Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч *******ын хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч *******, гэрч Г.Ганхуяг, Ц.Зоригтбаатар, Д.Амаржаргал, нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...1973 оны 10 сарын 20-ны үед анх өөрийн амьдарч байсан Цагаан толгойн сангийн аж ахуйн авто гражид ачигчаар ажилд орсон. 1975-1978 онд цэргийн алба хааж буцаад сангийн аж ахуйдаа ирж барилгын бригадад орж 1980 онд худгийн моторчноор ажиллаж байгаад 1984 онд буцаж барилгын бригадад орж 1986 оны 05 сард 20-ны үед сантехникийн слесариар ажилласан. 1989 оны 12 сарын 28-нд ажлаасаа халагдсан...” гэв.

Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* нь 1973 оны 10-р сарын 22-оос 1989 оны 12-р сарын 28-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн сангийн аж ахуйд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч Д.Амаржаргал,Ц.Зоригтбаатар,Г.Ганхуяг нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хүсэлт гаргагч Д.Мэнджаргал нь 1973 оны 10-р сарын 15-аас 1975 оны 05-р сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Сант сумын Цагаан толгойн сангийн аж ахуйд авто гражийн ачигч,1978 оны 10-р сарын 01-ний өдрөөс 1980 оны 07-р сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд Цагаан толгойн  сангийн аж ахуйд барилгын бригадад нормчин,1980 оны 07-р сарын 09-ний өдрөөс 1984 оны 02-р сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Цагаан толгойн сангийн аж ахуйд худгийн моторчин, 1984 оны 02-р сарын 01-ний өдрөөс 1986 оны 05-р сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд барилгын бригадад нормчин,1986 оны 05-р сарын 20-ны өдрөөс 1989 оны 12-р сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд  Цагаан толгойн сангийн аж ахуйд сан техникийн слесариар тус тус ажиллаж байсан болох нь:

Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн сангийн аж ахуйн даргын 1973 оны 10-р сарын 22-ны өдрийн 137 дугаартай тушаал /хх-9/,1974 оны 12-р сарын 05-ны өдрийн 129 дугаартай Цагаантолгойн сангийн аж ахуйн даргын ээлжийн амралт олгох тухай тушаал /хх-9/, Сэлэнгэ аймгийн  Цагаантолгойн сангийн аж ахуйн даргын 1980 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн  149 дугаартай тушаал /хх-10/, Цагаан толгойн сангийн аж ахуйн даргын 1984 оны 02-р сарын 16-ны өдрийн 22 дугаартай тушаал /хх11/, 1987 оны 08-р сарын 24-ний өдрийн 183 дугаартай Сэлэнгэ аймгийн Цагаан толгойн сангийн аж ахуйн даргын 1987 оны 08-р сарын 24-ний өдрийн 183 дугаартай тушаал/хх-12/, болон

Гэрч Г.Ганхуяг шүүх хуралдаанд өгсөн “...Бид айл саахалт байсан. Барилга, сантехникийн ажил хийдэг байсан... Бид 2 засварын газар хамт ажиллаж байсан. Энд ирээд сүүлдээ барилгын ажил хийж байсныг нь би мэдэх юм байна... Энэ хүн Цагаантолгойн сангийн аж ахуйд тасралтгүй ажиллаж байсан...” гэх,

Гэрч Ц.Зоригтбаатар шүүх хуралдаанд өгсөн “...Би 1973 оноос 1990 он хүртэл ажиллаж байсан... 1987 оноос 1990 он хүртэл хамт ажиллаж байсан. Намайг хөдөө аж ахуйн засварын газар ажиллаж байхад мөн хамт ажиллаж байсан. Хамт ажиллаж байсан болохоор маш сайн мэддэг... Энэ хүн тасралтгүй ажиллаж байсан...” гэх,

Гэрч Д.Амаржаргал шүүх хуралдаанд өгсөн: “...Цагаантолгойн сангийн аж ахуйд 1978-1989 он хүртэл ажиллаж байсан... Мэнджаргал гэдэг хүнтэй хамт ажиллаж байсан. Сантехникийн слесарь, барилгын бригадад ажиллаж байсан... Барилгын бригдад нормчин хийж байсан... Сантехникийн слесариар 1984-1988 онд ажиллаж байсан...” гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гарагч *******ын Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн сангийн аж ахуйд ажиллаж байсан байдлыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар  *******ыг Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн сангийн аж ахуйд 1973 оны 10-р сарын 15-ны өдрөөс 1975 оны 05-р сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд  Авто гражийн ачигчаар,  1978 оны 10-р сарын 01-ний өдрөөс 1980 оны 07-р сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд Барилгын бригадын нормчноор, 1980 оны 07-р сарын 09-ний өдрөөс 1984 оны 02-р сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд худагийн моторчноор, 1984 оны 02-р сарын 01-ний өдрөөс 1986 оны 05-р сарын 20-ний өдөр хүртэл хугацаанд Барилгын бригадад нормчноор, 1986 оны 05-р сарын 20-оос 1989 оны 12-р сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд сантехникийн слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод  хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар  шүүх хуралдаанд оролцсон *******  энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч, төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

              

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.НАРАНТУЯА