Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 44

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мөр овгийн Болдбаатарын Энхжаргалыг насанд хүрээгүй хүнийг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар шүүгдэгч Б.Энхжаргалыг 03 / гурав / жил 05 / тав / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-т заасныг журамлан ялтан Б.Энхжаргалд оногдуулсан 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Ялтан Б.Энхжаргал энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, тэрээр гэмт хэргийн улмаас бусдад учирсан эдийн болон бусад хохиролд 2.200.000 төгрөгийг нөхөн төлсөн, насанд хүрээгүй хохирогч П.Буниасүрэн, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Баярмаа нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ Made in china “, “ PINK “ гэсэн шошготой, L өмсгөлтэй, хар манжлагатай, жижиг цагаан нохойны дүрстэй, ямар нэгэн уранхайгүй, цайвар ногоон дотоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар ялтан Б.Энхжаргалд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.СУГАР

 

               ШҮҮГЧИД                            Ц.МӨНХТУЛГА 

 

                                                            С.НАСАНБУЯН