| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2017/00604/и |
| Дугаар | 182/ШШ2017/01232 |
| Огноо | 2017-05-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 182/ШШ2017/01232
| 2017 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 182/ШШ2017/01232
| Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж
Нэхэмжлэгч: Б.Б
Хариуцагч: Н.Э
гэрээнээс татгалзаж, 41.600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Б.Б нь 2014 оны 12 сарын 10-ны өдөр иргэн Н.Этэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж гэрчилгээний 00***** дугаартай, улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай, Чингэлтэй дүүргийн **** тоотод байршилтай орон сууцны зориулалттай 1 өрөө байрыг 41.000.000 төгрөгөөр худалдаж авсан. 34 м кв талбайтай. Худалдаж авсан энэ байраа 2015 оны 12 сарын 09-ний өдөр мөн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр М.От худалдсан. Гэтэл М.О уг байрыг авсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 сарын 29-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж тус шүүхээс 2016 оны 09 сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/05770 дугаартай шийдвэр гарч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 1929 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт “... шүүхээс томилогдсон шинжээч Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтэд Чингэлтэй дүүрэг, **** 73 тоот орон сууцны өргөтгөлийн хэсэг нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон дүүргийн Өмч, газрын харилцааны албаны газар эзэмших болон ашиглах, өмчлөх зөвшөөрөл бүхий зураг төслийн байгууллагаар хийлгэж батлуулсан зураг төсөлгүй аж ахуйн аргаар баригдсан, иймд уг сууцны өргөтгөлийн барилга нь барилгын норм ба дүрмийн дагуу баригдаагүй тул чанар, стандартын шаардлага хангахгүй, цаашид засварлан ашиглах боломжгүй, нурах аюултай нөхцөл байдал үүссэн учир буулгах шаардлагатай гэжээ. Шинжээчийн дүгнэлтээр өргөтгөл хэсэг баригдсан үеэсээ доголдолтой байсан болох нь тогтоогдож байна” гэсэн байна. Дүүргийн иргэний хэргийн шүүх дээр маргаан үүсч дээрх шийдвэр болоод магадлал гарснаар нэхэмжлэгч худалдан авч цааш нь худалдсан орон сууцаа баригдсан үеэсээ доголдолтой байсныг мэдсэн юм. Тиймээс иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэг, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн иргэн Н.Эрдэнэбилэгтэй байгуулсан 2014 оны 12 сарын 10-ны өдрийн орон сууц, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт өгсөн 41.600.000 төгрөгийг буцаан авахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч хариу тайлбар болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2014 оны 12 сарын 10-ны орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан Чингэлтэй дүүргийн ***** тоотод байршилтай өргөтгөлтэй 1 өрөө байрыг Н.Байгалмаад худалдсан. Үнэнд 15 сая төгрөг төлсөн л баримт байдаг. Байр доголдолтой байсан бол тухайн үед нь үзэж харж авах байсан. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар доголдлыг мэдэх байсан, эрхээ хэрэгжүүлээгүй тул шаардах эрхээ алдсан. Тиймээс 2014 оны 12 сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах, 41.000.000 төгрөгийг буцаан авах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэл, орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, хөрөнгийн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, байрны хэмжилтийн зураг зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт 41.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Иргэн Н.Э 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаартай, Чингэлтэй дүүргийн 6***** тоотод байршилтай орон сууцны зориулалттай 1 өрөө байрыг 41.600.000 төгрөгөөр иргэн Б.Бд худалдсан нь гэрээгээр тогтоогдож байна. Гэрээнд орон сууцны талбайг 18 м кв гэсэн боловч энэ нь өргөтгөлтэй 1 өрөө байсан ба нийт талбайн хэмжээ 34.1 м кв болох нь гэрчилгээ, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Б.Б нь уг 34.1 м кв орон сууцыг цааш 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэн М.О-т худалдсан боловч орон сууцны өргөтгөлийн хэсгийн доголдлын улмаас гэрээ цуцлагдаж, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 5770 тоот шийдвэрээр худалдсан орон сууцыг буцаан Б.Баад шилжүүлж, үнийг М.О-т буцаан төлүүлэхээр шийдвэрлэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дуусгавар болсон нь тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэрээр дээрх орон сууцны өргөтгөлийн хэсэг нь батлагдсан зураг төсөлгүй аж ахуйн аргаар баригдсан, барилгын норм ба дүрмийн дагуу баригдаагүй тул чанар, стандартын шаардлага хангахгүй, цаашид засварлан ашиглах боломжгүй, нурах аюултай нөхцөл байдал үүссэн учир буулгах шаардлагатай, өргөтгөл хэсэг баригдсан үеэсээ доголдолтой байсан болох нь тогтоогджээ. Орон сууцыг М.О худалдаж авсны дараа 2015 оны 12 дугаар сард өргөтгөлийн хананд цууралт өгч гэрэлтэн, суулт өгч, 812.902 төгрөгийн засвар хийсэн боловч үр дүн гараагүй, анхнаасаа өргөтгөлийн хэсгийн суурь буруу, даац авах боломжгүй хийгдсэн тухай шүүхийн шийдвэрт тусгагдсан байна.
Одоо Б.Б өөрт нь орон сууцыг худалдсан Н.Э-т холбогдуулж анхнаасаа доголдолтой эд хөрөнгө худалдсан гэсэн үндэслэлээр гэрээ цуцлахыг шаардаж байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч орон сууцны доголдлыг тухайн үед мэдэх боломжтой байсан, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар шаардах эрхээ алдсан гэж нэхэмжлэлийг эсэргүүцэж байна.
Н.Э орон сууцаа өргөтгөж, Б.Бд худалдах үедээ талбайн хэмжээг нэмэгдүүлсэн гэрчилгээг шинэчлэн авсан байх ба Б.Б тухайн үед өргөтгөлийн хэсгийн доголдлыг нүдээр харж мэдэх боломжтой байсан гэж үзэх боломжгүй байна. Орон сууцны доголдлыг мэдсэн үеэс буюу засварлагдах боломжгүйг тогтоосон шүүхийн шийдвэр гарч, орон сууц буцаж өөрт нь шилжсэн үеэс Б.Б Н.Э-тэй хийсэн гэрээг цуцлах шаардлагыг гаргаж байна.
Хариуцагч мөн орон сууцны үнийг зөвшөөрөхгүй маргадаг ба орон сууцны үнийг гэрээнд 20.000.000 төгрөг гэсэн, нэхэмжлэгч 15.000.000 төгрөг шилжүүлснээс өөр мөнгө өгснийг мэдэхгүй гэж тайлбарладаг боловч энэ нь дараахь байдлуудаар үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэгч татвар бага төлөх гэж бүртгэлийн газарт өгөх орон сууц худалдах, худалдан авах гэрээг 20.000.000 төгрөгийн үнийн дүнтэй хийсэн, бодит байдал дээр орон сууцыг 41.600.000 төгрөгөөр худалдан авах гэрээг хийсэн, мөн хариуцагчид 15.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, худалдагчийн төлөх ёстой зуучлалын хөлсний 832.000 төгрөгийг зуучлагч компанид төлөөд, хадгаламжаасаа 25.750.000 төгрөг авч хариуцагчид бэлнээр өгсөн гэж тайлбарладаг. Хэрэгт 2 гэрээ байгаа, нэхэмжлэгч хариуцагчид дансаар 15.000.000 төгрөг шилжүүлсэн нь дансны хуулгаас харагдах ба хариуцагчид өгөх мөнгөнөөс нэхэмжлэгч зуучлалын хөлсийг төлснийг хариуцагч эсэргүүцэхгүй байна. Нэхэмжлэгч өөрийн хадгаламжаас 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 25.750.000 төгрөг авсан болох нь хадгаламжийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байх бөгөөд дээрх нийт мөнгөний нийлбэр нь нэхэмжлэгчийн хэлж буй 41.600.000 төгрөгтэй тэнцэж байна. Нэхэмжлэгчийн хадгаламжаасаа мөнгө авсан үе орон сууц худалдан авсан үетэй тохирч байна. Үл хөдлөх эд хөрөнгийг зуучлалын ОСМО компаниар зуучлуулж худалдсан байдаг ба Чингэлтэй дүүргийн **** тоот 1 өрөө байраа Н.Э 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 41.600.000 төгрөгөөр худалдан борлуулсан тухай бичгийг хэрэгт ирүүлжээ. Мөн орон сууцны үнийг нэхэмжлэгч дутуу төлсөн бол хариуцагч дутуу төлбөрийг шаардаж байсан байдал алга байна.
Дээрх байдлуудаар орон сууц 41.600.000 төгрөгөөр худалдагдсан нь тогтоогдож байх бөгөөд орон сууц доголдолтойн улмаас худалдах худалдан авах гэрээг цуцалж, орон сууцыг Н.Э-т, орон сууцны үнэд төлсөн 41.600.000 төгрөгийг Н.Э-ээс Б.Б-д төлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба 7 хоногт бэлэн болох шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ С.БУД