн болон 297448 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Лхамсүрэнгийн Энхсайхан мөн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах баримтуудаар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн дэвтэр, 297448 дугаартай цэргийн батлаханд бичигдсэн нэр, төрсөн огноо, ажиллаж байсан байдал зэрэг нь Л.Энхсайханы хувийн байдалтай тохирсон байна.
Л.Энхсайхан нь овог өөрчлөгдсөн шалтгаан нөхцөлийн талаар тайлбарлахдаа “Намайг 2 настай байхад төрсөн ээж Лхамсүрэн нас барж, ээжийн төрсөн эгч Өвдөл түүний нөхөр Пунцаг нарт өргүүлэн Пунцагаар бүх бичиг баримтууд маань овоглож байгаад сүүлд төрсөн эхээрээ овоглох болсон” гэж мэдүүлснийг гэрч Я.Эрдэнэцэцэг давхар нотолсон, энэ байдлыг Баян-Өндөр сумын 90 жилийн ойн дурсамж номонд бичиж тэмдэглэсэн байна.
Иймд Пунцагийн Энхсайхан нэрээр бичигдсэн 1979 оны 06 сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр, 297448 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Лхамсүрэнгийн Энхсайхан мөн болохыг тогтоон шийдвэрлэв.
Түүнчлэн Л.Энхсайхан нь 1974 оны 06 сарын 15-ны өдрөөс 1975 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар
1978 оны 07 сарын 15-ны өдрөөс 1980 оны 08 сарын 29-ний өдөр хүртэл Баянхонгор хотын 4-р цэцэрлэгт манаачаар
1981 оны 08 сарын 30-ны өдрөөс 1983 оны 07 сарын 20-ны өдөр хүртэл Аж ахуй дундын Отрын Эрхт хоршооллын тракторчноор
1983 оны 07 сарын 22-ны өдрөөс 1986 оны 07 сарын 30-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн тракторчноор
1986 оны 07 сарын 30-ны өдрөөс 1988 оны 01 сарын 02-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар
1988 оны 01 сарын 03-ны өдрөөс 1988 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 8 жилийн сургуулийн аж ахуйн няраваар
1989 оны 01 сарын 02-ны өдрөөс 1989 оны 09 сарын 21-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн барилгын бригадад мужаанаар
1989 оны 09 сарын 25-ны өдрөөс 1990 оны 11 сарын 02-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын хэрэглээний хоршоонд няраваар
1990 оны 11 сарын 02-ны өдрөөс 1992 оны 01 сарын 16-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын хэрэглээний хоршоонд мужаанаар тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 395 дугаар лавлагаа, 1979 оны 06 сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн даргын 13 дугаар, Баянхонгор аймгийн нэгдэл дундын захын худалдааны конторын даргын 1984 оны 08 сарын 30-ны өдрийн 11 дугаар тушаал, тус аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 07 сарын 30-ны өдрийн 25 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Аж ахуй дундын отрын Эрхт хоршооны даргын 1983 оны 07 сарын 19-ний өдрийн 15 дугаар тушаал, Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 01 сарын 02-ны өдрийн 01 дугаар, 1989 оны 01 сарын 02-ны өдрийн 01 дугаар, 1989 оны 09 сарын 20-ны өдрийн 26 дугаар тушаал, Баян-Өндөр сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 01 сарын 20-ны өдрийн 04 дүгээр тушаал,Баян-Өндөр сумын Хэрэглээний хоршооны даргын 1990 оны 11 сарын 02-ны өдрийн 21 дүгээр тушаал, Баян-Өндөр сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1990 оны 01 сарын 08-ны өдрийн 01 дугаар тушаал, Баян-Өндөр сумын Дэлгэрмөрөн хоршооны тэргүүлэгчдийн хурлын 1992 оны 12 сарын 25-ны өдрийн 11 дүгээр тогтоол, Баян-Өндөр сумын 90 ойн дурсамж ном, гэрч Я.Эрдэнэцэцэг, Ц.Чогсом нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд Бэсүд овогт Лхамсүрэнгийн Энхсайханы хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус тус хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Пунцагийн Энхсайхан нэрээр бичигдсэн 1979 оны 06 сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр, 297448 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Бэсүд овогт Лхамсүрэнгийн Энхсайхан мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бэсүд овогт Лхамсүрэнгийн Энхсайханы 1974 оны 06 сарын 15-ны өдрөөс 1975 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар
1978 оны 07 сарын 15-ны өдрөөс 1980 оны 08 сарын 29-ний өдөр хүртэл Баянхонгор хотын 4-р цэцэрлэгт манаачаар
1981 оны 08 сарын 30-ны өдрөөс 1983 оны 07 сарын 20-ны өдөр хүртэл Аж ахуй дундын Отрын Эрхт хоршооллын тракторчноор
1983 оны 07 сарын 22-ны өдрөөс 1986 оны 07 сарын 30-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн тракторчноор
1986 оны 07 сарын 30-ны өдрөөс 1988 оны 01 сарын 02-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар
1988 оны 01 сарын 03-ны өдрөөс 1988 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 8 жилийн сургуулийн аж ахуйн няраваар
1989 оны 01 сарын 02-ны өдрөөс 1989 оны 09 сарын 21-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн барилгын бригадад мужаанаар
1989 оны 09 сарын 25-ны өдрөөс 1990 оны 11 сарын 02-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын хэрэглээний хоршоонд няраваар
1990 оны 11 сарын 02-ны өдрөөс 1992 оны 01 сарын 16-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын хэрэглээний хоршоонд мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг Л.Энхсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ