| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0376/И |
| Дугаар | 131/ШШ2017/00401 |
| Огноо | 2017-05-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 131/ШШ2017/00401
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг Галуут сум 5 дугаар багт оршин суух, ВТ82112904 регистрийн дугаартай, Шаргалжуутынхан овогт Эрдэнэдоржийн Мөнхцэцэг
Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянлиг сум 5 дугаар багт оршин суух, ВТ84091431 регистрийн дугаартай, Халх овогт Шархүүгийн Батмөнхөд холбогдох Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 05 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Э.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2004 онд Ш.Батмөнхтэй танилцаж, 2008 оны 11 сарын 10-ны өдөр гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2003 оны 05 сарын 10-ны өдөр М.Ууганцэцэг, 2010 оны 07 сарын 08-ны өдөр охин М.Эрдэнэчимэг нар төрсөн. Одоо би өөр хүнтэй гэр бүл болж, 2 хүүхэд төрүүлсэн. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э.Мөнхцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:
Э.Мөнхцэцэг би тус шүүхэд Ш.Батмөнхөд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Би тус нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна. Ямар нэгэн гомдол саналгүй, өөрийн хүсэлтээр татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Мөнхцэцэг нь Ш.Батмөнхөд холбогдуулж “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох”-ыг хүсэн шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.Мөнхцэцэг нь “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж бичгээр илэрхийлсэн байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухй хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Мөнхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Нэхэмжлэгч Э.Мөнхцэцэг нь хариуцагч Ш.Батмөнхөд холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Э.Мөнхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ