Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 212/МА2017/00074

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 144 дүгээр шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, улсын бүртгэлийн 211001052 дугаартай, 2661209 регистрийн дугаартай "М" ХХК /захирал Х.Х/-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагааг явуулдаг Ж ХХК /захирал А.Б/-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.А, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Х, хариуцагчийн төлөөлөгч А.Б, хариуцагчийн өмгөөлөгч А.С, С.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 120000 ширхэг тоосгоны үнэ 20400000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Баян-Өлгий аймгийн "Ж" ХХК-ийн захирал А.Б нь 2015 оны 8 дугаар сард Өлгий сумын хүүхдийн цэцэрлэг барихаар тендерт шалгарч М ХХК-ийн менежер Х.Н надтай тохиролцон Тн тоосгоны үйлдвэрээс улаан тоосгыг Ж ХХК-ийн А жолоочтой ***** машинаар татаж газар дээрээс 1 ширхэг тоосгыг 170 төгрөгөөр тооцож тоосгоны үнийг цэцэрлэгийн барилгын санхүүжилт орсон үед төлөхөөр болж бүгд 120000 ширхэг тоосгыг бүгд 20,400,000 төгрөгөөр авч цэцэрлэгийн барилгыг барьж 2015 онд ашиглалтад оруулан санхүүжилтийг бүрэн авсан боловч одоо хүртэл манай компанид уг мөнгийг төлөхгүй хохироож байгаа тул Ж ХХК-аас улаан тоосгоны үнэ болох 20,400,000 төгрөгийг гаргуулан өгөхийг хүсье гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: М ХХК-аас шүүхэд хандаж 20,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаж үзлээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Тус компани 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр А ХХК-ийн захиралтай харилцан тохиролцож Ж ХХК-ийн эзэмшлийн 30,000,000 төгрөгийн үнэ бүхий ZL-30 маркийн авто ачигчийг А ХХК-ийн эзэмшилд шилжүүлж, үүний оронд 10,000,000 төгрөгийн үнэ бүхий Универсал-80 маркийн тракторыг авч, үлдсэн 20,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөгт нь цемент, 15,000,000 төгрөгт нь тоосго авахаар болж арилжааны гэрээг бичгээр байгуулсан. Тухайн үед 1 ширхэг тоосгоны зах зээлийн ханш дунджаар 130 төгрөг байсан ба талууд 1 ширхэг тоосгыг 150 төгрөгөөр тооцож нийт 100,000 ширхэг тоосго авч өгөлцөхөөр болж харилцан тохиролцсон юм. Ингэхдээ уг тоосгыг Тн ам гэх газар дахь М ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс авч өгөхөөр болсон. А ХХК болон манай компани хооронд арилжааны гэрээ байгуулагдсаны дараа А ХХК-ийн захирал Р.Т нь М ХХК-ийн менежер Х.Н тохиролцсоны үндсэн дээр А ХХК-ийн манай компанид өгөхөөр тохиролцсон тоосгыг М ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс авч өгсөн юм. Нэг үгээр хэлбэл бид А ХХК-ийн захирал Р.Тгийн зааж хэлж өгсөн газраас л эдгээр тоосгыг компанийн жолооч н.Ааар тээвэрлүүлсэн юм. Түүнээс биш манай компани М ХХК-тай тоосго зээлээр худалдаж авахаар гэрээ байгуулж байгаагүй, тийм тохиролцоо ч байгаагүй юм. Өөрөөр хэлбэл А ХХК-ийн захирал Р.Т нь М ХХК-ийн менежер Х.Нтай хамаатны холбоотой байсан тул надад өгөх ёстой тоосгыг түүнээс зээлдэж авч өгсөн. Өөрөөр хэлбэл манай компани энэхүү маргааны жинхэнэ хариуцагч биш бөгөөд М ХХК хариуцагчаа буруу тодорхойлсон байна. Энэхүү нэхэмжлэлийг гардан авсны дараагаар нь миний бие нэхэмжлэгчтэй биечлэн уулзаж яагаад манай компанийг хариуцагчаар татах болсныг нь асууж лавлахад тэд: ... А ХХК-ний захирал Р.Т нь манай компаниас авсан тоосгоны үнийг одоо хүртэл өгөөгүй болохоор танай компанийг хариуцагчаар татсан гэж хэлэв. Манай компани А ХХК-тай байгуулсан арилжааны гэрээний дагуу л төлбөр арилжаа хийсэн учраас тодруулбал өөрсдийнхөө авах ёстой авлагын оронд энэхүү тоосгыг авсан учраас шударга эзэмшигч нь болж байгаа юм. Үүнийг нэхэмжлэгч сайн мэдэж байгаа. Тийм учраас М ХХК болон А ХХК-ийн хоорондох төлбөр тооцооны асуудалд манай компани хариуцагч болох ёсгүй тул М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 270 дугаар шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан Ж ХХК-иас 104000 ширхэг тоосгоны үнэ 17680000 (арван долоон сая зургаан зуун наян мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2720000 (хоёр сая долоон зуун хорин мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259950 (хоёр зуун тавин есөн мянга есөн зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж ХХК-аас 246350 (хоёр зуун дөчин зургаан мянга гурван зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Өлгий сумын 5-р багт байршилтай М ХХК-ны захирал X. Х миний бие манай компанийн нэхэмжлэлтэй Ж ХХК-нд холбогдох зээлээр худалдан авсан 120 000 ширхэг тоосгоны үнэ 20 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхны шатны шүүхийн 2017 оны 02-р сарын 23-ны өдрийн 144 тоот шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж чадаагүйгээс болж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 16 000 ширхэг тоосгоны үнэ 2 720 000 төгрөгийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болсныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Ж ХХК /Захирал Б/ нь М ХХК-аас 16 000 ширхэг тоосго зээлээр худалдан авсан болох нь 2015 оны 08-р сарын 20-ны өдрийн №13 тоот зарлагын баримт (падаан), 104 000 ширхэг тоосго худалдан авсан нь 2015 оны 9-р сарын 30-ны өдрийн зарлагын баримт(падаан) зэрэг бичгийн нотлох баримтаар батлагдан тогтоогдож, уг тоосгыг хүлээн авч, Ж ХХК-нд тушаасныг тухайн үеийн тоосгыг хүлээн авч, тээвэрлэлт үйлдсэн Ж ХХК-ны жолооч А нотолж гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа. Гэтэл анхан шатны шүүхээс 104 000 ширхэг тоосго хүлээн авсан зарлагын баримт (падаан)-ыг нотлох баримтаар үндэслэн мөртлөө, 2015 оны 08-р сарын 20-ны өдрийн №13 тоот зарлагын баримт (падаан)-д 16 000 ширхэг тоосго хүлээн авсан зарлагын баримт (падаан)-ыг гэрч Аы мэдүүлгийг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлж чадаагүй, зөвхөн хариуцагч А. Бгийн 16 000 ширхэг тоосго хүлээж аваагүй гэсэн тайлбарыг үндэслэж 16 000 ширхэг тоосгоны үнэ 2 720 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь Анхан шатны шийдвэр гаргахдаа 2015 оны 08-р сарын 20-ны өдрийн № 13 тоот 16 000 ширхэг тоосгоны зарлагын баримт болон 2015 оны 09-р сарын 30-ны өдрийн 104 000 ширхэг тоосгоны зарлагын баримт болох нэр төрлийн ижил хоёр нотлох баримтыг хоёр өөр хэлбэрээр тайлбарлаж, нэг төрлийн нотлох баримтыг хоёр өөр байдлаар үнэлсэн нь ИХШХШ тухай хуулийн 40-р зүйлийн 40.1-д зааснаар шүүх нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлнэ гэсэн заалтад нийцэхгүй байна. Ж ХХК болон М ХХК-ны хооронд тоосго худалдах, худалдан авах хэлцэл байгааг 2015 оны 08-р сарын 20-ны өдрийн 16 000 ширхэг тоосго худалдсан зарлагын баримт, 2015 оны 09-р сарын 30-ны өдрийн 104 000 ширхэг тоосго худалдсан тухай зарлагын баримт болон гэрч Ж ХХК-ны жолооч Аы мэдүүлгээр нотлогдсоор байтал, тухайн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж чадаагүй тул анхан шатны шүүх ИХШХШ тухай хуулийн 40-р зүйлийн 40.2-р заалтыг зөрчсөн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. "Ж ХХК нь 2015 оны 08-р сарын 20-ны өдрийн 13 тоот зарлагын баримт (падаан ьаар 16 000 ширхэг тоосго М ХХК-аас авсан болох нь батлагдсан, түүнийг Ж ХХК-ны жолооч А давхар гэрчилсэн байхад хариуцагч Ж ХХК-ийн захирал Бгийн нотлох баримтгүйгээр 16 000 ширхэг тоосго аваагүй-гэсэн тайлбарыг үндэслэж 2 720 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх хэт нэг талыг баримталж шийдвэрлэснийг илтгэж байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02-р сарын 23-ны өдрийн 144 тоот шийдвэрийг 2017 оны 04-р сарын 12-ний өдөр бичгийн хэлбэрээр нэг сар 20 хоногийн дараа гардуулж өгсөн нь ИХШХШ тухай хуулийн 119-р зүйлийн холбогдох заалтуудыг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийг гардан авахаар шүүхийн туслахад би байнга очиж байсан. Шүүгчийн энэ үйл ажиллагаа ИХШХШ ажиллагааны журам зөрчсөн явдал учраас нэхэмжлэгч миний давж заалдах болон, маргааныг хурдан шуурхай шийдвэрлүүлэн, хохирлыг хурдан барагдуулахад шүүхээс ноцтой саад хийсэн явдал гэж гомдол гаргаж байна. Иймд энэхүү давж заалдах гомдлын үндсэн дээр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02-р сарын 23-ны өдрийн 144 тоот шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, үндэслэлгүй, хэрэгсэхгүй болгосон 16 000 ширхэг тоосгоны үнэ 2 720 000/хоёр сая долоон зуун хорин мянган/ төгрөгийг төлүүлж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: М ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж ХХК-д холбогдох 20400000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 144 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийсэн ингэснээр шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Нэхэмжлэгч М ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...тоосгоны үнийг цэцэрлэгийн барилгын санхүүжилт орсон үед төлөхөөр болж.. гэж тайлбарладаг.

Хариуцагч Ж ХХК-ийн захирал А.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүхэд гаргасан тайлбартаа: манай компани 2015 оны 7 дугаар сарын 13-ныөдөр А ХХК-ийн захиралтай харилцан тохиролцож Ж ХХК-ийн эзэмшлийн 30000000 төгрөгийн үнэ бүхий 2.1- 30 маркийн автоачигчийг А ХХК-ийн эзэмшилд шилжүүлж, үүний оронд 10000000 төгрөгийн үнэ бүхий Универсал-80 маркийн тракторыг авч, үлдсэн 20000000 төгрөгийн 5000000 төгрөгт нь цемент, 15000000 төгрөгт нь тоосго авахаар болж арилжааны гэрээг бичгээр байгуулсан. Ингэхдээ А ХХК нь тоосгуудыг Тн ам гэх газар дахь М ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс авч өгөхөөр болсон. Нэг үгээр хэлбэл бид А ХХК-ийн захирал Р.Тгийн зааж хэлж өгсөн газраас л /М ХХК-ийн тоосгоны үйлдвэр/ эдгээр тоосгуудыг авсан. Түүнээс биш манай компани М ХХК-тай тоосго зээлээр худалдаж авахаар гэрээ байгуулж байгаагүй, тийм шаардлага ч байхгүй. гэж нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлийг тайлбарладаг. Хэрэгт авагдсан нотлох баримт болох иргэн Х.М 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолтод: ...үлдсэн 15 сая төгрөгт М комланиас улаан тоосго авахаар тохиролцсон" гэжээ.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч Х.М шүүхэд өгсөн мэдүүлэгт: ...хариуцагчийн өмгөөлөгч А.С: "Ж ХХК болон 'А ХХК-ийн хооронд 2015.07.13-ны өдөр арилжааны гэрээ байгуулагдаж байсан байна Ингэхдээ А ХХК-д 15 сая төгрөгийн үнэ бүхий тоосгыг хаанаас авч өгсөн бэ? энэ талаар мэддэг зүйлээ ярина уу? гэсэн асуултад Гэрч Тоосгыг Тн ам дахь М ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс авч өгөхөөр болж тохиролцсон ...хариуцагчийн өмгөөлөгч А С. Тоосгыг "М ХХК- иас авч өгөхөөр тохиролцсон гэсэн үг юм уу? гэсэн асуултад Гэрч: "М ХХК- ийн захирал Н өгнө гэсэн. Даргалагчаас: "М ХХК-иас тоосго авъя гээд хэн хэлсэн бэ? гэрч: Б тоосгыг хаанаас авах уу гээд Төлейгээс асуухад "М ХХК-ийн захирал Н би өгнө гэсэн гэжээ.

Иргэний хуулийн 195 дугаар зүйлд гэрээ байгуулах саналын талаар, мөн гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байх талаар хуульчилсан бол мөн хуулийн 196 дугаар зүйлд гэрээ байгуулсанд тооцох талаар хуульчилжээ. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 196 дугаар зүйлд зааснаар зохигчдын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх буюу үүргийн харилцаа үүссэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй атлаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах. худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж хийсвэр дүгнэлт хийж, мөн нотлох баримтыг үнэлэхдээ урьдаас хөдөлбөргүй үнэн гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний гол зүйлүүдийн нэг нь гэрээний үнэ юм. Худалдах-худалдан авах гэрээг байгуулахын тулд талууд дор хаяж шилжүүлэх эд хөрөнгө болон үнийн талаар харилцан тохиролцоонд хүрсэн байх ёстой.

Гэтэл нэхэмжлэгч шүүхэд хандаж 20 400000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч гэрээний үүнийг өөрөө нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагчид 120000 ширхэг тоосго худалдсан гэж тайлбарладаг боловч чухам хэдэн төгрөгийн үнэтэй тоосгыг худалдсаныг, нийт хэдэн удаагийн үйлдлээр тээвэрлүүлж байсныг огт нотолж чадаагүй байдаг.

Хэрэгт авагдсан 2 ширхэг зарлагын баримтад тоосгоны үнэ болон нийт дүн бичигдээгүй байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ 1 ширхэг тоосгыг 170 төгрөг байсан гэж дурдсан бол, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримтанд хохирогчийн үнэлгээ 210 төгрөг байсан гэжээ. Үүнийг комисс 180 төгрөг байсан байна гэж үнэлжээ. Түүнчлэн нэхэмжлэгч шүүхэд нотлох баримт болгож Толбожаи ХХК-ийн тодорхойлолтыг гаргаж өгсөн ба үүнд 1 ширхэг тоосго 180 төгрөгийн үнэтэй байсан гэжээ Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагчид худалдсан гэх тоосгоны үнийг хөдөлшгүй баримтаар нотолж чадаагүй юм. Үүнээс үзвэл энэхүү тоосгоны маргаан нь А" ХХК-тай байгуулсан арилжааны гэрээтэй шууд холбоотой гэдэг нь харагдаж байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч хэлэхдээ хариуцагч Ж ХХК тоосгыг 2015 оны дугаар сараас эхэлж татаж эхэлсэн гэж тайлбарладаг боловч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн зарлагын баримтад тоосгыг хүлээж авсан огноо 2015 оны дүгээр сарын 30-ны өдөр гэж бичигдсэн байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгчээс хэрэгт авагдсан зарлагын баримтууд эргэлзээтэй байна. Та 20400000 төгрөгийн үнэ бүхий тоосгыг хариуцагчид худалдсан гэдгийг хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлох ёстой Энэ тухай татварын тайлан, эсхүл аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлж байсан тухай баримт байна уу? гэж асуухад нэхэмжлэгч: байхгүй гэж хариулсан болно.

Дээрх баримтуудаас үзэхэд хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зарлагын баримт нь бодит байдал дээр хариуцагч "Ж ХХК-ийн А" ХХК-аас гэрээний дагуу хэлэлцэн тохиролцсон 15000'000 төгрөгийн үнэ бүхий улаан тоосгыг авч, өгөлцсөнийг л гэрчлэх баримт болох нь харагдаж байна. /М ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс/. Түүнээс биш зохигчдын хооронд үүргийн гүйцэтгэлийг нотлох санхүүгийн бөгөөд төлбөрийн баримт биш юм.

2.Мөн "Ж' ХХК болон 'М ХХК-ийн хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх зарим нэгэн огт хамааралгүй нотлох баримтыг эргэлзээгүй, баталгаатай гэж үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. 40.2.-т заасныг зөрчсөн гэж үзэж байна Тухайлбал, хариуцагч тайлбарлахдаа эдгээр тоосгуудыг жолооч Х.А авсан байж болно Гэхдээ үүнийг Ж ХХК хариуцахгүй, Х.А нь компанийг төлөөлөн бусадтай гэрээ байгуулж, тоосго худалдан авах бүрэн эрхгүй этгээд юм. Түүнд компанийн захирлын зүгээс итгэмжлэл, зөвшөөрөл өгөөгүй Хэрэв Х.А нь М" ХХК-аас 120000 ширхэг тоосго авсан бол өөрөө хариуцах ёстой Миний авсан тоосго бол зөвхөн А ХХК-аас авах ёстой тоосго байсан юм гэж маргадаг. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шийдвэрийн үндэслэл болгосон гол нотлох баримтууд болох 2015 оны 8 дугаар сарын 20-ны болон 9 дүгээр сарын 30-ны өдрийн зарлагын баримт болон 9 дүгээр сарын 30-ны өдрийн баримтуудыг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбартай харьцуулан судлалгүйгээр шууд эргэлзээгүй хэмээн үнэлснээр хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр шинээр 2 төрлийн нотлох баримт гаргаж өгсөн ба үүнтэй холбогдуулан хариуцагчийн зүгээс А ХХК-ийг давхар хариуцагчаар татах шаардлагатай гэж үзэж хуульд заасан эрхийнхээ дагуу хүсэлтээ шүүхэд гаргасан байсан. Гэтэл анхан шатны шүүх уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай шийдвэрээ танил цуулалгүйгээр хэргийг шүүхээр хэлэлцүүлж шийдвэрээ гаргасан. Ингэснээр хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн юм.

Анхан шатны шүүхээс энэ мэт нөхцөл байдлыг анхаараагүй бөгөөд нэхэмжлэгчийн өөрт нь ашигтай байдлаар тайлбарласан тайлбарыг л гарцаагүй бөгөөд туйлын үнэн гэж үзээд ерөнхийдөө түүний тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хуулж бичээд буюу хэт нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчсөн.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах учиртай Гэтэл анхан шатны шүүх тус маргааныг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хянан шийдвэрлэсэн хэрнээ шийдвэрийн бичгийн хэлбэрийг зохигч нарт 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гардуулсан. Ингэснээр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна

Эцэст нь хэлэхэд Ж ХХК болон М ХХК-ийн хооронд ямар нэгэн гэрээ байхгүй бөгөөд А ХХК-ны Ж ХХК-тай байгуулсан арилжааны гэрээний үүргийн гүйцэтгэл буюу 15000000 төгрөгт ногдох улаан тоосгыг М ХХК-аас авч өгсөн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрчийн мэдүүлэг тайлбараар нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл, Ж" ХХК болон М ХХК-ийн хооронд тоосго зээлээр худалдах, худалдан авах гэрээ /бичгээр/ байгуулагдаагүй. Мөн ойролцоо төрлийн гэрээ болох тоосго худалдах худалдан авах гэрээ ч гэсэн байгуулагдаагүй гэж дүгнэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 144 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх хуралдаанд хариуцагч түүний өмгөөлөгчид оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдэнэ үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч нотлох баримтыг үнэлэхдээ алдаа гаргасан байх тул шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ж ХХК-нд холбогдуулан 120000ш тоосгоны үнэ 20400000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Ж ХХК нь энэхүү маргааны жинхэнэ хариуцагч биш бөгөөд М ХХК нь хариуцагчаа буруу тодорхойлсон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Ж ХХК нь нэхэмжлэгч М ХХК-иас 104000ш тоосгыг авсан болох нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн зарлагын баримт, гэрч Х.А мэдүүлэг, хариуцагчийн М ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс 104000ш тоосгыг авсан маань үнэн гэх тайлбар нотлогдож байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хариуцагч А.Б нь А ХХК-ийн захирал Р.Т нь надад өгөх өглөгийн оронд түүний хэлснээр М ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс 104000ш тоосгыг 150 төгрөгөөр үнэлж авсан гэх боловч хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн Ж ХХК-ийн захиал А.Б болон А ХХК-ийн захирал Р.Т нарын хооронд байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн байгуулсан худалдах худалдан авах гэрээгээр нотлогдоогүй ба анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 16000ш тоосгыг хариуцагч аваагүй гэж хүлээн зөвшөөрөөгүй, нэхэмжлэгч тал хариуцагч 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 16000ш тоосго авсан гэдгийг нотолж чадаагүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 16000ш тоосгыг хариуцагч Ж ХХК авсан гэх зарлагын баримт №13 нь зарлагын албан ёсны баримтад бичигдээгүй, тэмдэглэлийн дэвтэрт гараар бичсэн бөгөөд компанийн тамга, тэмдэг дарагдаагүй гэж дүгнэж нотлох баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчжээ. Анхан шатны шүүх адилхан хоёр зарлагын баримтыг өөрөөр үнэлсэн нь үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ж ХХК-аас 20400000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгосугай. гэж, 2 дахь заалтын 246350 төгрөгийг гэснийг 259950 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 58470 төгрөгийг зохих данснаас шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 246400 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 144 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ж ХХК-аас 20400000 /хорин сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгосугай. гэж, 2 дахь заалтын 246350 /хоёр зуун дөчин зургаан мянга гурван зуун тавин/ төгрөгийг гэснийг 259950 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246400 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58470 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

Д.КӨБЕШ