Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагч М.Ханджав

Шүүгдэгч Б.АЭ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.АЭ-д холбогдох 2130001080125 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ....-ны өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ...., аав, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын .... дүгээр багийн Б гэх газарт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:............., Б.АЭ

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Б.АЭ нь 2021 оны 04 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ............... тоотод “АЁ” гэх Facebook хаягаас Live хийж “ТП” нэртэй тоглоомыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

- Шүүгдэгч Б.АЭ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2021 оны 03 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд хөдөөнөөс Мөнххаан суманд ирэхэд суманд “COVID-19” өвчин гарсан тул би гэртээ хөл хорионд орсон. Хөл хорионд байж байх хугацаандаа 2021 оны 04 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд “facebook”-ээр “ТП” тоглоом тоглож байхыг хараад зүгээр сууснаас гээд ашиг олох зорилгоор “АЁ” facebook хаягаар 2 өдөр live хийсэн. 04 дүгээр сарын 12-ны өдөр миний хийж байгаа live хууль бус болохыг мэдээд хэрэглэж байсан ширээ, хүснэгтийг галд хийж шатаасан...гэв.

 

  • Яллагдагч Б.АЭ-н: Гэртээ зүгээр сууж байхаар тоглуулж мөнгө олох боломжтой юм байна гэж бодоод 2021 оны 04 дүгээр сарын 10, 11-ний өдөр тоглуулсан. 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Facebook-ээр миний тоглуулж  байгаа тоглоомыг хууль бус гэж байхаар нь тоглуулахаа больсон... 2020 оны 07 дугаар сард Улаанбаатар хотын “М” гэх гар утас зардаг цэгээс 170,000 төгрөгөөр худалдаж авсан “Samsung Galaxy On 7 Prime маркийн гар утас ашиглаж тоглоомыг зохион байгуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 дугаар хуудас/,

 

  • Гэрч М.У-н: 2021 оны 04 дүгээр сар шиг санаж байна, хөл хорионд байхад “АЁ” гэх “Facebook” хаягаас зохион байгуулж тоглуулж байсан “ТП” тоглоомд нэг удаа 5,000 төгрөгөөр тоглож алдсан... 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр .............. гэсэн дансанд өөрийн .............. гэсэн данснаас 5,000 төгрөг шилжүүлсэн. Буцаад надад уг данснаас нэг гараа гэж 5,000 төгрөг буцааж хийсэн. Тэгэхээр нь дахиж уг дансанд 5,000 төгрөгөөр хийж тоглоод алдсан. Дахиж тоглоогүй..гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

  • Гэрч В.Б-н: 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шиг санаж байна, хол хорионд байхад “АЁ” гэх “Facebook”  хаягаас зохион байгуулж байсан “ТП” тоглоом нэг удаа 5,000 төгрөгөөр тоглож алдсан... Би өөрийн мобайл банкнаас 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ................ гэсэн дансанд өөрийн .................. гэсэн данснаас 5,000 төгрөг шилжүүлсэн. Буцаад надад уг данснаас нэг гараа гэж 5,000 төгрөг буцааж хийсэн. Дахиж уг дансанд 5,000 төгрөг хийж тоглоод алдсан. Дахиж тоглоогүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

 

  • Гэрч Б.Х-н: Манай нөхөр Б.АЭ 2021 оны 03 дугаар сарын сүүлээр хөдөөнөөс ирээд буцаж явах гэтэл “COVID-19” өвчин суманд гарсан тул хөл хорионоос болоод хөдөө явах боломжгүй болсон. 2021 оны 04 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд өөрөө цаасан дээр дөрвөлжин зүйл зурж хөзөр тарааж утсаараа live хийж “ТП” тоглоом тоглуулж байсан. 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр АЭ цаасан дээр зурсан зүйлээ галд хийхээр нь “яаж байгаа юм” гэж асуухад “миний хийгээд байгаа зүйл хууль бус юм шиг байна, “facebook”-ээр минийхтэй адил ширээ зураад “live”-иар “ТП” тоглуулах чинь хууль бус гэж тавьсан байна” гээд дахиж уг тоглоомыг тоглуулахгүй гэж байсан... мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

 

  • Гэрч Я.Б-н: Би 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “АЁ” цахим хаягт “ТП” тоглоом тоглосон... Би 5,000 төгрөгөөр 2 удаа нийт 10,000 төгрөгөөр 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тоглож 10,000 төгрөг хожсон...” гэх /хх-ийн 118-119 дүгээр хуудас/ мэдүүлэг,

 

  • FACEBOOK” цахим сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6, 86-87 дугаар хуудас/

 

  • Сүхбаатар аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 29 дугаартай “Эд мөрийн баримт хураан авах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 7 дугаар хуудас/
  • Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 9-11 дүгээр/

 

  • Б.АЭ-н ХААН банкны ............... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 14-15, 90-93 дугаар хуудас/

 

  • М.У-н ХААН банкны .............. дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 18, 25-28 дугаар хуудас/

 

  • В.Б-н ХААН банкны ................ дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 19, 22-24 дүгээр хуудас/

 

  • Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 29 дүгээр хуудас/

 

  • “Линзийн өгөөж” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2103148 дугаартай “Galaxy On7 Prime” маркийн гар утас 128,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-60 дугаар хуудас/

 

  • Шүүгдэгч Б.АЭ-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 дүгээр хуудас/

 

  • Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 92 дугаар тодорхойлолт /хх-ийн 77 дугаар хуудас/

 

  • Шүүгдэгч Б.АЭ-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 78 дугаар хуудас/

 

  • Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаартай “Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай” тогтоол /хх-ийн 81 дүгээр хуудас

 

  • Я.Б-н ХААН банкны .............. дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 96-97 дугаар хуудас

 

  • Б.П-н ХААН банкны .............. дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 98-99 дугаар хуудас

 

  • А.М-н ХААН банкны .............. дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 100-101 дугаар хуудас

 

  • Б.Х-н ХААН банкны ................. дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 102-103 дугаар хуудас

 

  • Шүүгдэгч Б.АЭ-н Прокурорын газарт гаргасан “ Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай “ хүсэлт /хх-ийн 141 дүгээр хуудас/

 

  • Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 74 дугаартай прокурорын тогтоол, Прокурорын санал /хх-ийн 142-145 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Гэм буруугийн талаар:

  • Шүүгдэгч Б.АЭ нь 2021 оны 04 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ................. тоотод гэрээсээ “Galaxy On7 Prime” маркийн гар утсаар өөрийн “АЁ” гэх фейсбүүк хаягаас ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “ТП” мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “...2021 оны 04 дүгээр сарын 10, 11-ний өдөр тоглуулсан.170,000 төгрөгөөр худалдаж авсан “Samsung Galaxy On 7 Prime маркийн гар утас ашиглаж тоглоомыг зохион байгуулсан...” гэх

гэрч М.У-н: “...2021 оны 04 дүгээр сар шиг санаж байна, хөл хорионд байхад “АЁ” гэх “Facebook” хаягаас зохион байгуулж тоглуулж байсан “ТП” тоглоомд нэг удаа 5,000 төгрөгөөр тоглож алдсан...” гэх

гэрч В.Б-н: “...2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шиг санаж байна, хол хорионд байхад “АЁ” гэх “Facebook”  хаягаас зохион байгуулж байсан “ТП” тоглоом нэг удаа 5,000 төгрөгөөр тоглож алдсан...”

гэрч Б.Х-н: “...2021 оны 04 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд өөрөө цаасан дээр дөрвөлжин зүйл зурж хөзөр тарааж утсаараа live хийж “ТП” тоглоом тоглуулж байсан...” гэх

гэрч Я.Б-н: “...Би 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “АЁ” цахим хаягт “ТП” тоглоом тоглосон...” гэх мэдүүлгүүд

ХААН банкны дансны хуулганууд, Facebook.com сайтад үзлэг хийсэн тэмдэглэл, “Линзийн өгөөж” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ............... дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.АЭ-н интернэт орчин дахь Фэйсбүүк олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан бусад этгээдүүдээр мөрий бооцоо тавиулан “ТП” тоглоомыг тоглуулсан уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрийтэй тоглоом зохин байгуулах” гэмт хэргийн “... мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан...” шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэм хор, хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг “гэмт хэргийн хохирол” гэж,  2 дахь хэсэгт мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг “гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан үеэс төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд ашиг орлого олсон эсэх, олсон ашгийн хэмжээ нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

 

Иймд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.АЭ-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.АЭ-д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт тус тус хамаарах бөгөөд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч Б.АЭ-д үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан эдийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно ” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.АЭ дээрх гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн “Galaxy On7 Prime” маркийн гар утсыг ашигласан, түүнчлэн гэмт хэрэг үйлдэж хууль бусаар 389,500 төгрөгийн ашиг орлого олсон нь  “Линзийн өгөөж” ХХК-ийн 2103148 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн 2021 оны 05 дугаар сарын 02 дугаар сарын тэмдэглэл болон гэрч М.У, В.Б, Б.Х, Я.Б нарын мэдүүлгүүд, тэдгээрийн ХААН банкны дансны хуулганууд зэргээр хангалттай нотлогдсон тул дээрх “Galaxy On7 Prime ” маркийн гар утас болон түүний хууль бусаар олсон 389,500 төгрөгийг тус тус хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж гэж үзлээ.

 

“Линзийн өгөөж” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2103148 дугаартай шинжээчийн дүгнэлт шүүгдэгч Б.АЭ-н “Galaxy On7 Prime” маркийн гар утсыг 128,000 төгрөгөөр үнэлсэн ба шүүгдэгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийн талаар маргаагүй байна.

 

Иймд Б.АЭ-д холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ... бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэжээ.

Б.АЭ-н зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Б.АЭ-с гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Galaxy On7 Prime” маркийн гар утсыг улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 29 дугаартай “Эд мөрийн баримт хураан авах тухай” прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлнэ.

 

Шүүгдэгч Б.АЭ энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.АЭ-г мөрийтэй тоглоом зохион байгуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.АЭ-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч Б.АЭ нь дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.АЭ-д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.АЭ-с гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 128,000 төгрөгийн үнэлгээтэй үнэ бүхий “Galaxy On7 Prime” маркийн гар утас, гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олсон ашиг орлого болох 389,000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

6. Шүүгдэгч Б.АЭ-н өмчлөлийн “Galaxy On7 Prime ” маркийн гар утсыг улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 29 дугаартай “Эд мөрийн баримт хураан авах тухай” прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч Б.АЭ энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      С.НАСАНБУЯН