| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0335/И |
| Дугаар | 131/ШШ2017/00408 |
| Огноо | 2017-05-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 131/ШШ2017/00408
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 7 дугаар баг, Цахир 19 дүгээр гудамж, 23 тоотод оршин суух, ВЙ66030809 регистрийн дугаартай, Харчин овогт Даваасүрэнгийн Цэцэгийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Цэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Д.Цэцэг шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянхонгор аймаг Баянхонгор сум 7 дугаар хороо, 19 дүгээр гудамж, 23 тоотод оршин суух Д.Цэцэг би 1966 оны 03 сарын 08-ны өдөр төрсөн, 51 настай.
Миний бие 1985 оноос 1988 оныг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү?1989 оны баримт олдохгүй байх тул дээрх хугацааны хүсэлтээсээ татгалзаж байна.
Миний нэрийг Даваасүрэнгийн Цэцэг гэдэг бөгөөд ажиллаж байх үеийн тушаал, ажилласан байдлын шийдвэрүүдэд Цэцгээ гэж бичсэн байгаагаас нэрийн зөрүү гарсан байна. Энэ байдлыг харгалзан үзнэ үү..гэв.
Шүүх хуралдаанаар Д.Цэцэгийн иргэний үнэмлэхний болон төрсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 12-ны өдрийн 431 дугаар лавлагаа, тус аймгийн Бууцагаан сумын Алтан гадас одонт Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 02 сарын 26-ны өдрийн 12 дугаар, 1987 оны 06 сарын 29-ний өдрийн 40 дугаар тогтоолын хуулбарууд, мөн тус нэгдлийн даргын 1988 оны 12 сарын 12-ны өдрийн 32 дугаар тушаалын хуулбар, гэрч Б.Нарангийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Цэцэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Цэцэг нь 1985 оны 02 сарын 26-ны өдрөөс 1988 оны 12 сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Ажилласан байдлын баримтуудад түүний нэрийг Даваасүрэнгийн Цэцгээ гэж бичсэн болох нь гэрч Б.Наран, хүсэлт гаргагчийн тайлбар, иргэний болон төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдсон гэж үзэв.
Иймд Харчин овогт Даваасүрэнгийн Цэцэгийн ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Харчин овогт Даваасүрэнгийн Цэцэгийн 1985 оны 02 сарын 26-ны өдрөөс 1988 оны 12 сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг Д.Цэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ