Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 25

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж 
         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр
         Улсын яллагч Б.Өлзийбат
         Шүүгдэгч ***ын өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** овогт ***-ын ***-ад холбогдох эрүүгийн *** дугаарын хэргийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, *** аймгийн *** сумын харьяат, *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр төрсөн, ***, *** настай, *** боловсролтой, ***, ам бүл ***, ***, *** хүүхдийн хамт *** аймгийн *** сумын төвд оршин суух, ял шийтгэлгүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, аминдаа хөрөнгөгүй, бие эрүүл, ухаан бүрэн, *** регистрийн дугаартай, *** овогт ***-ын *** гэв.

         Шүүгдэгч *** нь *** аймгийн *** сумын төвд 2016 оны 03 дугаар сарын 09-нд хохирогч ***-той маргалдан улмаар зодолдож ***-ын биед  хүндэвтэр  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
    
ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 09-нд манай найз *** гэх найз ирсэн. Бид хоёр уулзаад ***-ийд ороодохьё гээд ороход ***, *** хоёр хоорондоо маргаад маргалдаад гарч ирчихээд манай гэр бүлд нөлөөлсөн муухай үг хэллээ гэсэн. Тэр үгийг бас надад хэлсэн. Үнэхээр гэр бүлд нь нөлөөлөхөөр эвгүй үг хэлсэн. Би тэгэхэд нь эргэж ороод ийм үг хэлж болохгүй бид нар шиг нас ахиж яваа хүмүүст онцгүй үг байна, хоёр гэр бүлийн асуудлыг хөндсөн үг байна шүү гээд хэлэхэд намайг барьж авч заамдаад тэрнээс болж зодолдоод,  тонгорч унагаагаад тархи толгойруу цохиод байхаар нь миний уур хүрээд эргүүлээд хоёр цохисон. Ийм л юм болсон. ***-ын хэлсэн үг бол чи хаанахын гөлчгий вэ? би чамайг танихгүй юм байна гэсэн чинь би чамайг таниж байна гэж хэлсэн байсан. Чи нөгөө захиргааны ***-ийг шаадаг хүн байна ш дээ гэхээр нь *** бас нөхөртай манай хамаатны хүн болдог, *** нь манай нэг ангийн хүүхэд учраас гараад  ***, *** нар нь тус тусдаа гэр бүлтэй амьдралтай байсан учир би сүрхий хүн болоод чи ингэж хэлсэнээс энэ хэрэг гарсан юм. Би 1.500.000 төгрөгийг  хохирогч ***-ын эхнэр ***-ийн дансанд хийж өгөөд бэлэн 300.000 төгрөг өгсөн. Энэ асуудал бол миний 100 хувь буруу. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул миний хэргийг хөнгөлттэй шийдвэрлэж өгнө үү гэв.  

          Хохирогч *** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: *** сумын *** багийн иргэн ***-ын *** би ***-тай сайн дураараа эвлэрсэн бөгөөд нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй болно. Би шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр  шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр яллах дүгнэлтэд хохирогч ***, гэрч ***, *** нарын мэдүүлэг дурдагдсан, шүүх хуралдаанд ирээгүй гэрч ***-ын мэдүүлэг /хх 17-рт/, шинжээчийн дүгнэлт /хх 22-рт/ зэрэг баримтад, шүүгдэгчийн өмгөөлөгч ***-ийн хүсэлтээр хохирогч ***-ын мэдүүлэг /хх 60-рт/, ял шалгах хуудас /хх 62-рт/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх 49-рт/, эд зүйлсийн үнэлгээ, хохирогчийн эхнэрийн дансаар мөнгө шилжүүлсэн баримтын хуулга /хх 111-116-рт/, Эрүүгийн хэргээс зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон тухай прокурорын тогтоол /хх 95-рт/, хохирогчийн гомдол, саналгүй тухай хүсэлт /хх 110-рт/, ***-ийн дансруу 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр 150.000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 24-ны өдөр 470.000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 19-ны өдөр 310.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 100.000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 200.000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 190.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн орлого, зарлагын мөнгөн шилжүүгийн тасалбарууд зэргийг шинжлэн судалж үзлэг хийв.

         Шүүгдэгч *** нь *** аймгийн *** сумын төвд 2016 оны 03 дугаар сарын 09-нд хохирогч ***-той маргалдан улмаар зодолдож ***-ын биед  зүүн шанаа ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний алимны доод хананы хугарал, тархи доргилт, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт, баруун дээд зовхи, баруун хацар, хамрын нуруу, зүүн шанаа, зүүн хацар, зүүн доод зовхи, дух эрүүнд зулгаралт гэмтэл учруулсан бөгөөд уг гэмтэл нь гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар  эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа болох нь яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж  дүгнэлээ.
        
         Шүүгдэгч ***-ад холбогдох үйлдлийг Говь-Алтай аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг бусдын бие  махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

         Хохирогч ***-ын шүүхэд ирүүлсэн “...***-тай сайн дураараа эвлэрсэн бөгөөд нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй болно…” гэх хүсэлт, шүүгдэгч ***-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “… 1.500.000 төгрөгийг  хохирогч ***-ын эхнэр ***-ийн дансанд шилжүүлсэн…” гэх мэдүүлэг болон хавтаст хэргийн 111-116 дугаар хуудсан дахь 1420000 төгрөг төлсөн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул   гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж, гэм хорыг арилгасан гэж үзэх үндэслэлтэй байна.

         Шүүх шүүгдэгч ***-ыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасныг баримтлан хүндрүүлэх, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

          Шүүгдэгч *** нь хохирогч ***-д 300.000 төгрөгийг бэлнээр төлсөн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа боловч нотлох баримтаар ирүүлээгүй байх тул үнэлэх боломжгүй байна гэж үзлээ.

          Шүүх шүүгдэгч ***-ын хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хуульд заасан үндэслэлд хамаарч байгааг үндэслэн хуульд зааснаар оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэлээ.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, *** нь цагдан хоригдоогүй, хохирогч ***-од 1.420.000 төгрөгийн төлбөр төлсөн, ***-аас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх ба нэг нь нөгөөгөө баталсан хоорондоо зөрүүгүй, гэрч хохирогч нарын мэдүүлгүүд нь тухайн хэрэг үйлдэл болсон байдлыг нотолсон байх тул шүүх эдгээр мэдүүлгүүдийг үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
         

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** овогт ***-ын ***-ыг бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ыг 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан ***-ад оногдуулсан 2 жил 10 сарын хугаацаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан ***-ад оногдуулсан 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Говь-Алтай  аймаг дахь Цагдаагийн газарт хариуцуулсугай. 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, байшинг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, *** нь цагдан хоригдоогүй, хохирогч ***-од 1.420.000 төгрөгийн төлбөр төлсөн, ***-аас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан ***-ын цахим үнэмлэхийг буцаан олгосугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан ***-ад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Энхбатад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.САРАНТУЯА