Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Д.Хорлоо

Шүүгдэгч Д.М-Оын өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч Г.З, Н.А нарын өмгөөлөгч Ж.Цээсүрэн

Шүүгдэгч Г.З, Н.А, Д.М-О  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.З, Н.А, Д.М-О нарт   холбогдох 2030003910007 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ...., эхийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 10-н өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялын 1 жилийн хугацаагаар тэнсэн, тус шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 07-а дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар,  Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, регистрийн дугаар: ...................,  П.М-О.

 

Монгол улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., нөхөр, .... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг “М” гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар:.............., Н.А.

 

Монгол улсын иргэн, 19.. оны ... дүгээр сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс Халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., эхнэр, .... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг “М” гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар:..............., Г.З.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч П.М-О нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “М” гэх газарт иргэн Г.З-г зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, хуйхны язарсан шарх, зүүн нүдний алимны цусан хураа, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Н.А нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “М” гэх газарт иргэн П.М-Ог зодож, эрүүл мэндэд нь тархины доргилт, духанд өнгөц зүсэгдсэн шарх, нүүрэнд олон тооны маажигдсан шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.З нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “М” гэх газарт иргэн П.М-О-г зодож, эрүүл мэндэд нь тархины доргилт, духанд өнгөц зүсэгдсэн шарх, нүүрэнд олон тооны маажигдсан шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ш¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

 Шүүгдэгч П.М-О  шүүх хуралдаанд  мэдүүлэхдээ: Гомдол санал байхгүй. Бид хоёрт ямар нэгэн өс хонзон байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. 1.700.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 700.000 төгрөгөөс машин салхины шилний үнэ 280.000 төгрөгөө суутгаж өгнө гэв.

 

Шүүгдэгч Г.З  шүүх хуралдаанд  мэдүүлэхдээ: 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б-нд очсон. М-О нь манай эхнэртэй маргалдаж, хамрынхаа хажуу талд маажуулсан байсан. Тэгээд олон юм яриад байхаар нь больчих гэж олон удаа хэлсэн. Бид хоёрт муудах ямар ч шалтгаан байхгүй байсан. М-Ог цохиж зодон гэмтээсэн зүйл байхгүй. Тухайн үед согтуу байсан гэв.

 

 Шүүгдэгч  Н.А  шүүх хуралдаанд  мэдүүлэхдээ: М-Оын өгсөн мэдүүлэг бүгд худал байна. Бид хоёр Б-нд 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 15-16 цагийн үед очсон. Тэгэхэд М-О мэдүүлэхдээ шөнө ирсэн гэж хэлсэн байна. Тухайн үед би архи уугаагүй. О-н гэрээс галын хайч авчраад буруу талын цонхыг нь цохиод хагалсан. Салхины шилийг хагалаагүй. Намайг хэл амаар доромжилсон гэв.

 

Хохирогч Г.З-н “...Миний бие 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум руу хадмуудаа авчрахаар явсан чинь Б гэж манай саахалт байдаг залуу эхнэр аваад найр хийж байна сумаас огурцы аваад ирээч гэхээр нь 5 шил огурцы аваад Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын М-н антены ард байх гэрт нь хүргэж өгөөд Б-н аавынх болох О-н гэрт архи ууж байсан чинь Сүхбаатар сумын харьяат М гэх залуу хамрынхаа хажууд маажуулсан байдалтай танай эхнэр А их том болжээ гээд согтуу ирээд байна байна яриад байхаар нь дагуулж гараад хаячих эмэгтэй хүнийг яах нь вэ гэж олон удаа гуйсан тэгээд би согтчихсон болсон асуудлыг санахгүй байна тэнд байсан хүмүүс миний толгой руу М архины шилээр цохисон гэж хэлсэн нүд рүү юугаар цохисныг нь сайн мэдэхгүй байна. М гэх хүнийг танихгүй манай нутагладаг газраар хаяа явж байгаа харагддаг учраас танина. Миний бие архи согтууруулах ундаа хэрэглэсэн О-н гэдэг айлд дээр 17 цагийн үед очоод найр хийсэн Б-н гэрт ороод найранд ирсэн 10 гаруй хүмүүстэй 2-3 шил архи уусан тэгээд хажуу талд нь байх Б-н аав О-н гэрт ороод 3 шил 0.75 литрийн архи 7-уулаа уусан. Би архи уусан байсан болохоор яг яаж зодсоныг санахгүй байна нэг мэдсэн чинь толгойноос цус гарсан нүд тагларчихсан хажууд О, А, Э, ӨШ, Б, Д, М нар байсан. Миний толгой руу архины шилээр цохисон гэж тэд нар хэлсэн. Манай эхнэр А-г хэл амаар доромжлоод байхаар нь хэрэггүй ээ эмэгтэй хүнийг хаячих гээд хэлсэн тэрнээс болж маргалдсан байх. Би М гэх хүнийг зодож цохисон зүйл байхгүй. Харин М намайг цагдаа гэхгүйн байгаа биз дээ гэж хэлсэн. Толгой чинэрч өвдөж байна толгой дээр 2 газар язарсан, зүүн нүд хөхөрч хавдсан аймгийн нэгдсэн  эмнэлэгт очиж толгой дээрээ 7 оёдол тавиулсан. Гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 х/,

 

Хохирогч П.М-Оын “...2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дүү Б эхнэр аваад найранд нь очиж оролцсон юм. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 21-нд Б-нд хоночхоод маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр үргэлжлүүлээд найрласан юм. Тэгэхэд шөнө дунд яг хэдэн цагт гэдгийг нь мэдэхгүй байна гэх Зоригоо эхнэрийн хамтаар найран дээр ирсэн. Ирэхдээ архи уучихсан халамцуу ирсэн. Тэгээд найран дээр архи уусан. Зоригоо нь эхнэртээ хандаж танай сумын найзууд чинь ирсэн байна гээд эхнэр рүүгээ дайраад байсан. Тэгэхээр нь би Зоригоод боль гэж хэлэхэд чи мууд ямар хамаатай юм гээд над руу дайраад байсан. Чи манай эхнэрийг түүхийг мэдэх үү гээд дайраад байхаар нь би мэдэхгүй гээд хэлэхэд намайг гэр дотор дарж ойчоод дээрээс хөлөөрөө нуруу, бөөр, толгой хэсэг рүү өшиглөөд байсан. Тэгээд бид хоёр гэрт зодолдож байгаад гадаа гарсан. Гадаа гараад зодолдож байснаа санаж байна. Бусдаар яг яаж зодолдсоноо санахгүй байна. Би өмнө архи уугаад их согтсон байсан. Гадаа машин мотоцикл их байсан учир бид хоёр машин мотоцикл мөргөсөн байж магадгүй гэж бодож байна. Зодоон болохоос өмнө би явлаа гээд машиндаа сууж байхад эхнэр А нь гэр бүлийн амьдрал үймүүллээ гээд над руу дайраад галын хайчаар намайг машины цонх галын хайчаар цохиод хагалсан. Урд нүүрний цонх хагалаад, буруу талын хаалганы шилийг мөн хагалсан. Тэгээд сүүлд нь гэрт орсны дараа А нь над руу дайраад миний нүүрийг хумсаараа олон удаа маажсан. Тухайн үедээ мэдэгдэхгүй байж байгаад маргааш өглөө нь босоход  миний нүүр маажуулсан олон шархтай болсон байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Согтуу байсан. Өс хонзонгийн шинжтэй асуудал байхгүй. Нүд нь хөхөрсөн, толгойноос цус гарч байсан. Тэгээд Зоригоо нь удаагүй явчихсан юм. Би тэндээ унтчихаад маргааш өглөө нь явсан. Миний толгой хагалсан. Мөн миний нүүрийг маажсан байсан. Бөөр  нуруу руу өшиглөсөн. Би машиныхаа цонхыг төлүүлнэ. Мөн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Гомдолтой байна. Би бонго-3 маркийн машиныхаа хаалганыхаа цонхыг хотоос 130.000 төгрөгөөр захиж авчруулаад янзлуулсан. Харин салхины шилээ янзлуулаагүй байгаа. Салхины шил нь 150.000 төгрөгийн үнэтэй байдаг юм байна лээ. Нийлээд 280.000 төгрөгөөр үнэлнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 х/,

 

Гэрч О.Агийн “...Би Сүхбаатар сумын 5 дугаар багийн малчин иргэн юм. Манай хүү Б эхнэр аваад манайх найр хийсэн юм. Манай хүүгийн найр нэлээн сунжраад шөнийн 02 цагийн үед манай найран дээр Зоригтбаатарын эхнэр А, М-О нар хоорондоо хэрэлдээд байсан. М-О нь Аг чамайг мэднэ гээд байсан тэгээд ална гээд байсан. Тэр үеэр Зоригтбаатар нь согтуу байсан бөгөөд мөн эхнэртэйгээ маргалдах гээд байсныг нь бид нар хэлээд гайгүй байгаад байсан. Тэгж байгаад Зоригтбаатар нь эхнэрийгээ өмөөрөөд М-Отой гэрт маргалдаж байгаад  дээр доороо ороод зодолдоод эхэлсэн. Тэгээд тэнд байсан хүмүүс бүгдээрээ гадаа гарч зодолд гээд гаргасан бөгөөд гадаа гараад яг юу болсон талаар мэдэхгүй байна. Зоригтбаатар нь гаднаас орж ирэхдээ толгой хагалчихлаа гэсээр орж ирсэн. Юугаар хагалсныг нь хараагүй. Тэгээд А нь М-Оыг нүүрийг нь маажаад, галын хайчаар цохиод байсан. Гадаа гараад М-О машиндаа суучихсан байхад А нь очоод машиных нь шилийг галын хайчаар цохиод хагалсан.Тэгээд Зоригтбаатар нь надаас өөрийнхөө машины түлхүүрийг аваад эхнэрээ суулгаад яваад өгсөн. М-О нь манай хоноод өглөө явсан. Толгойноос нь цус их гараад, толгой нь хагарсан байсан. Мөн зүүн нүд нь юм харж чадахгүй болтлоо хавдсан байсан. М-О нь нүүрэндээ маажуулсан оромтой байсан. Өөр ил харагдах гэтэл байгаагүй. Маргааш өглөө нь босоод бие өвдөөд байна гээд байсан  бөгөөд надаас өвчин намдаах эм авч уучхаад явсан.Тэнд байсан хүмүүс бүгд л согтуу байсан. Архи уугаагүй эрүүл байсан хүн байхгүй. Пүрвээ, О 2 нь тасарчихсан унтаж байсан. Харин Б, Өмбөө шар, Мөнхөө, Зоригтбаатар, М-О, А тэгээд би байсан.

...Манай гэрт муудаад дээр доороо ороод зодолдоод байсан. Гэрт байхдаа архины шилээр цохисон зүйл байхгүй. Гадаа гараад яаж зодолдсоныг нь мэдэхгүй байна. Манай гэрт хагархай архины шил байгаагүй. Би өөрөө гэрээ цэвэрлэсэн хүн мэдэж байна. Харин Н.А, М-Отой муудаж байхдаа шидэж хагалсан цайны шилний хагархай аяга, таваг зэрэг зүйл байсан. Н.А нь эдгээр зүйлийг өөрөө шидэж хагалсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 х/,

 

Гэрч Д.Бын “...2020 оны 10 дугаар сарын 22-нд манайхтай ойролцоо нутагладаг О гэдэг айлын хүү нь эхнэр аваад найр хийсэн юм. Би нөхөр Дийн хамтаар найран дээр 23 цагийн үед ирсэн юм. Бид хоёрыг ирэхэд  найр үргэлжилж байсан бөгөөд найран дээр Зоригтбаатар, Н.А, М, Өмбөө шар, шар Мөнхөө, Бадам, О, А нар байсан. Тэгээд найрлаж байхад М нь Зоригтбаатарын эхнэр Атай муудалцаад хэрэлдээд байсан бөгөөд би чамайг ямар байсныг чинь мэднэ гэж хэлсэн. Тэр үед Зоригтбаатар нь чи миний эхнэрийг ямар байхыг нь мэддэг юм, мэдэхлээрээ яадаг юм гэж маргалдаад тэгээд гэрт Зоригтбаатар М хоёр зодолдоод эхэлсэн. Тэгээд тэнд байсан хүмүүс гадаа гарч учраа ол гээд хөөгөөд гаргасан. Удаагүй Зоригтбаатар нь гаднаас цусаа гоожуулаад толгой хагалчихлаа гэсээр орж ирсэн бөгөөд зүүн нүд нь айхтар том хавдсан байсан. Шанааг нь дагаад цус гоожоод байсан. Тэгээд А нь Мг галын хайч бариад айлын пийшин тойруулаад цохих гээд хөөгөөд байсан бөгөөд Мгийн нүүрийг нь хумсаараа маажсан. Тэгээд О-н гэрт байсан галын хайчийг авч гараад чи яагаад манай нөхрийн толгойг хагалж байгаа юм бэ би тэгвэл машины чинь шилийг хагална гэж хэлээд Мгийн машины цонх, шилийг галын хайчаар цохиод хагалсан. Тэгээд Зоригтбаатарын цусыг арилгаж өгсний дараа тэрээр эхнэр хүүхдээ аваад машинтайгаа яваад өгсөн. Харин М тэндээ хоночхоод өглөө явсан. Толгойноос нь цус их гарсан, толгой нь язарч хагарсан байсан. Мөн зүүн нүд нь юм харж чадахгүй болтлоо хавдсан байсан. М-О нь нүүрэндээ хэд хэдэн удаа маажуулсан оромтой байсан. Өөр ил харагдах гэмтэл байгаагүй. Тэнд байсан хүмүүс бүгд л согтуу байсан. Архи уугаагүй эрүүл байсан хүн байхгүй. Д, О 2 нь тасарчихсан унтаж байсан. Харин А, Өмбөө шар, шар Мөнхөө, Зоригтбаатар, М-О, А тэгээд би байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18 х/,

 

Гэрч Э.Батбаярын “...Би 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ойролцоо нутагладаг найз Бадамын хамтаар хөдөө мотоциклтой явж байгаад О-н гэдэг айд дээр 16 цагийн үед очсон юм. Тэгэхэд О-н хүү Б нь эхнэр авсан гээд хэсэг хүмүүс найр хийж байсан. Яг  найр нь 2 хоногийн өмнө болсон гэж би ойлгосон. Тэгээд уг айлд Бадам бид хоёр найранд суусан. Тэгээд айлд ороод 2-3 цаг болсны дараа Бадам бид хоёр М-Оын машинтай хөдөлчхөөд ирье гээд Бадамын гэр рүү оччихоод удаагүй ирсэн юм. Тэгээд биднийг яваад ирсний дараа удаагүй М-О нь Зоригтбаатарын эхнэртэй маргалдаад хэрэлдээд байсан. Тэгээд сүүлдээ О-н гэрт Зоригтбаатар, М-О нар хоорондоо муудаад зодолдоод эхэлсэн. О-н гэрт хойд талд нь Зоригтбаатар, М-О нар нь дээр доороо ороод зодолдоод байж байхад нь Б, А бид 3 гарч учраа ол гээд гэрээс 2-ууланг нь хөөж гаргасан. Гадаа ямар асуудал болсныг мэдэхгүй байна Зоригтбаатар нь гаднаас орж ирэхдээ цусаа гоожуулаад, нүд нь юм харахгүй болсон орж ирсэн. Тэгээд би уусан архиндаа согтоод тасарсан учраас түүнээс хойш болсон асуудлыг санахгүй байна. Сүүлд намайг унтаж байгаад сэрэхэд Зоригтбаатар, А нар нь явна гээд Агаас машины түлхүүрээ авна гээд байж байсан. Өр надад мэдэх зүйл байхгүй. Маргааш өглөө нь босоход М-О тэднийд байсан бөгөөд нүүр нь хэд хэдэн газартаа маажуулсан шархтай болсон байсан. Мөн М-Оын зүүн талын нүдний дээд талдаа зүсэгдсэн шархтай болсон байсан. Өөр ил харагдах шарх сорви байгаагүй. Тухайн үед тэнд байсан хүмүүс ихэнх нь архи уугаад согтуу байсан. Зарим нь бүр тасраад унтчихсан байсан. Миний хувьд архи уусан их согтуу байсан. М-Оын машины цонх, шил нь өглөө босоход хагарсан байсан. Би хэзээ хагарсныг санахгүй байна. О-н гэрт очсоны дараа би М-Оын машинаар Бадам гэр рүү явахад салхины шил, хаалганы цонх 2 нь хагараагүй бүтэн байсан. Намайг өглөө босоход Аг М-Оын машины цонх, шилийг хагалсан гэж ярьж байсан.Би тийм зүйл болохыг хараагүй. М-О, Зоригтбаатар нар нь дээр  доороо ороод зодолдоод эхлэх үед нь гэрээс хөөгөөд гаргасан. Гэрээс гаргах үед цус  гартлаа зодолдоогүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20 х/,

 

   Гэрч Б.Бадамын “...Би 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ойролцоо нутагладаг найз Батбаяр Өмбөө шарын хамтаар хөдөө мотоциклтой явж байгаад О-н гэдэг айл дээр 16 цагийн үед очсон юм. Тэгэхэд О-н хүү Б нь эхнэр авсан гээд найр болж байсан бөгөөд хоол унд идэж уугаад найрласан. Тэгээд би уусан архиндаа согтоод тасарсан. Өглөө босоход шөнө зодоон болсон гэж ярьж байсан. Тэгээд удаагүй манай эхнэр Батбаяр бид хоёрыг аваад явсан. Би архи уугаад амархан согтдог учраас тасраад унтаад өгдөг юм. Зоригтбаатарын биед учирсан гэмтлийг мэдэхгүй байна. Намайг өглөө  босоход байхгүй байсан. Маргааш өглөө нь босоход М-О нь нүүрэн дээрээ маажуулсан оромтой байсан. Хамар, 2 хацар, дух хэсгээрээ маажуулсан байсан. Би өглөө нь босоод М-Ооос хэнд маажуулсныг нь асуухад урьд шөнө Ад маажуулчихлаа гэж байсан. Тэгээд би удаагүй яваад өгсөн юм. М-О нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны орой Батбаяр бид 2-ыг ирэхэд О-н гэрт байсан  бөгөөд нүүрэндээ ямар нэгэн шарх сорвигүй байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 23 х/,

 

Шүүх эмнэлгийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 572 дугаартай “1. Г.Зын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, хуйхны язарсан шарх, зүүн нүдний алимны цусан хураа, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Эдгээр гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 4. Г.Зын биед учирсан гэмтлүүд нь 2 ба түүнээс удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 5. Гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 37-38 х/,

 

Шүүхийн эмнэлгийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 618 дугаартай: “1.П.М-Оын биед тархины доргилт, духанд өнгөц зүсэгдсэн шарх, нүүрэнд олон тооны маажигдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 46-47 х/,

 

Шинжээч эмч А.Болор-Эрдэнийн  “...М-Оын биед  толгой өвдөнө, духнаас цус гарна, нүүрээр өвдөнө бөөлжинө гэх үзэхэд ерөнхий биеийн байдал дунд, зүрхний авиа жигд, артерийн даралт  100/70 мм.муб, судасны цохилт 1 минутад 80 удаа, уушги 2 талд цулцангийн амьсгалтай, хэвлий, зөөлөн хэрэг  газрын үзлэгээр,  духны зүүн дээд хэсэгт зүсэгдсэн өнгөц шархтай, цус гарна нүүрээр олон тооны маажигдсан шархтай, дагзны булчингийн хөшингө илэрнэ гэжээ.  Онош: тархины доргилт, духанд  өнгөц  зүсэгдсэн  шарх, нүүрэнд  олон тооны маажигдсан шарх эмч Бямбаа гэсэн эмчийн тодорхойлолтыг  үндэслэн гаргасан. М-Оын биед  учирсан тархины доргилт, нүүрэнд олон тооны маажигдсан  шарх гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин духанд өнгөц зүсэгдсэн шарх бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 х/,

 

Шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн “...Г.Зын биед учирсан гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь 2 ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 2020 оны 10 дугаар  сарын 24-ний өдрийн толгойн тодосгогч бодисгүй компьютер томографын зураг  шинжилгээний хариу нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 572 дугаартай дүгнэлтэд  тусгагдсан болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 53 х/,

 

Хохирогч Г.Зын эмчилгээ хийлгэсэн баримтууд, гэрэл зургууд /хх-ийн 100-113, 115-126/

 

Г.Зын яаралттай тусламжийн хуудас /хх-ийн 32-36 х/,

 

П.М-Оын  яаралттай тусламжийн хуудас, гэрэл зураг  /хх-ийн 43-45 х/,

 

Хөрөнгийн үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ны 2020 оны 01 дүгээр  сарын 10-ны өдрийн 2/03008 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-60 х/,

 

Хохирогч Г.Заас гаргаж өгсөн биеийн гэмтлийг харуулсан гэрэл зураг,  эмнэлэгт үзүүлсэн тухай баримт /хх-ийн 103-126 х/

 

Г.Зын хохирол нэхэмжилсэн баримт /хх-ийн 127-133 х/

 

 Сүхбаатар аймгийн  Сүхбаатар сумын 2 дугаар багийн Засаг даргын П.М-Оын ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 135 х/

 

Шүүгдэгч П.М-Оын  иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 136 х/

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 07А дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 138-139 х/

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07  дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 140-141х/

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 142-143х/

 

Шүүгдэгч П.М-Оын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 144 х/

   Шүүгдэгч Г.Зын  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 151 х/

 

Шүүгдэгч  Н.А урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 152 х/

Сүхбаатар аймгийн  Баруун-Урт сумын 2 дугаар багийн Засаг даргын Н.Агийн ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 155 х/

 

Сүхбаатар аймгийн  Баруун-Урт сумын 2 дугаар багийн Засаг даргын Г.Зын ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 156 х/

Шүүгдэгч Г.Зын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 157 х/

 

Шүүгдэгч Н.Агийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 157 х/

 

Шүүгдэгч П.М-Оын зүгээс хохирогч Г.Зт хохирол төлсөн баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

 Шүүгдэгч П.М-О нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “М” гэх газарт иргэн Г.Зыг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, хуйхны язарсан шарх, зүүн нүдний алимны цусан хураа, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь  

хохирогч Г.Зын  “...М гэх залуу хамрынхаа хажууд маажуулсан байдалтай танай эхнэр А их том болжээ гээд согтуу ирээд байна байна яриад байхаар нь дагуулж гараад хаячих эмэгтэй хүнийг яах нь вэ гэж олон удаа гуйсан тэгээд би согтчихсон болсон асуудлыг санахгүй байна тэнд байсан хүмүүс миний толгой руу М архины шилээр цохисон гэж хэлсэн нүд рүү юугаар цохисныг нь сайн мэдэхгүй байна... нэг мэдсэн чинь толгойноос цус гарсан нүд тагларчихсан хажууд О, А, Э, ӨШ, Б, Д, М нар байсан. Миний толгой руу архины шилээр цохисон гэж тэд нар хэлсэн. Манай эхнэр Аг хэл амаар доромжлоод байхаар нь хэрэггүй ээ эмэгтэй хүнийг хаячих гээд хэлсэн тэрнээс болж маргалдсан байх. Би М гэх хүнийг зодож цохисон зүйл байхгүй. Толгой чинэрч өвдөж байна толгой дээр 2 газар язарсан, зүүн нүд хөхөрч хавдсан аймгийн нэгдсэн  эмнэлэгт очиж толгой дээрээ 7 оёдол тавиулсан...гэх мэдүүлэг,

            Гэрч О.Агийн “...Тэгж байгаад Зоригтбаатар нь эхнэрийгээ өмөөрөөд М-Отой гэрт маргалдаж байгаад  дээр доороо ороод зодолдоод эхэлсэн. Тэгээд тэнд байсан хүмүүс бүгдээрээ гадаа гарч зодолд гээд гаргасан бөгөөд гадаа гараад яг юу болсон талаар мэдэхгүй байна. Зоригтбаатар нь гаднаас орж ирэхдээ толгой хагалчихлаа гэсээр орж ирсэн. Юугаар хагалсныг нь хараагүй...” гэх мэдүүлэг,

            Гэрч Д.Бын “...Тэр үед Зоригтбаатар нь чи миний эхнэрийг ямар байхыг нь мэддэг юм, мэдэхлээрээ яадаг юм гэж маргалдаад тэгээд гэрт Зоригтбаатар М хоёр зодолдоод эхэлсэн. Тэгээд тэнд байсан хүмүүс гадаа гарч учраа ол гээд хөөгөөд гаргасан. Удаагүй Зоригтбаатар нь гаднаас цусаа гоожуулаад толгой хагалчихлаа гэсээр орж ирсэн бөгөөд зүүн нүд нь айхтар том хавдсан байсан. Шанааг нь дагаад цус гоожоод байсан... гэх мэдүүлэг,

             Гэрч Э.Батбаярын “...О-н гэрт Зоригтбаатар, М-О нар хоорондоо муудаад зодолдоод эхэлсэн. О-н гэрт хойд талд нь Зоригтбаатар, М-О нар нь дээр доороо ороод зодолдоод байж байхад нь Б, А бид 3 гарч учраа ол гээд гэрээс 2-ууланг нь хөөж гаргасан. Гадаа ямар асуудал болсныг мэдэхгүй байна Зоригтбаатар нь гаднаас орж ирэхдээ цусаа гоожуулаад, нүд нь юм харахгүй болсон орж ирсэн...” гэх мэдүүлэг

            Гэрч  Б.Бадамын “...Тэгээд би уусан архиндаа согтоод тасарсан. Өглөө босоход шөнө зодоон болсон гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг

            Шүүх эмнэлгийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 572 дугаартай “1. Г.Зын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, хуйхны язарсан шарх, зүүн нүдний алимны цусан хураа, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Эдгээр гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 4. Г.Зын биед учирсан гэмтлүүд нь 2 ба түүнээс удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 5. Гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт зэргээр,

  

Шүүгдэгч Н.А нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “М” гэх газарт иргэн П.М-Оыг зодож, эрүүл мэндэд нь духанд өнгөц зүсэгдсэн шарх, нүүрэнд олон тооны маажигдсан шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь

Хохирогч П.М-Оын “...Би явлаа гээд машиндаа сууж байхад  А нь гэр бүлийн амьдрал үймүүллээ гээд над руу дайраад галын хайчаар миний машины цонхыг цохиод хагалсан. Урд нүүрний цонх хагалаад, буруу талын хаалганы шилийг мөн хагалсан. Тэгээд сүүлд нь гэрт орсны дараа А нь над руу дайраад миний нүүрийг хумсаараа олон удаа маажсан. Тухайн үедээ мэдэгдэхгүй байж байгаад маргааш өглөө нь босоход  миний нүүр маажуулсан олон шархтай болсон байсан...гэх мэдүүлэг

Гэрч О.Агийн “...Тэгээд А нь М-Оыг нүүрийг нь маажаад, галын хайчаар цохиод байсан. Гадаа гараад М-О машиндаа суучихсан байхад А нь очоод машиных нь шилийг галын хайчаар цохиод хагалсан...” гэх мэдүүлэг

            Гэрч Д.Бын “...Тэгээд А нь Мг галын хайч бариад айлын пийшин тойруулаад цохих гээд хөөгөөд байсан бөгөөд Мгийн нүүрийг нь хумсаараа маажсан. Тэгээд О-н гэрт байсан галын хайчийг авч гараад чи яагаад манай нөхрийн толгойг хагалж байгаа юм бэ би тэгвэл машины чинь шилийг хагална гэж хэлээд Мгийн машины цонх, шилийг галын хайчаар цохиод хагалсан...” гэх мэдүүлэг

            Гэрч Э.Батбаярын “...Маргааш өглөө нь босоход М-О тэднийд байсан бөгөөд нүүр нь хэд хэдэн газартаа маажуулсан шархтай болсон байсан. Мөн М-Оын зүүн талын нүдний дээд талдаа зүсэгдсэн шархтай болсон байсан. Өөр ил харагдах шарх сорви байгаагүй. М-Оын машины цонх, шил нь өглөө босоход хагарсан байсан. Би хэзээ хагарсныг санахгүй байна. О-н гэрт очсоны дараа би М-Оын машинаар Бадам гэр рүү явахад салхины шил, хаалганы цонх 2 нь хагараагүй бүтэн байсан. Намайг өглөө босоход Аг М-Оын машины цонх, шилийг хагалсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн эмнэлгийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 618 дугаартай: “1.П.М-Оын биед тархины доргилт, духанд өнгөц зүсэгдсэн шарх, нүүрэнд олон тооны маажигдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

Шинжээч эмч А.Болор-Эрдэнийн  “...М-Оын биед  учирсан тархины доргилт, нүүрэнд олон тооны маажигдсан  шарх гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин духанд өнгөц зүсэгдсэн шарх бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг  зэргээр,

 

Шүүгдэгч Г.З нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “М” гэх газарт иргэн П.М-Оыг зодож, эрүүл мэндэд нь тархины доргилт, духанд өнгөц зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь

Хохирогч П.М-Оын “...Зоригоо нь эхнэртээ хандаж танай сумын найзууд чинь ирсэн байна гээд эхнэр рүүгээ дайраад байсан. Тэгэхээр нь би Зоригоод боль гэж хэлэхэд чи мууд ямар хамаатай юм гээд над руу дайраад байсан. Чи манай эхнэрийг түүхийг мэдэх үү гээд дайраад байхаар нь би мэдэхгүй гээд хэлэхэд намайг гэр дотор дарж ойчоод дээрээс хөлөөрөө нуруу, бөөр, толгой хэсэг рүү өшиглөөд байсан. Тэгээд бид хоёр гэрт зодолдож байгаад гадаа гарсан. Гадаа гараад зодолдож байснаа санаж байна. Бусдаар яг яаж зодолдсоноо санахгүй байна. Би өмнө архи уугаад их согтсон байсан. Гадаа машин мотоцикл их байсан учир бид хоёр машин мотоцикл мөргөсөн байж магадгүй гэж бодож байна ...” гэх мэдүүлэг,

            Гэрч О.Агийн “...Тэгж байгаад Зоригтбаатар нь эхнэрийгээ өмөөрөөд М-Отой гэрт маргалдаж байгаад  дээр доороо ороод зодолдоод эхэлсэн. Тэгээд тэнд байсан хүмүүс бүгдээрээ гадаа гарч зодолд гээд гаргасан бөгөөд гадаа гараад яг юу болсон талаар мэдэхгүй байна. Зоригтбаатар нь гаднаас орж ирэхдээ толгой хагалчихлаа гэсээр орж ирсэн. Юугаар хагалсныг нь хараагүй...” гэх мэдүүлэг,

            Гэрч Д.Бын “...Тэр үед Зоригтбаатар нь чи миний эхнэрийг ямар байхыг нь мэддэг юм, мэдэхлээрээ яадаг юм гэж маргалдаад тэгээд гэрт Зоригтбаатар М хоёр зодолдоод эхэлсэн. Тэгээд тэнд байсан хүмүүс гадаа гарч учраа ол гээд хөөгөөд гаргасан. Удаагүй Зоригтбаатар нь гаднаас цусаа гоожуулаад толгой хагалчихлаа гэсээр орж ирсэн бөгөөд зүүн нүд нь айхтар том хавдсан байсан. Шанааг нь дагаад цус гоожоод байсан... гэх мэдүүлэг,

             Гэрч Э.Батбаярын “...О-н гэрт Зоригтбаатар, М-О нар хоорондоо муудаад зодолдоод эхэлсэн. О-н гэрт хойд талд нь Зоригтбаатар, М-О нар нь дээр доороо ороод зодолдоод байж байхад нь Б, А бид 3 гарч учраа ол гээд гэрээс 2-ууланг нь хөөж гаргасан. Гадаа ямар асуудал болсныг мэдэхгүй байна Зоригтбаатар нь гаднаас орж ирэхдээ цусаа гоожуулаад, нүд нь юм харахгүй болсон орж ирсэн...” гэх мэдүүлэг

   Гэрч  Б.Бадамын “...Тэгээд би уусан архиндаа согтоод тасарсан. Өглөө босоход шөнө зодоон болсон гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг,

Шинжээч эмч А.Болор-Эрдэнийн  “...М-Оын биед  учирсан тархины доргилт, нүүрэнд олон тооны маажигдсан  шарх гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин духанд өнгөц зүсэгдсэн шарх бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг,  Шүүхийн эмнэлгийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 618 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч П.М-О, Н.А, Г.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч П.М-О, Н.А, Г.З нарыг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч П.М-Оын  үйлдлийн улмаас хохирогч Г.Зын  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардалд 1 630 904 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч П.М-О нь 1 000 000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул үлдэгдэл 630904 төгрөгийг П.М-Ооос гаргуулж хохирогч Г.Зт, шүүгдэгч Н.Агийн үйлдлийн улмаас хохирогч П.М-Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, мөн Н.А нь П.М-Оын эзэмшлийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийн салхины шил, хаалганы шилийг галын хайчаар цохиж хагалан 280 000 төгрөгийн хохирол учруулсан байх тул Н.Агаас 280 0000 төгрөг гаргуулж хохирогч П.М-Оод тус тус олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч  П.М-Оод ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн  нь  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн  6.6-д  заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Г.З, Н.А нарт ял шийтгэл оногдуулахад нь  Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  болно.    

 

Шүүх шүүгдэгч П.М-О, Н.А, Г.З нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан  хохирол,  хор  уршгийн  шинж  чанар,  хувийн  байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хэн хэнийх нь буруутай үйлдэл байгаа зэргийг  харгалзан  үзэж  Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар  500.000 төгрөгөөр тус тус  торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох  ялыг шүүгдэгч П.М-О, Н.А, Г.З  нар нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.         

 

Шүүгдэгч П.М-О, Н.А, Г.З  нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.

 

Шүүгдэгч П.М-О, Н.А, Г.З  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П.М-О, Н.А, Г.З нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-О, Н.А, Г.З нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.М-О, Н.А, Г.З нарт оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-О, Н.А, Г.З нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч П.М-О, Н.А, Г.З авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-Ооос 630904  төгрөг гаргуулж хохирогч Сүхбаатар сумын 5 дугаар баг “М” гэх газар оршин суух Г.Зт,  иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Агаас 280 000 төгрөг гаргуулж  хохирогч Сүхбаатар сумын 2 дугаар багт оршин суух П.М-Оод тус тус олгосугай.

 

7. Шүүгдэгч П.М-О, Н.А, Г.З нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч П.М-О нь хохирогч Г.Зт эмчилгээний зардалд 1 000 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР