Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 131/ШШ2017/00413

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, Баянлиг сум 5 дугаар багт оршин суух, ВВ66052603 регистрийн дугаартай, Цэрэндорж овогт Долгорын Нармандахын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Д.Нармандах шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие1966 онд Баянонгор аймгийн Баянлиг сумын Шавар хороот гэдэг газар төрсөн, 51 настай, өндөр настны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон.

Би 1982 онд 8 дугаар анги төгсөөд 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдэлд жолоочоор ороод 1989 оны 02 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад хувьчлалаар гарсан.

Иймд 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдэлд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар Д.Нармандахын иргэний үнэмлэхний хуулбар, дурсгалын гэрчилгээний хуулбарууд, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 сарын 27-ны өдрийн 457 дугаар лавлагаа, гэрч А.Бужаагийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

Д.Нармандах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Нармандах нь 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд Цэрэндорж овогт Долгорын Нармандахын ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Цэрэндорж овогт Долгорын Нармандахын 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг Д.Нармандахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ