| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2021/0054/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2021-03-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
улсын яллагч Г.Лхагвасүрэн,
өмгөөлөгч Г.А,
шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2130000000035 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол улсын иргэн, 19... оны ... сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “ЗМЗ” ХХК-д каранист ажилтай, ам бүл ...., хамтран амьдраг, хүүхдийн хамт Дорнод аймгийн ......... баг, .......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Э.Б /................/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 01 сарын 17-ны өдрийн 19 цагийн үед Сүхбаатар аймгийн БУ сумын ..... дүгээр баг ................ тоотод иргэн Л.Э-г зодож эрүүл мэндэд нь баруун нүдний эргэн тойрон, дух, 2 гарын сарвуунд цус хуралт, зүүн хөмсөгний дээд хэсэгт, зүүн дээд зовхинд, баруун хацарт зулгаралт, духны зүүн хэсэг, баруун нүдний эргэн тойрон болон 2 гарын сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Улаанбаатар хотод ажил хийдэг. Э-н бие өвдөөд намайг дуудахаар нь Сүхбаатар аймагт ирсэн. Манай найз дуудаад 1-2 пиво уусан. Э архи уугаад айлд хоносон. Ер нь архи уудаг юм байна лээ. Тэгээд маргааш нь Э намайг “И” гэх дэлгүүрийн гадаа хүрээд ир гэсэн. Тэгээд дэлгүүрээс пиво болон бусад хүнсний бараа авсан. 70.000 төгрөгийг бэлнээр өгөөд, мөнгө хүрэхгүй болохоор нь бичиг баримтаа үлдээсэн. Гэртээ очоод Э дээгүүрх хувцсаа тайлсан чинь хүзүүн дээр нь шимүүлчихсэн байсан. Тэрнээс болж маргалдсан. Хамт амьдрахгүй байгаа. Тэр асуудал болсноос хойш салсан. Маргааш нь очоод уучлалт гуйгаад 300.000 төгрөг өгсөн. Э мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би мөнгө өгдөг байсан, төрсөн өдрөөр нь 1.000.000 төгрөг өгч байсан. Дахиж ийм зүйл хийхгүй. Миний буруу... гэв.
- Яллагдагч Э.Б-н: Л.Э нь дээгүүрх хувцсаа тайлсан чинь хүзүүн дээр нь шимчихсэн байсан. Тэгээд юу болсон, хаана хоносон эсэх талаар асуухад 2 найзтайгаа хоносон, ер нь чамд ямар хамаатай юм пизда минь гэж хэлсэн. Тэр үед би уучихсан байсан болоод тэр үү гэнэт уур хүрээд нүүрэн тус газар гараараа цохиж зодсон, хэд цохисон эсэхээ санахгүй байна.Л.Э-н баруун талын нүд хөхөрсөн байсан. Урьд өмнө нь маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Л.Э-гийн найз Окоо хамт байсан...гэх мэдүүлэг /хх-30-31/
- Хохирогч Л.Э-н: Би 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн найз болох БУ сумын .... дүгээр баг ...... дугаар дэлгүүрээс хойшоо гэр нь байдаг Б-нд найз О-той хамт очсон юм. Тэнд бид 3 юм ярьж суунгаа “Н” нэртэй 2,5 литрийн 2 пиво, 1 дарстай уугаад хамтран амьдрагч Э.Б руу утсаар холбогдоход хэл нь ээдэрсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой байхаар нь би айгаад гэртээ очоогүй юм. Тэгээд 2021 оны 01 сарын 17-ны өдөр 13 цагийн үед найз О-г гэр рүүгээ оруулаад би буцаад найз Б-н руу явсан. 15 цагийн үед Э.Б нь манай гэрийн хажуу талын Г-н гэх айлд хүрээд ир гэхээр нь би очоогүй юм. Тэгсэн удалгүй И дэлгүүр дээр хүрээд ир гэхээр нь би таксидаж очоод Э.Б-г аваад Б дэлгүүр рүү очиж өмнө зээлээд авсан пиво, дарсныхаа мөнгийг төлүүлсэн. Тэгэхэд Э.Б “Н” нэртэй 2.5 литрийн 3 пиво худалдаж аваад бид гэр рүүгээ явсан. Гэрт очоод ширээн дээр пивонуудаа тавьчхаад шууд чамайг хүний нүүр харах эцэсгүй болгоно гээд үстээд нүүр рүү өшиглөөд, толгой дээрээс дэвслээд хүзүү, хоолой боогоод байхаар нь манай найз О хажууд байж байгаад гараад гаднаас манай ажлын Т ахыг оруулж ирж болиулсан. Одоо толгой, хамаг бие хөндүүр шархирч өвдөөд байна. Сая 103-т үзүүлэхэд даралт, пүлс өндөр байна гээд эм өгсөн. Миний баруун нүд хөхөрсөн, зүүн нүдний дээд талд бага зэрэг шалбархай, дух хэсэгт хөхөрсөн, хүзүү баруун хэсгээрээ улайсан, хоёр гарын ар хэсэг хөхөрсөн байгаа. Миний хувьд гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-8-9/,
- Гэрч Ц.О-н: Урьд орой нь Э-тай цуг Б гэх найзынхаа гэрт 2 ширхэг 2.5 литрийн пиво, 1 дарстай уугаад Э нь хамтран амьдрагч Б-тай ярьсан чинь халамцуу байна гээд Э бид 2 Б-нд хоносон юм. Тэрнээс болоод гадуур хонолоо гэж Б нь хардсан байх гэж бодож байна. Гэдэс рүү нь 1 удаа, хүзүүний ард хэсэг рүү 1 удаа гараа зангидаж байгаад цохисон. Тэгээд газар унахаар нь хөлөөрөө толгой болон нуруу хэсэг рүү өшиглөсөн. Яг хэдэн удаа өшиглөсөн эсэх талаар тоолж мэдэхгүй байна. Мөн задалсан пивоо хувцсан дээр нь асгаад би чамайг гаргахгүй энд чинь ална гээд хаалга үүдээ түгжих гээд байсан...гэх мэдүүлэг /хх-13/
-Яаралтай тусламжийн хуудас №223/хх-15/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 62 дугаартай “...Л.Э-н биед баруун нүдний эргэн тойрон, дух, 2 гарын сарвуунд цус хуралт, зүүн хөмсөгний дээд хэсэгт, зүүн дээд зовхинд, баруун хацарт зулгаралт, духны зүүн хэсэг, баруун нүдний эргэн тойрон болон 2 гарын сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-16-17/
- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 3-5/
- Э.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37/
- Э.Б-н Захиргааны зөрчилд холбогдсон талаарх лавлагаа /хх-34-36/
- Э.Б-н Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33/
-Э.Б-н Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-44/
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 01 сарын 17-ны өдрийн 19 цагийн үед Сүхбаатар аймгийн БУ сумын 1 дүгээр баг .............. тоотод согтуурсан үедээ хамтран амьдрагч Л.Э-г зодож эрүүл мэндэд нь ” баруун нүдний эргэн тойрон, дух, 2 гарын сарвуунд цус хуралт, зүүн хөмсөгний дээд хэсэгт, зүүн дээд зовхинд, баруун хацарт зулгаралт, духны зүүн хэсэг, баруун нүдний эргэн тойрон болон 2 гарын сарвууны зөөлөн эдийн няцрал “ бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “Гэртээ очоод Э дээгүүрх хувцсаа тайлсан чинь хүзүүн дээр нь шимүүлчихсэн байсан. Тэрнээс болж маргалдсан. Хамт амьдрахгүй байгаа. Тэр асуудал болсноос хойш салсан. Маргааш нь очоод уучлалт гуйгаад 300.000 төгрөг өгсөн....” гэх,
хохирогч Л.Э-н “ Э.Б гэрт очоод шууд чамайг хүний нүүр харах эцэсгүй болгоно гээд үстээд нүүр рүү өшиглөөд, толгой дээрээс дэвслээд хүзүү, хоолой боогоод байхаар нь манай найз О хажууд байж байгаад гараад гаднаас манай ажлын Т ахыг оруулж ирж болиулсан Миний баруун нүд хөхөрсөн, зүүн нүдний дээд талд бага зэрэг шалбархай, дух хэсэгт хөхөрсөн, хүзүү баруун хэсгээрээ улайсан, хоёр гарын ар хэсэг хөхөрсөн байгаа...” гэх,
гэрч Ц.О-н “...Урьд орой нь Э-тай цуг Б гэх найзынхаа гэрт 2 ширхэг 2.5 литрийн пиво, 1 дарстай уугаад Э нь хамтран амьдрагч Б-тай ярьсан чинь халамцуу байна гээд Э бид 2 Б-нд хоносон юм. Тэрнээс болоод гадуур хонолоо гэж Б нь хардсан байх гэж бодож байна. Гэдэс рүү нь 1 удаа, хүзүүний ард хэсэг рүү 1 удаа гараа зангидаж байгаад цохисон. Тэгээд газар унахаар нь хөлөөрөө толгой болон нуруу хэсэг рүү өшиглөсөн ” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 62 дугаартай “Л.Э-н биед баруун нүдний эргэн тойрон, дух, 2 гарын сарвуунд цус хуралт, зүүн хөмсөгний дээд хэсэгт, зүүн дээд зовхинд, баруун хацарт зулгаралт, духны зүүн хэсэг, баруун нүдний эргэн тойрон болон 2 гарын сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” гэх дүгнэлт,
яаралтай тусламжийн 223 дугаартай хуудас зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн баримтаар тогтоогдож буй дээрх үйл явдлыг дүгнэхэд Э.Б нь хамтран амьдрагч Л.Э-г гэртээ хоносонгүй, хүзүү нь шимэгдсэн байсан гэх асуудлаас маргаан үүсгэж түүнийг цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа гэр бүлийн асуудал, хардалтаас шалтаглан хохирогчийн нүүр рүү нь өшиглөх, хоолойг нь боох, толгой руу нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч Э.Б-н, хохирогч Л.Э-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч Э.Б-н зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэм хор, хохирлын талаар:
Э.Б-н үйлдлийн улмаас хохирогч Л.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Л.Э “ шүүх хуралдаанд суухгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ ” гэж мэдүүлсэн боловч өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой тодорхой тооцоотой нэхэмжлэл, нотлох баримтыг хэрэгт болон шүүхэд гаргаагүй байна. Иймд шүүгдэгч Э.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Л.Э нь дээрх гэмтлийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Х.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Б-н үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэр бүлийн шалтгаант асуудал, хардалтаас үүдэн анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эмчилгээний зардалд 300.000 төгрөг өгсөн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
Э.Б-н зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч Э.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч Э.Б нь дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шатанд шүүгдэгч Э.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Э.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Э гэмтлийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршиг буюу цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН