Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/533

 

 

 

  2021         08          05                                 2021/ШЦТ/533

 

 

                               

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  Э.Цогбаяр,

Улсын яллагч: Д.Даваадорж,

Хохирогч Дуан Чин Хуа /Duan Qinghua/ түүний өмгөөлөгч Б.Бүрнээ,

Орчуулагч: В.Донвей,

Шүүгдэгч О.У(өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчу овогт О.Ухолбогдох эрүүгийн 2109000000799 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Топ гэрэл” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .............. дугаар хороо, Сансарын 4-08 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сар 28 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, Харчу овогт О.У/РД:............./,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч О.Унь 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн урд хэсэгт Бүгд найрамдах Хятад ард Улсын иргэн Дуан Чин Хуа /Duan Qinghua/-тай гэрлийн шонгийн суурь цутгалтын ажлын гүйцэтгэлтэй холбоотой асуудлаас болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож биед нь “...тархи доргилт, эрүүний ооч, баруун булан хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун дээд талын 3 дугаар их араа шүдний сулрал...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Ушүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Миний хувьд хохирогчид хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. 2017 оноос энэ төмөр замын 2 дугаар товчоотой хамтран ажиллаж байгаа. Хохирогчийн хувьд техник хариуцсан инженерээр ажилладаг ба анх ажлын санал тавьж 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс тухайн ажлыг хийж эхлээд 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ажлаа хийж дуусгасан. Тэгээд  хохирогчид хандаж “мөнгөө авъя” гэж хэлэх үед хохирогч надад хандаж “би чамайг бүх ажлаа хийж дуусахаар цалин мөнгийг өгнө” гэж хэлсэн гээд цалин мөнгө авч чадаагүй. Миний хувьд 2 дүүтэйгээ ажлаа хийж байсан тул ажлаа шахаад 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажлаа хүлээлгэж өгөх үед хохирогч ажилчид руу уурлаад дайраад байсан. Миний хувьд хохирогчтой удаан хамтран ажиллаж байгаагийн хувьд юу гэж харааж байгаа талаар мэддэг тул тэр үед ажилчдаа өмөөрөөд хохирогчийн шанаа хэсэг рүү 2 удаа цохисон. Намайг цохих үед тэрээр утсаа баруун талдаа барьсан байж байгаад утсаа унагаасан. Миний хувьд утсаа унахдаа нэг талаараа унах ёстой утасны хувьд унасан нэг талын хохирлыг нь төлөхөө илэрхийлж байна...” гэв.

Хохирогч Дуан Чин Хуа /Duan Qinghua/ “...Тухайн өдөр болсон асуудлын хувьд би ажилчдынхаа ажлыг шалгахаар очсон. Урд өмнө ажлын болохгүй зүйлийн талаар ажилчдадаа сануулж байсан. Миний хувьд шүүгдэгчид маш их гомдолтой байгаа. Ууганбаатарын хувьд манай компанид ажиллаж байхдаа 200 сая төгрөгийн ашигтай ажиллаж байсан. Тухайн өдөр ажилчдадаа ажлын гүйцэтгэлийн талаар сануулах үед шүүгдэгч О.Умаш их бухимдалтай байсан. Хэдий уур бухимдалтай байсан ч хүний биед гар хүрч болохгүй гэдгийг миний хувьд ойлгосон. Тухайн хэрэг маргаанаас хойш зүгээр харьцаж эхэлсэн хирнээ ажлын байран дээр ирж амгалан тайван байдал алдагдуулдаг байсан. 3 дахь удаагаа 10 гаруй хүн дагуулж ирээд  намайг саатуулж байсан. Шүүгдэгч О.Ууганбаатарын хувьд хүнтэй харьцаж асуудлаа шийдвэрлэхгүйгээр бид нарыг айлгаж асуудлаа шийдэж байгаа тийм учраас хууль дүрмийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгчээс миний биед учирсан хохирол болоод 17 хоног ажилгүй байсан цалин 3.757.000 мөн эвдэрсэн утасны хохирол төлбөрийг мөн эмчилгээний зардлын хувьд 367.660 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Сэтгэл санааны хохирол гэж Монгол Улсын хуулийн дагуу нэхэмжилж байна. Хэрэг болсноос хойш шүүгдэгч надаас уучлалт гуйгаагүй албан ёсоор уучлалт гуйгаасай гэж хүсэж байна...” гэв.

Эрүүгийн 2109000000799 дугаартай хэргээс:

Хохирогч Дуан Чин Хуа /Duan Qinghua/ “...Би 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16 цаг 20 минутад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн талд гүүрний ажлын талбайд хяналт тавьж ажиллаж байхад ажил гүйцэтгэлээс болоод талбай дээр ажиллаж байсан О.Ушаардлага тавьсан юм. Гэтэл О.Уминий өөдөөс намайг доромжилсон үг ярьж байгаад намайг баруун гартаа утсаа бариад утсаар ярьж байх үед миний зүүн хэсэгт гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Би О.Уцохиулаад нүд харанхуйлаад дайвалзаад орчноо мэдрэхээ больсон. Яг тэр үед О.Уминий толгой руу дахиад хэд хэдэн удаа цохих шиг болсон. О.Уминий зүүн шанаа хэсэгт цохиход миний баруун чихэндээ бариад ярьж байсан “Хуавэй нөүт икс 2” загварын гар утас газарт унаж сэв суусан. Би гар утсаа засварлуулах үнэлгээгээ тогтоолгосон ба засварын үнэ нь 5.419.284 төгрөг болсон, харин эрүүл мэндийн эмчилгээнд 300.023 төгрөг зарцуулсан ба уг мөнгийг Ууганбаатараас нэхэмжилж байна. Зарим төлбөрийг баримтаар шүүх дээр нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7, 53 дугаар хуудас/,

 

Гэрч П.Пүрэвдалайн “...Тухайн өдөр бетон хүргэж өгөх гээд паркийн хашаанд очиход Ууганбаатар, Дуан Чин Хуа /Duan Qinghua/ хоёр тус тусдаа утсаар яриад зогсож байсан. Би машинаасаа буугаад зогсож байтал тэр хоёр хүрч ирээд бетоноо авахаар болоод буулгасан. Буулгаж байх явцад Ууганбаатарын авах ёстой бетон биш байсан, цементтэй ус байсан бөгөөд тухайн цементийг мөн ачихад надад харагдаагүй юм. Тэгтэл Дуан нь “биш байна, авахгүй” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр гэрлийн шонгийн суурины талаар хэрүүл хийгээд байсан. Би тэр хавийг цэгцэлж байхад Ууганаа /Ууганбаатар/ Дуаныг цохиод авах шиг болсон. Би эргээд харахад Дуаны гар утас нь хол унасан байхаар нь утсыг нь авч өгсөн. Тэр үед Ууганаа надад хандан “муу хужаа нар, давраад байгаарай, чамайг цохиод алсан ч яадаг юм” гэхээр нь би орчуулж Дуанд хэлсэн. Дуан машинаа аваад яв гэхээр нь би явсан. Тухайн үед тэрээр гараараа хацар луу нь цохих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 08 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 4642 дугаартай дүгнэлт:

1. Дуан Чин Хуа /Duan Qinghua/-гийн биед тархи доргилт, эрүүний ооч, баруун булан хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун дээд талын 3 дугаар их араа шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

4. Баруун дээд талын 3 дугаар их араа шүд авагдсан нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлнө.  

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт /хх-ийн 17- 18 дугаар хуудас /,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-иас гаргасан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандпагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 5.419.284 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

“Лазер мед” эмнэлгийн компьютер томографын шинжилгээний дүгнэлт /хх-ийн 56-59 дүгээр хуудас/

Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгийн 00:05 минутад дээгүүрээ цагаан өнгийн хувцастай О.Унь Хятад Улсын иргэний толгой хэсэгт баруун гараараа цохиж байгаа нь харагдах ба дахин баруун гараараа түүний толгой хэсэгт цохиж байгаа, нэг удаа цохих, түлхэх зэрэг үйлдэл хийж байгаа нь харагдаж байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 67-68 дугаар хуудас/,

Хохирогчийн эмчилгээ хийлгэсэн болон эмнэлэгт үзүүлсэн тухай баримтууд /хх-ийн 60-63 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Унь 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16 цаг 30 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн урд хэсэгт Бүгд найрамдах Хятад ард Улсын иргэн Дуан Чин Хуа /Duan Qinghua/-тай гэрлийн шонгийн суурь цутгалтын ажлын гүйцэтгэлтэй холбоотой асуудлаас болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож биед нь “...тархи доргилт, эрүүний ооч, баруун булан хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун дээд талын 3 дугаар их араа шүдний сулрал...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч О.Ууганбаатарын шүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Чин Хуа /Duan Qinghua/ “...ажил гүйцэтгэлээс болоод талбай дээр ажиллаж байсан О.Ушаардлага тавьсан юм. Гэтэл О.Уминий өөдөөс намайг доромжилсон үг ярьж байгаад намайг баруун гартаа утсаа бариад утсаар ярьж байх үед миний зүүн хэсэгт гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Би О.Уцохиулаад нүд харанхуйлаад дайвалзаад орчноо мэдрэхээ больсон. Яг тэр үед О.Уминий толгой руу дахиад хэд хэдэн удаа цохих шиг болсон....” гэх мэдүүлэг, гэрч П.Пүрэвдалайгийн “...Буулгаж байх явцад Ууганбаатарын авах ёстой бетон биш байсан, цементтэй ус байсан бөгөөд тухайн цементийг мөн ачихад надад харагдаагүй юм. Тэгтэл Дуан нь “биш байна, авахгүй” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр гэрлийн шонгийн суурины талаар хэрүүл хийгээд байсан. Би тэр хавийг цэгцэлж байхад Ууганаа /Ууганбаатар/ Дуаныг цохиод авах шиг болсон. Би эргээд харахад Дуаны гар утас нь хол унасан байхаар нь утсыг нь авч өгсөн. Тэр үед Ууганаа надад хандан “муу хужаа нар, давраад байгаарай, чамайг цохиод алсан ч яадаг юм” гэхээр нь би орчуулж Дуанд хэлсэн. Дуан машинаа аваад яв гэхээр нь би явсан. Тухайн үед тэрээр гараараа хацар луу нь цохих шиг болсон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 4642 дугаартай дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-иас гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан, “Лазер мед” эмнэлгийн компьютер томографын шинжилгээний дүгнэлт, Хохирогчийн эмчилгээ хийлгэсэн болон эмнэлэгт үзүүлсэн тухай баримтууд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Ууганбаатарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж, шүүгдэгч нь хүнийг зодож Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч О.Ууганбаатарын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Шүүгдэгч О.Унь гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирогч Дуан Чин Хуад эмчилгээний төлбөрт нэхэмжилсэн 367.660 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Ууганбаатараас гар утасны засварын төлбөрт нэхэмжилсэн 5.419.280 төгрөгийг гаргуулж хохирогч  Дуан Чин Хуа /Duan Qinghua/-д олгохоор шийдвэрлэлээ.

Харин хохирогчийн нэхэмжлэлээс 3.757.000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна. Учир нь хохирогч Дуан Чин Хуа нь сард хэдэн төгрөгийн тогтсон цалинтай болох нь хангалттай тогтоогдохгүй, хэргийн 64 дүгээр хуудаст авагдсан Захирлуудын хурлын протокол гэх баримтаар хохирогчийн үндсэн цалинг тогтоох,  өдрийн цалингийн хэмжээ 500 юань гэх боловч монгол мөнгөнд шилжүүлсэн ханшийн лавлагааг ирүүлээгүйгээс нэг өдрийн цалингийн хэмжээг тооцон гаргах боломжгүй зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч О.О.УЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч нь ажил орлоготой байх тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Харчу овогт О.У Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ууганбаатарыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Унь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 / тав / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Унь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй. 

6. Шүүгдэгч О.Унь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.У 5.419.280 /таван сая дөрвөн зуун арван есөн мянга хоёр зуун ная / төгрөгийг гаргуулж хохирогч Дуан Чин Хуа /Duan Qinghua/ олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 3.757.000 /гурван сая долоон зуун далан долоо мянга/ төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О.Уурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН