Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч хяналтын прокурор Д.Хорлоо,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д

Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Г.А-т холбогдох 21300000000023 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат, 19... оны ... дугаар сарын ....-ний өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ..., эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дугаар баг .............. тоотод оршин суух, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялыг тэнсэн хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Г.А /................/

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Г.А нь 2021 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих
шөнийн 01 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг
................. тоотод
хохирогч И.Д-тэй хамт пиво ууж байх явцдаа маргалдан түүний зүүн гарт пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн
бугалганд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан
гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Эрүүгийн 21300000000023 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Г.А мөрдөн байцаалтад өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Д над руу залгаж хоёулаа хэдэн пиво уух уу гэхээр нь  тэгье гэсэн. Д 16 цагийн үед 2.5 литрийн пиво хоёрыг авч ирсэн. Энэ пивыг хувааж уусан. Орой нь манай эхнэр Д бид нар хөзөр тоглож байгаад 24 цагийн үед больсон. Тэгэхэд манай хүү Б нь Д-н хажууд очоод ноолсон юм шиг байгаа юм. Тэгсэн Д нь “хэлгүй пизда минь цаашаа бай” гэхээр нь гэнэт уур хөдлөөд пийшингийн хажууд байсан пивоны шилийг хагалаад шилний хагархайгаар Д-н гарыг зүссэн. Тэгсэн Д чи миний гарыг зүсчихлээ гэж цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /хх 23-24 дүгээр хуудас/

 

Хохирогч И.Д мөрдөн байцаалтад өгсөн:  “... Би 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр А-нд 16 цагийн үед очиж 2.5 литрийн “Б” пиво 2 ширхэгийг хувааж уусан. А-х Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг ............ тоотод байдаг. Би тэднийд нэлээд удсан. Орой 24 цаг өнгөрөөгөөд пивоо ууж дуусгаад бид хоёр хөзөр тоглоод сууж байтал А-н хүүхэд миний хажууд ирэхээр нь цаашаа явж тогло гээд түлхсэн. Тэгсэн А нь чи миний хүүхдийг загналаа гээд пийшингийн хажууд байсан пивоны шилийг пийшинд хагалаад миний зүүн мөрийг зүсчихсэн юм. Би эхэндээ санаанд ороогүй, А-г тоглож байгаа юм байхдаа гэж бодсон. Тэгсэн харин гэнэт л шил хагалаад миний гарыг зүсчихээр нь би цагдаад дуудлага өгсөн. Миний зүүн мөрөнд 4-5 оёдол тавьсан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, /хх 2-3 дугаар хуудас/

 

Гэрч П.У мөрдөн байцаалтад өгсөн:  “... 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ нөхөр хүүхдүүдийн хамт байхад И.Д нь манайд 2 том пиво авчирч ууж хөзөр тоглосон. Сүүлийн пивоо ууж байхад манай дунд хүү Б Д-н хажууд очоод утсаа өгөөч гэсэн утгатай дохио зангаа хэлж үзүүлэхэд Д нь “хэлгүй пизда минь цаашаа зайл” гэсэн. Гэтэл А гэнэт уурлаж босоод пийшингийн хажууд байсан пивоны шилийг пийшингийн буланд цохиж хагалаад шилний үзүүрээр нь Д-н гарыг нь зүссэн. Манай хүү Б нь 5 настай, одоог хүртэл сайн ярьж чадахгүй, дохио зангаагаар бид нартай ярьдаг” гэх мэдүүлэг /хх 8-9 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн  53 дугаартай дүгнэлтэд: “... 1-И.Д-н биед зүүн бугалганд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Зүсэгдсэн шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 11 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Г.А-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх 32-38 дугаар хуудас/

 

Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх 39-44 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Г.А-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 50 дугаар хуудас/

 

Прокурорын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаартай тогтоол /хх-ийн 51 дүгээр хуудас/

 

Прокурорын 05 дугаартай эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх санал /хх-ийн 52 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч И.Д нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэх хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хавтаст хэрэгт хохирол төлбөрийн талаар баримтыг ирүүлээгүй зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.А-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.А нь согтуугаар 2021 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг
........... тоотод
хохирогч И.Д-тэй пиво ууж байх явцдаа маргалдан түүний зүүн гарт пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн
бугалганд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан
гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.А-н мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч И.Д-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 53 дугаар дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.А-н гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Г.А-н энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.А-н хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч И.Д нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас Г.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Г.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч Г.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч И.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000    /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.А-т оногдуулсан торгох ялыг 7 /долоон/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Г.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч И.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.САНЖИДМАА