Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 644

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 23 дугаар хороо 25 дугаар гудамж 114 тоотод оршин суух, Чонос овогт Цогтсайханы Бямба-Очир /РД:ЧЙ80122713/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 13 дугаар хороо 1 хэсэг 1 дүгээр байр 8 тоотод оршин суух, Сартуул овогт Батмагнайгийн Батлхам /РД:ХИ84020206/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 950 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаандшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч Ц.Бямба-Очир нь Б.Батлхамд холбогдуулан гэрээний үүрэгт 1 950 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир болон хариуцагч Б.Батлхам бид дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлээ. Үүнд: нэхэмжлэлийн шаардлага 1 950 000 төгрөгийг 140 000 төгрөгөөр багасгаж багасгасан хэмжээнд татгалзан 1 810 000 төгрөгийн хэмжээнд эвлэрэв. Хариуцагч Б.Батлхам нь нэхэмжлэлийн шаардлага 1 810 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 18-нд 301 667 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 18-нд 301 667 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 18-нд 301 667 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 18-нд 301 667 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 18-нд 301 667 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 18-нд 301 667 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд бидний эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх хуралдаанд биднийг байлцуулалгүйгээр явуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Бямба-Очир нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 950 000 төгрөг гаргуулахаар хариуцагч Б.Батлхамд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч харилцан тохирч нэхэмжлэгч 140 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх 1 810 000 төгрөгийг хариуцагч нь 2017 оны 4 дүгээр сарын 18-нд 301 667 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 18-нд 301 667 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 18-нд 301 667 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 18-нд 301 667 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 18-нд 301 667 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 18-нд 301 667 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч талууд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчийн эвлэрэл хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Бямба-Очир нь 140 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үлдэх  1 810 000 төгрөгийг хариуцагч Б.Батлхам нь 2017 оны 4 дүгээр сарын 18-нд 301 667 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 18-нд 301 667 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 18-нд 301 667 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 18-нд 301 667 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 18-нд 301 667 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 18-нд 301 667 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохирч зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Бямба-Очироос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 150 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 21 955 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бямба-Очирт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                                   

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ОЮУНБИЛЭГ