| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2021/0136/э |
| Дугаар | 123 |
| Огноо | 2021-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сумъяа |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,
Улсын яллагч М.Сумъяа,
Шүүгдэгч А.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Рд холбогдох 2130000000156 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19... оны .... дугаар сарын ....-ний өдөр Сүхбаатар аймгийн М суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ...... аав, ээж, дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Т сумын .... дүгээр баг, Ц гэх газарт оршин суудаг, ................ регистрийн дугаартай, А.Р,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч А.Р нь 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Т сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрны хашаанд байх сагсны талбай дээр Б.Д-н биед халдаж зодон эрүүл мэндэд нь дээд уруул, доод уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Р-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч А.Р-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч А.Р-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаас өгсөн “...2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн үед Сүхбаатар аймгийн Т сумын .... дүгээр баг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрны хашаанд байдаг сагсны талбай дээр нийт зургуулаа сагс тоглож байсан юм... Б.Д нь Э.Т-г заамдсан байхаар нь тухайн үедээ Э.Т-г зодуулж байна гэж ойлгоод Б.Д-н нүүр лүү нь гараараа нэг удаа цохиход уруул нь таарч язарсан. Тухайн үед Б.Д-н уруулаас нь цус их гараад бид нар сагс тоглохоо болцгоосон. Тэгээд би буруугаа ойлгоод Б.Д-г цохиж уруулыг сэтэлсэн учраас тухайн хүнээс уучлалт гуйгаад бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх
Хохирогч Б.Д-н “...2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн орчимд Сургуулийн дотуур байрны хашаанд байдаг сагсны талбай дээр сагс тоглож байгаад Т гэх хүнийг би санамсаргүй байдлаар тохойгоороо түлхсэн юм. Тэгсэн чинь Т намайг “Чи аятайхан тоглолдоо” гээд над руу дайраад бид хоёр барьцалдаад байж байхад гэнэт хажуу талаас Ттой нэг баг болж тоглож байсан А.Р гэх залуу миний уруул руу гараараа цохиж уруул сэтэлсэн. Тэгээд би А.Р-д уруул руугаа цохиулаад газар унаад босоод ирэхэд миний уруулаас их цус гараад байсан. Тэгээд би сумын эмнэлэгт очиж үзүүлэхэд оёдол тавих шаардлагатай гээд миний уруулд 3 оёдол тавьсан. Би А.Р, Т нартай урьд өмнө нь маргалдаж муудаж байгаагүй. Ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Тухайн үед надтай нэг баг болж тоглож байсан А.Г, А.Т нар байсан. А.Р нь миний уруул руу гараараа нэг удаа цохисны улмаас дээд уруулыг сэтэрсэн байсан. Миний дээд уруул сэтэрч 3 оёдол тавиулсан. Мөн доод уруул дотор талдаа язарсан байна. Миний дээд уруулд 3 оёдол тавьсан. Доод үүдэн шүд хөндүүрлээд байна. Миний хүзүү, мөрний хэсгээр хөшөөд байна. Миний хувьд гомдолтой байна...” гэх мэдүүлэг,...” гэх /хх-ийн 6-7 дугаар хуудас/
Гэрч А.Г-н “...2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр би өөрийн найзуудынхаа хамт Сургуулийн сурагчдын дотуур байрны гадна байдаг сагсны талбай дээр сагс тоглосон юм. Тухайн үед Б.Д, А.Т бид гурав нэг баг болж, А.Р, Э.Т, Б.Б нар нэг баг болоод хоорондоо тоглож байсан юм. Тэгээд тоглож байх явцад гэнэт Б.Д, Э.Т нар хоорондоо маргалдаж байсан. Тухайн үед Би Б.Б-г хамгаалж байгаад ард хүн маргалдаад байхаар нь эргэж харахад Б.Д газар уначихсан Б.Д-н хажууд А.Р, Э.Т нар байж байсан. Тэгээд би юу болоод байгаа юм гээд А.Р-г бариад та нар одоо боль тоглож байгаад хоорондоо маргалдлаа гэж хэлж байсан. Тухайн үед Б.Д-н уруулаас нь их цус гарч байсан. Мөн А.Р-н баруун гар нь язарч цус гарсан байсан. Тухайн үйл явц маш хурдан болж өнгөрсөн. Надад өөр мэдэх зүйл байхгүй...гэх /хх-ийн 15-16 дугаар хуудас/
Гэрч А.Т-н “...2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр би өөрийн найзуудынхаа хамт Сургуулийн сурагчдын дотуур байрны хашаанд байдаг сагсны талбай дээр сагс тоглосон юм. Тухайн үед Б.Д, А.Г бид гурав нэг баг болж, А.Р, Э.Т, Б.Б нар нэг баг болоод хоорондоо тоглож байсан юм. Тоглож байх явцад гэнэт Б.Д, Э.Т нар хоорондоо маргалдаж байсан. Яг ямар шалтгаанаар маргалдсаныг би мэдээгүй . Б.Д, Э.Т нар хоорондоо маргалдаад байж байхад гэнэт А.Р Э.Т-г өмөөрч Б.Д-н нүүрэн хэсэгт гараараа их чанга цохиж байсан. Тэгтэл Б.Д газар унасан. Тэгээд би Тийг барьж аваад тухайн маргааныг салгасан юм. Тухайн үед Б.Д-н уруулаас нь их хэмжээний цус гараад байсан. Цусыг нь тогтоогоод харахад Б.Д-н дээд талын уруул нь сэтэрсэн байсан. Тухайн үйл явц маш хурдан хугацаанд болж өнгөрсөн. Би яг хажууд нь байсан. А.Р Б.Д-г цохиж байхыг харсан. Б.Д, А.Р нарыг урьд өмнө нь маргалдаж байхыг нь би хараагүй...” гэх /хх-ийн 19-20 дугаар хуудас/
Гэрч Э.Т-н “...2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн орчимд дотуур байрны хашаанд байдаг сагсны талбай дээр сагс тоглосон юм. Тухайн үед манай хамаатны ах А.Р, найз Б.Б бид гурав нэг баг болоод харин манай эсрэг багт Б.Д, Г, Т нар нэг баг болоод хоорондоо сагс тоглосон юм. Тэгээд тоглож байх явцад Б.Д нь намайг хамгаалж байхдаа 2 удаа тохойгоороо түлхэж байсан юм. Сагс тоглох нь өөрөө хоёр хүн хоорондоо шүргэлцэх, түлхэлцэх асуудал байдаг болохоор би тухайн үед нь Б.Д-т тохойгоороо түлхлээ гэж хэлээгүй юм. Тэгээд дахиад буюу 3 дах удаагаа тохойгоороо түлхээд намайг газар унагачихаар нь би Б.Д-т хандан “Чи яаж тоглоод байгаа юм бэ, цэвэрхэн тоглолдоо” гэж хэлэхэд чи юу гээд байгаа юм гээд над руу уурлаад дайраад намайг заамдахаар нь би мөн адил Б.Д-г заамдсан юм. Тэгээд цуг сагс тоглож байсан хүмүүс бид хоёрыг салгаад байж байхад гэнэт А.Р ах уурлаад Б.Д-г цохисон юм. А.Р ах Д-н цохисны дараа уруулаас нь цус гараад байсан. А.Р ах Б.Д-г цохиж байхыг нь би харсан. Б.Д, А.Р нарыг урьд өмнө нь маргалдаж байхыг нь би хараагүй. Надад энэ талаар мэдэх зүйл байхгүй....” гэх /хх-ийн 27-28 дугаар хуудас/ мэдүүлгүүд
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 32-33 дугаар хуудас/
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 339 дугаартай “...Б.Д-н биед зүүн дээд, доод уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт \хх-ийн 34-35 дугаар хуудас\
Шүүгдэгч А.Р-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/
Шүүгдэгч А.Р-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/
Хохирогч Б.Д-н гомдолгүй гэх хүсэлт /хх-ийн 63 дугаар хуудас/
Шүүгдэгч А.Р-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 64 дүгээр хуудас/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар прокурорын тогтоол, санал /хх-ийн 65-67 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Р нь 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Т сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрны хашаанд байх сагсны талбай дээр Б.Д-н биед халдаж зодон эрүүл мэндэд нь дээд уруул, доод уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч Б.Д, гэрч А.Т, А.Г, Э.Т нарын мэдүүлгүүд, яаралтай тусламжийн хуудас, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 329 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч А.Р нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч А.Р нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг хутгаар зүсэхэд гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч Б.Д-тай маргалдсаны улмаас түүний эрүүл мэндэд зүүн дээд, доод уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Р-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
А.Ргийн үйлдлийн улмаас хохирогч Б.Д-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гомдол гаргахгүй” гэх хүсэлтээ прокурорт гаргажээ.
Иймд шүүгдэгч А.Р-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч А.Р-д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Р нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Б.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч А.Р-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч А.Р-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгэв.
Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг шүүгдэгч А.Р нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Р нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй.
Шүүгдэгч А.Р-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Р-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Р-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Р-д оногдуулсан торгох ялыг 5 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч А.Р-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч А.Р энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР