| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2021/0037/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/40 |
| Огноо | 2021-04-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/40
2021 04 14 2021/ШЦТ/40
МОН*******ОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.*******ямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2104000230027 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******.Наранжаргал
Улсын яллагч *******.*******илгүүн
Шүүгдэгч *******, ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт /иргэний үнэмлэхийн хаяг: Төв аймгийн ******* сум, 2-р баг *******айдлаг/ *******агануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 13 дугаар гудамжны 29 тоотод оршин суух *******.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхнэрийн хамт /иргэний үнэмлэхийн хаяг: Төв аймгийн ******* сум, 1-р баг *******/ *******агануур дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 10 дугаар гудамжны 09 тоотод оршин суух хаягтай *******.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:
Яллагдагч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 03 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******агануур дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 10 дугаар гудамжны 09 тоотод хохирогч *******-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний толгойн ар дагз хэсэгт гараараа 1 удаа цохин цааш түлхэж унагааж, зуухны яндан хэсэгт гарын бугалга хэсгийг түлж биеийн эрүүл мэндэд нь зүүн гарын бугалгад түлэгдсэн шарх, баруун нүдний доод зовхи, баруун бугалгад цус хуралт, зүүн гарын тохой хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Яллагдагч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 03 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******агануур дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 10 дугаар гудамжны 09 тоотод хохирогч *******-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг 1 удаа толгойн тус газарт гараараа цохиж унагаагаад түүний дээр гарч нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж, биеийн эрүүл мэндэд нь дээд уруулын зүүн дотор хэсэгт язарсан шарх, хамрын нурууны хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхээс *******, ******* нарт холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ******* болон түүний эхнэр хүүхдүүд манай гэрт битүүлэхээр ирсэн. *******ид нар хоол унд идээд, инээлдэж хөөрөлдөөд хэсэг суусан. Шөнийн 12 цагийн үед ******* гэртээ байгаа тал шил архийг авчирч ууя гэхээр нь би зөвшөөрөөд хамт явсан. *******ид хоёр *******-нд очиж архи аваад эргэж манай хашааны урд ирэхэд *******-н машин эвдэрсэн. *******ид хоёр тал шил архиа машин дотор уусан бөгөөд ******* манай гэрт ороод унтаж байсан эхнэр хүүхэд рүүгээ орилж “бос пизда нар мниь хувцасаа өмс, гэр лүүгээ явъя” гэж хэлэхээр нь би *******-д хандаж “ нэг муу ямбий машин эвдрээл биз, тэр уураа эхнэр хүүхэддээ гаргах хэрэггүй, эхнэр хүүхэд чинь манайд хоноод явна биз” гэж хэлсэн. Тэр үед ******* “миний эхнэр хүүхэдтэйгээ яаж харьцах чамд хамаагүй пизда минь” гэж хэлээд манай гэрийн зуухыг хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь миний уур хүрч *******-н толгой руу 1 удаа цохиж *******-г унагаагаад дээр нь гарч байгаад толгой хэсэгт нь 2 удаа гараараа цохиод боссон чинь ******* миний араас дагз хэсэг рүү гараараа 1 удаа цохиод, араас минь түлхсэн, тэр үед би яндангийн зууханд зүүн гарынхаа бугалга хэсгийг түлсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-н 59-р хуудас/
Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр *******и *******-н гэрт эхнэр хүүхдээ дагуулж очсон. ******* гэртээ байхдаа 1 шил архи задалсан бөгөөд бид хоёр тэр архийг ууж дуусаад цаг харахад шөнийн 12 цаг өнгөрсөн байсан. Тэгээд бид хоёр манай гэрт очиж үлдээсэн 1 шил архиа авчирч *******-н гэрийн гадна ууж дуусгасан. Шөнийн 02 цагийн үед гэртээ харих гээд машинаа асаах гэтэл машин асахгүй байсан. *******и *******-н гэрт ороод “эхнэр хүүхдээ пизда нар минь бос гэр лүүгээ явъя” гэж хэлэхэд ******* “чи машин асахгүй байгаа уураа эхнэр хүүхэддээ гаргахаа боль, явмаар байгаа бол чи ганцаараа яв, эхнэр хүүхэд чинь манайд хоноод явна биз” гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******-д хандаж “миний эхнэр хүүхэдтэйгээ яаж харьцах чамд хамаагүй, пизда минь” гэж хэлэхэд ******* миний толгой руу гараараа нэг удаа цохиж унагаагаад миний дээрээс толгой хэсэгт дахин 2 удаа цохисон. *******и *******-н араас дагз руу 1 удаа цохиж, араас нь түлхсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 64-р хуудас/
Хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...*******-н толгой руу 1 удаа цохиж *******-г унагаагаад дээр нь гарч байгаад толгой хэсэгт нь 2 удаа гараараа цохиод боссон чинь ******* миний араас дагз хэсэг рүү гараараа 1 удаа цохиод, араас минь түлхсэн, тэр үед би яндангийн зууханд зүүн гарынхаа бугалга хэсгийг түлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н хуудас/
Хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...******* миний толгой руу гараараа нэг удаа цохиж унагаагаад миний дээрээс толгой хэсэгт дахин 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н хуудас/
*******эрч О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...******* эхнэр хүүхдийгээ “пизда нар минь бос хувцасаа өмс явъя” гэж хэлэхэд ******* “чи одоо яагаад байгаа юм бэ, явмаар байвал чи өөрөө яв, эхнэр хүүхдээ манайд амраа, битгий эхнэр хүүхдээ зовоогоод бай” гэж хэлсэн. Тэр үед ******* “би эхнэр хүүхдээ мэдэж байна, эхнэр хүүхэдтэйгээ яаж харьцах нь чамд хамаагүй” гэж хэлээд *******, ******* хоёр маргалдаад байсан ба нэг мэдэхэд тэр хоёр заамдалцаад хоорондоо зодолдсон. *******и тэр хоёрын голоор орж салгахад тэр хоёрын нүүр нь цус болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 23-р хуудас/
Шинжээч эмчийн 071 дугаартай “…*******-н биед дээд уруулын зүүн дотор хэсэгт язарсан шарх, хамрын нурууны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 42-р хуудас/
Шинжээч эмчийн 070 дугаартай “…*******-н биед зүүн гарын бугалганд түлэгдсэн шарх, баруун нүдний доод зовхи, баруун гарын бугалганд цус хуралт, зүүн гарын тохой хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон халууны үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 47-р хуудас/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11-р хуудас/
Шүүгдэгч *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн №38 тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутай тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон...” гэсэн хуудас /хх-н 90-р хуудас/
Шүүгдэгч *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №157 тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутай тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон, *******аянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 642 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан...” гэсэн хуудас /хх-н 91-р хуудас/
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 72-76-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч нар “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... “ гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 03 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******агануур дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 10 дугаар гудамжны 09 тоотод хохирогч О.*******атмягмартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний толгойн ар дагз хэсэгт гараараа 1 удаа цохин түлхэж унагаан, зуухны яндан хэсэгт гарын бугалга хэсгийг түлж биеийн эрүүл мэндэд нь зүүн гарын бугалгад 13х7см түлэгдсэн шарх, баруун нүдний доод зовхи цус хуралт, баруун гарын бугалгад 8х5см цус хуралт, зүүн гарын тохойн ар хэсэгт 6х5 см зулгаралт бүхий хохирол учруулсан болох нь,
Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 03 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******агануур дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 10 дугаар гудамжны 09 тоотод хохирогч *******.*******ангинжтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний толгойн тус газарт гараараа 1 удаа цохиж унагаад түүний дээр гарч нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж, биеийн эрүүл мэндэд нь дээд уруулын зүүн дотор хэсэгт 5х2 см язарсан шарх, хамрын нурууны хэсэгт 2х1 см зулгаралт бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогч нарын биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогч *******-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт гараараа 1 удаа цохиж унагааж, улмаар дээр нь гарч нүүр хэсэгт нь гарааараа 2 удаа цохисон үйлдлүүдээр нь,
******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогч *******-н толгойн ар дагз хэсэгт нь гараараа 1 удаа цохин цааш түлхэж унагааж, зуухны яндан хэсэгт гарын бугалга хэсгийг нь түлсэн үйлдлүүдээр нь тус тус тогтоогдож байна.
Энэ үйлдлийн улмаас хохирогч нарт учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “...*******-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 71 дугаартай дүгнэлтээр,
Шинжээчийн “...*******-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 70 дугаартай дүгнэлтүүдээр тус тус тогтоогджээ.
Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах, шүүгдэгч О.*******атмягмарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналыг шүүхэд оруулж байна…” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч *******, ******* нар нь “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү... “ гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогч ******* нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж, хохирогч ******* “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******, ******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж тус бүр таван зуун тавин /550/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган /550.000/ төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгэнэ.
Мөн тэдний хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******, ******* нарт мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.
Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТО*******ТООХ нь:
1. Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарыг таван зуун тавин /550/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган /550.000/ төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******, *******нарт мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. *******, ******* нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАР*******АЛА*******Ч ШҮҮ*******Ч А.*******ЯМ*******АЖАВ