Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 00517

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1957 онд төрсөн, 60 настай, эрэгтэй Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, дэнж 08 дугаар гудамжны 498 тоотод оршин суух, Цувдар овгийн Отгоны Батаагийн /регистрийн дугаар ФБ57021770/ хүсэлттэй ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Батаа, гэрч Л.Гонгорсүрэн, Ц.Гэзэгт, Х.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Батаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2017 оны 02 сарын 17-нд тэтгэвэр тогтоолгох байсан юм. Гэтэл 1981-1993 он хүртэл Эрдэнэт хотын ХБУГ, худалдааны төв, “Хүрэнбулаг” ХК-нд ажиллаж байсан жилүүдийн материал лавлагаа олдохгүй байна. Архиваас шүүлгээд 1981-1993 оны дээрх байгууллагын материал байхгүй гэсэн тодорхойлолт өгсөн. Миний хөдөлмөрийн дэвтэр дээр ажилласан жилүүд нь байгаа юм. Иймд миний 1981-1993 он хүртэлх ажилласан жилүүдийг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Батаа нь 1981 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэт хотын Худалдаан бэлтгэлийн удирдах газар, худалдааны төвд сантехникийн слесариар, 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл “Хүрэнбулаг” ХК-нд сантехникийн слесариар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.1980 оны 03 дугаар сарын 12-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт “1981 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ХБУГазар салхивч сантехникийн слесариар авч ажиллуулав, 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулалтын өөрчлөлтөөр “Хүрэнбулаг” ХК-ний мэдэлд шилжүүлэв, 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр сантехникийн үүрэгт ажлаас чөлөөлөв” гэжээ.

2.Гэрч Л.Гонгорсүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие 1981-1993 он хүртэл Эрдэнэт хотын Худалдааны байгууллагад автобусны жолоочоор ажиллаж байхад О.Батаа надтай хамт 1981-1993 он хүртэл худалдааны байгууллагад сантехникийн слесариар ажиллаж байсан нь үнэн” гэжээ.

3.Гэрч Л.Гонгорсүрэнд 1975 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт “1985 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр худалдааны төвд Паз автобусны жолоочоор авч ажиллуулав, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Өргөн хэрэглээ” компанид жолоочоор ажиллаж байсан“ гэв.

4.Гэрч Ц.Гэзэгт шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Намайг 1980 онд Эрдэнэт хотын ХБУгазар сантехникийн механик хийж байхад О.Батаа 1981 онд Эрдэнэт хотын ХБУГазар салхивч сантехникийн слесариар ажилд орж байсан. Тэгээд 1982 онд Худалдааны төв шинээр ашиглалтанд ороход сантехник слесариар ажилд ороод 1992 онд Хүрэнбулаг ХК болон өөрчлөгдтөл ажиллаж байсан нь үнэн болно” гэжээ.

5.Гэрч Ц.Гэзэгтийн 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 261 дугаартай архивын лавлагаанд “1.Эрдэнэт хотын Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1980 оны 07 сарын 18-ны өдрийн 73 дугаар тушаалд: Цэндийн Гэзэгтийг сантехникийн слесерээр 07 сарын 19-нээс ажиллуулсугай, 2.Эрдэнэт хотын Худалдаа удирдах газрын харьяа Худалдааны төвийн даргын 1991 оны 07 сарын 19-ний өдрийн 67 дугаар тушаалд: Слесер Ц.Гэзэгтийг 07 сарын 18-наас үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ.

6.Гэрч Х.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ “Миний бие Эрдэнэт хотын ХБУГазар худалдааны төв, Хүрэнбулаг ХК-нд липтчин хийж байхад О.Батаа нь надтай хамт ажиллаж байсан. Батаа тэр үед сантехникийн слесарь хийж байсан” гэжээ.

7.Гэрч Х.Лхагвасүрэнгийн хөдөлмөрийн дэвтэрт “1983 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Худалдааны төвд туслах ажилчнаар авч ажиллуулав, 1992 оны  06 дугаар сарын 01-ний өдөр Зохион байгуулалтын өөрчлөлтөөр Хүрэнбулаг ХК-ний мэдэлд шилжүүлэв” гэжээ.

8.О.Батаагийн Монголын Үйлдвэрчний эвлэлийн бат илэрийлэх зэрэг баримтууд болно.

Нэхэмжлэгч О.Батаа нь 1981 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэт хотын Худалдаан бэлтгэлийн удирдах газар, худалдааны төвд сантехникийн слесариар, 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл “Хүрэнбулаг” ХК-нд сантехникийн слесариар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчид 1980 оны 03 дугаар сарын 12-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Монголын Үйлдвэрчний эвлэлийн бат илэрийлэх, гэрч Л.Гонгорсүрэн, Ц.Гэзэгт, Х.Лхагвасүрэн нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Л.Гонгорсүрэн, Ц.Гэзэгт, Х.Лхагвасүрэн нарыг гэрчээр асуусан ба гэрчүүд 1981-1993 оны хооронд Эрдэнэт хотын ХБУГазар худалдааны төв, Хүрэнбулаг ХК-нд нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан нь тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, архивын лавлагаа зэргээр нотлогдож байх тул гэрчүүдийн нэхэмжлэгчийн ажилласан байдлын талаар өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч О.Батаагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаарзүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаарзүйлүүдэдзаасныгудирдлагаболгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Цувдар овгийн Отгоны Батааг 1981 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэт хотын Худалдаан бэлтгэлийн удирдах газар, худалдааны төвд сантехникийн слесариар, 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл “Хүрэнбулаг” ХК-нд сантехникийн слесариар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч О.Батаагаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Р.ҮҮРИЙНТУЯА