Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Лхагвасүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч И.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн И.Б-д холбогдох 2130000000043 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 19... оны .. сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс Дарьганга, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл .., эхнэр, ... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Онгон сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэр “ТУ” гэх газарт оршин суух хаягтай, урьд 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 114 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, тус торгох ялыг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бүрэн барагдуулж дуусгавар болсон, регистрийн дугаар /.............../; И.Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч И.Б нь 2021 оны 01 сарын 29-ний шөнө 23 цагийн үед Сүхбаатар аймгийн Онгон сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух өөрийн гэртээ эхнэр Б.А зодож эрүүл мэндэд нь баруун гарын шуу ясны зөрөөтэй далд хугарал, хэвлийд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ш¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

 Шүүгдэгч И.Б шүүх хуралдаанд  мэдүүлэхдээ: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч Б.Аийн “...2021 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө 23 цагийн үед намайг унтаж байхад, манай нөхөр И.Б нь зурагт үзэж дуусгаад босож ирээд, намайг татаж чангаагаад чи намайг тоосонгүй, хайрлахгүй байна гэж хэлээд, миний дээр гараад хоёр хөлөөрөө дэвхрээд байсан юм. Мөн галын хайчаар миний баруун гарын шуу, баруун талын буглаг руу цохиж, гэдэс болон хэвлий рүү галын хайчаар хатгаад байсан, тэгээд морины хазаараар миний нуруу руу ороолгосон. Одоо миний баруун гарын шуу, буглаг хавдаад хөхөрсөн. Манай нөхөр намайг байнга хардаж сэрдэж элдвээр хэлж доромжилдог эрүүл болон согтуудаа байнга намайг зоддог. Бид хоёр гэр бүл болсноос хойш байнга л хэл амаар доромжилдог зоддог байсан юм. Бид хоёр 2004 онд албан ёсны гэр бүл болсон. Бид хоёр хүү охин хоёртой болсон. Манай том хүү 14 настай, охин 10 настай” гэх мэдүүлэг / хх-ийн 10-12 /,

 

 Насанд хүрээгүй гэрч Б.Г-н “...2021 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө 23 цагийн үед манай аав ээжийг над руу харж унтахгүй байна гэж аав ээжийг дээшээ харуулаад дээрээ нь дэвхрээд тэгээд хазаараар нуруун дээр нь гуядсан, мөн галын хайчаар ээжийн гэдэс рүү нь хатгаад байсан тэгээд ээж уйлаад байсан юм. Манай аав их уурласан байсан. Манай ээжийн гар нь эвгүй болохоор нь аав гар чинь яачихсан юм бэ гайгүй гээд л байсан. Тэгээд тэр хоёр тусдаа унтсан. Манай ээж өөдөөс нь юм ярихгүй л хэвтэж байсан. Тэгээд л аав уурлаад ээжийг зодсон. Манай аав өмнө манай ээжийг зодож байгаагүй. Хоорондоо маргалдаж муудаж байгааг нь харж байгаагүй. Урд нь бид хэдийг өмнө айлгаж сүрдүүлж байгаагүй. Манай аав архи уухгүй удаж байгаа. Тухайн өдөр архи уугаагүй эрүүл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13/

 ,

 Яллагдагч И.Б-н “...2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын 1 дүгээр баг “ТУ” гэх газарт байх гэртээ телевизор үзэж байгаад унтах гэсэн чинь манай эхнэр А газраар унтана гээд байхаар нь татаад хамт унтая гэсэн чинь үгүй зайл гээд байсан тэгэхээр нь маргалдаад гараараа эхнэрийнхээ шуу руу цохисон, галын хайчаар гэдэс рүү нь нэг удаа хатгасан тэгээд тэр орой тусдаа унтсан маргааш нь эхнэрээ чи эмнэлэгт үзүүл гээд замын машинд суулгаад явуулсан би араас чинь очно гэж хэлсэн тэгсэн сумын цагдаад мэдэгдсэн байсан ...миний бие гараараа А-н гарын шуу руу нь цохисон чинь баруун гарынх нь шууны савхан яс хугарсан байсан, галын хайчаар нэг удаа бөөр рүү нь хатгасан, хазаарын цулбуураар нэг удаа ороолгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 14, 28-29 /,

 

 Шүүх эмнэлгийн 2021 оны 02 сарын 03-ны өдрийн 86 дугаартай “Б.А-н биед баруун гарын шуу ясны зөрөөтэй далд хугарал, хэвлийд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 18-19х /

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 04-06 х/

 

Шүүгдэгч И.Б-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 32х/

 

Шүүгдэгч И.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33х /

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 34-39х/

 

Шүүгдэгч И.Б-н оршин суугаа хаягийн талаарх Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40х /

 

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 42х/

 

Хохирогч Б.А-н гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх хүсэлт  /хх-ийн 46 х/

 

Шүүгдэгч И.Б-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 51х/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021  оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 57х/

 

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 33 дугаартай санал /хх-ийн 58 х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч И.Б нь 2021 оны 01 сарын 29-ний шөнө 23 цагийн үед Сүхбаатар аймгийн Онгон сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух өөрийн гэртээ эхнэр Б.А зодож эрүүл мэндэд нь баруун гарын шуу ясны зөрөөтэй далд хугарал, хэвлийд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч Б.А, насанд хүрээгүй гэрч Б.Г нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 86 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч И.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

            Шүүгдэгч И.Б нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг галын хайчаар цохиход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа эхнэр Б.А хамт унтсангүй, намайг тоосонгүй гэж уурлан түүний баруун гарын шуун тус газарт галын хайчаар цохиж  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч И.Б-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

И.Б-н үйлдлийн улмаас хохирогч Б.А-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Б.А нь “миний бие гомдол санал байхгүй. Бид эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү ” гэх хүсэлтийг прокурорт гаргажээ.  

Иймд шүүгдэгч И.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч И.Б-д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч И.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч И.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч И.Б-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч И.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

 

Шүүгдэгч И.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй.

 

Шүүгдэгч И.Б-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч И.Б-д оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч И.Б-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч И.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч Б.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР