| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2021/0026/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/29 |
| Огноо | 2021-03-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/29
*******ОГОЛ УЛСЫ ЭРИЙ Ө*******ӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч *******.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, ийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1804001750012 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд:
арийн бичгийн дарга Л.Отгончимэг
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: *******онгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр *******өв аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт *******өв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр баг, ******* гэх газар оршин суух *******.
рокурорын яллах дүгнэлтэд:
Яллагдагч ******* нь 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 12-15 цагийн хооронд Багануур дүүргийн 5 дугаар хороо, арийны ___ дугаар гудамжны 18 тоот хашаанд оршин суух *******-н байшингийн цонхыг хагалж ороод 40 инчийн *******онел загварын зурагт, зурагтын удирдлага зэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад 370.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
*******ОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2018 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн орой гэгээ тасарч байх үеэр __ дугаар гудамжны 18 тоот хашаанд байх ******* ахын хашааг харж байсан ******* ахтай танилцаж бид хоёр 1 шил 0.75 литрийн архи, 2.5 литрийн 1 ширхэг ******* пиво зэргийг хувааж уугаад ******* ахын гэрт хоносон. *******аргааш өдөр нь ******* ахтай хамт ******* ахын гэрээс гарч яваад ганцаараа ******* ахынх руу буцаж очоод гэрт нь орж 40 инчийн ******* нэртэй зурагт болон зурагтны удирдлагыг авсан. *******өн хөлдөөгчнөөс нь мах авсан бөгөөд уг махыг нохойд хаяж өгсөн. Би хулгайлсан зурагтаа 6, 7 дугаар байрны ломбарданд 150.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Би хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-хуудас 122, 123-р хуудас/
Шүүгдэгч *******-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хохирогч ******* намайг малтай байхад малгүй болгочихоод гуйлгачин, ядуугаар маань хэлснийг нь би хэдэн жил дотроо бодож явж байгаад тэр өдөр хулгай хийсэн. Би хазаар мөнгөн аягыг нь аваагүй. Гэм буруугаа ойлгож байна, дахиж ийм алдаа гаргахгүй. Би мөнгөгүй архи уучихсан байсан болохоор бааранд орж архи уух гэж байсан. Хохирол 550.000 төгрөг төлсөн. *******өнгөн аяга, хазаарыг намайг авсан байх ёстой гээд байхаар нь би гарсан үнэлгээгээр нь төлсөн. ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот руу явчихаад өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гэртээ ирэхэд гэрийн хаалга цоож зүгээр байсан, том өрөөнд ороход 40 инчийн LCD зурагт болон зурагтны удирдлага алга болсон байсан. *******эгээд эд зүйлээ бүртгэж үзэхэд “хайрт аавдаа үр хүүхдүүд нь дурсгав 2018 он” гэсэн бичигтэй мөнгөн аяга 1 ширхэг, амгай нь морины толгойтой, зэс амгай зуузайтай, духан дээрээ улаан шигтгээтэй битүү ороосон мөнгөтэй, жолоо цулбуургүй мөнгөн хазаар 1 ширхэг, хөлдөөгчинд байсан хонь үхрийн 10 гаруй кг мах, хөрш айлын 5 кг мах зэрэг алдагдсан байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36, 37 хуудас/
Гэрч *******-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ”...2018 оны 7 дугаар сарын 29-ний орой хашааны хаалга нүдээд зогсож байтал машинтай 2 залуу хүрч ирээд “юун хүн бэ” гэхээр нь би “энэ хашаанд буусан айлын хүн байна” гэхэд арай өндөр нуруутай залуу нь “******* ах байхгүй, би хамаатан нь байгаа юм гэж хэлсэн. *******эгээд хашаа давж ороод надад хаалга онгойлгож өгөөд “та ор, би буцаад ирнэ” гэж хэлээд нөгөө залуутайгаа хамт машинтайгаа хөдлөөд явсан. *******эгээд 30 орчим минутын дараа 1 шил архи, 1 ширхэг пиво авчихсан манай гэрт орж ирээд “сайхан танилцья, би *******үмээ ахын хамаатан байгаа юм, *******үмээ ах намайг хашаагаа харж байгаарай” гэсэн юм гэж хэлсэн. Би тэр хоёрын авчирсан архи, пивийг хувааж уусан бөгөөд намхан нуруутай залуу нь манайхаас яваад өгсөн. Харин өөрийгөө *******үмээ ахын хамаатан гэж хэлсэн залуу манайд хоносон. Би маргааш өглөө нь нөгөө залууд хоол цай хийж өгөөд тэр залуу манайхаас өдрийн 13 цагийн үед гарч явсан. Би 4 цагийн үед хот руу явахаар гэрээсээ гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 57, 70-р хуудас/
Гэрч -н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ”...******* миний том хүү юм. гэх эмэгтэйтэй ханилж байгаад салаад 8 жил болж байна. Одоо 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд том охиныг нь *******ө гэдэг 9 настай, бага хүүг нь *******өн гэдэг 6 настай. ******* ажил төрөл хийгээд ийш тийшээ явчихдаг болохоор 2 хүүхдийг нь би асарч хамгаалдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 132-р тал/
Гэрч Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ”...******* нь миний төрсөн ах бөгөөд эхнэрээсээ салсан 2 хүүхдийн хамт амьдардаг. Багануур дүүрэгт 8 дугаар анги төгссөн, бүрэн дунд боловсролтой, их дээд сургуульд сурч байгаагүй. ******* ах энд тэнд явж ажил хийдэг болохоор 2 хүүхдийг нь манай ээж асарч хамгаалдаг ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 135-р тал/
Хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 358 дугаартай “*******-н гэрээс алдагдсан эд зүйлс 40 инчийн Monel зурагт 370.000 төгрөг, Үхрийн мах 35,000 төгрөг, мөнгөн аяга 150.000 төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт /хх-н 51-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 29-34-р хуудас/
*******өв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн Засаг даргын “...*******ус багийн иргэн ******* нь ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг...” гэсэн тодорхойлолт /хх-н 138-р хуудас/
Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 108-р тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 104-р тал/
Охин *******ө, *******өн нарын төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 139-140-р тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 552 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан...” гэсэн хуудас /хх-н 144-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ: “…*******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай…” гэж
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “…шүүгдэгч ******* нь өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөрийг барагдуулсан...” гэж тус тус дүгнэлт гаргасан.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.
рокуророос ирүүлсэн яллах дүнэлтэд заасан гэмт хэргийн зүйлчлэлтэй шүүгдэгч маргаагүй, яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар батлагдлаа.
Эд зүйлийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч гаргасан байх ба уг үнэлгээтэй талууд маргаагүй байна.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 12-15 цагийн хооронд Багануур дүүргийн 5 дугаар хороо, арийны ___ дугаар гудамжны 18 тоот хашаанд оршин суух *******-н байшингийн цонхыг хагалж ороод 40 инчийн *******онел загварын зурагт, зурагтын удирдлага зэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад 370.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг дээрхи хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хулгайн үйлдэлдээ санаатай, шунахайн болон өс хонзонгийн сэдэлтээр хандсан болох нь *******-н байшингийн цонхыг хагалж ороод зурагт хулгайлсан үйлдлээр нь болон түүний “...******* намайг малтай байхад малгүй болгочихоод гуйлгачин, ядуугаар маань хэлснийг нь би хэдэн жил дотроо бодож явж байгаад тэр өдөр хулгай хийсэн. Би мөнгөгүй архи уучихсан байсан болохоор бааранд орж архи уух гэж хулгайлсан...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Хулгайн үйлдлийн улмаас хохирогч *******-д нийт 370.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдож байх ба шүүгдэгч нь хулгайн үйлдэл хийхдээ хохирогчийн амьдардаг байшингийн цонхоор орсон тул хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэх үндэслэл боллоо.
Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогч нарын *******онгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”-ийг зөрчсөн үйлдэл мөн.
Иймд *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч О нийт 370.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол бүрэн төлөгдсөн болох нь хохирогчийн “...гомдол, саналгүй хохирол төлбөрөө авсан...” гэсэн мэдүүлэг, *******-н 5012150796 тоот данс руу .*******өнгөнхуягаас 550.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх банкны баримт /хх-н 141-р хуудас/, хохирогчоос “хохирол төлбөрөө бүрэн хүлээн авсан, гомдол саналгүй” гэсэн утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар ******* нь хохирогч *******-д 550.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 10 хоногийн хорих ял оногдуулах, ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд оруулж байна...” гэж
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Шүүгдэгч *******-д ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлж үзэх хэд хэдэн нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь өөрийн гэм буругаа хүлээсэн, хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар буюу 1 жилийн хорих ялыг оногдуулж өгөөч гэж шүүхэд санал гаргаж байна...” гэж тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтойн гадна мөн дээрх нөхцөл байдлуудад үндэслэн шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчээс “...бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг ар гэрийн нөхцөл байдлыг минь харгалзан үзнэ үү...” гэсэн хүсэлт гаргасан мөн *******өв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн 05/55 дугаартай албан бичиг, *******өв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багын засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Оршин суугчийн тодорхойлолт”-оор шүүгдэгч ******* нь ам бүл 3, өөрийн насанд хүрээгүй 2 хүүхдийн хамт амьдардаг болохыг тодорхойлжээ.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах.”,
Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ.” гэж тус тус заасан байна.
Иймд *******-г хорих ялаа эдэлж байх хугацаанд түүний асрамжид байсан 2012 оны 12 дугаар сарын 13-нд төрсөн, 9 настай охин *******, 2014 оны 8 дугаар сарын 5-нд төрсөн, 7 настай хүү ******* нарт асран хамгаалагч томилох үүргийг *******өв аймгийн Эрдэнэ сумын засаг даргад даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон *******ОГ*******ООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******-г хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нэг /1/ жил арав /10/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар ******* нь хохирогч *******-д 550.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдьсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2012 оны 12 дугаар сарын 13-нд төрсөн, 9 настай охин *******, 2014 оны 8 дугаар сарын 5-нд төрсөн, 7 настай хүү ******* нарт асран хамгаалагч томилох үүргийг *******өв аймгийн Эрдэнэ сумын засаг даргад даалгасугай.
7. Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
Д*******РГ*******Л*******ГЧ, ШҮҮГЧ *******.БЯ*******Б*******Ж*******В