| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2017/00450/И |
| Дугаар | 00493 |
| Огноо | 2017-05-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 00493
2017 оны 05 сарын 01 өдөр Дугаар 142/ШШ2017/00493 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төрийн банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй
Б.Чинзориг, Д.Бямбажав нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Чинзориг нь 2013 оны 08 сарын 14-нд Төрийн банкны Баян-Өндөр тооцооны төвөөс 1304/224 тоот зээлийн гэрээ байгуулан 11 000 000 төгрөгийн цалингийг 19.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээл авсан болно. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, улмаар гэрээ байгуулах үед байсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, Илгээлтийн 48-р байр, 25 тоот, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, Хонхорын 29-09 тоот тус тус хаягт оршин суухаа больж одоо хаана нь тодорхойгүй байх тул ИХШХШТХ-ийн 14-р зүйлийн 14.4-т заасны дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах түүний оршин суугаа газрыг тогтоох тухай захирамж гаргаж өгнө үү гэжээ” гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар нь Б.Чинзориг, Д.Бямбажав нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хангах үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.Чинзориг, Д.Бямбажав нар нь 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 1304/224 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж Төрийн банкнаас 11 000 000 төгрөг зээлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, барьцаат зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Гэтэл хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг нь тодорхойгүйгээс хүсэлт гаргагч түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байх тул Төрийн банкны Орхон салбран нэхэмжлэл гаргах эрхийг хангах үүднээс Б.Чинзориг, Д.Бямбажав нарыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Б.Чинзориг, Д.Бямбажав нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил баг, Илгээлтийн 48-р байр, 25 тоот, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, Хонхорын 29-09 тоот хаягуудад оршин суудаг боловч тухайн хаягт оршин суудаггүй, одоо хаана оршин сууж буй нь тодорхойгүй зэрэг нь нэхэмжлэгчийн тайлбар, Говил багийн засаг даргын 2017 оны 04 дүгннр сарын 05-ны өдрийн 108 дугаар тодорхойлолт зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэлийг хангаж Б.Чинзориг, Д.Бямбажав нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газар, хаягийг тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т зааснаар Бямбажавын Чинзориг /регистрийн дугаар СТ87102910/ Долгорын Бямбажав /регистрийн дугаар СТ58052416/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Шүүхийн шийдвэрийн дагуу Б.Чинзориг, Д.Бямбажав нарыг эрэн сурвалжлах, тэдний оршин суугаа газар, хаягийг тогтоон нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбарт мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Б.Чинзориг, Д.Бямбажав Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил баг, Илгээлтийн 48-р байр, 25 тоот, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, Хонхорын 29-09 тоот оршин сууж байсан болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА