Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/12

 

*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч .*******ямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2104000000013 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                    Л.Отгончимэг

Улсын яллагч                                                      *******.*******уяндэлгэр                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

Шүүгдэгч                                                        ******* нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, хөдөө мал малладаг, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ё******* ____ баг, Хэрлэнбаян-Улаан гэх хаягтай /*******агануур дүүргийн __-р хороо ******* ____ тоот хашаанд түр оршин суух/ ******* овгийн О-н *******.   

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

            Яллагдагч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны орой 17-18 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******агануур дүүргийн _ дүгээр хороо, Сургалтын задгайн _ дугаар гудамжны ___ тоот хашаанд оршин суух *******-н гэрт шар айраг ууж байхдаа ******* дээрээс дарж хэвтэх, үнсэх, хоёр хөлийнх нь завсар гараа хийх, бэлэг эрхтнийх нь үснээс зулгаах, гуянаас нь базах, хазах зэргээр зохисгүй үйлдэл хийсэн ба нь түлхэх, босож холдох зэргээр түүний үйлдлийг таслан зогсоож “*******онтой юм уу” гэж асуусанд дургүйцэж, ******* үснээс зулгаах, нүүрэн тус газарт толгойгоороо 2 удаа мөргөх зэргээр зодсоны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

              Шүүхээс *******-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТО*******ОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

  Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цагийн үед манай нөхөр болон эгч бид гурав ******* эгчийнд очсон. Манай нөхөр ******* эгчийн нөхөр хоёр тоглоом тоглоно гээд байшин руу орсон бөгөөд эгч, ******* эгч бид гурав 2 ширхэг том пиво уух гээд байшингийнх нь наана байрлах 5 ханатай гэр лүү орж ирээд пиво ууж байхад эгч гарч бие засна гэхээр нь би хамт гаръя гээд босохдоо ширээн дээр хий дараад эгчтэй хамт газарт унасан. Тэгээд эгчийг татаж босгоод гадаа гарч эгч түрүүлээд нойл руу орсон. эгчийг нойлоос гарч ирэхээр нь би танд гоё юм үзүүлье гэж хэлээд гуянаас нь базаад бэлэг эрхтнийх нь үснээс хөнгөхөн зулгаахад эгч намайг хойшоо түлхээд гэр лүү орсон. *******и эгчийн араас гэр лүү ороод бид нар пиво оо үргэлжлүүлэн ууж байхад ******* эгч дахиад боорцогоо эргүүлнэ гээд гэрээс гарсан. ******* эгчийг гэрээс гараад явахаар нь эгчийг дарж хэвтүүлж байгаад гуянаас нь базтал намайг түлхээд босож ирсэн. Тэгэхээр нь би эгчийн үснээс зулгаагаад толгой хэсэг рүү нь 2 удаа хөнгөхөн мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 48, 49-р хуудас/

              Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 13 цагийн үед танил ******* манай хүнсний ногооны дэлгүүрт орж ирээд хамт ******* эгчийнд очъё гэсэн. ******* эгчийнд очоод бид гурав авчирсан 2 ширхэг том пивийг ууж дуусгасан ба ******* эгч дахиад 2 ширхэг 2.5 литрийн пиво дэлгүүрээс авсан. Тэгээд пиво уугаад сууж байхад ******* эгч гэрээс гарсан ба тэр үед ******* намайг үнсээд, хоёр хөлний хооронд гараа хийгээд байхаар нь тоглож байна гэж бодоод тоохгүй байсан чинь орон дээр хоёр гар дарж хэвтэж байхад ******* орж ирэхэд ******* намайг дарж байснаа боссон. Намайг угаалгын өрөө рүү ороход ******* миний хойноос орж ирээд эгчээ “би таньд гоё юм үзүүлье” гээд миний гуяыг базаад, бэлэг эрхтний үснээс зулгаагаад байхаар нь түлхээд гарч ирсэн. Үргэлжлүүлээд пиво ууж байхад ******* дахиад гэрээсээ гарах үед ******* намайг дарж хэвтээд, гуянаас базаад байхаар нь би босож ирээд “чи донтой юм уу” гэхэд өөдөөс “тийм” гэж хэлээд дух руу 2 удаа мөргөөд үснээс зулгаагаад тавихгүй байсан. Толгой өвдөж, чих шуугиад, доод шүд хөдөлсөн, шээж чадахгүй байна. *******ухны зураг авахуулах шаардлагатай...” гэсэн мэдүүлэг /хх-н 9, 13-р хуудас/

              Гэрч *******-н  өгсөн “..., ******* хоёр нөгөө талын орон дээр ноцолдож байснаа гэнэт “энэ намайг хазчихлаа” гээд түлхээд “донтой юм уу чи” гэж хэлэхэд ******* -г цохих шиг болсон, би сайн хараагүй. *******, ******* нүүр лүү мөргөсөн, алгадсан эсэхийг сайн хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 17, 19-р хуудас/

              Гэрч *******.Ш-н өгсөн “...тухайн өдрийн 13 цагийн үед манайд *******, , Г нар ирсэн. 17-18 цагийн орчимд гэрт бужигналдаад, хашгиралдаад эхлэхээр нь ороход *******, нар муудалцсан байдалтай байхаар нь салгаад Г, ******* нарыг хүргэж өгсөн. Тухайн үед ******* хамраас нь цус гарч, хамар нь бага зэрэг хавдсан харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 30-р хуудас/

              Шинжээчийн 09шэ/040 дугаартай “******* биед хамар ясны шинэ хугарал, баруун болон зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, зүүн гарын бугалга, умдагний дээд хэсэгт цус хуралт, хүзүүний зүүн хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. *******ээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. *******ээрх хамар ясны шинэ хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 34-35-р хуудас/

              Шүүгдэгч *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэсэн тодорхойлолт /хх-н 60-р хуудас/

              *******-н иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар зэрэг баримтууд /хх-н 53-56-р хуудас/

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт

             Шүүгдэгчийн “...Гэм буруугаа ойлгож байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны орой 17-18 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******агануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 3 дугаар гудамжны 27 тоот хашаанд оршин суух *******-н гэрт шар айраг ууж байхдаа ******* дээрээс дарж хэвтэх, үнсэх, хоёр хөлийнх нь завсар гараа хийх, бэлэг эрхтнийх нь үснээс зулгаах, гуянаас нь базах, хазах зэргээр зохисгүй үйлдэл хийж ******* нь түлхэн, босож холдох зэргээр түүний үйлдлийг таслан зогсоож “*******онтой юм уу” гэж асуусанд дургүйцэж, ******* үснээс зулгаах, нүүрэн тус газарт толгойгоороо 2 удаа мөргөх зэргээр зодож биед нь хамар ясны шинэ хугарал, баруун болон зүүн нүдний доод зовхи, хамрын нуруунд цус хуралтууд, зүүн гарын бугалганы гадна хэсэгт 6х4см цус хуралт, умдагний дээд хэсэгт 8х6см цус хуралт, хүзүүний зүүн дунд хэсэгт 5х2см зулгаралт зэрэг хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь өөрийн зүй бус үйлдлийг эсэргүүцсэн хохирогч лтанхишигийн үснээс зулгаах, нүүрэн тус газарт толгойгоороо 2 удаа мөргөх зэргээр зодсон үйлдлүүдээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “******* биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 09шэ/040 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч *******-н үйлдэл нь ******* Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад О.*******атцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Хохирогч нь “...******* надад учруулсан хохиролд 1.200.000 төгрөгийг 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон. Иймд надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт /хх-н 62-р хуудас/ ирүүлсэн шүүгдэгч ******* нь “...-д учруулсан хохирол 1.200.000 төгрөгийг 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулана...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь хохирол төлөхөө илэрхийлсэн байна.

              Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар *******-с нэг сая хоёр зуун мянган /1.200.000/ төгрөгийг гаргуулж хохирогч -д олгох нь зүйтэй.

Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.

 Шүүгдэгч ******* нь хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******-д мэдэгдэх нь зүйтэй.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг  тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн

1, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,

36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар О.*******атцэцэгээс нэг сая хоёр зуун мянган /1.200.000/ төгрөгийг гаргуулж хохирогч -д олгосугай.

      5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

             9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

            *******РГЛГЧ ШҮҮГЧ                               .*******ЯМ*******ЖВ