Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/43

 

2021          05           05                                     2021/ШЦТ/43

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.*******ямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2104000260033 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                   *******.Наранжаргал

Улсын яллагч                                                     *******.*******илгүүн

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Д.Цэнд-Аюуш

Шүүгдэгч                                                        ******* нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 15-17 насны 2 хүүхдийн хамт *******агануур дүүргийн __ дүгээр хороо, ___ 7 дугаар гудамжны 10 тоот хашаанд оршин суух, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, *******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлсэн улсаас авсан гавъяа шагналгүй, *******.

.

 

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

            Яллагдагч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний шөнө 01 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******агануур дүүргийн_ дүгээр хороо, ____ 11 дүгээр гудамжны 11 тоот хашаанд оршин суух төрсөн дүү ******* гэрт түүнийг архи уулаа гэж уурлан, алгадаж унагаасны улмаас ******* эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхээс *******-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

  Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 2 дугаар сарын 4-ний орой би өөрийн дүү болох ******* гэрт очиход О гэртээ байхгүй хүүхдүүд нь байж байсан. Удалгүй Ор эхнэрийн хамт гэртээ орж ирсэн бөгөөд О архи уучихсан байсан. *******и *******хандаж “олон жоохон хүүхэдтэй байж архи уулаа” гэж хэлэхэд О “миний архи уух таньд хамаагүй, би найз нөхдийн хамт архи уусан” гэхээр нь миний уур хүрээд О-г алгадсан чинь зуухны урд байсан төмөр дээр нүүр хэсгээрээ унасан. Тэр үед ******* уруулнаас цус гарч байсан ба эхнэр нь оёдол тавиулахгүй бол сорвитой болчих байх гээд эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлгээс ирэхдээ цагдаа дагуулж ирсэн. *******и гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 34-36-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 2 дугаар сарын 4-ний өдөр самарт хамт явж байсан 2 залуутай тааралдаж 2 шил архи уугаад гэртээ харьсан. Намайг гэрт ороход манай төрсөн ах ******* ирчихсэн сууж байсан. Тэгээд намайг гадуур тэнэж архи уулаа гээд миний зүүн хацар луу алгадсан ба би зуухны урд байсан төмөр дээр унаад уруулаа сэтэлсэн. Тэгээд эмнэлэг явж оёдол тавиулсан, эмнэлэг дээр байхад цагдаа нар ирсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-р хуудас/

              Гэрч *******-н өгсөн “...2021 оны 2 дугаар сарын 4-ний орой 20 цагийн орчимд манай нөхөр О согтуу ирсэн. Тухайн үед манай нөхрийн ах ******* манай гэрт байсан бөгөөд ******* хандаж “архи уулаа” гэж загнахад О ахынхаа өөдөөс хэрэлдсэн. Тэгсэн чинь ******* ах О-г алгадсан чинь О зуухны урд байх төмөр дээр нүүр хэсгээрээ унаж уруулаа сэтэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-р хуудас/

              Шинжээчийн 079 дугаартай “******* биед дээд уруулын язарсан шарх, нүүрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/

              Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-7-р хуудас/

              *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, *******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлсэн...” гэх тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 68, 71-р хуудас/

              *******-н согтуурал шалгасан “...3.30 хувийн согтолттой...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 54-56-р хуудас/

              Шүүгдэгчийн хувийн байдлыг харуулсан иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 43-45, 59-60-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт

             Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа маргах зүйлгүй...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний шөнө 01 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******агануур дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр гудамжны 11 тоот хашаанд оршин суух төрсөн дүү ******* гэрт түүнийг архи уулаа гэж уурлан, алгадаж зуухны урд байсан төмөр дээр нүүр хэсгээр нь унагаасны улмаас ******* эрүүл мэндэд нь дээд уруулын язарсан шарх, нүүрний зүүн хэсгийн зулгаралт зөөлөн эдийн гэмтэл зэрэг хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчийг архи уулаа гэж уурлан алгадсан үйлдлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “******* биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 079 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч *******-н үйлдэл нь ******* Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хорих ялаар сольж *******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 4 сар хорих ял дээр нэмж нэгтгэн ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон 51 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт

             Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Улсын яллагч 450 нэгжээр торгох ялын санал тавилаа үүнийг дэмжиж байна. Хорих ял эдлээд явж байгаа учраас торгуулийн ялыг хорих ялд шилжүүлэх нь зүйтэй...“ гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.

Хохирогч О нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч Д.*******атболд нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Шүүгдэгч ******* нь *******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 4 сарын хорих ял шийтгүүлж мөн өдрөөс одоог хүртэл цагдан хоригдож байгаа нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулсан бол...хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх...” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж тус тус заажээ.

Иймд *******-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар *******-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж түүнд 30 хоногийн хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсэгт тус тус зааснаар *******-д 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 4 сарын хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 4 сар 30 хоногийн хорих ял эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 болон 4 дэх хэсэгт тус тус зааснаар түүний хувийн байдлыг харгалзан *******-н ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлнэ.

Шүүгдэгч ******* нь *******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж, тухайн өдрөөс эхлэн цагдан хоригдож, мөн шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/61 дугаартай “Яллагдагчийн шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон, хорих ангид хувиарлагдан шилжээгүй байна.

Иймд *******-н 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолоор болон 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/61 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон нийт 51 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцно.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй болохыг  тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг журамлан *******-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хорих ялаар сольж түүнд 30 хоногийн хорих ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан *******-д *******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 4 сарын хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 4 сар 30 хоногийн хорих ял эдлүүлэхээр тогтоосугай. 

     5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 болон 4 дэх хэсэгт зааснаар *******-н эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

     6. Хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдьсугай.

     7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  *******-н нийт цагдан хоригдсон 51 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

     8. Тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     9. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурдсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

             11. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.*******ЯМ*******АЖАВ