| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00473/И |
| Дугаар | 00520 |
| Огноо | 2017-05-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 00520
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 1957 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 41-09 тоотод оршин суух, Халиугчин овогт Алтангэрэлийн Баярцэнгэл /РЮ57081415/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч 155/2017/00473/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Баярцэнгэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: Алтангэрэлийн Баярцэнгэл миний бие Барилга ба барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын материалын үйлдвэрт 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нормчноор 1975 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж 3 жил цэргийн алба хааж 1978 онд халагдаж ирээд мөн тус газартаа 1978 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл туслах ажилтан хийж байгаад 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн барилга конторын үйлдвэрт нормчноор томилогдон ажиллаж байгаад 1980 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторт авто машины слесариар томилогдон ажилласан. 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн авто машин, механизмын ангид авто засварчнаар, 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Барилгачин бүрэн бус хариуцлагатай компанид автын слесариар 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх буюу Нийгмийн даатгалын шинэ хууль гарсантай холбогдуулан нийгмийн даатгалын шинэ дэвтэр олгох хүртэл тасралтгүй ажиллаж байсан.
Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн барилга угсралтын конторт ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, зарим ажлын байр буруу бичигдсэн мөн ажилд томилж, чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн дэвтрийн бичилт хоорондоо зөрүүтэй зэргээс ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна. Иймд миний БНМАУ-ын Барилгын ба барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын материалын үйлдвэрт 1973 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нормчноор, 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд нормчин, токарьчнаар, Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторт 1980 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд авто машины слесарь, токарьчнаар 1990 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн барилга угсралтын Трестийн автогражид токарьчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн барилга угсралтын Трестийн авто машин, механизмын ангид авто засварчнаар, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Барилгачин бүрэн бус хариуцлагатай компанид автын слесариар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав Алтангэрэлийн Баярцэнгэл нь Хөвсгөл аймгийн Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын материалын үйлдвэрт 1973 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нормчноор, 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд нормчин, токарьчнаар, Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторт 1980 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд авто машины слесарь, токарьчнаар 1990 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн барилга угсралтын Трестийн автогражид токарьчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн барилга угсралтын Трестийн авто машин, механизмын ангид авто засварчнаар, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Барилгачин бүрэн бус хариуцлагатай компанид автын слесариар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
А.Баярцэнгэл нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1973 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нормчноор, 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд нормчин, токарьчнаар, 1980 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд авто машины слесарь, токарьчнаар, Хөвсгөл аймгийн барилга угсралтын трестэд 1990 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд авто машины слесарь, токарьчнаар, 1991 оны 01-дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд авто засварчнаар, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Барилгачин бүрэн бус хариуцлагатай компанид автын слесариар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч А.Баярцэнгэл нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1973 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нормчноор, 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд нормчин, токарьчнаар, 1980 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд авто машины слесарь, токарьчнаар, Хөвсгөл аймгийн барилга угсралтын трестэд 1990 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд авто машины слесарь, токарьчнаар, 1991 оны 01-дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд авто засварчнаар, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Барилгачин бүрэн бус хариуцлагатай компанид автын слесариар тус тус ажиллаж байсан болох нь Алтангэрэл овогтой Баярцэнгэлд 1973 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын даргын 1973 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай Ажилд томилох тухай, 1975 оны 05 сарын 27-ны өдрийн 44 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай, 1978 оны 10 сарын 31-ний өдрийн 28 дугаартай Ажилд томилох тухай, 1980 оны 06 сарын 04-ний өдрийн 55 дугаартай Слесараар томилох тухай, 1981 оны 10 сарын 28-ны өдрийн 21, 1982 оны 07 сарын 31-ний өдрийн 117, 1983 оны 08 сарын 25-ны өдрийн 131, 1985 оны 06 сарын 25-ны өдрийн 87, 1985 оны 04 сарын 22-ны өдрийн 48, 1986 оны 03 сарын 25-ны өдрийн 45, 1987 оны 01 сарын 05-ны өдрийн 03, 1988 оны 06 сарын 29-ний өдрийн 142 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалуудын хуулбар, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 12 сарын 30-ны өдрийн 407 дугаартай Мэргэжлийн зэрэг олгох тухай, 1990 оны 04 сарын 02-ны өдрийн 101 дугаартай Ажилд өөрчлөн томилох, чөлөөлөх тухай 1991 оны 01 сарын 17-ны өдрийн 20 дугаартай Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай, Хөвсгөл аймгийн Барилгачин бүрэн бус хариуцлагатай компанийн захирлын 1995 оны 01 сарын 01-ний өдрийн 08 дугаартай тушаалуудын хуулбар, Алтангэрэлийн Баярцэнгэлд 1975 оны 03 сарын 27-ны өдөр нээж олгосон Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, А.Баярцэнгэлд 1974 оны 08 сарын 29-ний өдөр олгосон Мужааны 3 дугаар зэрэг олгосон үнэмлэх, 1978 оны 08 сарын 06-ны өдөр Сантехникчийн 3 дугаар зэрэг олгосон үнэмлэх, 1982 оны 02 сарын 11-ний өдөр Токарьчны мэргэжил олгосон үнэмлэхнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа, гэрч Т.Бадамжав, Ж.Янжмаа нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Халиугчин овогт Алтангэрэлийн Баярцэнгэлийн Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1973 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нормчноор, 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд нормчин, токарьчнаар, 1980 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд авто машины слесарь, токарьчнаар, Хөвсгөл аймгийн барилга угсралтын трестэд 1990 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд авто машины слесарь, токарьчнаар, 1991 оны 01-дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд авто засварчнаар, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Барилгачин бүрэн бус хариуцлагатай компанид автын слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Баярцэнгэл улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН