Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Х,

Шүүгдэгч Г.С, Д.Г-Э, С.Г, Л.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.С-с Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Г, Д.Г-Э, Л.У, Г.С нарт холбогдох ............. дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

1. Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Д аймгийн Хэрлэн суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч  мэргэжилтэй, ам бүл .., Д аймаг, Хэрлэн  сумын ... дүгээр  багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /............../ Л.У

 

2. Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Д аймгийн Хэрлэн суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл ...,  Д аймаг, Хэрлэн сумын ... дугаар  багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /рд: .........../ Г.С

 

3. Монгол Улсын иргэн, 19.. оны  .. дүгээр сарын ...-ны  өдөр Д аймгийн Хэрлэн суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл  .., Д аймаг, Хэрлэн  сумын ... дугаар  багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /рд: ............/ С.Г

 

4. Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ...-ны  өдөр Д аймгийн Хэрлэн суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл ..., Д аймаг, Хэрлэн сумын ... дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /рд: ................/ Д.Г-Э

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч  Л.У, Г.С, С.Г, Д.Г-Э нар бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 14-ны шөнө Сүхбаатар аймгийн Э сумын .. дүгээр багийн ББны ... айлын гаднаас  Норд бенз маркийн 7 тээврийн хэрэгслийн 14 ширхэг аккумлятор, 5 ширхэг статчер, 3 ширхэг кабин халаагч зэргийг тус тус хулгайлж иргэн Г.Б-т 4.286.880 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 - Шүүгдэгч Л.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй. Хохирлоо төлсөн. Прокурорын Эрүүгийн хуулийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох, тэнсэх, албадлагын арга хэмжээ авах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...гэв.

 

- Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа ойлгож байгаа.Хохирлоо төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, тэнсэх, албадлагын арга хэмжээ авах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...гэв.

 

- Шүүгдэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, тэнсэх, албадлагын арга хэмжээ авах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...гэв.

 

- Шүүгдэгч Д.Г-Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, тэнсэх, албадлагын арга хэмжээ авах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...гэв.

 

- Яллагдагч С.Г-н: Би 2019 оны 10 сарын 14-ний өдөр 16 цагийн үед Л.У, Д.Г-Э, Г.С нартай Э сумын ББ руу орж ирээд, 19 цагийн орчимд бид дэлгүүрээс 0.75 л  Х архи авч миний Шан шин экс-3000 маркийн тээврийн хэрэгслийг засаж байхдаа хувааж уусан. Бид архиа дуусгачихаад 23 цагийн үед Х гэх айл руу очиход хаалгаа нээхгүй болохоор нь буцаад машин руугаа явах гэж байтал Х-н гэрийн баруун талд эгнээтэй Норд бенз маркийн 5-6 тээврийн хэрэгсэл паркалсан байдалтай харагдсан бөгөөд тухайн машины зүүн талаас 2 дахь машины аккуммляторын цоожны таг нь нээлттэй харагдахаар нь очиж С бид хоёр тус 2 аккуммляторын шонг тайлсан ба Г-Э, У хоёр баруун талын машины аккуммляторын шонг тайлж өргөөд бид дөрөв 4 аккуммляторыг нэг нэгээр нь өргөж 200 гаруй  метр зайд байх миний Шан шин экс-3000 маркийн тээврийн хэрэгслийн хажуу талд байх нүүрсний хогны хажууд аваачиж  Г-Э, У хоёр  4 аккуммляторыг нүүрсний хогонд булсан. Тэр хооронд С бид 2 буцаж яваад паркалсан тээврийн хэрэгслийн зүүн талаас 4 дэх Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн 2 аккумляторыг авч нэг нэгээр нь өргөж яваад А-н хашааны хойт талд 2 аккумляторыг тавьсан.

... О-н Стана маркийн ....... Дор улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Г-Э, С, У, О нар ирэхээр нь машинд сууж өмнөх орой нь аккумлятор булсан гэх нүүрсний хог руу очиж Г-Э, С, У бид нар тус аккумляторыг нүүрсний хогноос гаргаж машинд ачиж буцаад А-нд очиж О-г аваад дэлгүүр орж 0.75 л Х архи аваад дэлгүүрээс хөдлөх үед нь би бууж үлдсэн...гэх мэдүүлэг /хх-/,

 

- Яллагдагч  Г.С-н:  2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Д аймгийн таньдаг залуучууд болох Д.Г-Э, Л.У нартай таарч цуг Э сумын ББ руу орж ирээд тус боомтон дээр байх дэлгүүрийн үүдэнд С.Г-тэй таарсан. Д.Г-Э, Л.У бид гурав тухайн өдөр Д аймаг явах унаа эрээд олоогүй ба ББны АЭХ талд байх С.Г-н машин руу хонохоор  явсан. Хэд  хоногийн өмнө нь С.Г-н Шан шин маркийн машины эд анги нь эвдэрч ББ-ны хойт талд байсан бөгөөд тэр машиныг нь бид хэд очиж үзэж харж байгаад маргааш больё  гээд тэнд нь орхиж 18 цагийн үед дэлгүүрээс 0.75 л ерөөл архи авч С.Г-н  машин дотор хувааж ууж дуусгасан. Дахин дэлгүүр орох гэтэл 22 цаг болсон гээд архи худалдахгүй байсан бөгөөд бид нар Х гэх айл руу очиход тэднийх унтаж байсан. Тэдний гэрийн баруун талд паркалсан 5 Норд бенз маркийн машин байсан ба зүүн талаас 2 дахь машиных нь аккумлятор ил харагдаж байхаар нь Г бид хоёр очиж тус 2 аккуммляторыг авсан. Харин Г-Э, У хоёр тус машины баруун талд байсан машины 2 аккуммляторыг тайлж аваад бид дөрөв тус бүр нэг нэг аккуммляторыг тэврээд Х-с ертөнцийн зүгээр зүүн хойш ойролцоогоор 300 м зайд байх Г-н ойчсон машины нүүрсний хогон дээр очиход Г-Э, У хоёр үлдэж  4 аккуммляторыг булсан.  Харин Г бид хоёр дахин тус машинууд дээр очиж зүүн талаас 4 дэх машины 2 аккуммляторыг тайлж А гэх айлын хашааны хойт талд аваачиж өвсөн дотор нууж орхиод зүүн тийш  Г-н машин руу явж байтал зүүн хашааны булангаас Г-Э, У хоёр гарч ирсэн ба бид нар тэндээсээ шууд АЭХ талд байх С.Г-н машин руу очиж тэндээ  амарсан.

Маргааш нь буюу 2019 оны 10 сарын 15-ны өдөр Г-Э нь Д аймгаас О гэх хүнийг дуудсан бөгөөд О-н Стана маркийн .......... Дор улсын дугаартай тээврийн хэрэгсэлд А-н хашааны хойт талд үлдээсэн 2 аккуммляторыг У бид хоёр машинд хийсэн ба тэндээсээ О гэх О-тай цуг ирсэн залуугаар машинаа бариулж С.Г-н унасан машин хажуу талд байх нүүрсний хог руу С.Г, У, Г-Э бид нар очиж  нүүрсний хогонд булсан байсан 4 ширхэг аккуммляторыг машинд ачиж буцаад А-н хашаа руу орж О-г аваад ББ-с 22 цагийн үед гарсан санаж байна. Бид нар тэр  6 аккумлятороос өөр эд зүйл бол аваагүй.  Г-Э бид хоёр 2019 оны 10 дугаар   сарын 16-ны өдөр 12 цагийн үед Г-Э-н ээжийнх нь хашаанд орхисон 6 аккумлятороос 4 аккумляторыг нь явуулын 4 машины жолоочид тус бүрийн 150.000 төгрөгөнд өгсөн. Харин үлдсэн 2 аккуммляторыг Г-Э-н төрсөн ах Г гэх хүнд 150.000 төгрөгөнд өгсөн. Хэд хоногийн дараа нь Г-Э бид хоёрыг Таван толгойд явж байхад ГЭ-ий ах над руу залгаад нөгөө 2 аккуммлятор машин асааж дийлэхгүй байна гэхээр нь би захын хойт талд байх “З” гэх дугуй засварт үлдээчих би очихоороо авья гэж хэлсэн. Тус 4 аккуммляторыг зарж мөнгө болгосон 600.000 төгрөгнөөс 300.000 төгрөгийг нь О-т түлшний мөнгө гэж өгсөн. Харин үлдсэн 300.000 төгрөгийг Г-Э, У бид гурав тэнцүү хувааж авсан.  Тухайн аккуммляторууд ил харагдахаар нь бид нарт хэрэг болох байх гэж бодоод авсан. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна...гэх мэдүүлэг /1хх-157/,

 

- Яллагдагч Д.Г-Э-н: Д аймгийн таньдаг залуучууд болох Г.С, Л.У нартай таарч цуг Э сумын ББ руу 2019 оны 10 дугаар  сарын 14-ний 16 цагийн үед орж ирээд дэлгүүрийн үүдэнд Г гэх нутгийн залуутай таарч бид нар дэлгүүрээс 0.75 л Х архи авч хувааж уусан. Тэгээд тэндээс Х.Х ахынд хүмүүс архи ууж байна гэснийг сонсоод бид хэд 22 цагийн үед очиход гэрийнхээ хаалгыг нээхгүй, хүмүүс дотор нь архи ууцгааж байх шиг байсан.  Х.Х-н гэрийн баруун талд 4-5 паркалсан Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн зүүн талаас 2 дахь тээврийн хэрэгслийн аккумляторыг У бид хоёр, харин баруун талын тээврийн хэрэгслийн аккумляторыг Г, С хоёр тайлж бид нар тус бүр нэг нэг аккумляторыг тэвэрч яваад  С.Г-н унасан машины хажуу талд аваачиж У бид хоёр дөрвөн аккумляторыг булж дуусгачихаад Г, С  хоёр руу явж байх үед тэр хоёр өөдөөс гарч ирээд үлдсэн 2 аккумляторыг А-н хашааны 2 хойт талд тавьчихлаа гэж ярьсан. Тэгээд бид нар С.Г-н 2 машины нэг нь болох Андын элчийн хойд талд байх Шан шин нэртэй машинд очиж хоносон.

Маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Д аймгаас таньдаг ах О-г бензин шатахууны мөнгийг чинь хийгээд өгье гэж ирээд авчих гэж хэлэхэд зөвшөөрсөн. Орой нь О нь О гэх хүний хамт ирсэн ба У, С, Г бид хэд А-н хашааны хойд талд тавьсан 2 аккумляторыг дамжлаад О-н Стана маркийн ....... Дор улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад тэндээсээ тус машиныг О гэх хүнээр бариулж өмнөх шөнө 4 аккумлятор булсан гэх газарт очиж тус аккумляторуудаа ачаад А-нд очиж О-г аваад Д аймаг руу гарсан. Харин Г нь өөрийнхөө машиныг урагшаа оруулж өгнө гээд үлдсэн. С бид хоёр  2019 оны 10 сарын 16-ны өдөр 12 цагийн үед манай ээжийн хашаанд орхисон 6 аккумлятороос 4 аккумляторыг нь явуулын 4 машины жолоочид тус бүрийн 150.000 төгрөгөнд өгсөн. Харин үлдсэн 2 аккуммляторыг манай төрсөн  ах Г гэх хүнд С нь 150.000 төгрөгөнд өгсөн.  Хэд хоногийн дараа С бид хоёрыг Таван толгойд явж байхад Г ах С руу залгаад нөгөө 2 аккуммлятор чинь машин асааж дийлэхгүй байна гэж ярьж байсан. Тус 4 аккумляторыг зарж 600.000 төгрөг болгосон ба 300.000 төгрөгийг От түлшний мөнгө гэж, үлдсэн 300.000 төгрөгийг С, У бид гурав тэнцүү хувааж авсан...гэх мэдүүлэг /1хх-159-160/,

 

- Яллагдагч  Л.У-н: Би 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр урагшаа гарчихаад буцаж ББ нь дээр ирээд А гэх айлд хөнжил пүүгээгээ үлдээчихээд боомтноос хойш Г-н хэд хоногийн өмнө ачааны машинаа унагаасан байсны чиргүүлийг нь манах гээд дэлгүүрээс 0.75 л Х нэртэй архи нэгийг аваад 19 цагийн орчим Г-Э, Г, С бид дөрөв явсан. Тэрийгээ ууж дуусгачихаад Х гэх айл руу очиход цоожтой байсан. Тухайн айлын баруун талд 5 машин паркалсан харагдсан. Тэгээд тус машинуудыг тойроод үзээд явж байтал аккуммляторууд нь таггүй ил байхаар нь авахаар болоод дөрвүүлээ тус бүр нэгийг өргөөд гэрээсээ зүүн зүгт байсан нүүрсэнд очиж булаад буцаж Г С нар явж 2 ширхэг аккуммлятор авчирсан. Нийтдээ 6 ширхэг аккуммлятор булсан...гэх мэдүүлэг /1хх-156/,

 

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Б-н: 2019 оны 10 дугаар сарын 14-нд ББ-р УБ  гэх газар руу яваад  10 дугаар сарын 15-ны 15 цагт ББ-нд ирээд .... айл жишиг хорооллын задгай талбайд парклаад тавьсан Норд бенз маркийн 7 тээврийн хэрэгслээс 14 ширхэг аккумлятор, 5 ширхэг статчер, 3 ширхэг кабин халаагч зэрэг  алга болсон байсан юм. Намайг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өвөр Монгол руу явах үед бол тус алга болсон эд зүйлүүд нь байсан. 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс тус оны 10 дугаар сарын 16-ны хооронд Х.Х гэх айлынд үл таних олон хүмүүс архи уусан. Тухайн хүмүүс нь 10 дугаар сарын 16-ны өглөө тэднийхээс явсан. Эдгээр эд зүйлүүдийг боомтонд байнга байдаг юм уу, эсвэл Д аймгийн иргэд хулгайлсан гэж бодож байна. 11,0 сая төгрөгөөр үнэлж байна, хохирлыг   төлүүлж өгнө үү...гэх мэдүүлэг /1хх-24-25, 27-30/,

 

- Гэрч С.Б-н: 2019 оны 10 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сүхбаатар аймаг Э сумын 1 дүгээр баг ББ-н 60 айл гэх газраас Норд бенз маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээс 14 ширхэг аккуммлятор, 5 ширхэг статчер, 3 ширхэг кабин халаагч зэрэг эд зүйсийг хулгайд алдагдсан байна гэж Г.Б нь надад утсаар мэдэгдэж би Улаанбаатар хотоос С.З-той хамт ББ-нд ирсэн. Тухайн тээврийн хэрэгслүүд нь Х, БТ ХХК-ийн тээврийн хэрэгсэл юм...гэх мэдүүлэг/1хх-32/

 

- Гэрч С.З-н: Хулгайд алдагдсан гэх 14 ширхэг аккумлятор нь хятад улсад үйлдвэрлэгдсэн, содон шинж тэмдгийг нь мэдэхгүй байна. Кабин халаагч нь никель, статчер нь цагаан никель өнгөтэй юм. Тухайн тээврийн хэрэгслийг 2018 оны 11 дүгээр сард БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны зүүн үзэмчин хошуунаас авчирч байсан юм. Уг тээврийн хэрэгслийг Г.Б нь хариуцаж байсан бөгөөд Г.Б нь 2019 оны 10 дугаар сарын 14-15-ны хооронд БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Зүүн үзэмчин хошуу руу яваад ирэх хооронд дээрх эд зүйлүүд нь хулгайд алдагдсан...гэх мэдүүлэг /1хх-33/,

 

- Гэрч Х.Х-н: Би 2019 оны 10 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед гэртээ Б, Ч гэх хүний хамт “Х” нэртэй 0.75 л  2 шил  архи ууж байхад гаднаас манай гэрт Ч.О нь үл таних 2 хүний хамт ирээд манайд 20-30 хайрцаг зөв аарцны ундаа буулгасан. Би Ч.О-г манай гэрт хоноод явах уу гэхэд үгүй би тусдаа жолоочтой явна гээд манайхаас гараад явсан. 2019 оны 10 дугаар сарын 16-ны 11 цагт Бичигтын боомтноос Шанши маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд жонш ачаад БНХАУ-ын зүүн хатавчийн боомт руу хүргэж өгөөд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Бичигтын боомтонд ирээд мэдсэн..гэх мэдүүлэг/1хх-34/

 

- Гэрч А.Н-н: 2019 оны 10 дугаар сарын 16-ны орой 20 цагийн орчимд М, Ш, Ж нарын хүмүүс манай гэрт хоол идэж байхад гаднаас Ч.О гэх хүн орж ирээд М, Ш, Ж нарыг аваад явсан. Би эдгээр хүмүүсийн бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. М, Ш, Ж нарын хүмүүс надад хэлэхдээ Истани маркын тээврийн  хэрэгсэл ирж авна гэж хэлсэн юм. Тухайн үед би гэрээс гараагүй, ямар машинтай ирснийг мэдээгүй...гэх мэдүүлэг /1хх-35/

 

- Гэрч Ч.О-н: 2019 оны 10  дугаар  сарын 15-ны өдөр 14 цагийн үед Г-Э гэх таньдаг залуу над руу залгаад “ ажил зогсчихлоо ахаа, надаас гадна 3 жолооч байна, та бид нарыг ирээд авчих 300.000 төгрөг өгье “ гэхээр нь зөвшөөрч тэр өдөртөө О гэх залуутай Д аймгаас 15 цагийн үед өөрийн саарал өнгийн Стана маркийн .... Дор улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарч 20 цагийн үед Э сумын ББ-нд очсон.  Тэгээд шууд Х гэх айл руу очиход эхнэр С нь урагшаа гараад явчихсан, харин Х ганцаараа байсан бөгөөд Х, О бид гурав бараагаа буулгаад дуусч байтал Д аймгийн харьяат  \Х гэх хочтой\ 50 орчим насны ах Э сумын гэх 40 гаруй насны 2 залуутай ирсэн.   Ачаагаа буулгаж дуусгаж бид хэд Х-н гэрт 0.75 л Х архи хувааж ууж дуусгачихаад би ГЭ-ий утас руу залгаж хаана байгааг нь асууж О-той цуг Х-с гараад ертөнцийн зүгээр зүүн тийш явж байгаад гаднаа буруу талаараа ойчсон улаан машинтай хашаа руу ороход С \Ш гэх хочтой\, Г-Э \М гэх хочтой\ хоёр тус хашаан дотор байсан ба машинаас буугаад Г-Э-тэй уулзахад “ та хоёр энэ айл руу ороод халуун хоол цай идээд байж бай “ гэхээр нь тус айл руу ороход 25-30 насны эмэгтэй,  70 орчим насны өвгөн хоёр байсан бөгөөд Г-Э гаднаас орж ирээд хаалгаа онгойлгоод өг гэхээр нь би О-г гаргасан ба О ойролцоогоор 15-20 минутын дараа гэр рүү орж ирээд хоол унд идчихээд явах уу гэхээр нь цуг гарсан. Машиныхаа хаалгыг хаах үед хөнжил пүүгээ 6 ширхэг аккумлятор байхаар нь энэ “ ямар учиртай юун аккумлятор юм бэ “ гэж асуухад Г-Э “ хогоо хог, аваачиж тушаах юм “ гэж надад хэлэхээр нь санаанд ороогүй. Удалгүй хөдлөх гэж байтал Ж, Г гэх Д аймгийн харьяат хоёр залуу ирсэн бөгөөд надтай цуг Г-Э, С, Ж, О гэх хүмүүс миний тээврийн хэрэгсэлд 6 ширхэг аккумлятор бусад эд зүйл ачаад ББ-с гарсан. Өглөө 08 цагийн үед Д аймгийн Модон гүүр дээр Ж-н эхнэр машинтай тосч авсан. Харин тэр 6 аккуммляторыг Г-Э-н аавынх нь хашаа болох Д аймгийн 2 дугаар багт байх хашаанд буулгаж үлдээчихээд Г-Э, С, О гурвыг гэр гэрт нь буулгасан...гэх мэдүүлэг/1хх-36-37,38/,

 

- Гэрч П.О-н: 2019 оны 10 сарын 15-ны өдөр  таньдаг ах болох О нь над руу залгаад “ ах нь өчигдөр орой Улаанбаатар хотоос ирлээ,  өнөөдөр Э сумын ББ руу явах ажилтай болчихлоо, чи машин бариад цуг яваад өгчих “ гэхээр нь би зөвшөөрч бид хоёр дэлгүүрээс сүү,  аарц ачаад Д аймгаас үдийн хойно 16 цагийн үед гарч Сүхбаатар аймгийн Э сумын ББ-нд орой 22 цагийн үед ороод шууд ачаа буулгах айл болох Х гэх айлд очиж Х, О бид гурав ачаагаа буулгаад байж байтал Х гэх хочтой 50 орчим насны ах Сүхбаатар аймгийн З, Ч, С, З гэх хүмүүс ирж ачааг нь буулгаж дуусгачихаад Х-нд 0.75 л Х архийг тэд нар хувааж уусан. ...Г-Э, Ж, Т, С нар байсан бөгөөд тэр 4 хөнжил пүүгээгээ ачих үедээ машинд 2 аккумлятор ачсан. Тэгээд Г-Э нь машинаа асаачих ойрхон хөдлөөд ирье гээд тус хашаанаас гараад ертөнцийн зүгээр хойш 2 эгнээ хашаа өнгөрөөд нүүрсний хогны хажуу талд очоод зогссон ба тэр дөрөв тус нүүрсний хогон  дотроос 4 ширхэг аккуммлятор ухаж гаргаад О ахын саарал өнгийн Стана маркийн ..... Дор улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан. ГЭ-ий аавынх нь хашаанд тус 6 ширхэг аккуммляторыг  орхичихоод бид нарыг О ах гэр гэрт нь буулгасан...гэх мэдүүлэг /1хх-39-40/,

 

- Гэрч Н.Ч-н: 2019 оны 10 дугаар сарын сүүлээр намайг ажил дээрээ байж байхад танихгүй нэг эмэгтэй хүн манай ажилд орж ирээд Ш гэх хүн энд 2 ширхэг аккумлятор үлдээчих гэсэн юм, өөрөө ирж авна гэж байна гэхээр нь би тухайн үед манай ажлын урд түүхий эд авдаг Ш ахыг өгч явуулсан байна гэж бодоод авч үлдсэн. Тэгээд аккумлятороо ирж авахгүй удаад байхаар нь С-н найз болох Г-тай утсаар ярьж юун аккумлятор болохыг асуухад С-н аккумлятор юм. С хүнд зарахад нөгөө хүн нь болохгүй байна гээд буцаасан юм гэсэн. Тэгээд хадгалах газар байхгүй танай ажил руу явуулсан юм гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1хх-53-54/,

 

- Гэрч Д.Г-н: 2019 оны 10 дугаар сарын дундуур Улаанбаатар хотод явж байхад С над руу ......... гэсэн дугаараас залгаад надад 2 ширхэг аккумлятор байна чи авахуу гэхээр нь гайгүй юм уу, гайгүй аккумлятор бол авъя хэд гэж байгаа юм гэхэд 200.000 төгрөгөөр ав гэхээр нь өөрийнхөө машины аккумляторыг зарж байна гэж ойлгоод авсан. Тэгээд С манай хашаанд нөгөө 2 аккумлятораа аваачиж орхисон юм...гэх мэдүүлэг /1хх-56/

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-13-16/

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-17-18/

 

-2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол/ 1хх- 19/,

 

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 1- 242/

 

-Тээврийн хэрэгслийн гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 хх-20-21/

 

- “Линзийн өгөөж” ХХК-ийн 2020.01.27-ны өдрийн 20/03/31 дугаартай 6 ширхэг аккумлятор-281.600 нийт 1.689.600 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /1хх-59-64/

 

-“Линзийн өгөөж” ХХК-ийн 2020.01.27-ны өдрийн 20/03/193 дугаартай “ 8 ширхэг аккумлятор-190.560 төгрөг, нийт 1.524.480 төгрөг, Стачер-5 ширхэг 124800 төгрөг, нийт 624000 төгрөг, кабин халаагч-3 ширхэг, нийт 448.800 төгрөг, бүгд 2.597.280 төгрөг “ гэх шинжээчийн дүгнэлт /1хх-72-78/

 

-Л.У-н Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-162/

 

- Л.У-н байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-163/

 

- Д.Г-Э-н Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-167/

 

-Д.Г-Э-н байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-168/

 

-Г.С-н иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-171/

 

-Г.С-н Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-172/

 

-Г.С-н байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-173/

 

-С.Г-н иргэний үнэмлэхийн хуулбар /1хх-176/

 

-С.Г-н Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-177/

 

-С.Г-н байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-178/

 

-Хаан банкны Сүхбаатар салбарын тодорхойлолт /1хх-182, 184, 195/

-Д.Г-Э-н депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-185-187/

 

-Л.У-н депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-188-189/

 

-Г.С-н депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-190/

 

-С.Г-н депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-191/

 

-С.Г-н депозит дансны харилцагчийн монгол хуулга /1хх-192/

 

-Д.Г-Э-н депозит дансны харилцагчийн монгол хуулга /1хх-193/

 

-А.Н-н депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-196-203/

 

-Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-204-221/

 

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-224-227/

 

-Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх-228-235/

 

-Хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 131 дугаартай санал /2хх-02-05/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Л.У, Г.С, С.Г, Д.Г-Э нар бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 14-ний шөнө 22-23 цагийн хооронд Сүхбаатар аймгийн Э сумын 1 дүгээр баг, ББ-ны 60 айлын гаднаас Норд бенз загварын 7 тээврийн хэрэгслийн 14 ширхэг аккуммлятор, 5 ширхэг статер, 3 ширхэг кабин халаагч зэргийг тус тус хулгайлж иргэн Г.Б-т 4.286.880 төгрөгийн хохирол учруулсан болох нь тэдгээрийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч С.Г-н “ Би 2019 оны 10 сарын 14-ний 23 цагийн үед Х-н гэрийн баруун талд эгнээтэй Норд бенз маркийн 5-6 тээврийн хэрэгслийн 4 аккуммляторыг Л.У, Г.С, Д.Г-Э бид дөрөв нэг нэгээр нь өргөж нүүрсний нүүрсний хогонд булсан. С бид 2 буцаж яваад 2 аккумляторыг авч нэг нэгээр нь авч А-н хашааны хойт талд 2 аккумляторыг тавьсан “ гэх,

шүүгдэгч  Г.С-н “ Г бид хоёр Х-н гэрийн баруун талд паркалсан 5 Норд бенз машины зүүн талаас 2 дахь машиных нь 2 аккуммляторыг авсан. Г-Э, У хоёр тус машины баруун талд байсан машины 2 аккуммляторыг тайлж аваад бид дөрөв нүүрсний хогон дээр очиж булсан. Г бид хоёр дахин очиж зүүн талаас 4 дэх машины 2 аккуммляторыг тайлж А гэх айлын хашааны хойт талд аваачиж өвсөн дотор нууж орхисон “,

шүүгдэгч Д.Г-Э-н “  Х.Х-н гэрийн баруун талд байсан Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн зүүн талаас 2 дахь тээврийн хэрэгслийн аккумляторыг У бид хоёр, харин баруун талын тээврийн хэрэгслийн аккумляторыг Г, С хоёр тайлж авсан. Г, С хоёр өөдөөс гарч ирээд үлдсэн 2 аккумляторыг А-н хашааны 2 хойт талд тавьчихлаа гэж ярьсан “ гэх,

шүүгдэгч Л.У-н: Г-Э, Г, С бид дөрөв Х гэх айл руу очиход цоожтой, айлын баруун талд 5 машин паркалсан харагдсан. Машинуудыг тойроод үзээхэд аккуммляторууд нь таггүй ил байхаар нь авахаар болоод дөрвүүлээ тус бүр нэгийг өргөөд гэрээсээ зүүн зүгт байсан нүүрсэнд очиж булаад буцаж Г С нар явж 2 ширхэг аккуммлятор авчирсан. Нийтдээ 6 ширхэг аккуммлятор булсан “ гэх,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Б-н: 2019 оны 10 дугаар сарын 15-ны 15 цагт ББонд ирээд 60 айл жишиг хорооллын задгай талбайд парклаад тавьсан Норд бенз маркийн 7 тээврийн хэрэгслээс 14 ширхэг аккумлятор, 5 ширхэг статчер, 3 ширхэг кабин халаагч зэрэг  алга болсон байсан юм “ гэх,

гэрч С.Б-н “ 2019 оны 10 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сүхбаатар аймаг Э сумын 1 дүгээр баг ББ-н 60 айл гэх газраас Норд бенз маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээс 14 ширхэг аккуммлятор, 5 ширхэг статчер, 3 ширхэг кабин халаагч зэрэг эд зүйсийг хулгайд алдагдсан байна гэж Г.Б нь надад утсаар мэдэгдсэн “ гэх,

гэрч С.З-н “ Хулгайд алдагдсан гэх 14 ширхэг аккумлятор нь хятад улсад үйлдвэрлэгдсэн, содон шинж тэмдгийг нь мэдэхгүй байна. Кабин халаагч нь никель, статчер нь цагаан никель өнгөтэй юм ” гэх,

гэрч Ч.О-н “Г-Э, С, Ж, О гэх хүмүүс миний саарал өнгийн Стана маркийн ... Дор улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6 ширхэг аккумлятор бусад эд зүйл ачаад ББноос гарсан ” гэх,

гэрч П.О-н  “...Г-Э, Ж, Т, С нар хөнжил пүүгээгээ ачих үедээ машинд 2 аккумлятор ачсан. Мөн тэр дөрөв тус нүүрсний хогон дотроос 4 ширхэг аккуммлятор ухаж гаргаад О ахын саарал өнгийн Стана маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан ” гэх,

“Линзийн өгөөж” ХХК-ийн 20/03/31 дугаартай “ 6 ширхэг аккумлятор-281.600 нийт 1.689.600 төгрөг “ гэх дүгнэлт ,

“Линзийн өгөөж” ХХК-ийн 20/03/193 дугаартай “ 8 ширхэг аккумлятор-190.560 төгрөг, нийт 1.524.480 төгрөг, Стачер-5 ширхэг 124800 төгрөг, нийт 624000 төгрөг, кабин халаагч-3 ширхэг, нийт 448.800 төгрөг, бүгд 2.597.280 төгрөг “ гэх дүгнэлт,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэдгээр нь бусдын эд хөрөнгийн хууль бусаар авч болохгүйг буюу өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр атлаа амар хялбар аргаар мөнгө олох, өөрсдийн хэрэгцээг хангах зорилгоор иргэн Г.Б-н эзэмшлийн машины аккумлятор, статер, кабин халаагч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч Л.У, Г.С, С.Г, Д.Г-Э нарын, хохирогч Г.Б-н эд зүйлсийг хулгайлж авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул тэдгээрийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэргийн хохирлын үнэлгээг “Линзийн өгөөж” ХХК-ийн 2020.01.27-ны өдрийн 20/03/31 дугаартай дүгнэлтээр “ 6 ширхэг аккумлятор- 281.600 төгрөг, нийт 1.689.600 төгрөг “, 20/03/193 дугаартай дүгнэлтээр “ 8 ширхэг аккумлятор-190.560 төгрөг, нийт 1.524.480 төгрөг, стачер-5 ширхэг 124800 төгрөг, нийт 624000 төгрөг, кабин халаагч-3 ширхэг, нийт 448.800 төгрөг, бүгд 2.597.280 төгрөг “ гэж тус тус тогтоосон бөгөөд дээрх үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Хохирлоос  хураагдсан “ 6-QWLZ-180/900,12V 180Ah/  ” гэсэн бичигтэй цагаан өнгийн хоёр ширхэг аккумлятор хохирогчид буцаан олгогдсон /1 хх 242 тал/, шүүгдэгч нарын зүгээс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Г.Б-н .......... тоот дансанд 2.000.000 төгрөг, 1.720.000 төгрөг, нийт 3.720.000 төгрөг шилжүүлсэн болох нь шүүгдэгч Г-Э-н дансны хуулга зэргээр нотлогдох бөгөөд хохирогч Г.Б-т учирсан нийт 4.286.880 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Л.У, Г.С, С.Г, Д.Г-Э нарын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно

 

Шүүгдэгч Л.У, Г.С, С.Г, Д.Г-Э нарт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн ба тэдгээрийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт тус тус хамаарах бөгөөд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэдгээр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан эдийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн, өөрсдөд холбогдох хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Л.У, Г.С, С.Г, Д.Г-Э нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн тэнсэж, дээрх тэнссэн хугацаанд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 “ зан үйлээ засах, хөдөлмөрлөх сургалтад хамрагдах”, 2.5 ” оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх “ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхээр тогтоолоо.

              

Шүүгдэгч Л.У, Г.С, С.Г, Д.Г-Э нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан “ 6-QWLZ-180/900,12V 180Ah ” гэсэн бичигтэй цагаан өнгийн хоёр ширхэг аккумлятор буцаан олгогдсон болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.У, Г.С, С.Г, Д.Г нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хулгайлах “ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С, Д.Г-Э, С.Г, Л.У нарыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.            

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар дээрх тэнссэн хугацаанд шүүгдэгч Г.С, Д.Г-Э, С.Г, Л.У нарт “зан үйлээ засах, хөдөлмөрлөх сургалтад хамрагдах”,  “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

 

4.Шүүхийн шатанд шүүгдэгч Г.С, Д.Г-Э, С.Г, Л.У нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Г.С, Д.Г-Э, С.Г, Л.У нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй ба эд мөрийн баримтаар хураагдсан “ 6-QWLZ-180/900,12V 180Ah/  ” гэсэн бичигтэй цагаан өнгийн хоёр ширхэг аккумлятор хохирогчид буцаан олгогдсон, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Г.Б-т учирсан 4.286.880 төгрөгийн хохирол бүрэн төлөгдсөн, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН