| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2021/0033/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/38 |
| Огноо | 2021-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/38
2021 04 09 2021/ШЦТ/38
М*******НГ*******Л УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2104000000032 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 199 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Багануур дүүрэгт төрсөн, __ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Багануур дүүргийн __ дугаар хороо, ___ 24 тоот хашаанд оршин суух *******.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:
Яллагдагч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн ___ дугаар хороо, Хөдөө хэсэгт оршин суух *******-н гэрт очиж “манай аавыг зодлоо” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт гараараа 3-4 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс *******-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
Т*********************РХ*******ЙЛ*******Х нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...намайг гэртээ ороход аав маань орон дээрээ хэвтэж байсан бөгөөд нүүр хэсэг нь цус болчихсон зарим хэсэг нь хавдсан байсан. Би аавыг хүнд зодуулсан байна гэж бодоод хаана хэнтэй архи уугаад ийм болчихсон юм гэж асуухад аав ******* гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ 2 лаазтай пиво уучихаад *******амдиндорж ахын гэрт нь очиж хаалгыг нь тогшиход ******* ах нилээн согтуу гарч ирсэн. Би ******* ахад хандаж “та манай аавыг зодсон байна” гэж хэлээд байшингийнх нь гадна 3, 4 удаа нүүр лүү нь гараараа цохисон. Тэр үед байшингаас нэг ах гарч ирээд цагдаа дуудсан. Би хэтэрхий түргэн зан гаргаж ******* ахыг зодсон байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 31-р хуудас/
Хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай гэрт олуулаа архи ууж байгаад Т ах, Б бид гурав үлдсэн байсан. Тэгээд орой болж бид гурав унтах гэж байхад Т ах гарч орж байгаад газарт унаад нүүрээ шалбалчихсан байсан. Удалгүй манай гэрийн хаалгыг хүн нүдээд байхаар нь хаалгаа тайлаад гартал Т ахын хүү нь гэх залуу “та манай аавыг зодсон байна, нүүр ам нь цус болчихсон байна” гэж хэлээд миний нүүр лүү 3-4 удаа гараараа цохисон. Улмаар миний эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 30-р хуудас/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* ах, Т ах бид гурав хоорондоо огт маргалдаагүй, зүгээр л унтахаар хэвтсэн. Учир нь бүгдээрээ согтуу байсан. Би өглөө эрүүлжүүлэхэд сэрээд болсон зүйлийг ******* гэх залуугаас сонссон. ******* нь Т ахын хүү бөгөөд ******* ахыг аавыг нь зодсон байна гэж ойлгоод *******ахынд ирж түүний нүүр хэсэгт гараараа 3-4 удаа цохиж ******* ахыг зодсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 34-р хуудас/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би *******-н гэрт архи уугаад нилээн согтсон. Тэр үед ******* надад гудас дэвсэж өгөөд манайд амраад яв гэж хэлсэн. Би гэртээ харимаар санагдаад *******-н гэрээс гарч яваад хөлөндөө орооцолдоод газар унасан. Би арай гэж л гэртээ ирж орон дээрээ хэвтсэн. Тэгээд нойрон дунд манай хүү ******* “та нүүр амаа яачихсан юм, хаана хэнтэй архи уусан” гээд байхаар нь би *******-нд архи уусан л гэж хэлсэн. Тэгсэн чинь манай хүү *******-г намайг зодсон гэж ойлгоод *******-н очоод түүнийг зодсон байсан. Манай хүү Багануур дүүрэгт сургууль, цэцэрлэгт явж хүмүүжсэн. Цэрэгт явж байгаагүй, хааяа архи уучих гээд байдаг юм. Тогтвор суурьшилтай ажил хийдэггүй ч хар бор ажилд их сайн, аав ээж хоёртоо их нэмэр тус болдог юм. Зан харилцааны хувьд бусадтай нийтэч, хүн ялгахгүй харьцдаг...” гэсэн мэдүүлэг /хх-н 36-р хуудас/
Шинжээчийн 094 дугаартай “…*******-н биед тархины доргилт, баруун хөмсөг язарсан шарх, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхи, баруун хацар цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, гэмтэл тогтоогдлоо. *******ээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. *******ээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 42-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 2-5-р хуудас/
*******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх тэмдэглэл /хх-н 65-р хуудас/
*******-н согтуурал шалгасан “...1.32 хувийн согтолттой...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 15-р хуудас/
Шүүгдэгч хувийн байдлыг харуулсан иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 63, 68-77-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгч ******* “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн __ дугаар хороо, Хөдөө хэсэгт оршин суух *******-н гэрт очиж “манай аавыг зодлоо” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт гараараа 3-4 удаа цохиж, түүний эрүүл мэндэд баруун нүдний дээд доод зовхи хацар хөхөлбөр өнгийн цус хуралттай, зүүн нүдний доод зовхи хавдсан хөхөлбөр өнгийн цус хуралтуудтай, баруун талын хөмсөгний гадна хэсэгт 2х1 см язарсан шарх гэмтэл бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь түүний “аавыг зодсон гэж ойлгоод түүнийг цохьсон” гэсэн мэдүүлэг болон хохирогчийн нүүр хэсэгт гараараа 3-4 удаа цохисон үйлдлээр нь тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…*******-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 094 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч *******-н үйлдэл нь *******-н Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Хохирогч ******* нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.
Иймд шүүгдэгч *******-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Мөн түүний хувийн байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 2021оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдэх нь зүйтэй.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн
1, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,
36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд
тус тус заасныг удирдлага болгон Т*******ГТ**************Х нь:
1. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /500.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 2021оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй.
4. Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
*******АРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ