Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/39

 

    2021          04            09                                     2021/ШЦТ/39

 

        МОНГОЛ УЛСЫН НЭР*******ЙН ӨМНӨӨС

 

*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.*******ямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2104000190035 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                    *******.Наранжаргал

Улсын яллагч                                                      *******.*******илгүүн

Шүүгдэгч                                                        ******* нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,  1995 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, /иргэний үнэмлэхийн хаяг: Улаанбаатар *******аянзүрх дүүрэг ___р хороо, ____ гудамж 725 тоот/ одоо *******агануур дүүргийн ___ дүгээр хороо, ___ 01 дүгээр гудамжны 08 тоот хашаанд түр оршин суух *******.

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

            Яллагдагч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******агануур дүүргийн __дүгээр хороо, ___ 01 дүгээр гудамжны 08 тоот хашааны гадна хохирогч *******-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний зүүн хөлийн шилбэ хэсэгт 2 удаа өшиглөж эрүүл мэндэд  нь зүүн шилбэ шаант ясны хөндлөн зөрсөн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхээс *******-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

  Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 02 дугар сарын 08-ны шөнийн 00 цагийн үед манай гэрийн хаалгыг *******дэрсайхан ах нүдээд байхаар нь хаалгаа тайлж өгсөн чинь надаас мөнгө асуусан би түүнд 1000 төгрөг өгсөн. Тэгээд ******* ах манай хажуу айлын хаалгыг нүдээд байхаар нь би очоод та яв, аль эсвэл би гэр лүү чинь хүргээд өгье, үгүй бол манай гэрт хоноод яв гэхэд “чадахгүй” гээд миний баруун мөр лүү гараараа цохисон. *******и зөрүүлээд ******* ахын зүүн хөл рүү нь өшиглөсөн чинь газар унасан, тэгээд босож ирээд намайг ална гээд дайраад байхаар нь би дахиад зүүн хөл рүү нь өшиглөсөн. Тэгсэн чинь ******* ах “хөл хөл” гэж ёолоод газар хэвтээд байсан. *******и ******* ахад “манай гэрт амар” гэж хэлэхэд үгүй би явна гээд манай хашаанаас гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 19-р хуудас/

              Хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би найз ******* очиж архины мөнгө авах гэж очсон. Тухайн үед би 1 шил 0.75 литрийн архи ганцаараа уучихсан, маш их согтолттой байсан. Тэгээд ******* гэрийн хаалгыг нүдэхэд хүргэн ******* нь гарч ирээд надад 1000 төгрөг өгсөн. Тэгээд ******* та манайд орж амар гэхээр нь би үгүй гээд явсан. Тэндээс явж байхдаа хөл өвдөөд газарт унасан гэдгээ санаж байна. Тэр үед цагдаа нар ирээд намайг эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр боолт хийлгэж байхад цагдаа нар *******-г авчраад энэ мөн үү, гэхээр нь би мөн гэж хэлсэн. Тэгэхэд ******* би таны хөл рүү 2 удаа л өшиглөсөн биз дээ гэж хэлж байсан.  Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. *******и эмчилгээний зардалд 400.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-р хуудас/

              Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 2 дугаар сарын 08-09-нд шилжих шөнийн 01 цагийн үед *******агануур дүүргийн 4 дүгээр хороо, Ахиц-1 дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун талд, замын хойд хэсэг буюу үерийн усны далангийн хажууд нэг хүн газар хэвтчихсэн гараараа даллаад байсан. Тэгэхээр нь тэр хүн дээр очиход хөлөө хугалчихлаа цагдаа дуудаад өгөөч гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-н 24-р хуудас/

             

              Шинжээчийн 108 дугаартай “*******-н биед зүүн шилбэ шаант ясны хөндлөн зөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 34, 35-р хуудас/

              Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-9-р хуудас/

              *******-г согтуурал шалгасан “...0.59 хувийн согтолттой...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 83-84-р хуудас/

              *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэсэн тэмдэглэл /хх-н 98-р хуудас/

              Шүүгдэгч хувийн байдлыг харуулсан иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, жолоочийн лавлагаа  /хх-н 66-74-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт

             Шүүгдэгч ******* “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******агануур дүүргийн __дүгээр хороо, ____ хэсгийн 01 дүгээр гудамжны 08 тоот хашааны гадна хохирогч *******-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний зүүн хөлийн шилбэ хэсэгт 2 удаа өшиглөж эрүүл мэндэд  нь зүүн шилбэ шаант ясны доод 1\3 хэсгийн хөндлөн зөрсөн хугарал бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.

            *******ймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь түүний “******* ах надтай маргалдаад байхаар нь 2 удаа зүүн хөлрүү нь өшиглөсөн” гэсэн мэдүүлэг болон хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний зүүн хөл рүү 2 удаа өшиглөсөн үйлдлүүдээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хүндэвтэр хохирол болох нь шинжээчийн “*******-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарнагэсэн 108 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч *******-н үйлдэл нь *******-н Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Хохирогч ******* нь “... надад 400.000 төгрөгийн хохирол төлсөн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогчийн эрүүл мэндийн хохиролд 400.000 төгрөг төлсөн болно.

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.

*******ймд шүүгдэгч *******-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Мөн түүний хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******-д мэдэгдэх нь зүйтэй.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг  тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн

1, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,

36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй.

       4. *******ргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар ******* нь хохирол 400.000 төгрөг хохирогч *******-д төлсөн болохыг дурдсугай.

             5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

             8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.*******ЯМ*******АЖАВ