| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2021/0051/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/54 |
| Огноо | 2021-06-23 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/54
2021 06 23 2021/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НРИЙН ӨМНӨӨС
*******агануур дүүргийн рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.*******ямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас рүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
******* бичгийн дарга *******.Наранжаргал
Улсын яллагч *******.*******илгүүн
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, *******агануур ХК-д ______ ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт *******агануур дүүргийн ___ дүгээр хороо, _____ хэсгийн ___ дүгээр гудамжны 12 тоотод түр оршин суух хаягтай *******.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:
Яллагдагч ******* нь 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр *******агануур дүүргийн 1 дүгээр хороо, *******ы ам Улаан чулуутын өвөлжөө гэх газар ******* нь ******* УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 1 нас 3 сартай -г мөргөж түүний биеийн эрүүл мэндэд баруун талын умдаг ясны хугарал, тархины доргилт бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс *******-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Шүүгдэгч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр танил ах *******олдбат, танил дүү ******* нарын хамтаар *******агануур дүүргийн 1 дүгээр хороо, *******ы ам гэх газар луу *******олдбатын мал руу явсан. Тухайн үед *******олдбат ах ******* УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан ба хөдөө гараад надаар жолоо бариулсан юм. *******иднийг *******ы аманд очиход *******олдбат ахын 1 азаргатай адуу нь байхгүй байсан ба бид нар ойр хавиар хайж байгаад 17 цагийн үед *******ат-рдэнэ гэх танил дүүгийн гэрийн гадна очсон. Тэр үед *******ат-рдэнэ гэрийнхээ гадна байсан ба биднийг гэрийнх нь зүүн талд зогсоход *******ат-рдэнэ бид нар луу хүрч ирсэн. *******ид нар *******ат-рдэнээс азаргатай адуу асуучихаад хүүхдүүд чинь хаана байна, энэ хавиар гүйлдээд байсан, бид нар хөдөллөө гэхэд *******ат-рдэнэ хүүхдүүд гэртээ байгаа гэж хэлэхээр нь хөдөлтөл *******ат-рдэнэ хүүхэд дайрчихлаа шдээ гээд орилсон. *******и машинаа зогсоогоод харахад *******ат-рдэнэ ой гарантай хүүхдээ тэврээд уйлаад зогсож байхаар нь шууд эмнэлэг рүү авч явсан. *******и *******ат-рдэнийн хүүхдийн эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан ойролцоогоор 750.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Одоо хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа. *******и В, С, Е ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй бөгөөд тухайн үед архи дарс огт хэрэглээгүй эрүүл байсан. Хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 55-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******.*******ат-рдэнийн өгсөн “...2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн үед *******ы аманд байх гэрийнхээ гадна мотоциклоо янзлаад байж байхад миний танил *******, *******, *******олдбат гэх 3 хүн манай гэрийн гадна саарал өнгийн Ланд крузер загвар машинтай ирсэн. Тэр гурав машинаас буугаагүй бөгөөд адуугаа олохгүй хайж байгаа талаараа хэлсэн. Тэгээд тэд нар явахаар болж надаас хүүхдүүд чинь хаана байна, ойрхон байхгүй биз гэж асуусан. Намайг харахад манай охин гэрийн үүдэнд байж байсан ба манай хүү харагдахгүй байсан болохоор нь гэртээ орчихож гэж бодоод хүүхдүүд ойрхон байхгүй гэж хэлтэл машин хөдөлсөн. нэ үед хүүхэд уйлах чимээ гарахаар нь харсан чинь машины буруу талын урд дугуйнд хүүхэд маань дайрагдсан байсан. *******и сандарч гүйгээд хүүхэд дайрчихлаа гэж орилоод хүүхдээ тэвэрсэн. Тэгээд бид нар яаралтай *******агануур дүүргийн төв эмнэлэг рүү явсан. мнэлэг дээр ирэхэд уйлагнаад хөдөлж чадахгүй байсан тул Улаанбаатар хот руу явж Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлсэн ба умдаг ясны хугаралтай гэсэн онош гарсан. Тэгээд гэмтэлд 3 хоног хэвтэн эмчлүүлээд *******агануурт ирсэн. Одоо гэрээрээ эмчилгээ хийлгэж гам барьж байгаа. *******иеийн байдал нь тогтворжиж хэвийн байгаа. мчилгээний бүх зардлыг ******* ах гаргасан. Гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-р хуудас/
Гэрч М.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...17 цагийн үед *******ат-рдэнийн гадаа очиж адуугаа асуусан. Тэр үед *******ат-рдэнийг дагаад 2 хүүхэд нь машины ойролцоо ирсэн. *******ид нар *******ат-рдэнэтэй уулзаж дуусчихаад хөдлөхөөсөө өмнө “хүүхдүүд чинь хаана байна, машинд ойрхон байхгүй биз дээ” гэж асуухад *******ат-рдэнэ нэг нь тэр гүйж байна, нэг нь гэртээ орсон гэж хэлсэн. Тэгээд машин хөдөлтөл *******ат-рдэнэ орилоод явчихсан ба машинаа зогсоогоод буугаад иртэл *******ат-рдэнэ машины араас хүүхдээ өргөөд “хүүхэд дайрчихлаа” гээд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 23-р хуудас/
Гэрч Н.*******олдбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...бид нар хөдлөхөөсөө өмнө *******ат-рдэнэд хандаж “хүүхдүүдээ аваарай, машинд ойрхон байх вий” гэсэн чинь хүүхдүүд гэртээ орсон гээд цаашаа алхаад явсан. Тэгэхээр нь машинтай хөдөлтөл *******ат-рдэнэ хүүхэд дайрчихлаа гээд орилсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 27-р хуудас/
Гэрч Ж.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай нөхөр гэрийн гадна ирсэн хүмүүстэй уулзаж байсан ба манай 2 хүүхэд гэрийн гадна хамт байсан. *******и тухайн үед гэртээ хоол хийгээд байж байсан юм. Тэгээд машин хөдлөх шиг болтол хүүхэд уйлсан, би гэрээс гараад ирэхэд манай нөхөр хүүгээ тэвэрчихсэн хүүхэд дайрчихлаа гээд байж байсан. *******и хүүгийнхээ хувцасыг өмсгөөд шууд эмнэлэг рүү авч явсан. *******агануур дүүргийн эмнэлэгт 1 хоночихоод Улаанбаатар хот руу явж гэмтлийн эмнэлэгт үзүүлж тэндээ 3 хоног хэвтэн эмчлүүлсэн. Манай хүүхэд умдаг ясны хугаралтай байна гэсэн өөр гэмтэл аваагүй. Одоо хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа зүгээр тоглоод гүйж байгаа. Манай гэр бүлийн зүгээс хүүхэд маань хэвийн байгаа тул гомдол саналгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-р хуудас/
2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 145 дугаартай “…-н биед баруун талын умдаг ясны хугарал, тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх умдаг ясны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 35, 36-р хуудас/
Осол хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-н 2/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 3-5/
*******-н согтолтын зэргийг шалгахад “0.00” хувь буюу согтолт илрээгүй талаарх гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 7/
Нас тоолсон тухай “... нь гэмтэл авах үедээ буюу 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 1 нас 2 сар 29 хоногтой...” гэсэн тэмдэглэл /хх-н 92/
Насанд хүрээгүй -н төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 93/
*******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...*******агахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор рүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан...” гэсэн тэмдэглэл /хх-н 57-р хуудас/
Шүүгдэгч хувийн байдлыг харуулсан иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, жолоодох эрхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 69-74-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г рүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгч ******* “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр *******агануур дүүргийн 1 дүгээр хороо, *******ы ам Улаан чулуутын өвөлжөө гэх газар *******.*******ат-рдэнийн гэрийн гадна ******* УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 1 нас 3 сартай -г мөргөж түүний биеийн эрүүл мэндэд баруун талын умдаг ясны хугарал, тархины доргилт бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
******* нь гэмт үйлдэлдээ болгоомжгүйгээр хандсан болох нь түүний “...бид нар хөдөллөө гэхэд *******ат-рдэнэ хүүхдүүд гэртээ байгаа гэж хэлэхээр нь хөдөлсөн...” гэсэн мэдүүлэг болон автомашинаар хохирогчийг мөргөсөн үйлдлээр нь тогтоогдож байна.
нэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хүндэвтэр хохирол болох нь шинжээчийн “…-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч *******-н үйлдэл нь -н Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг рүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г рүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
рүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь “...мчилгээний бүх зардлыг ******* ах гаргасан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн, шүүгдэгчээс “... эмчилгээний зардалд ний 750.000 орчим төгрөгийн зардал гарсан бүгдийг нь төлсөн...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь хохирол 750.000 төгрөгийг төлсөн болохыг дурьдаж түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-д рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.
Иймд шүүгдэгч *******-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан рүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Прокурорын саналыг харгалзан рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******ад мэдэгдэх нь зүйтэй.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн
1, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,
36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд
тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-г рүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. рүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /500.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар ******* нь хохирол 750.000 төгрөгийг төлсөн болохыг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.*******ЯМ*******АЖАВ