| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2021/0101/Э |
| Дугаар | 84 |
| Огноо | 2021-05-24 |
| Зүйл хэсэг | 17.5.1., 17.12.1., |
| Улсын яллагч | М.Сумъяа |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч М.Сумъяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Шүүгдэгч М.Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар: Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б.Э-д холбогдох эрүүгийн 2130000000036 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Ø¿¿ãäýã÷ийн áèåèéí áàéöààëòûí òàëààð:
Монгол Улсын иргэн, 19.. îíû .. дүгээр сарын ..-ны ºäºð Сүхбаатар аймгийн Дарьганга суманд òºðñºí, .. нàñтай, ýðýãòýé, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, малчин, ам бүл .., эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар:..............., М.Б.Э.
Õîëáîãäñîí ãýìò õýðãèéí òàëààð/яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч М.Б.Э нь 2019 оны 12 дугаар сарын дундуур Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дэвсгэр Э толгой гэх газраас иргэн Б.Б-н эзэмшлийн хар зүсмийн 8 настай зөв гуяндаа загасан тамгатай бүдүүн морийг хулгайлж 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ЦБ гэх газраас иргэн Б.Т-н 1 тооны хүрэн даагыг завшиж бусдад 510 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ нь:
Ш¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч М.Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Адууг нь хулгайлсан нь үнэн. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.
Хохирогч Б.Б-н: “...БХ гэх газраас адуугаа олсон. Адуун дотроос хар зүсмийн 8 настай зөв гуяндаа загасан тамгатай бүдүүн морь алга болсон байсан. Тэгээд бүдүүн М ахын ярга хийсэн газар дээгүүр явж байхад миний алдсан хар морины толгойтой адилхан толгой байхаар нь аваад явсан. Тэгээд орой нь М ах залгаад чи айлын хогон дээгүүр юу хийгээд байгаа юм гэхээр нь очиж уулзахад ах нь ижилхэн тамгатай болохоор нь идсэн юм. Эндээ учраа олъё гээд гуйгаад миний морины оронд хонгор халзан бүдүүн морь, саарал хязаалан гүү, хүрэн шүдлэн үрээ өгсөн...” гэх, гэрч З.М-н “ 2019 оны өвөл идэш идэх үеэр намайг хонин дээрээ байхад манай хүү БЭ, эхнэр Г нар адуу идсэн гээд мах янзалж байсан. Ямар адуу идсэн талаар асуугаагүй манайх 300 гаруй адуутай. Хэд хоногийн дараа манай ярга хийсэн хогон дээгүүр хар машинтай хүн яваад байхаар нь хэн болохыг нь асуухад Б явж байсан гэхээр нь утсыг нь олж аваад яагаад ярга хийсэн хогон дээгүүр яваад байгаа юм гэж загнахад миний алдсан морины толгой танай хогон дээр байна очиж уулзъя гэсэн тэгэхээр нь би хүү БЭ, эхнэр Г нараас ямар адуу идсэн юм хүний адуу идсэн юм уу гэхэд дуугараагүй. Удалгүй Б ирээд адууны толгой харуулсан би уг морины оронд 3 адуу өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 х/ ,
Гэрч З.М-н “...2019 оны өвөл идэш идэх үеэр намайг хонин дээрээ байхад манай хүү БЭ, эхнэр Г нар адуу идсэн гээд мах янзалж байсан. Ямар адуу идсэн талаар асуугаагүй манайх 300 гаруй адуутай. Хэд хоногийн дараа манай ярга хийсэн хогон дээгүүр хар машинтай хүн яваад байхаар нь хэн болохыг нь асуухад Б явж байсан гэхээр нь утсыг нь олж аваад яагаад ярга хийсэн хогон дээгүүр яваад байгаа юм гэж загнахад миний алдсан морины толгой танай хогон дээр байна очиж уулзъя гэсэн тэгэхээр нь би хүү БЭ, эхнэр Г нараас ямар адуу идсэн юм хүний адуу идсэн юм уу гэхэд дуугараагүй. Удалгүй Б ирээд адууны толгой харуулсан би уг морины оронд 3 адуу өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/
Яллагдагч М.БЭ-н “... Тухайн үед би хэнийх гэдгийг нь мэдээгүй. Уг хар морийг хийснийх нь дараа хонгор азаргатай сартай чандмань тамгатай адуу Б.Б-н адуу байсныг мэдсэн. 7-8 насны бүдүүн хар морь байсан... махалж байх үед эхнэр Г байсан. Би эхнэртээ өөрийнхөө адууг хийж байна гэж хэлсэн. Би хохирлыг бүрэн барагдуулж оронд нь 3 тооны адуу өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41х/
Хөрөнгийн үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 21/03/011 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-25 х/
Хохирогч Б.Т-н : “...Тэгээд тамгагүй охин хүрэн даагаа тэр хавийн айлын адуугаар хайгаад олоогүй. 2021 оны 11 дүгээр сарын дундуур манай хамаатан Г ах чиний алдсан хүрэн даагатай адилхан даага Б хүнд зарсан байна гэхээр нь арьс толгойг нь үзэхэд миний даага мөн байсан. Би 7 сард уг хүрэн дааганы сүүлийг нь тайрч дэл, сэрвээг нь дээрээс нь урагш талыг нь авсан. Тамгагүй номхон даага байсан. БЭ надад 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хар зүсмийн загасан тамгатай охин даага авчирч өгсөн тул гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72 х/ ,
Гэрч П.Б-ы “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны үед модон эмээл зарна гээд хөдөөгүүр явж байгаад БЭ-нд очсон тэгээд надаас эмээл авахаар болоод адуунаасаа оодон сүүлтэй охин хүрэн даага барьж өгсөн. Би Б гэж хүнд даагаа 400 000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 78 х/
Гэрч Ч.Б-ын “...Би 2021 оны 11 дүгээр сарын эхээр Дарьганга сумын “Шинэ Дарьганга” нэртэй фейсбүүк грүүпэд идэшний адуу авна гээд зар тавьсан.Тэгэхэд Б над руу залгаж даага зарна би Улаанбаатар хотод байна очоод өгнө гээд надаас 400 000 төгрөг дансаар авсан. Тэгээд 14 хоногийн дараа Б надад хүрэн зүсмийн охин хүрэн даага авчирч өгөөд явсан. Хүрэн дааганы сүүлийг тайрч, дэлийг нь сэрвэн дээрээс нь урагш авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 79 х/
Яллагдагч М.БЭ-н “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б гэх хүнээс эмээл авахаар өөрийн цоохор азаргатай адуунаас хүрэн зүсмийн охин даага бэлчээр дээрээс нь барьж өгсөн. Уг даага нь манай даага биш байгаа юм...Би Т гэдэг хүний хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 101-102/
Хөрөнгийн үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 21/03/011 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-89 х/
Шүүгдэгч М.БЭ-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 х/
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн Засаг даргын М.БЭ-н оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 45 х/
Шүүгдэгч М.БЭ-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 46 х/
Хохирогч Д.Б-н хохирол төлбөр төлөгдсөн тул гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 47х /
2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаартай “ Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 64 х/
Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллого /хх-ийн 108-109 х/
Хохирогч Б.Т-н хохирол төлбөр төлөгдсөн тул гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 115 х / зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч М.Б.Э 2019 оны 12 дугаар сарын дундуур Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дэвсгэр Э толгой гэх газраас иргэн Б.Б-н эзэмшлийн хар зүсмийн 8 настай зөв гуяндаа загасан тамгатай бүдүүн морийг хулгайлж 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Б-н “...БХ гэх газраас адуугаа олсон. Адуун дотроос хар зүсмийн 8 настай зөв гуяндаа загасан тамгатай бүдүүн морь алга болсон байсан. Тэгээд бүдүүн М ахын ярга хийсэн газар дээгүүр явж байхад миний алдсан хар морины толгойтой адилхан толгой байхаар нь аваад явсан. Тэгээд орой нь М ах залгаад чи айлын хогон дээгүүр юу хийгээд байгаа юм гэхээр нь очиж уулзахад ах нь ижилхэн тамгатай болохоор нь идсэн юм. Эндээ учраа олъё гээд гуйгаад миний морины оронд хонгор халзан бүдүүн морь, саарал хязаалан гүү, хүрэн шүдлэн үрээ өгсөн...” гэх, гэрч З.М-н “ 2019 оны өвөл идэш идэх үеэр намайг хонин дээрээ байхад манай хүү БЭ, эхнэр Г нар адуу идсэн гээд мах янзалж байсан. Ямар адуу идсэн талаар асуугаагүй манайх 300 гаруй адуутай. Хэд хоногийн дараа манай ярга хийсэн хогон дээгүүр хар машинтай хүн яваад байхаар нь хэн болохыг нь асуухад Б явж байсан гэхээр нь утсыг нь олж аваад яагаад ярга хийсэн хогон дээгүүр яваад байгаа юм гэж загнахад миний алдсан морины толгой танай хогон дээр байна очиж уулзъя гэсэн тэгэхээр нь би хүү БЭ, эхнэр Г нараас ямар адуу идсэн юм хүний адуу идсэн юм уу гэхэд дуугараагүй. Удалгүй Б ирээд адууны толгой харуулсан би уг морины оронд 3 адуу өгсөн... гэх мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 21/03/011 дугаартай “ 1 тооны бүдүүн морийг 1 500 000 төгрөг гэж дүгнэж байна” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр,
мөн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ЦБ гэх газраас иргэн Б.Т-н 1 тооны хүрэн даагыг завшиж бусдад 510 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Т-н “...2021 оны 11 дүгээр сарын дундуур манай хамаатан Г ах чиний алдсан хүрэн даагатай адилхан даага Б хүнд зарсан байна гэхээр нь арьс толгойг нь үзэхэд миний даага мөн байсан. Би 7 сард уг хүрэн дааганы сүүлийг нь тайрч дэл, сэрвээг нь дээрээс нь урагш талыг нь авсан. Тамгагүй номхон даага байсан...” гэх, гэрч П.Б-ы “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны үед модон эмээл зарна гээд хөдөөгүүр явж байгаад БЭ-нд очсон тэгээд надаас эмээл авахаар болоод адуунаасаа оодон сүүлтэй охин хүрэн даага барьж өгсөн. Би Б гэж хүнд даагаа 400 000 төгрөгөөр зарсан...” гэх, гэрч Ч.Б-ын “...Би 2021 оны 11 дүгээр сарын эхээр Дарьганга сумын “Шинэ Дарьганга” нэртэй фейсбүүк грүүпэд идэшний адуу авна гээд зар тавьсан.Тэгэхэд Б над руу залгаж даага зарна би Улаанбаатар хотод байна очоод өгнө гээд надаас 400 000 төгрөг дансаар авсан. Тэгээд 14 хоногийн дараа Б надад хүрэн зүсмийн охин хүрэн даага авчирч өгөөд явсан...” гэх мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ны 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 20/01/05 дугаартай “ 1 тооны даагыг 510 000 төгрөг гэж дүгнэж байна” гэх шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн буюу хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч М.Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч М.Б.Э нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэж хохирогч Б.Б-н 1 тооны бүдүүн морийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн хохирогч Б.Т-н 1 тооны хүрэн даагыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.БЭ-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.БЭ-г “алдуул мал завших”, “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.БЭ-н үйлдлийн улмаас хохирогч Б.Б-д 1 500 000 төгрөг, хохирогч Б.Т-д 510 000 төгрөгийн хохирол учирсан байх ба тэрээр хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч Б.Б-н “ миний морины оронд хонгор халзан бүдүүн морь, саарал хязаалан гүү, хүрэн шүдлэн үрээ өгч миний хохирлыг барагдуулсан. Надад М.Б.Э-с нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэх, хохирогч Б.Т-н “ М.Б.Э надад 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хар зүсмийн загасан тамгатай охин даага авчирч өгч миний хохирлыг барагдуулсан надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.БЭ-г бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүгдэгч М.Б.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6-д заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.БЭ-н 2019 оны 12 дугаар сард үйлдсэн гэмт хэрэг шүүхээр хэлэлцэгдэж байгаа, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн өөрчлөн найруулсан хуулийг хэрэглэхэд түүний эрхзүйн байдал дордохоор тул М.Б.Э-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрхзүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасныг 2020 оны 01 сарын 16-ны өдөр өөрчлөн найруулж “Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж өөрчилсөн нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан, эрүүгийн хариуцлагыг шинээр тогтоож буй явдал ба энэ тохиолдолд гэмт хэрэгт шинээр тооцохоор заасан хэм, хэмжээг хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэх нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт болно.
Шүүх шүүгдэгч М.Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзаж шүүгдэгч М.Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар тогтов.
Шүүгдэгч М.Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Б.Э нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдъя.
Шүүгдэгч М.Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Ìîíãîë Уëñûí Эð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай õóóëèéí 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã тус тус óäèðäëàãà áîëãîí ÒÎÃÒÎÎÕ нь
1. Шүүгдэгч М.БЭ-г алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.БЭ-г 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн нийт 500 цаг нийтэд тустай ажил хийх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б.Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Б.Э нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч М.Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримт ирээгүй, хохирогч Б.Б, Б.Т нарт учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч нар гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР