Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 00548

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 15 өдөр                   Дугаар 142/ШШ2017/00548                                          Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1983 онд төрсөн, 34 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 09 дүгээр гудамжны 41 тоотод оршин суух Монгол овгийн Доржийн Сэлэнгийн /регистрийн дугаар ФД83081229/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1984 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ  багийн 10 дугаар гудамжны 05 тоотод оршин суух Арнак лвгийн Гомбын Баярт /регистрийн дугаар ФБ84020215/ холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Сэлэнгэ, хариуцагч Г.Баяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Сэлэнгэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Г.Баяртай 2005 онд танилцаж 2006 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2007 онд охин Хонгорзул төрсөн. Г.Баяр архи ууж, тогтсон ажилгүй биднийг тэжээх чадваргүй, агсан согтуу тавьж хамт амьдрах боломжгүй болсон. Г.Баяр болон миний бие 2010 оноос хойш тус тусдаа амьдарсан. Иймд охин Хонгорзулаа өөрийн асрамжинд авч эцэг болох Г.Баяраас тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Г.Баяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сэлэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулна, хүүхдийн тэтгэлэг төлнө, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Сэлэнгэ нь Г.Баярт холбогдуулж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Сэлэнгэ шүүх хуралдаанд “...Г.Баяртай цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулъя, охиноо өөрийн асрамжинд авч тэтгэлэг гаргуудна, эд хөрөнгийн маргаан байхгүй” гэсэн тайлбар гаргасан.

Хариуцагч Г.Баяр шүүх хуралдаанд “...гэрлэлтээ цуцлуулна. Охиноо ээжийнх нь асрамжинд үлдээж, тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэсэн тайлбар гаргасан.

Гэрлэгчид нь 2006 онд гэр бүл болж, 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, тэдний дундаас 2007 оны 05 дугаар сарын 06-ны өдөр охин Б.Хонгорзул төрсөн нь Г-1809 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Г-526 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Зохигчид хэн аль нь цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, бие биенээ хүндэтгэн үзэж цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй, түүнчлэн удаан хугацаанд тусдаа амьдарч байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэлээ.

Гэрлэгчдийн дундаас төрсөн охин Б.Хонгорзулыг асрамжиндаа авна гэсэн нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан хүүхдийн асрамжийн асуудлаар гэрлэгчид тохиролцсон гэж үзэж охин Б.Хонгорзулыг эх Д.Сэлэнгийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

Хүүхдийн тэтгэлэг нэхэмжилнэ гэсэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хариуцагч Г.Баяр   хүлээн зөвшөөрч маргаагүй, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Баяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” тооцож нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлно гэж заасан.

Г.Баяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан түүний 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэгийн дүн 1 024 800 төгрөгнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 29 145 төгрөг гаргуулан төрийн санд оруулж, гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдав.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 29 145 төгрөг гаргуулан төрийн санд үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Сэлэнгэ, хариуцагч Г.Баяр нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Б.Хонгорзулыг эх Д.Сэлэнгийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2007 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Б.Хонгорзулыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Г.Баяраас гаргуулан Д.Сэлэнгэд олгосугай.

4.Зохигчид дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-дзааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 29 145 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай. 

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Б.Жадамбад даалгасугай.

7.Иргэнийхэрэгшүүхэдхянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээрзүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыгдурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-тзааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэдгомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА