Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/44

 

  2021           05           05                                      2021/Ш*******Т/44  

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч *******.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2104000150026 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                    Б.Наранжаргал

Улсын яллагч                                                      О.Нүрмаа

Насанд хүрээгүй хохирогчийн

хууль ёсны төлөөлөгч                                  *******

Шүүгдэгч                                                        ******* нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн __ дугаар хороо, ____ хэсгийн 6 дугаар гудамжны 5 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо тус дүүргийн __дугаар хороо, ____ 6 дугаар гудамжны 3 тоот хашаанд оршин суухж байгаа *******.

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

            Яллагдагч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 17-18 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн __ дугаар хороо, ____ 6 дугаар гудамжны 3 тоот хашаанд орших гэрийнхээ гадна өөрийн дагавар хүү ******* бие рүү цохих, нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхээс *******-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

           Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр найз ******* болон эхнэр Б нарын хамт архи ууж байхад манай том хүү Т ирчихсэн байсан. Эхнэр гарч бие засах гээд хүү ******* куртикийг өмсөхөд халааснаас нь тамхи гарч ирсэн ба гэрийн гадаа эхнэр хүү 2 маргалдаад байсан. Намайг гэрээс гарахад эхнэр дугуйн дээр унасан байхаар нь би ******* ээжийгээ унагаалаа гэж уурлаад түүний нүүр хэсэгт 2 удаа гараараа цохисон. Баруун гараараа нүүрэнд нь цохисон. Уначихсан байхад нь баруун хөлөөрөө нүүрэнд нь өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 63, 64-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Насанд хүрээгүй хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 1 дүгээр сарын 11-ний орой 18 цагийн орчим Багануур дүүргийн __дугаар хороо __ 6-3 тоот хашаан дотор манай хойд эцэг *******намайг гар хөлөөрөө зодсон. Тэр өдөр намайг гэр лүүгээ ороход ээж над руу хашгираад уурлаад байхаар нь би гэрээсээ гарсан. Тэгэхэд ээж миний араас гарч ирсэн ба би ээжийг тайвшруулаад дугуйн дээр суулгаж байхад ээж намайг түлхээд ******* энэ намайг зодоод байна гэж хэлсэн. Тэр үед хойд эцэг ******* гарч ирээд намайг цохих гээд байхаар нь би нүүрээ дарсан чинь миний бие рүү цохиж байгаад намайг нүүрнээсээ гараа авахад миний нүүр лүү өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 13, 14, 16-р хуудас/

              Гэрч Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Т намайг түлхээд унагаачихлаа гэж ойлгоод ******* ******* зодсон. ******* хацар луу нь 2 удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх-21-р хуудас/

              Насанд хүрээгүй гэрч Ч-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 11-ний оройн 18 цагийн үед Т намайг гэрийн гаднаас дуудсан. Гараад очиход ******* хамраас цус гарсан, түүнийгээ цасаар угааж байсан. Юу болсон талаар асуухад юм хэлээгүй, манай гэрийн гадаа цусаа цэвэрлэчихээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-р хуудас/

              Шинжээч эмчийн 039 дугаартай “******* биед хамар ясны шинэ хугарал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 49-р хуудас/

              Насанд хүрээгүй хохирогчийн ******* нас тоолсон тухай “...2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 15 нас 6 сар 10 хоногтой...” гэсэн тэмдэглэл /хх-н 118-р хуудас/

              Хэргийн газар үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8-р хуудас/

              *******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан...” гэх хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 90-р хуудас/

              Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэлтийн лавлагаа /хх-н 70-76-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт,

Хохирогчийн хууль ёсны  төлөөлөгчөөс “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна. ******* эрүүл болоход нь анхаарлаа хандуулах цаашид 16 нас хүрэхээр нь хамрын хагалгаанд оруулж эрүүл болгож хамрын муруйлтгүй болгохыг шаардаж байна...” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... “ гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

            Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 17-18 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн __ дугаар хороо, _____ 6 дугаар гудамжны 3 тоот хашаанд орших гэрийнхээ гадна ээжийгээ түлхэж унагаалаа гэх шалтгаанаар өөрийн дагавар хүү ******* бие рүү цохих, нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас биеийн эрүүл мэндэд нь хамар ясны шинэ хугарал, цус хуралт бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь насанд хүрээгүй хохирогч Б.Тулга-Эрдэнийн бие рүү гараараа цохих, нүүр лүү өшиглөсөн зэрэг үйлдэлүүдээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “...******* биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 039 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч *******-н үйлдэл нь ******* Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах саналтай байна…” гэсэн дүгнэлт,

             Шүүгдэгчийн “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж ийм үйлдэл гаргахгүй... “ гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.

Шүүгдэгч *******-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч ******* хууль ёсны  төлөөлөгчөөс “...Тулга-Эрдэнийг эрүүл болоход нь анхаарлаа хандуулах цаашид 16 нас хүрэхээр нь хамрын хагалгаанд оруулж хамрын муруйлтгүй болгохыг шаардаж цаашид гарах эмчилгээний зардал гаргуулна...” гэсэн нэхэмжлэл гаргажээ.

Иймд хохирогч Т  нь хамрын хагалгаанд орж хамрын муруйлтаа эмчлүүлэх тул цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн *******-с иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэнэ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, одоогоор төлөх хохирол төлбөргүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г гурван зуун /300/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй.

4. Хохирогч Т нь цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

Д*******РГ*******Л*******ГЧ ШҮҮГЧ                               *******.БЯМБ*******Ж*******В