| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2021/0051/Э |
| Дугаар | 54 |
| Огноо | 2021-03-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 10.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, шүүгч Н.Баярбаатар, Х.Санжидмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч хяналтын прокурор Г.Лхагвасүрэн,
Иргэдийн төлөөлөгч Г.Т,
Хохирогч Б.Г, Х.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б, Б.Э,
Шүүгдэгч Т.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Т-д холбогдох эрүүгийн 2030000000319 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн У суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, Сүхбаатар аймгийн БУ сумын ... дүгээр баг ........ тоотод оршин суух,
урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ял, Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан,
Регистрийн дугаар: .................., Т.Т.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Т.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 11 сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Сүхбаатар аймгийн БУ сумын .... дүгээр багийн нутаг дэвсгэр ........ ........ тоот байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.А-н хэвлий, ар нуруу, цээж, болон хоёр гарт хутгаар зүсэх, хатгах үйлдлээр олон тооны шарх үүсгэж онц харгис хэрцгийгээр амь насыг хохироосон.
Т.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 11 сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Сүхбаатар аймгийн БУ сумын .... дүгээр багийн нутаг дэвсгэр ....................... тоот байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.А-н хэвлий, ар нуруу, цээж, болон хоёр гарт зүсэх, хатгах үйлдлээр олон тооны шарх үүсгэж онц харгис хэрцгийгээр амь насыг хохироосон гэмт хэргийг таслан зогсоох гэсэн хохирогч Х.О-г эсэргүүцэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр баривчилгаанаас гараад хадам ах Т-н 2 найзтай дөрвүүлээ архи хувааж уусан. Тэгээд хадмынх руу Т ахтай орсон. Т ахыг гарсны дараа хадам ээж хөөгөөд байсан. Хүнд хэдэн төгрөгийн өртэй байсан. Өр нэхэгдээд байсан. Мөн “ хүүхдийнхээ мөнгөнөөс өгөхгүй яасан юм бэ “ гэж хэлэхэд “ чи өөрөө өгөхгүй юу “ гэж хэлсэн. Утсаа өгчих мал авах хүн байвал яръя гэж хэлэхэд утсаа өгөхгүй болохоор нь “ чи өөр хүнтэй болсон юм уу” гэхэд “ тийм, болсон яадаг юм, зайл “ гээд байсан. Энэ талаар хадам ээж сайн мэдэж байгаа. Манай эхнэр гараад байн байн утсаар яриад байсан. “ Чи яагаад хүнтэй утсаар яриад байгаа юм бэ, өөр хүнтэй болсон юм уу “ гэхэд тийм гээд байсан. Тухайн үед алъя гэж бодоогүй,айлгая гэж бодсон. Шкафын шургуулга татахад хар иштэй хутга байсан. Гадаа харанхуй байсан. Хутгалсан байснаа ч мэдээгүй. Чирээд гарсан гэж байсан, хийсэн үйлдлээ мэдээгүй. Салхинд яваад нилээн согтсон байсан. Хадам ээж О хажуугаар орж ирээд байсан. Тэгэхдээ хутганд зүсэгдсэн байх.
Би 2013 онд мотоциклоос унасан. Тэрнээс хойш ууртай болсон. Манай сумын эмч нар толгой, зүрхний эмчилгээ хийлгэ гэж хэлж байсан. Сумандаа нугасны ус 2 удаа авуулж байсан. Тэрнээс хойш уурлах болсон. Атай эрүүл үедээ муудаж байсан үе байхгүй. Дандаа архи уусан үедээ маргалддаг байсан. Хийсэн хэрэгтээ гэмшин, харамсаж байна. Тухайн үед айлгая гэж бодож байсан...гэв.
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Маш их гомдолтой байна. Хүн ч гэсэн малаа хичнээн хутгалахгүй. Миний хувьд шүүгдэгч Т.Т-г хүргэчүүдээсээ арай дээр нь гэж боддог байсан. Хүнд муудах сайдах үе байдаг. Миний хувьд дүүгээ чамд буруу байгаа гэж загнадаг байсан. Т.Т-г архи уухад юм хэлдэггүй байсан. Заазуурдсан гэж байхад цагдаа дуудсан гэж байсан. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр сахлын татуургаар зүссэн учраас цагдаа дуудсан. Тэрний дараа амь насанд хүрчихлээ. Анх чамайг их хүндэлдэг байсан. Чи ядаж миний дүүг бодоогүй юмаа гэхэд хоёр балчир хүүхдээ бодохгүй яасан юм бэ. Хоёр хүүхдээ бүлтгэнүүлээд үлдээх ямар байна вэ. Гар хөлийг зүсээд, сануулаад өнгөрөхгүй яасан юм бэ. Айлгаад орхихгүй яасан юм бэ. Аминд хүрэх ямар шаардлага байсан юм бэ. Ажил явдлын үеэр хүү нь эгчээ миний ээж хаана байна вэ гэж асуусан. Намайг ээжээ гэж дууддаг. Ээжээ манай ээж бүр харагдахгүй байна гэж хэлэхээр нь ээж өвдсөн учраас ирж чадахгүй байгаа гэж хэлсэн. Миний хоёр хүүхэд чинь ухаантай юм чинь аав, ээжийг санаж болохгүй шүү гэж хэлсэн. Одоо бол ээжийгээ асуухгүй байгаа. Тухайн үед яагаад хоёр хүүхдээ бодоогүй юм бэ.
Оршуулгын зардалд дунджаар 8.000.000-9.000.000 төгрөг болсон. 5.000.000 төгрөгөөс илүү мөнгө зарцуулсан. НӨАТ-ын баримтыг эрээд олохгүй байгаа. Яг юу авсан талаараа дэвтэр дээр нарийн бичсэн байгаа. Хэн хэнийхээ амьдралыг мэддэг учраас илүү мөнгө нэхэмжлээгүй.Ажил явдлын үеэр Т.Т-н ар гэрээс 700.000-800.000 төгрөг өгсөн. Оршуулгын зардалд 2.000.000 төгрөг өгсөн.
Т-г 2012 онд танилцсанаас хойш мэддэг байсан. Өмнө нь Т-н найз гээд манайхаар ирдэг байсан. Т нь манай төрсөн ах. Энэ хоёр хоёулаа бичиг үсэг мэдэхгүй. Гэрлэлтээ батлуулах талаар ярьдаггүй. Бид нарын хувьд ч гэсэн батлуулъя гэж боддоггүй байсан Учир нь хоорондоо байнга маргалддаг байсан. Гэрлэлтийг нь батлуулаад, хүүхдүүдийг нь ааваар нь овоглуулъя гэж боддог байсан. Т.Т-г 2013 онд мотоциклоос унасан гэж байсан. Анх гэр бүл болоход Т.Т-н зан ааш нь гайгүй байсан. 2013 онд авто осолд орсноосоо хойш гар хүрдэг болсон гэж байсан. Мөн авто осолд орсноосоо хойш нугасны ус авхуулснаасаа болж тархиндаа гэмтэлтэй гээд манай дүү ярьдаг байсан...гэв.
- Хохирогч Х.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Т охиныг маань гэрээс аваад гарсан. Охин маань бахираад байсан. Т охиныг маань алчхаад өөрийгөө ална гээд байсан. Хэдэн удаа хутгалсныг мэдэхгүй байна. Намайг очиход түлхсэн. Гараараа татсан боловч дийлэхгүй байсан. Тэгээд гараа зүсүүлсэн байсан. . Хутга нь газар унаагүй, дахиад миний охин руу дайрч байсан Сүүлдээ юу болсон талаараа мэдэхгүй байна. Учир нь ухаан мэдрэлээ алдсан. Манай бэр цагдаад дуудлага өгсөн. Т.Т тийм их согтуу байгаагүй. Санаатай алсан. Миний хувьд зүгээр. Надад хохирол байхгүй.
Хоёр нялх хүүхэд нь үлдсэн. Нөгөө эмээ нь ирээд бага хүүхдийг нь аваад явсан. Миний хувьд өөр дээрээ байлгана. Манай охиныг зөндөө зодож байсан. Олон удаа цагдаа дуудаж өгч байсан. Мөн нэг удаа охиныг маань заазуурдаж байсан. Шүүгдэгчийг архи уухад охин маань дуугүй байдаг байсан. Харин шүүгдэгч арслан бар шиг загнадаг байсан. Эрүүл байхад нь юм хэлдэг. Согтуу үед нь юм хэлж чаддаггүй. Хөдөө байхдаа мотоциклтой чирч байна гэж дуулдаг. Хоёр хүүхдийг нь бодоод салгаж чаддаггүй байсан. Шүүгдэгчийн архи уухад нь архи ууж болно уусан үедээ унтаж бай гэж зөндөө хэлж байсан. Маш их гомдолтой байна. Хуулийн дагуу ялын дээд хэмжээ өгүүлмээр байна.. гэв.
Эрүүгийн 2030000000319 дугаартай хэргээс:
- Яллагдагч Т.Т-н: Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би Б.А-тай 2011 онд танилцаж, 2013 онд охин Т.А, 2015 онд хүү Т.Т мэндэлж бид 2 хуримаа 2017 онд хийж гэр бүл болсон. Гэхдээ гэрлэлтийн баталгаа байхгүй. Би 2020 оны 11 сарын 19-ний өдрийн 16 цагийн үед цагдаагийн газрын баривчлах байрнаас суллагдаж төв рүү орж такси аваад тухайн такситай 60 айлын зүгт явж 60 айлын баруун талын дэлгүүрээс 0.5 л Е нэртэй архи авч таксины ахын утсаар Т руу залгаж, Т-тай уулзсан. Тухайн архийг Т, ЭО, Э бид дөрөв Э-нд хувааж ууж дуусгаад Т, эхнэр нь бид гурав тэднийд очсон юм. Тэгээд би Ттай хоёулаа ээжийнх рүү явъя гэхэд Т зөвшөөрч хадам ээж О-нд 19 цагийн үед очиход О, А 2 байсан. Т нь О-нд цай уучихаад гарсан. Т-г гарсны дараа би А-д чи утсаа авчихгүй, ирээд гарын үсэг зураад өгчихгүй гэж хэлэхэд А яах гээд байгаа юм гээд уурласан, тэгээд би хувцсаа солих гэтэл миний хувцас бохир байхаар нь А-д чи миний хувцсыг угаахгүй яасан юм гэхэд А чиний хувцсыг угаах албагүй гэсэн. Мөн А нь хүмүүс өрөө нэхээд хэцүү байна гэхээр нь чи тэр өрөө хүүхдийнхээ мөнгийг буухад өгөхгүй яасан юм гэхэд надад мөнгө байхгүй харин чи малаа өрөө өг гэсэн. Би А-г утсаа өгчих би яриад зохицуулъя гэхэд утсаа өгөхгүй болохоор нь би хардаад хөргөгч дор байсан хутгыг аваад барихад А нь гэрээс гарах гэхээр нь гэрийн үүдэнд шилэн хүзүүн дээр нь гараараа доош дараад гарт байсан хар иштэй хутгаар хэвлий тус газарт нь 2-3 хатгасан. Нуруу руу нэг удаа хутгаар дүрсэн, мөн цээж, эгэм хэсэг рүү нэг удаа хутгаар дүрсэн, өөрөөр бол хааш нь хутгаар дүрснээ санахгүй байна. Ямар ч байсан хадам ээж болиулах гэхээр нь хутгаараа гарыг нь зүсчихсэн. Санаатай би зүсээгүй. Тэгсэн хадам ээж чи эхнэрээ алчихлаа шүү дээ гэж бахирхаар нь гэнэт болохгүй юм хийснээ мэдээд өөрийнхөө амийг хорлох санаатай зүүн талын айл руу ороход олон хүүхэд байхаар нь амиа хорлож чадаагүй. Би зарим зүйлээ санахгүй байна. Би 2013 онд эхнэрээ зодсон ба сүүлдээ мөрийг нь байх перитикээр зүсэж 14 хоног баривчлагдаад 2020 оны 11 сарын 19-ний өдөр гарсан юм....” гэх мэдүүлэг /98-100/
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-н: Б.А-н хувьд төлөв даруу, дуу муутай, ер нь бол юм яриад байдаггүй сургууль соёлд суугаагүй болохоор бичиг үсэг мэдэхгүй, аав ээж багаас нь эрхлүүлж өсгөснийг хэлэх үү эрх танхи, ажил төрөл хийж үзээгүй, гэрээсээ гардаггүй тийм л хүүхэд байгаа юм. Т.Т нь манай ах Т-н найз бөгөөд Т-р дамжуулж Б.А-тай 2012 онд танилцсан. Тэрнээс хойш А-р орж гардаг болсон. Тэгээд 2013 онд охин Б.А, 2015 онд хүү Б.Т нар нь төрсөн. 2017 онд шиг санаж байна Сүхбаатар аймгийн У суманд гэр барьж тусдаа гарч найр хурим хийсэн. Тэрнээс хойш бол Б.А нь 2 хүүхдээ хараад У суманд амьдрах болсон. 2018 онд манай дүү Б.А нь Т.Т-г архи уугаад зодоод байна гэж ээж О рүү ярьж О нь У-руу очиж аймагт авчирсан. Дараа нь Т.Т нь ирээд сарын дараа байх буцаагаад аваад явсан. Би яг хөдөө Б.А Т хоёр нь ямар харилцаатай байсан талаар мэдэхгүй байна. Манай дүү тэр талаар ерөөсөө гэрийнхэндээ хэлээд байдаггүй. 2020 оны 03 дугаар сард шиг санаж байна Т.Т нь согтуу ирээд манай ээж О, А нарыг хэл амаар доромжилсон гэж би сонссон ба энэ асуудлаар цагдаад хандаж Т.Т нь баривчлагдсан ..... би тэр өдөр Өндөр А нэртэй бойны газар байхад манай ээж О нь 20 цагийн үед ах Г руу утсаар яриад Т А-г хутгалчихлаа эмнэлэг дээр байна гэхэд нь мэдсэн юм. Яг юу болсон талаар бол би тухайн үед асуугаагүй ээ ..... ажил явдлын зардал гэж 5.000.000 төгрөг нэхэмжилж байна ..... гэсэн мэдүүлэг /хх-ний 12-14/
- Хохирогч Х.О-н: 2020 оны 11 дүгээр сарын 19-ний орой 18 цаг өнгөрөөгөөд Т нь манай хүү Т-н хамт орж ирсэн. Удалгүй Т нь гэрээс гараад явсны дараа Т нь шкаф нээгээд миний хувцсыг угаасангүй гээд уурлаж чамайг ална гэж манай охиныг загнасан. Тэгээд Т нь хөргөгчин дор байсан хар иртэй хутгыг аваад Б.А-г заамдаж гэрээс гаргаж гэрийн урд талд шилэн хүзүүн дээрээс нь гараараа дарж байгаад хутгаараа нуруу, цээж, хэвлий хэсэг рүү нь олон удаа хатгасан. Тухайн үед манай бэр Б бид хоёр байсан бөгөөд салгах гээд дийлээгүй ба би Т-г хорих гэж байгаад хутганд нь гараа зүсүүлчихсэн...” гэх мэдүүлэг /хх-15/
- Гэрч Ц.Б-н: Манай гэр Сүхбаатар аймгийн БУ сумын .... дүгээр баг ........... ........ тоотод хашаанд байдаг бөгөөд баруун талын гэрт манай хадам ээж О, түүний охин Б.А, хүүхэд нь А, О-н нөхөр Г нар амьдардаг. 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 19 цагийн орчим өөрийн гэртээ 4 хүүхдийнхээ хамт байж байтал гэрийн гадаа А бархирах шиг болохоор нь хаалгаа нээгээд хартал баруун талын гэрийн үүд хэсгээс ертөнцийн зүгээр жоохон урагш Т.Т нь А-н шилэн хүзүүн дээрээс нь гараараа доош нь тонгойлгосон байдалтай би чамайг ална, дараа нь би өөрийгөө ална гээд бархирч байсан ба хадам ээж О нь наадханд чинь хутга байгаа чи цагдаа дууд гэхээр нь гэр рүүгээ орж өөрийнхөө .......... дугаарын утсаар цагдаад дуудлага өгчихөөд гэрээс гарахдаа хамгийн том охин Н-д 3 дүүгээ харж бай хаалгаа түгжээрэй гэж хэлээд гэрээс гарсан. Намайг гэрээс гарахад Т.Т нь мөн л А-н хүзүүн дээр нь дарсан байдалтай баруун гартаа хар өнгийн хутга барчихсан тухайн хутгаараа А-н нуруу, цээж, хэвлий хэсэг рүү хэд хэдэн дүрсэн, ихэвчлэн гэдэс рүү нь хутгаа дүрж байгаа харагдсан ээж О нь чи болилдоо гээд Т.Т-н цамцнаас татсан боловч гараараа түлхээд унагаасан, ээжийг дахиж очоод салгах гэтэл ээжийн гарыг хутгаараа зүсчихсэн юм. Харин би салгах гэсэн боловч үнэндээ айгаад ойртож чадаагүй. Талийгаач Б.А нь болилдоо би үхлээ шүү дээ гэж хэлж байгааг сонссон, талийгаачийг баруун тийш харсан байдалтай газарт хэвтэж байхад Т.Т нь мөн хутгаараа нурууруу нь хатгаж байгаа харагдсан. Тэгснээ Т.Т нь А-г орхиод манай гэр рүүгээ гүйж цоожтой хаалгыг хүчтэй татаж нээгээд гэр рүү орсон бөгөөд удалгүй гэрээс гарч ирээд А дээр очиж толгойных нь хажууд суугаад уйлж байх үед Түргэн тусламж, цагдаа нар ирсэн .... Т.Т нь архи уучихсан байдалтай харагдсан .....” гэх мэдүүлэг /хх- 16-18/
- Гэрч Б.Т-н: 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цагийн орчим манай хүргэн болох Т.Т нь миний ............ дугаарын утас руу танихгүй хүний утаснаас залгаад хаана байна уулзъя, баривчилгаанаас сая гарлаа ганц юм байна ууя гэхээр нь ........... хойно байх худгийн баруун талд байх буудал дээр 17 цаг өнгөрөөгөөд уулзсан. Тухайн үед Т.Т нь саарал өнгийн жижиг \маркийн мэдэхгүй байна\ такситай ирээд Т.Т бид хоёр тэндээс “Х” дэлгүүрийн зүүн урд талд байх манай хуурай ах Э гэх айл руу очсон ба замаараа өөрийн найз О \хоч нь ойнжиг\ дагуулаад гурвуулаа Э-д очсон. Т.Т нь таксинаас буухдаа 0.5 л Е архитай буусан ба тухайн архийг Э, Т.Т, О бид дөрөв хувааж ууж дуусгасан. Тэгсэн манай эхнэр болох С нь 18 цаг өнгөрөөгөөд Э-нд ирээд гэр рүүгээ явъя гээд С, Т.Т бид гурав манайх руу очсон ба Т.Т нь хоёулаа ээжийнх рүү явъя гэхээр нь зөвшөөрч бид хоёр ........... ........ тоотод байх төрсөн ээж О-нд очсон. Тухайн хашаанд бол хоёр гэр байдаг бөгөөд зүүн талын гэрт нь манай дүү Б-нх харин баруун талын гэрт манай ээж О, Т.Т-н эхнэр А, хүүхэд болох А, ээжтэй сүүлд суусан Б гэх хүмүүс амьдардаг юм. Т.Т бид хоёрыг очиход бол ээж О, талийгаач А, хүүхэд нь болох А зүүн талын гэрт хэн байсныг мэдэхгүй байна. Тэгээд Т.Т бид хоёр Оийн гэр рүү ороход Т.Т нь талийгаачид хандаж чи утсаа авсангүй би цагдаагаас залгаад байхад гээд жоохон уцаарлангуй хэлж байсан тэгээд л би гэрээс гарч шууд гэр рүүгээ явсан. Тэгсэн удалгүй 10 гаруй минутын дараа манай эхнэр рүү бэр Б нь залгаад дүүг чинь энд алах гээд байна гээд бахираад байхаар нь би ээж рүү залгахад би дүүг чинь эмнэлэг рүү авч явж байна гээд утсаа тасалсан” гэх мэдүүлэг /хх-19-20/
- Гэрч Д.ЭО-н: Намайг гэртээ байхад Б.Т нь Т гэх залуутай ирээд Т нь Э ахынх руу явъя гэхээр нь зөвшөөрч тэднийд бид 16 цагийн орчимд очсон. Тэгээд байж байтал Т нь Т-г нөгөө юм аа гаргаад ир гэтэл Т нь 0.5 литрийн Е нэртэй архи гаргахаар нь би хаанаас авсан юм гэтэл Т нь олдоно шүүдээ гэж хэлсэн. Тэгээд тухай архийг дуусгасны дараа Т-н эхнэр ирээд тэр хоёрыг гэр рүүгээ явъя гэсэн ба замаараа манайхаар дамжаад гэр рүүгээ харьцгаасан...” гэх мэдүүлэг /хх-21/
- Гэрч Б.Э-н: 2020 оны 11 дүгээр сарын 19-ний 17 цагийн үед гэртээ ганцаараа байхад гаднаас Б.Т, ЭО, Т нар нь орж ирсэн. Тэгсэн Т нь энгэрээсээ 0.5 литрийн Е нэртэй архи гаргаж ирэхээр нь хаанаа архи аваад ирэв гэхэд ЭО нь Т, Т хоёр авчирсан гэж хэлсэн бөгөөд би цааш юм асуугаагүй...” гэх мэдүүлэг /хх-22/
- Гэрч Х.О-н: 2020 оны 11 дүгээр сарын 19-ний орой 18 цаг өнгөрөөгөөд Т нь манай хүү Т-н хамт орж ирсэн. Т нь манай охиныг цагдаагаас ирж авсангүй гээд зандрангуй хэлсэн. Удалгүй Т нь гэрээс гараад явсны дараа Т нь шкаф нээгээд миний хувцсыг угаасангүй гээд уурлаад байсан ба чамайг ална гэж хэлж байсныг нь санаж байна. Тэгснээ Т нь хөргөгчин дор байсан хар иштэй хутгыг аваад Б.А-г заамдаж гэрээс гаргаж гэрийн урд талд шилэн хүзүү нь дээрээс нь гараараа дарж байгаад хутгаараа нуруу, цээж, хэвлий хэсэг рүү нь олон удаа хатгасан, тухайн үед манай бэр Б бид хоёр байсан бөгөөд салгах гээд дийлээгүй. Тэгсэн манай охин газарт хөдөлгөөнгүй хэвтэж байгаа харагдсан тэр хооронд Т нь зүүн гэр рүү ороод гарч ирснээ буцаж А дээр ирж уйлаад байж байх үед эмнэлэг цагдаагийнх нь ирсэн. Би салгах гэж очсон боловч дийлээгүй хутганд нь гараараа зүсүүлсэн. Би ийм асуудал болсонд маш их харамсаж байна .....” гэх мэдүүлэг /хх-23-25/
- Насанд хүрээгүй гэрч Б.Н-н: Би 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өөрийнхөө гэрт ээж Б, дүү Х, АЭ, Ш нарын хамт байж байхад 18 цаг өнгөрөөгөөд гадаа эмэгтэй хүн хашхирах чимээ гарсан бөгөөд манай ээж Б нь бид дөрвийг гэртээ түгжээд надад дүү нараа харж байгаарай гэрээсээ гарч болохгүй шүү гэж хэлсэн. Тэгсэн гэрийн гадаа Б.А эгчийн дуу шиг байсан, уйлаад хашхираад, бас эмээ О, ээж Б нарын уйлах чимээ гарч байгаа сонсогдсон. Тэгсэн гэнэт гэрийн хаалгыг Т ах татаж орж ирээд гэрийн зүүн талд байх тогоо шанага хийдэг тавиурны шургуулгыг татаж үзээд юм хайгаад байх шиг байсан. Би маш их айж гэрээс гарч баруун тийшээ гүйчихсэн юм. Удалгүй цагдаа, эмнэлэг ирээд явсны дараа гэр рүүгээ ороход гэрийн зүүн хойд талд хар өнгийн иштэй хутга байсан. Манайд тийм хутга байхгүй, миний бодлоор Т ах гаднаас орж ирээд гарахдаа үлдээсэн байх гэж бодож байна. ” гэх мэдүүлэг /хх-26/
- Гэрч С.Т-н: Т.Т-н зан байдлын хувьд бол багадаа ах дүү нарынхаа хамт өссөн. Сургуульд бараг суугаагүй гэж хэлэхэд болно. У суманд 1 дүгээр ангид сууж байхад нь өвөө Л нь хөдөө мал дээр гаргана гээд сургуулиас нь гаргасан. 2008 онд шиг санаж байна. Дорнод аймагт цэргийн алба хаасан. 2013 онд том охин А төрсөн, 2015 онд хүү Б.Т нь төрсөн. 2017 онд шиг санаж байна Сүхбаатар аймгийн У сумын 5 дугаар баг Х-н их гэх газарт найр хуримаа хийж гэр барьж тусад нь гаргаад 50 гаруй толгой мал тасдаж өгсөн. Тэрнээс хойш бол 2019 он хүртэл хөдөө манайхтай саахалт айл болоод нэг хэсэг амьдарсан. Тэгсэн хэзээ гэдгийг нь санахгүй байна ямар ч байсан хадам ээж болох О нь манайх охиноо авна таарч нийлэхгүй байна, шилжүүлгийг нь аймаг руу хийлгэнэ, талоны бараанд орох гээд байна гээд хөөцөлдсөөр байгаад Б.А-г аймаг руу шилжүүлсэн. Бид нарын зүгээс бол хөдөө байхад нь Б.А-г ямар нэгэн байдлаар айлган, алаг үзсэн зүйл бол байхгүй. Манай хүү ч А-г зодож, цохиод байдаггүй, хажууд нь байсан би мэдэхгүй яах вэ дээ. 2019 оны 09 дүгээр сард Т нь Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан бөгөөд удалгүй эхнэр хүүхэд ирэх гэж байгаа гэр явуулмаар байна гэхэд нь би өөрийнх гэрийг замын унаанд ачуулж явуулсан. 2020 оны 09 дүгээр сард Т, А нар нь Улаанбаатар хотоос ирж БУ суманд амьдрах болсон. Т нь аймагт ямар байдалтай амьдардаг, эхнэртэйгээ ямар харилцаатай байдгийн бол мэдэхгүй, хөдөө малаасаа илүү гардаггүй...” гэх мэдүүлэг /хх-27-28/
- Гэрч Т.Ц-н: Т.Т нь миний төрсөн дүү байгаа юм. Т.Т нь багаасаа мал дээр өссөн, сургуульд сураагүй. Төлөв даруу, хүнд тусархуу, архи тамхи хэрэглэдэггүй, олон хүнтэй найзалж нөхөрлөөд байдаггүй хүн юм. Сүүлийн үед архи жоохон хэрэглээд байгаа гэж сонссон. 2017 онд Т, А нар нь хуримаа хийж тусдаа гарсан санаж байна. Хөдөө байхдаа ямар нэгэн байдлаар тэр хоёрыг муудаж байхын бол би мэдэхгүй. Тэгээд хааяа Сүхбаатар аймаг руу хадмынх руугаа яваад ирэхдээ Б.А-тай муудаад орхиод ирсэн гээд ирдэг, төд удалгүй Б.А нь ээжтэйгээ ирээд гэрт нь байж байгаад ээж нь аймаг руу буцчихдаг байсан санаж байна. 2019 оны 08 дугаар сард шиг санаж байна Т хадмынхантайгаа муудсан гээд ирэхээр нь хот руу явж ажил хийх юм уу гэхэд тэгье гээд зөвшөөрч хот явсан. 2020 оны 09 сард Сүхбаатар аймагт ирсэн. Дараа нь цагдаад шалгагдаж 14 хоног баривчлуулсан...” гэх мэдүүлэг /хх-29-30/
- Б.А-н ............... дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар /хх-148/
- Шүүхийн шинжилгээний албаны 2020.11.30-ны өдрийн 70 дугаартай “... 1.Шинжилгээнд ирүүлсэн 2 дугаартай хутганы бариул, 3 дугаартай хутганы ажлын хэсэг дээрээс тус тус гарын мөр илэрсэнгүй. 2.Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай хутганы ажлын хэсэг дээрээс 1 ширхэг гарын цусанд мөр илэрлээ. 3.Шинжлэгдэж буй 1 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-32-33/
- Шүүхийн шинжилгээний албаны 2020.11.30-ны өдрийн 71 дугаартай “... 1.Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн хүрмэнд 2 см,2.6х2 см хэмжээтэй “Z” хэлбэрийн, 1.5 см, 1.5, 22.2 см, 1.2х1 см хэмжээтэй Г хэлбэрийн, 1.5 см, 0.9 см, 3.5 см, 2.2 см, 2.5 см, 2.5 см, 1.6х1 см хэмжээтэй Z хэлбэрийн, 1х1.3 см хэмжээтэй Г хэлбэрийн, 0.6х0.7 см хэмжээтэй Г хэлбэрийн, 2х0.7 см хэмжээтэй 16 удаагийн давтамжтай үүссэн шинж зүсэгдэлтүүд байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн женсин өмдөнд 1 см хэмжээтэй 1 удаагийн, 3.Шинжилгээнд ирүүлсэн шар эрээн өнгийн цамцанд үүссэн 1 см, 1 см, 1.6 см, 2.4 см хэмжээтэй 4 удаагийн давтамжтай үүссэн шинэ зүсэгдэлтүүд байна. 4.Шинжилгээнд ирүүлсэн хар эрээн өнгийн өмдөнд үүссэн 1.5 см, 1.5 см тус тус хэмжээтэй 2 удаагийн давтамжтай үүссэн шинэ зүсэгдэлтүүд байна. 5.Уг зүсэгдэлтүүд нь хурц иртэй зүйлийн хүчний үйлчлэлээр үүснэ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-37-41/
-Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-45-49/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 72 дугаартай “... 1.Талийгаач Б.А-н цогцост цээжний зүүн ар хэсэгт 3, 4 дүгээр хавирганы завсраар зүүн уушгины дээд дэлбэнгийн ар ханыг гэмтээсэн хатгагдсан шарх, баруун гүрээний тараагуур судасны хатгагдсан шарх, хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдэсний уруудах хэсгийн чацархайг гэмтээсэн хатгагдсан шарх, зүүн далны дээд ирмэг, зүүн шууны гадна дэд хэсэг, баруун шууны урд, ард доод хэсэг, зүүн сарвууны ар хэсэгт хатгагдсан шарх, цочмог цус алдалт, цус алдалтын шок, цээж хэвлийн хөндий дэх шингэн цус, эрүүний зүүн доод буланд, баруун эгмэнд, баруун хөхний дотор хэсэгт, баруун зүүн хөхний доор, зүүн суганы дор, зүүн ташааны дээд хэсэгт, зүүн бугалганы гадна дунд хэсэгт, тохойнд, шууны гадна дунд хэсэгт, сарвууны гадна хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх хатгагдсан шархнууд нь ир үзүүртэй зүйлээр, бусад гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Талийгаач Б.А нь цээжний зүүн ар хэсэгт 3, 4-р хавирганы завсраар зүүн уушгины дээд дэлбэнгийн ар ханыг гэмтээсэн хатгагдсан шарх, баруун гүрээний тараагуур судасны хатгагдсан шарх, хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдэсний уруудах хэсгийн чацархайг гэмтээсэн хатгагдсан шарх, зүүн далны дээд ирмэг, зүүн шууны гадна дээд хэсэг, баруун шууны урд, ард, доод хэсэг, зүүн сарвууны ар хэсэгт хатгагдсан шарх гэмтлүүдийн улмаас цочмог цус алдаж нас баржээ. 4.Талийгаач Б.А-н цогцост үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.5.Талийгаач Б.А нь нас барах үедээ согтолтгүй байжээ...” гэх дүгнэлт /хх-50-53/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 130 дугаартай “... 1.Талийгаач Б.А-с авсан цусанд этилийн спирт илрээгүй...” гэх дүгнэлт /хх-56/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 617 дугаартай “... Х.О-н биед баруун гарын сарвууны ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-60-61/
- Шүүх сэтгэц эмгэг судлалын “...1.Т.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2.Т.Т нь болсон асуудлыг үнэн зөвөөр тусгаж мэдүүлэг өгөх чадвартай. 3.Т.Т нь хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлт /хх-67-68/
- Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай 2020 оны 11 сарын 19-ний өдрийн 5/12 дугаартай Мөрдөгчийн тогтоол /хх-71/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 20-ны өдрийн 2020/ЦХШЗ/66 дугаартай Сэжигтнийг баривчлах тухай шүүгчийн захирамж /хх-74-75/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 21-ний өдрийн 2020/ЦХШЗ/67 дугаартай Яллагдагч Т.Тид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж /хх-83-84/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 18-ны өдрийн 2020/ЦХШЗ/72 дугаартай Яллагдагч Т.Тид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай шүүгчийн захирамж /хх-88-90/
- Сүхбаатар аймгийн У сумын 5-р багийн Засаг даргын 2020.12.10-ны өдрийн 199 дугаартай тодорхойлолт /хх-119/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 03 сарын 14-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-123-127/
-Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 01 сарын 08-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-128-131/
-Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 04-ний өдрийн 2020/ЗШ/264 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-134-135/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 20-ны өдрийн 2020/ЗШ/47 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-136-137/
- Албадан сургалтын төлөвлөгөө, төлөвлөгөөний дагуу заагдсан бүртгэл /хх-139-142/
- Сүхбаатар аймгийн БУсумын 9 дүгээр багийн Засаг даргын 2020.12.09-ний өдрийн 9/528 дугаартай тодорхойлолт/хх-147/
- Хохирлын баримт /хх-213/
- 2030000352 дугаартай Зөрчлийн хэргийн материал /хх-154-173/ зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Прокуророос шүүгдэгч Т.Т-н 2020 оны 11 сарын 19-ний өдрийн 19 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн БУ сумын 9 дүгээр багийн ........... ........ тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.А-н хэвлий, ар нуруу, цээж, болон хоёр гарт хутгаар зүсэх, хатгах үйлдлээр олон тооны шарх үүсгэж онц харгис хэрцгийгээр амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8, мөн дээрх явцдаа уг гэмт хэргийг таслан зогсоох гэсэн хохирогч Х.О-г эсэргүүцэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т тус тус зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг тогтоох бөгөөд прокуророос шүүгдэгч Т.Т-н, эхнэр Б.А-н амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнээр, мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа уг гэмт хэргийг таслан зогсоох гэсэн хохирогч Х.О-г эсэргүүцэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тус тус зүйлчилсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Тодруулбал, шүүгдэгч Т.Т нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж Зөрчлийн тухай хуулиар баривчлах шийтгэл хүлээж, уг шийтгэлийг эдэлж баривчлах байрнаас гарч ирсэн өдрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хадам ээж Х.О-н гэрт ирж эхнэр Б.А-тай “ хувцас угаасангүй, утсаар ярьсангүй “ гэх асуудлаас ахуйн суурьтай маргаан үүсгэн, үүнээс улбаалан хөргөгчин доороос хутга авч, эхнэр Б.А-г гэрээс чирж гаргаж хутгалж алсан үйл баримт хэргийн баримтаар тодорхой тогтоогдсон хийгээд түүний дээрх үйлдэлд “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ” хүнийг алсан гэх нөхцөл байдал буюу тухайн хэргийн объектив болон субьектив талын шинж тогтоогдоогүй, үүнийг хэрэгт нотлох баримтаар нотлоогүй тул Т.Т-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална “ гэж хууль ёсны зарчмыг тодорхойлжээ.
Гэр бүлийн хүчирхийлэл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд зааснаар нэг гэр бүлд хамт амьдарч буй эсвэл хамтын амьдралтай байсан гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцаагаар тодорхойлогдох бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн гадаад илрэх шинж нь дээрх үйлдлийг хохирогчийн эсрэг байнга үйлдсэн тохиолдолд хамаарах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх “ гэмт хэргийн шинжид тусгагджээ.
Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчим болон дээрх холбогдох хуулийн зохицуулалтуудыг үндэслэвэл, Т.Т-н үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-ийн “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ” үйлдэх хүндрүүлэх бүрэлдэхүүн үгүйсгэгдэх бөгөөд түүний үйлдлийг энэ шинжээр хүндрүүлэн үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг гарсан шалтгаан нь шүүгдэгч Т.Тийн архи ууж согтуурсан, тухайн цаг хугацаанд гэр бүлийн дотор үүссэн эхнэр, нөхрийн хоорондын таарамжгүй харьцаа, ахуйн суурьтай үүссэн тодорхой нөхцөл байдал, маргаантай холбоотой байх ба энэ нь гэрч Х.О-н “ 2021 оны 11 дүгээр сарын 19-ний орой 18 цаг өнгөрөөгөөд Т нь манай хүү Т-н хамт орж ирсэн. Т нь шкаф нээгээд хувцас угаасангүй гээд уурлаж чамайг ална гээд манай охиныг загнасан” гэх, гэрч Б.Т-н “ Т бид хоёр ээж О-н гэр рүү ороход Т нь талийгаачид хандаж “ чи утасаа авсангүй, цагдаагаас залгаад байхад “ гээд жаахан уцаарлангуй хэлж байсан “ гэх мэдүүлгүүдээр нотлогдож байгааг дурдъя.
Түүнчлэн шүүгдэгч Т.Т-н, амь хохирогч Б.А-г хутгалах явцдаа түүнийг үйлдлийг хориглосон хадам ээж Х.О-н гарыг зүсэж хөнгөн хохирол учруулсан үйлдлийг “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн “ гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.
Дээр дурдсанаар шүүх Т.Т-н, амь хохирогч Б.А-г хутгалсан үйлдлийг тухайн цаг хугацаанд үүссэн гэр бүлийн гишүүдийн хоорондын таарамжгүй харьцаанаас улбаатай ахуйн суурьтай үүссэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдалгүй гэж тодорхойлсон бөгөөд энэ тохиолдолд шүүгдэгч Т.Т-н, хохирогч Х.О-н гарыг зүсэж хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ.
Учир нь хохирогч Х.О ” Би Т-г хорих гэж байгаад хутганд нь гараа зүсүүлчихсэн ” гэж, гэрч Ц.Б “ ээж О нь чи болилдоо гээд Т.Т-н цамцнаас татсан боловч гараараа түлхээд унагаасан, ээжийг дахин очоод салгах гэтэл ээжийн гарыг хутгаараа зүсчихсэн “ гэж тухайн хэргийн үйл баримтын талаар мэдүүлснээс үзэхэд Т.Т нь өөрийнх нь үйлдлийг хориглосон хохирогч Х.О-г түлхэн унагаах, гарыг нь зүсэх зэргээр гэмт хэргийг санаатайгаар үйлджээ.
Иймд түүний дээрх үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тус тус дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Т нь 2020 оны 11 сарын 19-ний өдрийн 19 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн БУ сумын 9 дүгээр багийн ........... ........ тоотод гэр бүлийн дотор үүсэн үл ялих маргаанаар шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.А-н хэвлий, ар нуруу, цээж, болон хоёр гарт хутгаар зүсэх, хатгах үйлдлээр олон тооны шарх үүсгэж онц харгис хэрцгийгээр амь насыг хохироосон,
мөн дээрх явцдаа түүний үйлдлийг хориглох гэсэн хохирогч Х.О-г хутгаар зүсэж эрүүл мэндэд нь “баруун гарын сарвууны ар хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “ Тухайн өдөр баривчилгаанаас гараад хадам ах Т-н 2 найзтай дөрвүүлээ архи хувааж уусан. Тэгээд хадмынх руу Т ахтай орсон. Т ахыг гарсны дараа хадам ээж хөөгөөд байсан. Хүнд хэдэн төгрөгийн өртэй, өр нэхэгдээд байсан. Би “ хүүхдийнхээ мөнгөнөөс өгөхгүй яасан юм бэ ” гэж хэлэхэд “ чи өөрөө өгөхгүй юу “ гэж хэлсэн. Утсаа өгчих мал авах хүн байвал яръя гэж хэлэхэд утсаа өгөхгүй болохоор нь “ чи өөр хүнтэй болсон юм уу” гэхэд “ тийм, болсон яадаг юм, зайл “ гээд байсан. Тухайн үед алъя гэж бодоогүй,айлгая гэж бодсон. Шкафын шургуулга татахад хар иштэй хутга байсан. Гадаа харанхуй байсан. Хутгалсан байснаа ч мэдээгүй. Чирээд гарсан гэж байсан, хийсэн үйлдлээ мэдээгүй. Салхинд яваад нилээн согтсон байсан. Хадам ээж О хажуугаар орж ирээд байсан. Тэгэхдээ хутганд зүсэгдсэн байх” гэх,
хохирогч Х.О-н “ Т охиныг маань гэрээс аваад гарсан. Охин маань бахираад байсан. Т охиныг маань алчхаад өөрийгөө ална гээд байсан. Хэдэн удаа хутгалсныг мэдэхгүй байна. Намайг очиход түлхсэн. Гараараа татсан боловч дийлэхгүй байсан.Тэгээд гараа зүсүүлсэн байсан Сүүлдээ юу болсон талаараа мэдэхгүй байна. Учир нь ухаан мэдрэлээ алдсан...гэх,
гэрч Х.О-н “ Т нь шкаф нээгээд миний хувцсыг угаасангүй гээд уурлаад байсан ба чамайг ална гэж хэлж байсныг нь санаж байна. Тэгснээ Т нь хөргөгчин дор байсан хар иштэй хутгыг аваад Б.А-г заамдаж гэрээс гаргаж гэрийн урд талд шилэн хүзүү нь дээрээс нь гараараа дарж байгаад хутгаараа нуруу, цээж, хэвлий хэсэг рүү нь олон удаа хатгасан, тухайн үед манай бэр Б бид хоёр байсан бөгөөд салгах гээд дийлээгүй. Би салгах гэж очсон боловч дийлээгүй хутганд нь гараараа зүсүүлсэн ” гэх,
насанд хүрээгүй гэрч Б.Н-н “ээж Б нь бид дөрвийг гэртээ түгжээд надад дүү нараа харж байгаарай гэрээсээ гарч болохгүй шүү гэж хэлсэн. Гэрийн гадаа Б.А эгчийн дуу шиг байсан, уйлаад хашхираад, бас эмээ О, ээж Б нарын уйлах чимээ гарч байгаа сонсогдсон. Тэгсэн гэнэт гэрийн хаалгыг Т ах татаж орж ирээд гэрийн зүүн талд байх тогоо шанага хийдэг тавиурны шургуулгыг татаж үзээд юм хайгаад байх шиг байсан. Гэр рүүгээ ороход гэрийн зүүн хойд талд хар өнгийн иштэй хутга байсан. Манайд тийм хутга байхгүй, миний бодлоор Т ах гаднаас орж ирээд гарахдаа үлдээсэн байх гэж бодож байна” гэх,
гэрч Ц.Б-н ” гэрийн гадаа А бархирах шиг болохоор нь хаалгаа нээгээд хартал баруун талын гэрийн үүд хэсгээс урагш Т.Т нь А-н шилэн хүзүүн дээрээс нь гараараа доош нь тонгойлгосон байдалтай “би чамайг ална, дараа нь би өөрийгөө ална “гээд бархирч байсан ба хадам ээж О нь “наадханд чинь хутга байгаа чи цагдаа дууд “гэхээр нь гэр рүүгээ орж өөрийнхөө .......... дугаарын утсаар цагдаад дуудлага өгчихөөд гэрээс гарсан. Намайг гэрээс гарахад Т.Т нь мөн л А-н хүзүүн дээр нь дарсан байдалтай баруун гартаа хар өнгийн хутга барчихсан тухайн хутгаараа А-н нуруу, цээж, хэвлий хэсэг рүү хэд хэдэн дүрсэн, ихэвчлэн гэдэс рүү нь хутгаа дүрж байгаа харагдсан. Ээж О нь “ чи болилдоо “ гээд Т.Т-н цамцнаас татсан боловч гараараа түлхээд унагаасан, ээжийг дахиж очоод салгах гэтэл ээжийн гарыг хутгаараа зүсчихсэн юм. Тэгснээ Т.Т нь А-г орхиод манай гэр рүүгээ гүйж цоожтой хаалгыг хүчтэй татаж нээгээд гэр рүү орсон бөгөөд удалгүй гэрээс гарч ирээд А дээр очиж толгойных нь хажууд суугаад уйлж байх үед түргэн тусламж, цагдаа нар ирсэн. Т.Т нь архи уучихсан байдалтай харагдсан” гэх,
гэрч Б.Т-н “ 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цаг өнгөрөөгөөд Т.Т-той уулзсан,таксинаас буухдаа 0.5 л Е архитай буусан ба тухайн архийг Э, Т.Т, О бид дөрөв хувааж ууж дуусгасан. Т.Т нь хоёулаа ээжийнх рүү явъя гэхээр нь зөвшөөрч бид хоёр ........... 29-12 тоотод байх төрсөн ээж О-нд очсон. Т.Т бид хоёрыг очиход бол ээж О, талийгаач А, хүүхэд нь болох А зүүн талын гэрт хэн байсныг мэдэхгүй байна. Т.Т бид хоёр Оийн гэр рүү ороход Т.Т нь талийгаачид “ хандаж чи утсаа авсангүй, би цагдаагаас залгаад байхад “гээд жоохон уцаарлангуй хэлж байсан. Тэгээд би гэрээс гарч шууд гэр рүүгээ явсан. Удалгүй 10 гаруй минутын дараа манай эхнэр рүү бэр Б нь залгаад дүүг чинь энд алах гээд байна гээд бахираад байхаар нь би ээж рүү залгахад О нь би дүүг чинь эмнэлэг рүү авч явж байна гээд утсаа тасалсан .... гэх,
шинжээчийн 71 дугаартай “... 1.Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн хүрмэнд 2 см,2.6х2 см хэмжээтэй “Z” хэлбэрийн, 1.5 см, 1.5, 22.2 см, 1.2х1 см хэмжээтэй Г хэлбэрийн, 1.5 см, 0.9 см, 3.5 см, 2.2 см, 2.5 см, 2.5 см, 1.6х1 см хэмжээтэй Z хэлбэрийн, 1х1.3 см хэмжээтэй Г хэлбэрийн, 0.6х0.7 см хэмжээтэй Г хэлбэрийн, 2х0.7 см хэмжээтэй 16 удаагийн давтамжтай үүссэн шинж зүсэгдэлтүүд байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн жинсин өмдөнд 1 см хэмжээтэй 1 удаагийн,3.Шинжилгээнд ирүүлсэн шар эрээн өнгийн цамцанд үүссэн 1 см, 1 см, 1.6 см, 2.4 см хэмжээтэй 4 удаагийн давтамжтай үүссэн шинэ зүсэгдэлтүүд байна. 4.Шинжилгээнд ирүүлсэн хар эрээн өнгийн өмдөнд үүссэн 1.5 см, 1.5 см тус тус хэмжээтэй 2 удаагийн давтамжтай үүссэн шинэ зүсэгдэлтүүд байна. 5.Уг зүсэгдэлтүүд нь хурц иртэй зүйлийн хүчний үйлчлэлээр үүснэ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,
шинжээчийн 72 дугаартай “... 1.Талийгаач Б.А-н цогцост цээжний зүүн ар хэсэгт 3, 4 дүгээр хавирганы завсраар зүүн уушигны дээд дэлбэнгийн ар ханыг гэмтээсэн хатгагдсан шарх, баруун гүрээний тараагуур судасны хатгагдсан шарх, хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдэсний уруудах хэсгийн чацархайг гэмтээсэн хатгагдсан шарх, зүүн далны дээд ирмэг, зүүн шууны гадна дэд хэсэг, баруун шууны урд, ард доод хэсэг, зүүн сарвууны ар хэсэгт хатгагдсан шарх, цочмог цус алдалт, цус алдалтын шок, цээж хэвлийн хөндий дэх шингэн цус, эрүүний зүүн доод буланд, баруун эгмэнд, баруун хөхний дотор хэсэгт, баруун зүүн хөхний доор, зүүн суганы дор, зүүн ташааны дээд хэсэгт, зүүн бугалганы гадна дунд хэсэгт, тохойнд, шууны гадна дунд хэсэгт, сарвууны гадна хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх хатгагдсан шархнууд нь ир үзүүртэй зүйлээр, бусад гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Талийгаач Б.А нь цээжний зүүн ар хэсэгт 3, 4-р хавирганы завсраар зүүн уушгины дээд дэлбэнгийн ар ханыг гэмтээсэн хатгагдсан шарх, баруун гүрээний тараагуур судасны хатгагдсан шарх, хэвлийн хөндийд нэвтэрч бүдүүн гэдэсний уруудах хэсгийн чацархайг гэмтээсэн хатгагдсан шарх, зүүн далны дээд ирмэг, зүүн шууны гадна дээд хэсэг, баруун шууны урд, ард, доод хэсэг, зүүн сарвууны ар хэсэгт хатгагдсан шарх гэмтлүүдийн улмаас цочмог цус алдаж нас баржээ. 4.Талийгаач Б.А-н цогцост үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.5.Талийгаач Б.А нь нас барах үедээ согтолтгүй байжээ...” гэх,
шинжээчийн 617 дугаартай “... Х.О-н биед баруун гарын сарвууны ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт,
шүүх сэтгэц эмгэг судлалын “...1.Т.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2.Т.Т нь болсон асуудлыг үнэн зөвөөр тусгаж мэдүүлэг өгөх чадвартай. 3.Т.Т нь хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Т.Т нь эхнэр Б.А-г “ хувцас угаасангүй, утсаараа яриулсангүй, өр төлбөр “ гэх үл ялих зүйлээр шалтаглан уурлаж улмаар хөргөгчин дор байсан хутгыг авч түүнийг гэрээс чирч гарган олон удаа хутгалж алсан, мөн түүнийг хорих гэсэн хадам ээж Х.О-н гарыг нь хутгаар зүсэж хөнгөн гэмтэл учруулсан үйл баримтууд хөдөлбөргүй нотлогдож, тогтоогдсон хийгээд шүүгдэгчийн хувьд тухайн гэмт хэргүүдийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эрхэд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хутгаар хүнийг хутгалснаар гэмтэл авах, хүний амь нас хохирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ ялимгүй зүйлээр шалтгаалан эхнэр эхнэр Б.А-г хутгалан амь насыг хохироож, мөн бусдад хөнгөн гэмтэл учруулсан байна.
Хэрэгт Т.Т-н гэмт хэрэг үйлдэх үеийн согтуурлын байдлыг шалгаж тогтоогоогүй байх боловч тэрээр тухайн гэмт хэрэг үйлдэхийн өмнө согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг гэрч Б.Т, Д.ЭО, Б.Э нар тодорхой мэдүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Т-н, эхнэр Б.А-г олон удаа хутгалж амь насыг нь хохироосон дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “ онц харгис хэрцгийгээр хүнийг алах “, хохирогч Х.О-н гарыг нь хутгаар зүсэж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулах тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс гаргаж буй “ Прокурорын зүгээс Т.Т-д холбогдох хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогүй. Яллах дүгнэлд бүхэлдээ хуулийн шаардлага хангаагүй. Мөрдөн шалгах явц болон прокурорын хяналтын шатанд оролцогчийн эрхийг хязгаарласан хууль зүйн зөрчил байгаа учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах тухай “ санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “ Шүүгдэгч Т.Т-г хүний амь насыг хохироосон, гэр бүлдээ хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай “ гэж дүгнэлт гаргасан нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор зохицуулжээ.
Шүүгдэгч Т.Т-н үйлдсэн гэмт хэргийн улмаас Б.А-н амь нас хохирч, Х.О-т хөнгөн гэмтэл учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс амь хохирогчийн оршуулгын зардалд 2.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, харин хохирогч Х.О өөрт учирсан хөнгөн гэмтэлтэй холбоотой нэхэмжлэлийг хэрэгт болон шүүхэд гаргаагүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-н зүгээс “ Оршуулгын зардалд дунджаар 8.000.000-9.000.000 төгрөг болсон. НӨАТ-ын баримтыг эрээд олохгүй байгаа. Яг юу авсан талаараа дэвтэр дээр нарийн бичсэн байгаа ” гэж мэдүүлжээ.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г болон хохирогч Х.О нар нь шүүгдэгч Т.Т-н үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдъя.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.
Шүүгдэгч Т.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Т.Т-н үйлдсэн гэмт хэргүүд хангалттай нотлогдсон, тэрээр үл ялих зүйлээр шалтаглан эхнэрээ хутгалж олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр алсан, мөн хутга хэрэглэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорин жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэргийн дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Т.Т-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.
Шүүгдэгч Т.Т-г 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтнээр баривчилж, тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 66 дугаартай шүүгчийн захирамжаар сэжигтнээр баривчилж, 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 67 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд түүний энэ хэргийн улмаас нийт 119 хоног цагдан хоригдсон хоногийг хуульд заасны дагуу эдлэх ялд оруулан тооцно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, хар өнгийн хутганы бариул 1 ширхэг, хутганы ажлын хэсэг 1 ширхэг, ягаан өнгийн куртик 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсин өмд 1 ширхэг, шар эрээн өнгийн цамц 1 ширхэг, хар эрээн өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн хөхөвч 1 ширхэг ” зэргийг устгахаар тогтоов.
Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д “ Бүтэн өнчин, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, ...хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална ”, 63.1.3-т “ эцэг, эх нь...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд...асран хамгаалалтанд байна, 66.1-т “ Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
Энэ хэргийн шүүгдэгч Т.Т, амь хохирогч Б.А нар 2012 оноос хамтран амьдарч эхэлсэн боловч гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй хийгээд тэдний дундаас 2013 онд охин А.А, 2015 онд хүү А.Т нар төрж эх Б.А-р овоглосон нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г, хохирогч Х.О нарын мэдүүлгүүд, А.А, А.Т нарын төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдох бөгөөд эдгээр бага насны хүүхдүүдийн хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг дээрх хуульд заасны дагуу Сүхбаатар аймгийн БУ сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч Т.Т-н үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, мөн гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцсэн буюу 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Т.Т-г онц харгис хэрцгийгээр хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Т.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорин жилийн хугацаагаар хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан хорин жилийн хугацаагаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан найман зуун мянган төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Т-д оногдуулсан хорин жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Т.Т-н цагдан хоригдсон 119 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, хар өнгийн хутганы бариул 1 ширхэг, хутганы ажлын хэсэг 1 ширхэг, ягаан өнгийн куртик 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсин өмд 1 ширхэг, шар эрээн өнгийн цамц 1 ширхэг, хар эрээн өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн хөхөвч 1 ширхэг” зэргийг устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол оршуулгын болон бусад зардал, хохирогч Х.О нь өөрт учирсан хохирол, хор уршиг буюу цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
10. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Т.Т, талийгаач Б.А нарын төрсөн хүүхдүүд болох А.А, А.Т нарт хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сүхбаатар аймгийн БУ сумын Засаг даргад даалгасугай.
11. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-д оршуулгын зардалд 2.000.000 төгрөг нөхөн төлөгдсөнийг тус тус дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН
ШҮҮГЧИД Х.САНЖИДМАА
Н.БАЯРБААТАР