Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 00542

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 10 өдөр                         Дугаар 142/ШШ2017/00531                                    Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1980 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Булгын 14-20 тоотод оршин сууж байсан, одоогоор Австри улсын Линз хотод амьдарч байгаа, Боржигон овгийн Тагарваагийн Оюунцэцэгийн /регистрийн дугаар РЮ80082882/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1984 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн 14 дүгээр гудамжны 20 тоотод оршин суух Тангад овгийн Нарантуяагийн Мөнхжаргалд /регистрийн дугаар ИМ84102011/ холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгохыг хүссэн  нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Н.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Н.Мөнхжаргалтай 2006 онд танилцаж 2007 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бидний дундаас 2008 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр охин М.Алимаа төрсөн. Бид таарамжгүй байдлын улмаас 2013 оноос хойш тусдаа амьдрах болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин М.Алимааг миний асрамжинд үлдээж, Н.Мөнхжаргалаас хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү.Эд хөрөнгийн маргаангүй болно ” гэжээ.

Хариуцагч Н.Мөнхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Оюунцэцэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Оюунцэцэг нь хариуцагч Н.Мөнхжаргалд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгохыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэрлэгчид нь 2006 онд гэр бүл болж, 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн тэдний дундаас 2008 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр охин М.Алимаа төрсөн нь Г-1384 дугаар гэрлэлтийн гэрчилгээ, Г-113 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Зохигчид хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, гэрлэлт цуцлахыг аль аль нь зөвшөөрч байгаа, удаан хугацаанд тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан зохигчдын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь охин М.Алимааг өөрийн асрамжинд авч хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэсэн шаардлага гаргасан ба хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул охин М.Алимааг эх Т.Оюунцэцэгийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжилж байгаа ба Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Н.Мөнхжаргалаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” тооцож нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлно гэж заасан.

Н.Мөнхжаргалаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан түүний 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэгийн дүн 1 024 800 / амжиргааны доод түвшин 170 800 х12 сар=2 049 600 төгрөгийн 50 хувь 1 024 800 / төгрөгнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 29 145 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.Оюунцэцэг өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт ирүүлсэн тул хариуцагчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 29 145 төгрөг гаргуулан төрийн санд оруулах үндэслэлтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Оюунцэцэг, хариуцагч Н.Мөнхжаргал нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин М.Алимааг эх Т.Оюунцэцэгийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2008 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин М.Алимааг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Н.Мөнхжаргалаас гаргуулан Т.Оюунцэцэгт олгосугай.

4.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 29 145 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай. 

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Б.Жадамбад даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА