Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/15

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2004000000116 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                    Б.Наранжаргал

Улсын яллагч                                                      Б.Буяндэлгэр

Шүүгдэгч                                                         *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 *******  нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн ____ суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 ээж, 2 ах, дүүгийн хамт Дорнод аймгийн ____ сумын 6 дугаар баг, ____ гэх газарт оршин суух хаягтай боловч одоо Багануур дүүргийн ___ дүгээр хороо, ____ 3 дугаар гудамжны 3 тоот хашаанд оршин суух *******.

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

  Яллагдагч ******* нь 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 16-17 цагийн орчимд Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* 3 дугаар гудамжны 3 тоот хашаанд орших өөрийн гэртээ төрсөн ах ******* “олон хоног архи уулаа, унт” гэж цээж рүү нь түлхэж унагаасны улмаас ******* эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОР*******ОЙЛО******* нь:

 

            Шүүхээс *******-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

              Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 16 цагийн үед манай төрсөн ах Г гаднаас согтуу орж ирсэн. Би гэрийн урд талын орон дээр утсаар тоглоод хэвтэж байсан ба Г ах гэрт орилж хашгираад унтахгүй байхаар нь би орноос босож ирээд ахыг унтаач гээд цээж хэсэг рүү нь түлхсэн. Тэгэхэд Г ах бага зэрэг баруун тийш налаад унасан. Тухайн үед унахдаа ямар нэгэн зүйл мөргөөгүй, гудсан дээр унах шиг л болсон. Тэгээд ах хэвтээд өгсөн ба удалгүй ус уумаар байна гээд ус уусан. Намайг унтаж байхад Г ах 2-3 удаа гадаа гарч бие зассан байсан. Тэгээд гадаа байхдаа орилж хашгираад мөн газарт унаад байсан гэсэн. Манай дүү ээж 2 ахыг гэрт оруулж ирсэн гэсэн. Өглөө сэрээд Г ахыг эмнэлэгт байгаа, Улаанбаатар хот руу яаралтай явах болсныг мэдсэн. Г ахын толгойд цус харвалттай байна гэсэн, би эмнэлэгт үлдэж ахыг асарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 39, 40-р хуудас/

                   Шүүгдэгч *******-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...тэр өдөр би орон дээр хэвтэж байхад 16 цагийн үед ах согтуу орж ирээд элдэв үгээр намайг доромжилж хэлээд байсан. Би ахыг унт гэхэд үгэнд орохгүй байсан тэгээд би арагш нь түлхсэн юм тэгтэл арагшаа унаад тэр чигээрээ унтчихсан. Сандал руу унасаныг би анзаараагүй ард нь гудас байсан гудсан дээр унасан. Ах байнга архи хэрэглэдэг, архинд гүн орсон, нилээн согтуу байсан. Би өөртөө дүгнэлт хийж байгаа, түлхсэн нь миний буруу...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ 

         *******охирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 04-ний өглөө дэлгүүрээс 4 ширхэг пиво аваад зүс таних Б гэх залуутай тааралдсан. Тэгээд Б-д 2 ширхэг пиво өгөөд үлдсэн 2 ширхэгийг нь өөрөө ууж дуусгасан. Би харих замдаа Тэс дэлгүүр орж 0.33 литрийн *******араа архи 1 шилийг аваад хашаан дотроо ганцаараа уучихаад гэртээ орсон. Тэрнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна. Шөнө сэрсэн чинь хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Удалгүй ээж эмнэлэгт дуудлага өгч эмч ирээд намайг авч явсан. Тэгээд маргааш нь Гэмтэл Согог судлалын үндэсний төвд очиж хэвтсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 12, 13-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

              Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би хүүхдээ салхилуулчихаад гаднаас орж ирэхэд манай том ах Г согтуу байж байсан. ГЯ ах ******* ахыг элдвээр хэлээд байсан. Тэгэхэд бага ах ******* том ахыг “унт” гээд цээж рүү нь түлхэхэд сандал дээр толгой хэсгээрээ унасан. Тэгээд газарт гудсан дээр унтаад өгсөн. Унтаж байгаад 23 цагийн үед сэрчихээд шар ногоон өнгийн зүйлээр бөөлжөөд байхаар нь 04 цагийн үед түргэн дуудсан. Толгойгоо сандалд цохисон оройноос эхлээд бөөлжсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 59-р хуудас/

              Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...манай том хүү Г гаднаас согтуу орж ирсэн. Тэгсэн дүү нь ахыгаа “та хэд хоног архи уулаа” одоо унт гээд гараараа түлхсэн чинь ах нь арагшаа унахдаа толгойгоороо сандал мөргөөд унасан. Тэгээд тэр орой нь том хүү маань унтаж чадахгүй бөөлжөөд байхаар нь түргэн тусламж дуудсан. Манай том хүү ******* хувьд 1-5 анги хүртлээ Дорнод аймгийн ____ суманд сургуульд сурч байсан. Тогтвор суурьшилтай ажил хийж байгаагүй. *******аана ажил байна тэр бүгдийг л хийдэг. Зан харилцааны хувьд бусадтай хэрүүл маргаан хийгээд байдаггүй, найрсаг, эвтэй байдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, өөр хорт зуршил байхгүй. Бага хүү *******-н хувьд сургуульд огт сурч байгаагүй, цэрэгт яваагүй. *******өдөө мал маллаж байгаад 10 гаруй жилийн өмнө Багануур дүүрэгт ирсэн. Том ахтайгаа хамт ажил олдвол хийдэг...” гэсэн мэдүүлэг /хх-н 19, 20-р хуудас/

              Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...шөнийн 04 цаг 25 минутад 103-ын утсанд ******* 3-3 тоотод хүн бөөлжөөд толгой нь эргээд байна гэсэн дуудлага ирсэн. Тэгээд уг хаягт очиход 40 орчим насны эрэгтэй хүн бөөлжөөд байж байсан. Тухайн хүнээс биеийн зовиур нь ямар байгаа талаар асуухад “бөөлжинө, босохоор толгой эргэж дайвалзна, хүзүү хөшиж өвдөнө” гэж байсан. Амин үзүүлэлтийг нь хянахад биеийн ерөнхий байдал хүндэвтэр, орчиндоо харьцаатай, байрлал идэвхтэй, амин үзүүлэлтүүд нь тогтвортой байсан. Гэмтэл бэртэл авсан эсэх талаар асуухад тухайн хүн өөрөө хэлж мэдэхгүй байсан ба гэрт байсан эрэгтэй хүн гэмтэл авсан байж магадгүй гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22, 23-р хуудас/

              Шинжээч эмчийн 286 дугаартай “******* биед тархины эдийн хатуу хальсан дээрхи цус хуралт /хагалгааны дараах байдал/, суурь ясны хугарал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учирсан үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 25, 26-р хуудас/

              *******эргийн газарт нөхөн үзлэг хийсэн “...хэрэг болсон гэх газар нь Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* 3-3 тоот хашаанд байрлах байшинд болсон гэх ба уг хашаа нь ертөнцийн зүгээр урагшаа харсан ягаан өнгийн жижиг төмөр хаалгатай, цагаан өнгийн төмөр том хаалгатай модон хашаа байв. *******охирогч Г хаана унасан талаар асуухад байшингийн голд байсан 4 хөлтэй шар өнгийн модон сандалны ирмэг хэсгийг толгойны ар талаар мөргөж унасан гэж яллагдагч ******* заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5, 6, 8, 9-р хуудас/

              Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн хохирогч ******* өвчний түүхийн хуулбар /хх-н 61-72-р хуудас/

              *******-н иргэний үнэмлэхийн лавлагаа болон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх хуудас /хх-н 50, 85-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт

             Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...******* нь тухайн гэмт хэрэг үйлдэхдээ цохьё, зодьё гэсэн санаа зорилго байгаагүй, агсам тавиад агсараад байсан хүнийг “унтаач ээ” гэдэг шаардлага тавьж нэг удаа хойш нь түлхсэн байгаа, шүүгдэгчийг хэл амаар доромжлоод байхаар нь хохирогчийг түлхэж унагаахад хохирогч унахдаа юм мөргөж унасан байгаа. Гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулаагүй. Өөрөөр хэлбэл ******* тухайн үйлдлийн улмаас учрах ёстой саадыг мэдэж байсан зорьж үйлдсэн тийм үйлдэл харагдахгүй байгаа. Өөрөөр хэлбэл хохирогчийг унтуулахаар хойш нь түлхэхэд хохирогч хойш унахдаа сандал мөргөж гэм буруугийн болгоомжгүй үйлдэл нь хүний биед хүнд гэмтэл учруулсан байна гэж үзэх боломжтой байгаа. Тэгэхээр *******-д оногдуулж байгаа зүйлчлэлийг өөрчлөх саналтай байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-н үйлдэл нь хүний биед болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан байна. Иймд зүйлчлэлийг өөрчилж өгөөч гэсэн саналтай байна...“ гэсэн дүгнэлт гаргасан.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

*******эргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.

Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны үнэн зөв баримтууд мөн.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 16-17 цагийн орчимд Багануур дүүргийн __ дүгээр хороо, ____ 3 дугаар гудамжны 3 тоот хашаанд орших өөрийн гэртээ төрсөн ах ******* “олон хоног архи уулаа, одоо унт” гэж цээж рүү нь нэг гараараа түлхэхэд Г хойш унахдаа сандал мөргөж унасаны улмаас түүний биед тархины эдийн хатуу хальсан дээрхи цус хуралт, суурь ясны хугарал бүхий хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйл явдалд хандах хандлага, санаа зорилго, үйлдэлдээ хандаж байгаа хандлага буюу гэм буруугийн хэлбэрийг тодорхойлно.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол учирах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдээгүй, тухайн хор уршигт зориуд хүргэсэн гэх сэдэлт, санаа зорилго агуулаагүй байсан нь шүүгдэгчийн “…Г ах гэрт орилж хашгираад унтахгүй байхаар нь би орноос босож ирээд ахыг унтаач гээд цээж хэсэг рүү нь түлхсэн…” гэсэн мэдүүлэг, гэрч ******* “...******* “унт” гээд цээж рүү нь түлхэхэд сандал дээр толгой хэсгээрээ унасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 59-р хуудас/, гэрч ******* “...дүү нь ахыгаа “та хэд хоног архи уулаа” одоо унт гээд гараараа түлхсэн чинь ах нь арагшаа унахдаа толгойгоороо сандал мөргөөд унасан..” гэсэн мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч хохирогчийг түлхсэн үйлдэл ба хор уршиг тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо зэрэгт хамаарах үйл баримтуудаас үзэхэд шүүгдэгч *******-н үйлдэл нь гэм буруугийн хэлбэр буюу гэмт хэргийн субъектив шинжийн хувьд “******* санаатай хүнд гэмтэл учруулах зорилго, сэдэлттэй байсан гэж үзэх эргэлзээгүй үндэслэл, нотлох баримтгүй байх тул шүүгдэгчийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл ******* нь өөрийн үйлдлийн улмаас хохирогч гэмтэл авахыг мэдэх ёстой, мэдэх бололцоотой байсан атлаа үүнийг тооцоолоогүй, мэдэлгүй үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн шинжтэй байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж зүйлчилнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хүнд хохирол болох нь шинжээчийн “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарнагэсэн 286 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч *******-н үйлдэл нь ******* Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, *******үний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.

           Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “…шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 1 жил 10 хоногийн хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналыг шүүхэд оруулж байна…” гэсэн дүгнэлт,

             Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...*******-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан, хохирогчтой байнгын хамтын амьдралтай, хохирогчийг асран хамгаалж байгаа анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах ял шийтгэлийг тэнсэн харгалзаж өгнө үү гэсэн саналтай... “ гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.

Шүүгдэгч *******-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

*******охирогч Г нь “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй..” гэж мэдүүлсэн,  шүүгдэгч ******* нь “...ахыгаа асарч халамжлан сахидаг, хохирол төлбөр нэхэмжлээгүй...” гэж тус тус мэдүүлж байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлд хохирогчийн буруутай үйлдэл байгаа зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал “төрсөн ах болох хохирогч ******* “олон хоног архи уулаа, одоо унт” гэж түүний цээж хэсэг рүү түлхэж улмаар хохирогч унахдаа модон сандалны ирмэгийг толгойн дагз хэсгээр мөргөж хүнд гэмтэл авсан”, хохирогч “Гомдол саналгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг /1/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгчид эрх хасах ял зайлшгүй оногдуулахаар заасан. Гэвч шүүгдэгч *******-н үйлдэлд төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай эрхийг үндэслэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэмт хэрэг үйлдсэн шинж байхгүй тул эрх хасах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд шүүх шүүгдэгчид эрх хасах нэмэгдэл ял хэрэглээгүй ба харин шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар түүнд тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1- 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТОО******* нь:

 

           1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Багануур дүүргийн Прокурорын газраас *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг /1/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар *******-д “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар ******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. *******охирогч Г гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

  

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.БЯМБА*******АВ