| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2021/0046/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/52 |
| Огноо | 2021-06-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Нүрмаа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/52
2021 06 15 2021/ШЦТ/52
*******НГ*******Л УЛСЫН Н*******РИЙН ӨНӨӨС
Багануур дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин
Улсын яллагч *******.Нүрмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: 1972 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын ******* дүүрэгт төрсөн, эрэгтэй, 48 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ганцаараа Багануур дүүргийн __ дүгээр хороо, __ дугаар байрны 76 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ******* дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор *******рүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь заалтад зааснаар 18 жилийн хорих ялаар шийтгүүлж, дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 143 дугаартай шүүгчийн захирамжаар 3 жил 2 сар 15 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон, Багануур дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 2 сар 75 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн ******* овгийн *******ийн *******дсүрэн /РД:*******/
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:
Яллагдагч ******* нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны орой 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн ___ дүгээр хороо, Сургалтын задгайн __ дугаар гудамжны ___ тоотод оршин суугч *******-н гэрт хохирогч *******-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний эрүүн тус газарт архины шилээр зүсч эрүүл мэндэд нь эрүүнд шарх, зүүн чамархай, шанаа, чихэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс *******-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
Т*******Д*******РХ*******ЙЛ*******Х нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн орчим *******, 2-3 хүнтэй хамт архи уусан байдалтай явж байсан бөгөөд би тэд нартай нийлж 23 дугаар байрны ард 1 шил архи хувааж уусан. Тэгээд *******рдэнэцогтыг аваад Сургалтын задгайн ____тоотод байх ******* ахынд очиж дахин 1 шил архи хувааж уусан. *******ройн 19 цагийн үед маргааш зөрчлийн шүүх хурлаар орох тухайгаа ярьж байтал ******* намайг шорон орон ярьлаа гэж уурласан. Би түүнд хандаж чи согтчихсон юм уу, юу яриад байгаа юм бэ гэхэд ******* миний шанаа хэсэг рүү цохиж миний хорхойтой шүдийг үйрүүлчихсэн. Үргэлжлээд ******* архины шил бариад над руу дайрсан бөгөөд би биеэ хамгаалж түүнтэй ноцолдсон. Би тухайн үед *******-н гарт байсан архины шилийг авах зорилготой байсан бөгөөд нэг мэдэхэд архины шил хагарчихсан *******-н шанаа хэсэг нь зүсэгдсэн байсан. Би тэнд байвал *******-тэй зодолдох юм байна гэж бодоод ******* ахын гэрээс гарч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 59-61-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...бид нийлээд гурван шил архи хувааж уусан бөгөөд бүгд согтоцгоож эхэлсэн. *******нэ үед ******* бид хоёр зэрэгцээд суучихсан бусад нь орон дээр сууж байсан. ******* согтуу шорон орон яриад байхаар нь би түүнд хандаж хэрэггүй яриагаа боль гэж хэлэхэд ******* надад уурлаж маргалдсан. Тэгээд ширээн дээр байсан хоосон архины шилийг хагалж миний зүүн шанааг архины шилний хагархайгаар зүсэж надад гэмтэл учруулсан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 30, 31-р хуудас/
Гэрч -н өгсөн “...Би 21 цаг өнгөрч байхад ___ дугаар гудамжны ___ тоот хашаанаас аавыгаа авах гээд очиход аав маань айлын гэр дотор орон дээр нүүрээ дарчихсан, мөн зүүн талын чихнээс нь цус гарчихсан, айлын гэр орон нил цус болсон байдалтай байсан. Цагдаа нар ирээд ааваас асуулт асуухад ******* намайг ийм болгосон гэж хариулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 36-р хуудас/
Шинжээчийн 188 дугаартай “…*******-н биед эрүүнд шарх, зүүн чамархай, шанаа, чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо, ир ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 48-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 15-17-р хуудас/
*******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...******* дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор *******рүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь заалтад зааснаар 18 жилийн хорих ялаар шийтгүүлж, дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 143 дугаартай шүүгчийн захирамжаар 3 жил 2 сар 15 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон, Багануур дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 2 сар 75 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн...” гэх тэмдэглэл /хх-н 67-р хуудас/
Багануур дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 204-211-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг харуулсан иргэний үнэмлэхийн лавлагаа, депозит дасны хуулга, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 66-70-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-д *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгчийн гэм буруу болон хуулийн зүйлчлэлтэй маргах зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны орой 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн ___ дүгээр хороо, __ дугаар гудамжны __ тоот хашаанд оршин суугч *******-н гэрт хохирогч *******-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний эрүүн тус газарт архины шилээр зүсч эрүүл мэндэд нь эрүүний зүүн буланд 5.5 см шарх гэмтэл, зүүн чихний ар хөхлөг орчим 0.3х0.1см, 0.2х0.1см зулгаралт, зүүн чихний дэлбэнд дунд хэсэгт 0.6х01см, чихний омогт 0.3х02см зулгаралт, зүүн чихний урд шанаа орчим 0.6х0.1см,0.5х0.1см зулгаралт гэмтэл бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал” нөлөөлсөн гэж үзэв.
******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой архидан согтуурч улмаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж хагарсан архины шилээр хохирогчийн эрүүн тус газарт нь зүссэн үйлдлээр нь тогтоогдсон.
*******нэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…*******-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 188 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч *******-н үйлдэл нь *******-н онгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн мөн *******рүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.
Иймд шүүгдэгч *******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчээс “...Бид маргалдах явцад зүсэгдсэн байна гэж ойлгосон. Би санаатайгаар архины шил хагалан тэр хүний биед гэмтэл учруулаагүй харин архины шил булаацалдах явцад шил хагарч болгоомжгүйгээр *******-н биед гэмтэл учруулсан...” гэж мэдүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон дээрхи дүгнэлтүүдээр няцаагдаж байна.
*******нэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч *******-н биед хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч ******* нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
*******рүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-д онгол Улсын *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх, ялыг *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагыг 1 хоногт тооцож 90 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дэх хэсэгт тус тус заасныг журамлан өмнөх Багануур дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 2 сар 75 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, түүнээс 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг байдлаар 56 хоногийн ял эдэлсэн байх бөгөөд эдлээгүй үлдсэн 3 жил 2 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг 3 жил 5 сар 19 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгчийг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Хохирогчоос ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогчийн буруутай үйлдэл байж магадгүй, төр өөрөө хүнийг эрхийг хангах үйл ажиллагааг системтэй хийгээгүй байна. *******дгээр асуудлууд нь энэ хүнд ял шийтгэл оногдуулахад асар их нөлөөлөх чухал зүйл. Хүний үйлдсэн үйлдэлд нь тохируулж 500.000 төгрөгийн торгуулийг оногдуулж өгөөч ээ гэсэн саналтай байна....“ гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...Би ял шийтгэл аваад явах надад хамаагүй, хамгийн гол нь шүүх болсон процессыг үнэн бодитоор дүгнэж, түүнд нь таарсан ял шийтгэлийг оногдуулж өгөхийг хүсч байна...” гэсэн дүгнэлт тус тус гаргажээ.
Шүүгдэгч ******* нь ам бүл ганцаараа, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд хоёр удаа ял шийтгэгдэж байсан зэрэг хувийн байдал болон бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-д *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******-г бусдад төлөх хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин /240/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь Багануур дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 2 сар 75 хоногийн хорих ял шийтгүүлж мөн өдрөөс одоог хүртэл цагдан хоригдож байгаа нөхцөл байдал тогтоогдож байна.
*******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулсан бол...хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх...” гэж, *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж тус тус заажээ.
Иймд *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар *******-д оногдуулсан хоёр зуун дөчин /240/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман /8/ цагийг нэг /1/ хоногийн хорих ялаар тооцон сольж түүнд гуч /30/ хоногийн хорих ял оногдуулж, *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсэгт тус тус зааснаар *******-д 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 2 сар 75 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 2 сар 105 хоногийн хорих ял эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
*******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 болон 4 дэх хэсэгт тус тус зааснаар түүний хувийн байдлыг харгалзан *******-н ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлнэ.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр анх цагдан хоригдсон, Багануур дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 2 сар 75 хоногийн хорих ялаар шийтгүүлж цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд нь оруулж тооцохоор шийдвэрлэжээ. өн шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ЦХШЗ/03 дугаартай “Яллагдагчаар цагдан хорих тухай” шүүгчийн захирамжаар 1 сарын хугацаагаар цагдан хоригдсон, хорих ангид хувиарлагдан шилжээгүй байна.
Иймд *******-н 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолд дурьдагдсан цагдан хоригдсон 13 хоног, 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон болон 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ЦХШЗ/03 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон 70 хоног нийт цагдан хоригдсон 83 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцно.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй болохыг тэмдэглэе.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т*******ГТ**************Х нь:
1. Шүүгдэгч *******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д хоёр зуун дөчин /240/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх заалтад заасныг журамлан *******-д *******рүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин /240/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман /8/ цагийг нэг /1/ хоногийн хорих ялаар тооцон сольж түүнд гуч /30/ хоногийн хорих ял оногдуулсугай.
4. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан *******-д Багануур дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан гурван /3/ жил хоёр /2/ сар далан тав /75/ хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан гуч /30/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт гурван /3/ жил хоёр /2/ сар нэг зуун тав /105/ хоногийн хорих ял эдлүүлэхээр тогтоосугай.
5. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 болон 4 дэх хэсэгт зааснаар *******-н эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдьсугай.
7. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-н 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолд дурьдагдан цагдан хоригдсон 13 хоног, 36 дугаартай шийтгэх тогтоолоор болон энэ хэрэгтээ цагдан хоригдсон 70 хоног нийт цагдан хоригдсон 83 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
8. Тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
10. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
11. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯБАЖАВ