Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

 

         Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж 
         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр
         Улсын яллагч Б.Өлзийбат
         Шүүгдэгч Ш.Энхбатын өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Насан заан овогт Шагдарын Энхбатад холбогдох эрүүгийн 201607000045 дугаарын хэргийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, 1973 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын төвд оршин суух, ял шийтгэлгүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, аминдаа хөрөнгөгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ДЖ73012412 регистрийн дугаартай, Насан заан овогт Шагдарын Энхбат гэв.

         Шүүгдэгч Ш.Энхбат нь Говь-Алтай аймгийн Жаргалан сумын төвд 2016 оны 03 дугаар сарын 09-нд хохирогч Ж.Гантогтохтой маргалдан улмаар зодолдож Ж.Гантогтохын биед  хүндэвтэр  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
    
ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгч Ш.Энхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 09-нд манай найз Мөнхбаяр гэх найз ирсэн. Бид хоёр уулзаад Мөнх-Эрдэнийд ороодохьё гээд ороход Гантогтох, Мөнхбаяр хоёр хоорондоо маргаад маргалдаад гарч ирчихээд манай гэр бүлд нөлөөлсөн муухай үг хэллээ гэсэн. Тэр үгийг бас надад хэлсэн. Үнэхээр гэр бүлд нь нөлөөлөхөөр эвгүй үг хэлсэн. Би тэгэхэд нь эргэж ороод ийм үг хэлж болохгүй бид нар шиг нас ахиж яваа хүмүүст онцгүй үг байна, хоёр гэр бүлийн асуудлыг хөндсөн үг байна шүү гээд хэлэхэд намайг барьж авч заамдаад тэрнээс болж зодолдоод, 
2

  тонгорч унагаагаад тархи толгойруу цохиод байхаар нь миний уур хүрээд эргүүлээд хоёр цохисон. Ийм д юм болсон. Мөнхбаярын хэлсэн үг бол чи хаанахын гөлчгий вэ? би чамайг танихгүй юм байна гэсэн чинь би чамайг таниж байна гэж хэлсэн байсан. Чи нөгөө захиргааны Буянхишигийг шаадаг хүн байна ш дээ гэхээр нь Буянхишиг бас нөхөртай манай хамаатны хүн болдог, Мөнхбаяр нь манай нэг ангийн хүүхэд учраас гараад  Буянхишиг, Мөнхбаяр нар нь тус тусдаа гэр бүлтэй амьдралтай байсан учир би сүрхий хүн болоод чи ингэж хэлсэнээс энэ хэрэг гарсан юм. Би 1.500.000 төгрөгийг  хохирогч Ж.Гантогтохын эхнэр Батхишигийн дансанд хийж өгөөд бэлэн 300.000 төгрөг өгсөн. Энэ асуудал бол миний 100 хувь буруу. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул миний хэргийг хөнгөлттэй шийдвэрлэж өгнө үү гэв.  

          Хохирогч Ж.Гантогтох шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тонхил сумын Алтай-Оргил багийн иргэн Жууяарын Гантогтох би Ш.Энхбаттай сайн дураараа эвлэрсэн бөгөөд нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй болно. Би шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр  шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр яллах дүгнэлтэд хохирогч Ж.Гантогтох, гэрч н.Мөнх-Эрдэнэ, н.Сарантуяа нарын мэдүүлэг дурдагдсан, шүүх хуралдаанд ирээгүй гэрч Р.Мөнхбаярын мэдүүлэг /хх 17-рт/, шинжээчийн дүгнэлт /хх 22-рт/ зэрэг баримтад, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн хүсэлтээр хохирогч Ж.Гантогтохын мэдүүлэг /хх 60-рт/, ял шалгах хуудас /хх 62-рт/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх 49-рт/, эд зүйлсийн үнэлгээ, хохирогчийн эхнэрийн дансаар мөнгө шилжүүлсэн баримтын хуулга /хх 111-116-рт/, Эрүүгийн хэргээс зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон тухай прокурорын тогтоол /хх 95-рт/, хохирогчийн гомдол, саналгүй тухай хүсэлт /хх 110-рт/, Батхишигийн дансруу 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр 150.000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 24-ны өдөр 470.000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 19-ны өдөр 310.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 100.000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 200.000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 190.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн орлого, зарлагын мөнгөн шилжүүгийн тасалбарууд зэргийг шинжлэн судалж үзлэг хийв.

         Шүүгдэгч Ш.Энхбат нь Говь-Алтай аймгийн Жаргалан сумын төвд 2016 оны 03 дугаар сарын 09-нд хохирогч Ж.Гантогтохтой маргалдан улмаар зодолдож Ж.Гантогтохын биед  зүүн шанаа ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний алимны доод хананы хугарал, тархи доргилт, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт, баруун дээд зовхи, баруун хацар, хамрын нуруу, зүүн шанаа, зүүн хацар, зүүн доод зовхи, дух эрүүнд зулгаралт гэмтэл учруулсан бөгөөд уг гэмтэл нь гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар  эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа болох нь яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж  дүгнэлээ.
        
         Шүүгдэгч Ш.Энхбатад холбогдох үйлдлийг Говь-Алтай аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг бусдын бие 
3

  махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

         Хохирогч Ж.Гантогтохын шүүхэд ирүүлсэн “...Ш.Энхбаттай сайн дураараа эвлэрсэн бөгөөд нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй болно…” гэх хүсэлт, шүүгдэгч Ш.Энхбатын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “… 1.500.000 төгрөгийг  хохирогч Ж.Гантогтохын эхнэр Батхишигийн дансанд шилжүүлсэн…” гэх мэдүүлэг болон хавтаст хэргийн 111-116 дугаар хуудсан дахь 1420000 төгрөг төлсөн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул   гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж, гэм хорыг арилгасан гэж үзэх үндэслэлтэй байна.

         Шүүх шүүгдэгч Ш.Энхбатыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасныг баримтлан хүндрүүлэх, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

          Шүүгдэгч Ш.Энхбат нь хохирогч Ж.Гантогтоход 300.000 төгрөгийг бэлнээр төлсөн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа боловч нотлох баримтаар ирүүлээгүй байх тул үнэлэх боломжгүй байна гэж үзлээ.

          Шүүх шүүгдэгч Ш.Энхбатын хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хуульд заасан үндэслэлд хамаарч байгааг үндэслэн хуульд зааснаар оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэлээ.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ш.Энхбат нь цагдан хоригдоогүй, хохирогч Ж.Гантогтоход 1.420.000 төгрөгийн төлбөр төлсөн, Ш.Энхбатаас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх ба нэг нь нөгөөгөө баталсан хоорондоо зөрүүгүй, гэрч хохирогч нарын мэдүүлгүүд нь тухайн хэрэг үйлдэл болсон байдлыг нотолсон байх тул шүүх эдгээр мэдүүлгүүдийг үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
         
 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон