Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 131/ШШ2017/00410

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Гурванбулаг сум 3 дугаар багт оршин суух, ВМ63100700 регистрийн дугаартай, Сандаг овогт Бавуугийн Төгсгэрэлийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Р.Жадамбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Б.Төгсгэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1963 оны 10 сарын 07-ны өдөр төрсөн. Тэтгэвэрт орох гэтэл шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох болсон. Би 1980 оны 10 сарын 10-ны өдрөөс 1985 оны 10 сарын 21-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Жаргалант сумын Ахуйн үйлчилгээнд химийн индүүдэгчээр 1985 оны 10 сарын 21-ний өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Жаргалант сумын Ахуйн үйлчилгээнд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Жадамбаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Төгсгэрэл нь орох гэтэл шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох болсон тул түүний 1980 оны 10 сарын 10-ны өдрөөс 1985 оны 10 сарын 21-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Жаргалант сумын Ахуйн үйлчилгээнд химийн индүүдэгчээр 1985 оны 10 сарын 21-ний өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Жаргалант сумын Ахуйн үйлчилгээнд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ.

Шүүх хуралдаанаар Б.Төгсгэрэлийн иргэний үнэмлэхний хуулбар, 1989 оны 10 сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, дурсгалын гэрчилгээний хуулбарууд, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 03 сарын 15-ны өдрийн 435 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Ахуйн үйлчилгээний ангийн даргын 1980 оны 10 сарын 12-ны өдрийн 107 дугаар, 1985 оны 11 сарын 22-ны өдрийн 119 дугаар тушаал, гэрч П.Эрдэнэчимэгийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Төгсгэрэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Төгсгэрэл нь 1980 оны 10 сарын 10-ны өдрөөс 1985 оны 10 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Жаргалант сумын Ахуйн үйлчилгээнд химийн индүүдэгч, 1985 оны 10 сарын 21-ний өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл тус ахуй үйлчилгээнд гуталчнаар тус тус ажиллаж байсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд Сандаг овогт Бавуугийн Төгсгэрэлийн ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Сандаг овогт Бавуугийн Төгсгэрэлийн 1980 оны 10 сарын 10-ны өдрөөс 1985 оны 10 сарын 21-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Жаргалант сумын Ахуйн үйлчилгээнд химийн индүүдэгч, 1985 оны 10 сарын 21-ний өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл тус ахуй үйлчилгээнд гуталчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг Б.Төгсгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ