| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2021/0047/Э |
| Дугаар | 44 |
| Огноо | 2021-02-25 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч Г.Лхагвасүрэн,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Б-т холбогдох 2030002120018 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 19.. оны .. сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс Дарьганга, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл .., аав, ээжийн хамт Сүхбаатар аймгийн Асгат сумын 3 дугаар баг, “Д” гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ..............., Г.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ж” гэх газарт өөрийн эзэмшлийн ......... улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; 3.5.б осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; 3.5.г. тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, 10.1.” Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Г.О-г дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч Г.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: МЭДҮҮЛГИЙГ БИЧ
Хохирогч Г.О “...Би өглөө нь шараа тайлах зорилгоор нэг том пиво байхаар нь ганцаараа сууж уучихаад сумын төв рүү явж байтал Б надтай таарсан. Тэгээд би хөдөө гэр рүү хүргүүлэхээр болоод сумын төвөөс гараад явж байтал машин нь гэнэт унтрахаар нь би “худлаа санаа гаргалаа, пизда би буцаад сум руу явлаа гээд найздаа уурлаад” сууж байгаад би нойр хүрээд байхаар нь жаахан унтах санаатай нарнаас нуугдаад Б-н машины доогуур ороод хэвтээд нэг мэдэхэд унтчихсан байсан. Дараа нь нэг сэрсэн би эмнэлэгт сэрсэн. Би тухайн үед юу болсон талаар мэдэх юм байхгүй нэлээд согтуу байсан бас өмнөх 2 шөнө нойргүй явсан учир халуун наранд манараад нойр хүрээд байсан юм. Тухайн үед Г.Б архи уугаагүй эрүүл байсан. Г.Б бид хоёр багийн найзууд учир нэгнийгээ сайн мэднэ өдийг хүртэл найзлахдаа бид хоёрын дунд муудаж маргасан асуудал бараг гарч байгаагүй. Миний зүгээс Г.Б-т холбогдуулан гаргах гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 х/ ,
Гэрч Л.Н-н “...Би 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн төвд эмчээр ажиллаж байхад Г.Б-н дүү Г.У надад хүн үзүүлэх гэсэн юм гээд надад өөрсдийн машинаар Г.О-г сумын эмнэлэг дээр авчирч үзүүлсэн. Тухайн үед Г.О нь нэлээд согтуу байсан. Мөн машин дээгүүр нь гарсан гэж надад авч ирсэн учир гэмтэл нь битүү байсан болохоор би анхан шатны тусламж үзүүлээд тэр дор нь аймгийн нэгдсэн эмнэлэгт онош тодруулахаар явуулсан. Би ямар хүмүүс байсныг сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн үед айхавтар урагдсан юм бол байхгүй гэхдээ би нэг билүү хоёр газар оёдол тавиад аймаг руу явуулсан. Г.О нь хөдөлж чадахгүй байсан. Г.О нь согтуу тасарчихсан байДай ирсэн. Би сайн хэлж мэдэхгүй байна. тухайн үед Г.Б-г анзаараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 х/ ,
Гэрч Г.У-н “...2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр үдийн хойно 14 цагийн үед Г.Б ах гаднаас сандарч тэвдсэн байДай орж ирээд “ах нь баларсан” гэсэн утгатай юм яриад байсан тухайн үед би үгийг нь ойлгоогүй. Тухайн үед нулимс нь цийлгэнээд байхаар нь “би юу болсон талаар нь асуусан чинь би санамсаргүй миний машины сүүдэрт унтаж байсан О найзынхаа дээгүүр гарчихлаа, ахын дүү үзээд өг” гэхээр нь би ахтай хоёулхнаа гараад өөрийнх нь машин дотор байсан О ахыг үзэхээр ороход нэлээн согтуу байхаар нь би “хүүе ах аа, яасан бэ? Та сэрээрэй” гэж дуудаад сэрээгээд үзэхэд “ ахынх нь баруун гар өвдөөд, нуруу хорсоод байна” гэж надад хэлсний дагуу би ерөнхийд нь байдлыг нь ажиглаад эмнэлэг рүү хүргэж өгөхөөр болоход Г.О ах “гайгүй ээ ахын дүү ах нь эмнэлэгт очиж үзүүлэхгүй ээ, би зүгээр” гээд эмнэлэг рүү явахгүй байхаар нь би заавал явах ёстой гээд эмнэлэг рүү нөхрийн машин гадна байхаар нь ахаар. бариулаад эмнэлэгт хүргэж өгсөн. Би эмнэлэгт хүргэж өгчхөөд үзэж байгаа эмчид нь хүлээлгэж өгөөд ирсэн. Тухайн үед манай ах эрүүл, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 х/
Гэрч Ч.О-н “...Манай охин надад “Г.Б ах машины жолоо бариад хөдөлж байхад нь О ах сүүдэрт нь хэвтэж таараад машинаараа О ахын дээгүүр гарчхаж гэж надад хэлэхээр нь би мэдсэн. Түүнээс биш би яг тухайн үйл явдлыг дэргэдээс нь хараагүй ...Г.О-н эмчилгээнд анхаарч хэрэгтэй бүх зүйлээр эмчилгээ эхэлснээс дуусах хүртэл нь би гэрийнхэнтэй нь цуг асарч байгаад эмнэлгээс гарахаар нь би сум руугаа буцаж ирсэн. Манай хүү Г.Б нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Надтай утсаар ярихдаа их гэмшсэн, айсан байДай “би найзыгаа миний машины сүүдэрт хэвтэж байсныг нь мэдэхгүй байж байгаад найзынхаа дээгүүр гарчихлаа” гээд надтай ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 х /,
Шүүх эмнэлгийн 2020 оны 07 сарын 24-ний өдрийн 385 дугаартай “...Г.О-н биед хавсарсан гэмтэл, доод эрүүний хугарал, цээжний хөндийн битүү гэмтэл, баруун талын 1, 2, 3, 4, 5, 12-р хавирга, зүүн талын 5, 9-р хавирганы зөрүүтэй хугарал, хүзүүний 7-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхийн 1, 2, 3-р нугалмын арын болон хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн гарын атгаал ясны салсан хугарал, биеийн гадаргуугийн зөөлөн эдийн зулгаралт, няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 х/ ,
Мөрдөгчийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “...Бонго-3 маркийн ........... улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Г.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; 3.5.б осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; 3.5.г. тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтан хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.” гэх магадалгаа /хх-ийн 34-35 х/ ,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 7 х/,
Зам тээврийн ослын газрын үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 8-9 х/,
Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-15 х /
Иргэний эрүүл мэндийн дэвтрийн хуулга /хх-ийн 51-54 х/
Шүүгдэгч Г.Б-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 х/
Шүүгдэгч Г.Б-н ам бүл оршин суугаа хаягийн талаарх Сүхбаатар аймгийн Асгат сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн А/30 дугаартай тодорхойлолт /хх-ийн 59 х/
Шүүгдэгч Г.Б-н иргэний үнэмлэх, болон жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 60 х/
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 61-62 х/
Шүүгдэгч Г.Б-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 73-74 х /
“ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 22 дугаартай санал /хх-ийн 75-76 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ж” гэх газарт өөрийн эзэмшлийн ........... улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; 3.5.б осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; 3.5.г. тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, 10.1.” Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Г.О-г дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч Г.О, гэрч Л.Н, Г.У, Ч.О нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2020 оны 07 сарын 24-ний өдрийн 385 дугаартай шинжээчийн дүгнэлт, Мөрдөгчийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн тээврийн хэрэгсэлд хийсэн магадалгаа, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэргийн баримтаар шүүгдэгч Г.Б нь 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн .......... улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо машиных нь сүүдэрт хэвтэж байсан Г.О-г дайрч түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдох бөгөөд тэрээр хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүгдэгч Г.Б нь гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ. Тэрээр Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж Замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтыг биелүүлээгүйгээс осол гарах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч тухайн нөхцөл байдалд дээрх зохицуулалтыг хэрэгжүүлээгүйгээс осол гаргаж, үүний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Шүүгдэгч Г.Б-н, хохирогч Г.О-г дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах ” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв
Г.Б-н үйлдлийн улмаас хохирогч Г.О-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Г.О нь “ Г.Б бид хоёр багийн найзууд учир нэгнийгээ сайн мэднэ өдийг хүртэл найзлахдаа бид хоёрын дунд муудаж маргасан асуудал бараг гарч байгаагүй. Миний зүгээс Г.Б-т холбогдуулан гаргах гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэж хэрэгт мэдүүлжээ.
Иймд шүүгдэгч Г.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч Г.Б-т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Г.О-т хохирол төлсөн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.Б-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Б-г Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Г.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарДай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Г.Бт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б-т оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Г.Б-т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Г.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарДай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Г.Б энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй хохирогч Г.О гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР