Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 131/ШШ2017/00418

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум 1 дүгээр баг Шинэтөгөл 63 дугаар байранд оршин суух, ВЭ81031713 регситрийн дугаартай, Боржигон овогт Содномдаржаагийн Отгонбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 1 дүгээр баг, 53 дугаар байр, 2 тоотод оршин суух, ВЙ87111712 регистрийн дугаартай, Сайнхүү тойн овогт Батсүхийн Бэхбатад холбогдох “Зээлийн нийт 900.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Бэхбат нь 2016 оны 07 сарын 03-ны өдөр С.Отгонбаяр надаас 600.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай хүүгүй зээлж авсан. Үүнээс хойш мөнгөө өгөлгүй 7 хоногийн дараа эсвэл удахгүй гэж худал хэлж явсаар 2017 оны 01 сарын 17-ны өдөр Нотариатаар гэрээ байгуулж 2017 оны 02 сарын 25-ны дотор өгөхөөр тохиролцсон , хэрэв 2017 оны 02 сарын 25-ны өдрөөс хойш хугацаа хэтэрвэл 0,5 хувиар алданги бодож авах талаар гэрээ байгуулан тохиролцсон. Иймд Б.Бэхбатаас 2017 оны 02 сарын 25-ны өдрөөс хойш 600.000 төгрөгийг алданги болох 300.000 төгрөг, нийт 900.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч С.Отгонбаяр шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч Отгонбаяр миний бие Б.Бэхбатад холбогдуулан 900.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Үүнээс 300.000 төгрөгөөс татгалзаж, 600.000 төгрөгийг 2017 оны 06 сарын 07-ны өдрийн дотор авахаар эвлэрлээ гэжээ.

Хариуцагч Б.Бэхбат шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Б.Бэхбат миний бие С.Отгонбаярын нэхэмжилсэн 600.000 төгрөгийг 2017 оны 06 сарын 07-ны өдөр бүрэн төлж барагдуулна. Нэхэмжлэгч С.Отгонбаяр нь 300.000 төгрөгөөс татгалзсан болно. Маргах зүйлгүй гэжээ.

                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Отгонбаяр нь Б.Бэхбатаас “Зээлийн 900.000 төгрөг гаргуулах”ыг хүсэн шаарджээ.

Б.Бэхбат нь 2016 оны 07 сарын 03-ны өдөр 7 хоногийн хугацаатай 600.000 төгрөгийг хариуцагч Б.Бэхбатад зээлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Улмаар хариуцагч Б.Бэхбат нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож нэхэмжлэгч С.Отгонбаяр нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 300000 төгрөгөөс татгалзаж, 600000 төгрөг гаргуулахаар, хариуцагч Б.Бэхбат нь 600.000 төгрөгийг 2017 оны 06 сарын 07-ны өдөр төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн байна.

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үлдэх хэсгийг нь хариуцагч хүлээн зөршөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Отгонбаяр нь “Зээлийн 900.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 300000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Бэхбат нь 900.000 төгрөгийг 2017 оны 06 сарын 07-ны дотор төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төрийн сангаас 13075 төгрөг , хариуцагч Б.Бэхбатаас 9325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Отгонбаярт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч Б.Бэхбат сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ